Tuesday, November 23, 2010

М

Өнөө өглөө машинтайгаа явж байтал урд талын машины өмнөх мотоцикльтэй (цаашид М гэнээ яадгийн) хүн уначихсан. Өмнөх машин ч зогслоо, би ч зогслоо. Гэхдээ тэр хүн гэмтээгүй ээ. Гэхдээ яагаад уначихсаныг ойлгоогүй. Түүнийг хараад манай найзын хэлсэн үг санаанд ороод. Сая монголд байхдаа найздаа “би М унаж байгаа, үүнэн саак байнаа” гэсэн чинь харин найз маань өөдөөс “М унахаараа хүн 3 удаа баярладаг юм шд” гэнээ. Тэр нь “эхлээд М-той боллоо гэж баярлана, дараа нь амьд үлдлээ гэж баярлана, эцэст нь зарлаа гэж баярладаг” гэнээ, хүн айлгаад.

Өөр нэг найздаа бас л тэгж хэлсэн чинь өөдөөс “Чи жинсээ цоолсон уу” гэж асууж байна. Би ч юу билээ гэж хэсэг пааниканд ортол манай тэр эрэгтэй найз миний блогийг уншдаг юм байна. Би бүр ичиж үхэнгээ алдлаа шд. Уг нь өөдөөс нь хараад пиво ууж сууснаа хахаж цацаад, нус нулимсандаа холилдоод, хэсэг нүүрээ гараа дарж сууж байж гайгүй боллоо. Тийм том дарга хүнийг чинь яаж миний блогийг уншдаг гэж мэдэх билээ дээ. Би уг нь ажил хэрэгч эмэгтэйн гоё багтай, улс төр, Оюу толгой, боловсрол шинжлэх ухаан гэх мэт сэдвээр том том юм ярьчихсан сууж байлаа. Одоо өнгөрсөөн, маний жинхэнэ нүүр царайг минь блогоос минь олоод мэдчихсэн, хэхэ. Д найзаа үүнийг уншиж байвал та бүү уурлаарай. Одооноос эхлэн тохитой томоотой юм бичиж байнаа.

Нээрээ би анх 14 жилийн өмнө жолооч болохдоо М-н үнэмлэх хамт авсан юм байна. Манай жолооны курсын багш нар маань мото спортынхон байсан юм. М-н багш маань миний ард суугаад би М-оо бариад дадлага хийнэ шүү дээ. Гэхдээ багш маань мундаг юм болохоороо над шиг өмнөх хүндээ наалдаад бүсэлхийгээр нь тас тэврээд нүдээ хагас аниад ертөнцөөс хэсэг тасрахгүй л дээ, миний ард байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юунаас ч барихгүй хичээлээ заана шүү дээ. Тэгээд дром дээр М-оороо дадлага хийхдээ ардаа багшийг л суулгахгүй бол нэг л болдоггүй юм. Тэгээд л багштайгаа дадлага хийгээд явж байтал хажуугаас багш дууддаг байхгүй юу, багш маань М -н явалт дунд сэмхэн үсрээд буучихдаг юм. Харахад нээрээ багш маань инээд алдчихсан даллаад зогсож байдаг байлаа. Өөдөөс нь инээх гэснээ гэнэт ард сууж байгаа шд гэж бодонгуутаа арагш хальт хараад байхгүйг нь мэдэнгүүт М маань хүндрээд, жолоогоо хэд мурилзуулаад л газар унана даа. Багш байхгүйг мэдэхгүй үедээ хэдэн удаа ч дромоо тойрдог юм бүү мэд, хажуугаас багш дуудангуут л шууд М-тойгоо унаж байгаа юм даа. Дараа нь овоо М унаж сураад хагас санамсаргүйгээр багшийгаа М-ээрээ элдэж хөөгөөд, хэхэ. Гэхдээ багш л миний М явж байгаа зүг рүү гүйгээд байсан даа.

7 comments:

Arsun said...

Дээр үедээ, 20-иод жилийн өмнө. Нэг түргэний тэрэгний араас М-тэй хүн мөргөчихлөө. Гэтэл эмч жолооч 2 гарч ирээд нэг нь машинаа, нөгөөх нь М-тэй хүний толгой түрүүг барилж үзээд. Мэргэжлийнг ялгаа их л тод харагдсан даа

byambaa said...

yaj M unadag bnaa. bi bol ard ni sundaldaj yavahad l unen aimaar, nohor avna geed l bi ugui gej guriigeed l bgaa, ter 3 bayarladag gedeg chin er ni ortoi bh shuu.

www.gegeen.com said...

Fb-chidiin dund naad onigo chini ogloojingoo tuglee, endees bas ahij orj unshdag beeshd hehe. duuren comments. nogoo hamgaalaltiin malgaigaa sundaldsan GF-dee omsgood uhchdeg M-chinii tuhai surgamjit oguullegiin araas ugsruulaa l naad 3 udaa bayarladag, bas yaj evteihen unadag arga tech, yaj araagaa 1 ruu shiljuulj, dajgui naluulj zogsooh, poz avah, etc gee l boon tuuh hehe. M-ee avtsan u. MN-s irtsen duuldsan. Zavtai bol neg beach yabmaariimaa. kids-ee tsoltson gee biz dee, ashiglaachee ene moment-g hehe. Blogdoj suuhaar namaig duudchuul bi shiltei vinonuudaa baria l guigee l ochiishdee. manaih ruu ireh geheer daanch M-ee avaagui bgaa bh daa. daraa 1 BBQ-diildaa. Uls tunhaglasnii bayar mayar ch yamar ch chimeegui, humws end tendee l bulagnah yum shig bn doo.

chuups said...

M unaad surtei duu gargatsan, surtei huvtsas omstson yavj baidag hunuus ch surtei haragddag shu. tegjiigaad neg saihan odor M unaj uzeh az javshaan tohioh baih gej l naidjiin da.

Гилийн хатан said...

Arsun and Byambaa-tiim baina shdee, gehdee M-tei hun zuv mashiniihaa araas murgusun baina gehgui yu, hehe. Aimaar sanagddag ch unaad yavahaar tag martaad setgel zurkh bayar huuruur byalhaad l saikhan shdee. Baymbaa yaadgiin M unaj uzeej kaif avahgui yu.
gegeen-ta neeree 007 shig l buh medeelliig avah umaa, hehe. Umaa hiihgui bol bagshid aluulah gej baina, odoohondoo. Xmas-n urt amraltaar guitselduuliye
Chuups-snaj yavbal butnee, bi olon jil l M unah umsan gej muruudluu

naraa said...

Өө нээрээ би бас танаас тэр М-ийг чинь асуух гэж байгаад мартчихаж. Нээрээ тоглоом ч үгүй та бол ёстой М унаад уранхай жинс савхин хүрэмтэй явж байна гэж төсөөлөгдөхөөргүй байна лээ шүү. Би бас тийм гоё мөнгөлөг өнгөтэй мөлгөр тйим нэг гоё М унах юмсан гэж 10 жилд байхдаа л мөрөөддөг байсан хэхэ. Амьд байхдаа мөрөөдлөө биелүүлнэ дээ хэзээ нэгэн цагт.

Гилийн хатан said...

Naraa-sanaj yavbal butdeg umoo. Chi udahgui M unaj bna geed nadad zahia bichih bh daa