Monday, January 2, 2012

Sydney Firework

Он солигдох мөчид Сиднэй хот нөгөө алдарт Харбор гүүрээ хичнээн тонн ч юм дээ салютаар зэвсэглээд, он солигдонгуут буудуулж гарна даа. Үүнийг үзэхийг хүсэгчид 12 сарын 31-ний өглөө эрт ойр орчимд нь очиж, газар авнаа. Тэгээд нөгөө газраа алдахгүйн тулд гудас дэвсгэр дэвсээд хилээ тодорхойлоод хил зөрчигч илэрвэл муу харах гэх мэтээр газраа хэдэн цагийн турш манаж байж, шөнөтэй золгоно шүү дээ. Тээд хүн юм чинь өлснөө, гэрээсээ авч очсон идэх уух юм нь дуусвал хилийн цэсээ мануулан хил хамгаалагчаа олж авсан нутагтаа үлдээн, хоол унданд илч илгээнэ. Тээд идээд уугаад гэвтэх ч яахуу, хамгийн хэцүү нь дагуулж очсон хүүхдүүд уйднаа. Бас тэднийг саатуулахын тулд гэрээсээ баахан тоглоом чирч очноо, нөгөөхөө тоохгүй, хийх юмаа олж ядаад хөрш айлын газар нутаг руу нэвтрэн зодоон цохион үүсгэнэ. Тэднийг зохицуулах гэж бөөн юм болно. За тээд хүн чинь идээд гэвтээд байхаар чинь бас өөр нэг юм хэрэг болноо доо. Юу гээч, мэдээж бааж шээж унгах шаардлага гарна. Энэ нөхцөлд бас итгэлт харуулаа үлдээгээд жорлонд оочирлоно гэж том ажил гарна шүү дээ. Ийм хэцүү, ажиллагаа ихтэй тул мануус зурагтаар л энэ сайхан юмыг үздийн, мундаг тэсвэр тэвчээртэй, хүмүүс л тэнд өдөржин халуун наранд шарагдан барин хамгийн ойроос харах эрхийг олж авдгиймдаа. Зарим хүмүүс бол аугаа шүү, аль байсан өөр хотоос хэдэн салют буудахыг харах гэж нисэж ирнэ шүү дээ, та нарыг шүтэж байноо.

Энд их сайхан бичлэгтэй бидоо оллоо, хуваалции. Харбор гүүрнээс гадна голоо дагаад баахан салютоо. 


10 comments:

nmn said...

enuuniig telviizeer uzeh gej huleej bgaad tasraad unachihsan bna lee shd kekeke. sydney enuundee 6 mil zartsuulsan geh shig bolson shuu. manai end bol nudee tsavchaad harahiin hoorond firework ni duuschdag gsn. arai ch 100 doiluur zartsuuldag geegui bgaa daa hahaha

baidag l negen said...

ene soul chamaas neg yum neheel baihiin beleg bolgood yvuulchaach tegvel bi 2 blogoos neg zuiliin tuhai 2 goe beegii unshij magad

naraa said...

Манай энд бол ганц ч салют алга өө, урамгүй юм. Сайн уу та, шинэ оны мэнд. Дүү нь нэт орох ч завгүй амьтан байна гээд худлаа хэлэх нь ч хаашаа юм гэхдээ дандаа ажлын юм хийгээд ойрд ордог хэдэн блогоороо ч орж чадахаа байлаа. Тэгэж байгаад блогтоо сонин хачнаасаа бичнээ.

Гилийн хатан said...

nmn-tanaih yaasan haramchiin gehgui yu, haha

Гилийн хатан said...

baidag l negen-haha, tanii yu bodsoniig nuhus bi oilgosongui ee. ter ni ch amariin, oilgochuul bas urtei sanagdaad huuruuud bichleg shahchih bh daa, kk. Yur ni em hun shig kk gej ineej surii

Гилийн хатан said...

naraa-tanaihaar orood irluu. sonin saikhanaa bicheerei, zavtai boljuugaad

baidag l negen said...

urilga ch biluu yu bilee neg tiim yumn guigaad baih shig l baisiishdee soulmate n tegeel yahavdee helgui holgui hun 2 unshdag blogt maani aylan toglolt ene teriin sonin saihan yum bichigduul nadad bas ashtai yu daa

soulmate said...

байдаг л нэгэн юу хутгаад явнаа ккк. бантан ч уул нь сайхан хоол шүү ккк.

аймаар мөр холбож райм бичиглээд байнуу би чинь:р

Гилийн хатан блогоо нууц болгоод урилга тараадгиймаа гэхэд тэрийг нь авсан би л ганцаараа уншна, бусад хүнд уншигдахгүй шдээ. Гэхдээ азаар цаа чинь нуухаа болиод ил байлгажаам шиг байна,

конференс коол гэдэг шиг л юм төсөөлөөд байгаамуу даа байдаг л нэгэн

baidag l negen said...

ja minii buruu tom anduursan bolgoo yumiig shuud utgaar n huleej avdag mohos namaig orshoo humuusee kkk

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

М онголын СҮхийн талбай дээр бас гайхалтай болсышт.. үнэхээр тасархай болсышдээ хэх э