Би бээр онгоцоор байнга нисэхгүй л дээ. Гэхдээ л хааяа нисэхэд янз бүрийн л хүнд хэлэхэд ичмээр юм тохиолдох юмаа.
Бизнес классаар зорчсон нь. Өнгөрсөн жил Инчоноос Сиднэй рүү Солонгосын онгоцоор нисэхэд, онгоц хөөрөөд удалгүй бие эвгүйрхээд эхэллээ. Японы онгоцонд эм өгөөд байдаг санагдаад би үйллэгчээс эм өгөөч гэтэл эм байхгүй гэнээ. Тэгээд муухай царайлаад сууж байтал гар татаад, ууж байсан усаа алдаад, миний гар биш болчихлоо, надад захирагддаггүй ээ. Хацар ам халуу оргиод дотор муухайрлаа. Тэгтэл хажуугийн Со хүүхэн дахин үйлчлэгчийг дуудлаа. Тэгтэл тэд надад анхаарал хандуулаад, намайг бизнес зэрэглэлийн суудалд шилжүүллээ. Тэнд нь үнэхээр тухтай суудал нь том, хөлний гишгүүр нь өөрөө өргөгдөж ч байх шиг, унтаж явахад их зайтай. Намайг нэг залуу холоос ажиглаад, нөгөөдүүлдээ заавар өгөөд, олон хөөрхөн Со охидууд надад массаж хийгээд л их л тансаг явлаа. Хэдэн минутын дараа нөгөө Со залуу ирээд миний судсыг барьж үзээд нэг эм өгүүллээ. Тэгээд холоос намайг ажиглаж байгаад нөгөө охидуудаа харцаараа дуудаад явуулчихлаа. Өөрөө ч алга болчихлоо. Би ганцаараа тэр хэсэгт нээх тансаг хэвтэж байтал бие зүв зүгээр болчихсон. Удалгүй арын зааланд хоол тарааж байгаа бололтой хоол үнэртэж эхэллээ. Тэгэхээр нь хонх дараад үйлчлэгч дуудаад, "би өлсөөд байна, хоолоо идье" гэтэл за гээд нөгөө залуутай л зөвлөсөн байх, эргэж ирээд "бие чинь зүгээр үү" гэхээр нь "зүгээр болчихлоо" гэсэн чинь "тэгвэл та суудалдаа буцаж суу даа" гээд хөөж байна. Би нээх баярлачихсан бараг 11 цагийн нислэгийг бизнес зэрэглэлийн суудалд өнгөрөөнө гээд мөрөөдчихсөн байсан чинь өнгөрсөн дөө.
Сая ирэхдээ бөөн адал явдалтай учирлаа. Эхлээд Сиднэйгээс Синга хүртэл бараг 9 цаг нисэж ирлээ. Би онгоцондоо ороод суудалдаа суучихсан байтал миний дараа хажуугийн суудлын хос цагаан Австрали хажууд суухдаа намайг хүн байна чинээ тоож харсангүй. Уг нь би мэндлэх гээд хараад байлаа. Тэгэхээр нь арьсны үзэлтэй юм байх гэж оношлоод дахин харсан ч үгүй. Онгоц хөөрөөд удалгүй хажууд суусан нөхөр нь миний дэлгэц рүү хараад л миний үзэж байгаа инээдмийн киног хамт үзэж инээгээд л, бүдүүнээрээ далимдуулаад гарын түшлэгээ босгоод миний орон зай, хил хязгаар руу бүдүүлгээр давшдаг юм байна. Тэгээд үг яриа өдөөд л, эхнэрээ жорлон явах хооронд нь хувийн чанартай асуулт асуугаад байх юм. Би ч үнэнгээ хэлээд гэр бүлтэй, хүүхдүүдтэй гэлээ. Бас санаатай эхнэрийнхээ хажууд нээх юм ярихгүй. Намайг хүн гэж хүндлэхгүй муухай байдалд хийж байнаа, би гэмтэй хүн шиг эхнэр рүү нь харж чадахаа болилоо. Даврагч этгээд эхнэрээ дахин жорлон явах хооронд уусан усныхаа цаасан таган дээр утасны дугаараа бичээд, Сиднэйд буцаж ирэхээрээ заавал над руу яриарай гэж авдаг юм даа. Би ч сүүлдээ айж байсан юм болохоороо дуугай л авчихсан. Нээх чика бүр сурчихсан, бас аймаар байгааз. Дараа нь би юундаа айдаг байнаа гэж өөрийгөө баахан шоолсон.
Онгоц донсолдог юм. Дараагийн Синга-аас Бээжин хүртэл шөнө бараг 7 цаг нисэж ирсэн онгоцонд би өөрөө тэнэг байдалд орлоо шд. 3 зэрэгцээ эгнээний цонхон талд нэг Ази эмэгтэй, тэгээд би, миний баруун талд цагаан эрэгтэй сууж ирлээ. Би ямар ч тээврийн хэрэгсэл дотор унтаж чаддаггүй юм болохоороо, хүмүүс хоолоо идчихээд унтаж байхад би өмнөх дэлгэцээ ширтээд л янз бүрийн хүүхэлдэйн кино энэ тэр үзээд цаг нөхцөөж ядаад, хэдэн пиво уучихсан юм. Миний 2 талын хүмүүс ч унтчихлаа, би уугаад л кино үзээд байтал шээс хүрнэ бид дээ. Хажуугийн залуу хурхираад байхад чинь түүнийг сэрээгээд би босох чинь хайран санагдаад гүрийгээд л суугаад байлаа. Гүрийгээд л байлаа, нөгөө курьер хийж байсны ач тус гарч байнаа. Тэгэхдээ бас тэсэхгүй нэмээд уугаад байсан болохоор чинь болохоо болилоо. Эцсийн мөчид нөгөө залуугаа сэрээсэй нэж бодоод л байлаа, сэрдэггүй шүү. Энэ байнга онгоцоор нисдэг хүмүүс бүр унтаад сурчихсан байдаг байхаа. Би тэсэхээ болилоо. Тэгээд унтаж байхад нь дээгүүр нь алхаад гарах мэргэн бодол согтуу толгойд харваад ороод ирлээ шүү. Тэр бодолдоо бяцхан баясаад л хажуугийн залуугийнхаа өмнөх хүний суудлын түшлэгээс лав барих гэхээр өмнөх хүний толгой түрүүнд хүрчих гээд байхаар нь мөчидхөн зуураад, бас монгол явж байгаа хүн чинь гангараад хумсаа ургуулчихсан юм чинь хумс хугарч магад гэж санаад хурууны өндөгөөрөө эмзэгхэн гэгч нь урд талынх нь суудлаас бариад суудлаасаа өндийлөө. Эхлээд баруун хөлөө нөгөө залуугийн 2 хөл дээгүүр амжилттай давуулаад, цаад талд нь баттай газардуулаад, биеийн жингээ баруун хөл рүүгээ шилжүүлээд, зүүн хөлөө өргөх мөчид гэнэт онгоц хүчтэй донсолоод...., би нээх азгүй ээ, дандаа бүтэлгүйтдэг юм. Тэгээд юу болсныг та нар ойлгож байгаа бид дээ. Би нөгөө унтаж байгаа цагаан залуугийн өвөр дээр дуу алдаад л ЛАГ хийтэл чанга гэгч нь бөгсөөрөө сууна биз дээ. Нөгөө сэгсгэр үсээрээ нүүрийг нь бүтээж аваад, нөгөө залуу чинь гэнэт унтаагаараа усанд унасан юм шиг майр сандарч сэрээд, амьсгал авч чадахгүй байгаа юм шиг болсноо эхлээд юу болсныг ойлгоогүй дээ. Би ч бас сандраад тайлбар тавьсан л даа. Хүн муугаар л бодно шдээ. Чиний нойрыг хайрлаад чамайг сэрээж зүрхлээгүй гэж үнэнгээ л хэллээ. Дараа нь, хэрвээ би тэр залуу руу бөгсөөрөө биш урдуур нь гарах гэж оролдоод бүтэлгүйтсэн бол яанаа гэж их санаа зовсоон. Тэгсэн бол онгоц донсолоход өвөр дээр нь өөдөөс нь хараад сууж байх байсан байлаа шд, хаха.
17 comments:
бивас хэдхэн хоногиин өмнө наад шээс хүрдэг проблээмтой чэн учраал өнгөрсөн
буцахдаа баахан вино уусоон хахаха
ха ха хөгжилтэй юм аа хэхэ
пээх би онгоцонд 3цаг явах гэж бөөн юм болсийшд хамаг юм хөшөөдл
11цаг бол үхэхийм байна
би нээрээ нэг ч удаа онгоцны нойл орж үзээгүйшд
Хахаха. Биол хатаж үхсэн хүний сүнсийм болохоороо хаа ч явсан дагтан юм ууж явна. Онгоцонд нэг удаа бас баахан юм ууж ууж бийзасмаар болоод. Тэгээд 00 ороод бийзасах гэсэн онгоц донслоод хаха. Мангар барьц алдсышт хахаха. Нээх том толинд өөрийгөө тэгэж тэнэг царайлжаагааг харсан чинь хахаха.
хулигаан-тэгээд яаж проблемоо шийдсэн бэ? туршлагаасаа хуваалцаач
ССА-харин тийн, ер нь би намбатай болъё доо
мармелад-яасан гоё нэртэй юм бэ? идчихмээр, хэхэ тэгээд үхдэггүй юмоо
Луза-онгоцны жорлон чинь Японы жорлон шиг жижигхээн байдаг
Улаан малгайт-харин тийн заримдаа аймаар донсолж, хамаг амьдрал нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөгш дээ тээ
Олон цаг нисвэл адал явдал их тохиолдох бүсгүй байна шүү.
би гилийн хатанг их том биетэй гэж төсөөлөж байдаг болохоор тэр залуугийн өвөр дээр яаж унасан бол гэхээс инээд хүрээд байнаа.
zaya-bi uuriiguu mash sain durselj bichsen baina shuu, humuus shuud l tanina shd. Хэрэв би эрэгтэй байсан бол боовон чихтэй бөх байх байсан, хаха
тэвч итгэ хүлээ
тэүл чи бүхнийг ялна гэдэг байхаа хэхэ
Сүүлийн онигоо бол реклам шиг санагдлаа шд
http://www.youtube.com/watch?v=OLqf4-jv0ng&feature=related
ход ход
жигүүр
Anon-Huue onigoo bish dee, bolson yavdal geed baihad.
Hurd muutai net, PC deerees uzej chadahgui bna, tegeed yunii reclam um be?
hooligan-za, gehdee tevchih hetsuu shdee
Чи ард талаараа суусан бол тэр бичлэгт урд талаараа суужийгаамөө. Гэхдээ харж байгаадаа яаран дүгнэлт хийвэл...
харин ойлгож харуул яг л чам шиг юм болжийгаамоо тэнд хэхэ
Жигүүр
bi bol ichih ch gui bi bosmoor bn, huuye haaya gej guaagachij bgaa l bosgoo l hodoldiishdee hehe. bogsdoj barixgui.
estoi ineedtei. ongotsond bie zasah ch hetsuu ym b lee. bi ch gesen zondoo l hogloj yvdagaa.
Xaxa denduu hugjiltei Hun umaa chi
Хаха бүр түсхийтэл инээлээ шд
Post a Comment