Sunday, May 29, 2011

Хонхны баяр

болоод байгаан байна шд одоо. Хонхны баяраа тэмдэглээд чухам зүгээр Тулах цэг өгчүүл дэлхийг эргүүлчих гээд байгаа оюутнууддаа зориулъяа. Гэхдээ та нар хонхны баяраа тэмдэглэснийхээ маргааш нь шууд ажилгүйчүүдийн эгнээнд элсэн ордгоо мэджайгаа биз дээ. Өмнө нь энд 10 жилийн хонхны баярынхаа тэнэг дурсамжийг хуваалцсан байна. Одоо их сургуулийнхаа хонхны баярын талаар гялс.

Сургууль төгсөж байгаа юм чинь хонхны баяраараа гоёнол биздээ. Тэгээд өчнөөн хоногийн өмнөөс бэлдээд, догдлоод л хоног тоолоод хүлээчнээ. Шөнө нойргүй хоноод, өмнөх өдөр нь хөөрөөд хоол унд ч идээгүй шд. Өмнөх орой нь үсчинд орсон юм чинь дэрэн дээр толгойгоо тавьж унтаж болохгүй шдээ хө. Нууцаар суугаагаараа унтчихаад, үүр цайнгуут ээжийн хийж өгсөн дээлийг өмсөөд, торонд өдөр рэстраанд өмсөх хослол болон орой бүжгэнд өмсөх плаажаа хийгээд л гэрээсээ гарлаа. Тээд яахуу дээ, ганц баяраараа такси барьна шд. Нээх баяр хөөр болсон амьтан таксинд ороод л суулаа, гэтэл жолооч нь миний үеийн залуу байсымаа, мэндэлснийхээ дараа надтайгаа таарсан мангар жолооч чинь харин өөдөөс "аль аймгаас яваан?" гэдгийн. Би гомдож үхэх гэжаагаан юм чинь, хүн хамаг гоё ганган дээрээ тавьцан явж байхад. Би Цасан цагаан шиг цав цагаан үзэсгэлэн төгс охин байхад чинь, хаха. За за үнэндээ би вампир шиг цусгүй цагаан аймшгийн амьтан байхгүй юу, та нар надаас аюутугай. Хөдөөний хүүхнүүдийн арьс эрүүл чийрэг гэдгээ илтгээд хөрслөг бор, хацар нь улаан бутарсан байдаг биз дээ. Уг нь их сургууль төгсөхдөө 10 жилд байсан мануухай чинь өөрчлөгдөөд хөөрхөн болчихсон, бас ч гэж хөвгүүдийн анхаарлын төвд орчихсон, хоёр гурван хөвгүүдийг хооронд нь зодолдуулахгүй шиг хуваарь гаргаж байгаад дэйт хийчихдэг, өөрийгөө готын гайгүй охины тоонд оруулчихсан явтал энэ жолооч араач дээ гэсэн, хаха. Ингэж миний 2 дахь хонхны баяр эхэлсиймдаа. За тэгээд цаашаа бүгд л мэдиишдээ, ямар праграам хөтөлбөр байдгийг. 

Жич: Биднийг төгсөж байхад янз бүрийн загварын дээл өмсдөггүй байлаа, би дээр үеийн хүн шүү дээ. Одоо хонхны баярын бичлэгнээсээ харж байхад манай ангийнхан бүгд ижил загварын дээлэн дээл шар дурдан бүсээ бүсэлсэн байдгийн.

15 comments:

Эртний анд. said...

heehee ali aimgaas uu bhda yahuu da kkk

Cаарал said...

тэгээд цааш нь?

Gutalchin said...

tsaashaa yachuu hehe

Anonymous said...

Neeree namaig ih surguulia tugsuj bhad deelnuud bugd l ijil zagvartai bjdaa. Odoo bodohod amarch bsan yum shig.........

NB, Canada

Gutalchin said...

ert untchihsan chn yagaachgui har shonoor serchihiin, bodood l yavsan zuilee biyeluulj tani blogig tald ni hurtel unshlaa. uneheer saihan blog shuu, ooriinhoo unetei tsag zavaas homslon baij olon saihan dursamjuudaasaa haramgui bichij, bidend erch huch, ineed hoor beleglej, tertee olon jiliin omno martsan dursamjuudiig min ooriin erhgui sanuuldagt bayarlalaa gej helehed ch bagadahaar baina :)

huugee asraad emnelegt honoson tuhai unshaad nudend nulims tsiilegneed hongohon gunig torson ch, saihan hanitaigaa herhen uchirsan, anhni zahia, anhni honhni bayar, anh tamhi sorj, arhi uuj uzsen geed l olon olon zuilsiin tuhai unshaad setgel min sergeed yavchihlaa.

Bi M unahig, buudlagin tamirchin bolohig uneheer ih morooddog bsan ch odoogoor biyeleegui l bn. Buudlagaar hicheelleh gej ochij bsan ch sum heregsel geed ih l unetei sanagdsan bolohoor uramgui garchiij bilee hehe. Ug ni bi chni buudlagin sportoor olimpiin avarga bolno gej morooddog blaa sht ;)

Blogoo dahij bitgii haagaarai, bichih tsag zav ni bolohgui, esvel bichmeergui sanagdval odoo bgaa chigeer ni l orhichih, haaya ch gesen tanaihaar zochilj saihan energi, erch huch avch, duurendee ineemseglel todruulsaar uudiig chni haaj baimaar baina :)

Gutalchin said...

ta uneheer tesver tevcheertei, uhaantai emegtei umaa. tani huu tom bolood ooriig ni asarsan tuhai bichlegiig unshaad taniar ymr ih baharhah bol gehees setgel hoorood dogdlood bn sht. eh hunii hair gedeg aguu zuil shuu

Gutalchin said...

haha BUS duuren baamaar bn bhdaa yhv dee humuus sertel changa hohordog bn shtee :))))))))))))))))

tani ner neeree Tsereg, esvel tseregjin, tseregchin, tseregtei l nertei bhaa. ehnii 3n usgiig sonsood mgl-chuud gehiig bodohod hehe. gui ch um boluuu.

Гудиггүй эр said...

Тэгээд цааш нь хонгоны баяр нтр хийсийн биш бээз. LoL

Монгол бүсгүй said...

тэр таксины жолооч ямар мэдрэмжгүй хүн таараав дээ

tuul said...

hi, блог чинь маш их таалагддаг шүү!! байнгын уншигч, бичлэг хүлээдэг нэгэн. Өөрөө блогчин хүн шиг л pc асаагаад шууд Гилийн хатан өдөржин нээлттэй хэхэ. Амжилт!!

Гилийн хатан said...

Buunduud hariulchiyaa-tegeed tsaashaa daraagiin angi bolgood l bichihees, ug ni neeh sonin sodon um boloogui ee
Gutalchin-za bayarlalaa, neg door meer ih seegii baina shd. Bas bi magtuulah durtai um bna gesn, hehe. tsereg gej baihaar General gedeggui umuu, hamgiin byatshanaar ni nerleed hehe
Tuul-bayarlalaa, chi tegeheer Australia-d baidgiimuu? Namaig orohoor l nadaas gadna zaaval uur neg hun Australia-aas baij baidgiin

tuul said...

үгүй ээ, Belgium-с

Төгөлдөр said...

Хэхэ, ээж аав 2нхоо төгсөлтын зургийг харахаар торгон тэрлэгэн дээрээ бүсээ бүслээд, дээр нь ромбоо их л хүндэтгэлтэй хадсан, баяр жаргалаар дүүрэн л хүмүүс байж билээ. Пүдр байсын болуу? гурил түрхчдэг байсан байхөө хахаах.

Гилийн хатан said...

Tuul-aan Belgium-ees uu geed baival, haha
Tuguldur-bidnii zurag yag l tiim zurag shuu dee

Battushig Enkhjargal said...

ккк яасан ч хөөрхөн бичдэг юм бэ дээ. саяхан би хонхны баяраа хийсэн. Дипломоо гардаж аваад л үхтлээ баярлаж билээ. Энэ үеийг мөнч их хүсэн хүлээсэн дээ. Тиймшүү маргааш нь ажилгүйчүүдийн эгнээнд ордог энэ үнэн. Гэхдээ л би хонхны баяраасаа өмнө ажилтай болсон юм даа. Гэхдээ одоо өөрийгөө болоогүй үнэхээр түүхий гэдгээ өдөр болгон л мэдрэх юм... Хүн насан туршдаа сурдаг гэдэг энэ үнэн юм байна өө.