Monday, January 23, 2012

Өнгөрсөн хагасайнд

Гуталчин минь чамайг энэ дор хүн хайгаад байна, та олдоод өгөөч гэсн, хэхэ. Юу тохиолдоод блогоо хаасын болдоо? Надад заримдаа аливаа юм утга учиргүй болоод, амьдрал зогсчихсон юм шиг санагдаад ирэхээрээ блогоо хаачдыншд, үнэнгээ хэлии, хэхэ.


Удахгүй нэг найз маань энд ирнээ. Тэрнээс хойш хүн амьтан урих бодолгүй байна.
Сая ирсэн найзаа дөнгөж явууллаа, одоо ирэх найздаа 7 хоног зарцуулах юм. Мань чинь тээд энэ алдсан хоногтоо төлөвлөсөн хийж амжаагүй ажлаа нойроо хасан шөнө сууж байж гүйцээдэг тул байнга хүн уриад байж чадахгүй шүү дээ. Харин манайд ирээд, манай хүүхдүүдийг зөөгөөд, миний хоолыг хийяаа гэж байгуул мань урилга явуулж болох юм, хаха. Яг үнэндээ гэртээ ийм хүнтэй, үгүй ядахдаа намайг мангар завгүй байх үед хааяахан хүүхдүүд хараад, зөөгөөд өгөх хүн байдаг ч болоосой гэж би горьддииншд. Энд нээрээ гарии ории гэхэд хүүхдүүдээ яах билээ дээ, тэгээд хэнээр ч харуулахиин, хамаатан садан байхгүй тул жоохон тиймхэн, заримдаа. Гэхдээ эндхийн гэртээ хүүхдээ хараад суудаг монголчууд мөнгөөр хүүхэд хардаг л даа, бие биедээ тустай. Би нээг л их сайхан зугаалсан амьтан харагдаад байнуу, яг үнэндээ нэг өдөр зугаалцан бол тэр өдөртөө хийх байсан зүйлээ шөнө сууж хийдгиимаа. тэгэхээр би аль болох шоу цэнгээнд оролцохгүй, өмнөх юмаа л нухаад суухыг бодох юмдаа.


Хагасайнд найзыгаа дагаж ирсэн захирлуудтай нь далайн эрэг дээр элсэн дээр тоглуулаад гэхгүй юу, хаха. Бяд чинь далайн усанд сэлж чадкуу шуу даа. Эрэг дээр нь л давалгаа ирэхэээр нь давж үсэрч орилолддогийн. Харин нэг захирал залуу нь усанд овоо байх шиг байна лээ, за тэгээд бусад нь өвдөгнөөсөө доошоо усанд л дэвхцэв шив, хэхэ. Гэхдээ л өвдөгнөөс доошоо ус мөртлөө заримдаа давалгаа гээнэт босч ирээд, савж унатал шиддиин. Бид хэд ч хэд хэдэн удаа сарвайтлаа арагшаа унажайгаан. Тэгээд баахан элс энэ тэнд ороод шигцэн, гоё. Тэндээ баахан мах сосээсог шарж өгөөд, пиав, вино уугаад. Тэгсэн оройхон тиишээ өөр хотод сурдаг манай найз над руу залгахгүй юу, Гилийн хатан хөөрхий амьтан байнгын дасгал сургуулалт байхкүү тул 4хөн шил пиаванд халчихсан, утсаа авснаа хүн болгонд сонсогдохоор "найз нь согтуу байнаа, ааан?, согтуу байнаа, маргааш залгии" гэж мэгж нөгөө оюутан найздаа онгирч энэ тэр, хаха. Хөөрхий оюутнууд чинь барагтаа уух зав нь олдохгүй, уух мөнгө нь бүүр ч олддоггүй юм шдээ. Тэгээд би аймаар гоё ууж байгаагаарай онгирч байхгүү юу, ичиж үхмэр чинь. Он гараад би огт юм олж долоогоогүйм байна шд, нээрээ. Орой болсон чинь пиавны халуунд мании чинь онгод ороод тэнд зүгээр л гол дүрд тоглоод, хаха. Нөгөө зочдоо тойруулж суулгаж байгаад баахан хөгийн хөгтэй хөгжилтэй хөөрүү хөлдүү юм яриад, нөгөө хэд чинь савж унаад, их сайхан байсоон. Тэгээд сүүлийн сосээсогоо шараад гаргасан чинь талх дуусцан байхаар нь би бяцхан оюутнаараа дэлгүүр рүү гүйлээ, ямар том том захирлуудыг дэлгүүр гүйлгэлтэй биш. Би уснаас гарч ирээд шүршүүрт ороогүй, тэр чигтээ бөгсөө алчуураар ороогоод уугаад суусийн. шүршүүр нь хүйтэн устай байна гэхээр нь гэртээ очиж орох санаатай. энд тэндээс элс унаад байхаар чинь гоё палаажаа өмсөхөөс хайрлаад (ядуу оюутан ганц палаажаа хайрлахгүй бол болохгүй шд. Сурв), усны хувцсан дээрээ банны алчуур ороочоод л байгаад байлаа. Намайг дэлгүүрээс ирсэн чинь нэг захиралынх нь нүд нь том болцон "хүүе чи ингээд алчуур ороочоод шалдан дэлгүүр яваад ирсэн юмуу?" гэнээ. Онгод нь орцон нөгөө күүкэн чинь "энэ юу ч биш, сая дэлгүүрт талхаа бичүүлэх гэжиитал алчуур нь мултарч унаад бандааштайгаа зогсож байлаа" гээд ичихгүй үнэнгээ хэлээ наахын, хаха, аймаарын. Тэгж тэгж нэг юм салах ёс үйлдээд бэлэн сэлтээ солилцоод тэндээсээ баая баая (баах гэсэн үг бус, баяртай гэжаагаанв Сурв), нөгөө эрчиндээ "Монгол улсын төлөө зүтгии" гэж мэгээд алсоон, хаха. Нөгөө хүмүүс нь тоглоом ойлгох, бололцооны захирлууд байсан тул мань балайрч байхгүй юу. Тэрнээс номын царайлаад байвал би бас чадииншд, тэрэн шиг амархан юм байхгүй. Бас ихэмсэг царайлж чадна, хүйтэн байж чадна, халуухан ч байж чадииншд өө юу вэ энэ дарсан хэсгийг би бичээгүй шүү, хэн миний өмнөөс бичээд байнаа, хаха. Мундаг сурган хүмүүжүүлэгч шиг ухаантай ухаантай юм яриад байж болно, хүн амьтан сэнхрүүлээд ухуулга хийгээд байж чадна, эсэргүү юм яриад хүний дургүй хөдөлгөөд байж чадна, ер нь л би олон баг зүүдгиймдөө, энд л элиирээд, та нарыг айлгаад байдаг болохоос.

Энэ блогспоот бөөстөөд байхын, зарим блогт сэтгэгдэл үлдээж болохгүй, зарим нь бүүр бүтэн уншигдахгүй байна шүү.

8 comments:

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

Яады тээ

Тэмээчин бүсгүй said...

Танай наагуур чинь очиж уунаа хоёулаа гэсэн ккк

Гилийн хатан said...

Тэмээчин- өдөр бүр намайг гадуур дагуулж явахгүй гэгүүл хүрээд ир. Өдөр би хичээлээ хийе, орой нь ууя, хаха, майр дуртай гар дууджиин

Гилийн хатан said...

Тэрбумтан- өдөр бүр намайг гадуур дагуулж явахгүй гэгүүл хүрээд ир. Өдөр би хичээлээ хийе, орой нь ууя, хаха, майр дуртай гар дууджиин

chuups said...

manai naiz sydneyd baidgiin , bi odor ni naiziigaa daguulj yavaad shono ni tantai uuy boloh u? kkkk

Anonymous said...

гуталчинг эрэн сурвалжилж байна...

zz said...

hi..
bainga setgegdel uldeegeed baidaggui ch bainga unshdag hun bdiin shuu kk :)

I AM HERE.......... AND I AM BILLIONIER said...

хаха .. тэгий таньтай таньгүй хотыг үзчих байхаа.. харин уух л хань олдохгүймдаа хах а