Tuesday, April 3, 2012

Шалтаг

4 сарын 1нд сагсны тэмцээнд ороод ямар медаль авсан гэж та нар боджээн? Таа даа. Та нар цаашаа үргэлжлүүлэн уншихгүйгээр шууд сэтгэгдлээр медалийн өнгө хэлчээд буцаж орж ирээд үргэлжлэлийг нь уншаарай.

Үнэнгээ өчии дөө. Би ямар ч медааль аваагүй, би сагсны тэмцээнд ороогүй гэх гээд байна. Одоо тэгээд яагаад тоглоогүй шалтагаа тоочих гэж байна. Олон шалтаг байлаа гэж:
1. манай нөхөр гэртээ байхгүй байгаа. Би тэмцээнд ороод түрүүллээ гэж бодии. Энэ удаа эмэгтэй 4 баг орсон тул би 3 удаа тоглох нь тодорхой. 3 удаа тоглоно. Медалиа зүүгээд гэртээ харъяа, би маш их ядарсан байх тул машаан барих тэнхэлгүй болох нь тодорхой. Тээд хэн миний жолооч болох билээ дээ. (зааассс, иймхэн юмаар шалтаглаад. Сурв)
2. За тэгвэл өөр шалтаг хэлнээ. Манай баг улаан подвоолкоор ижилсэх байв, надад улаан подвоолк байхгүй. (чи чинь том хүүгийнхээ улаан подвоолкийг өмсөнө гээд л угаагаад байсан биддээ. Сурв)
3. Арай үнэмшилтэй шалтаг хэлчээч. Аа найз ирээд бие тавгүй байлаа. (гуцаа, чи тэрнийг тоохгүй л тоглодог биддээ, тэр бүү хэл баар саванд бүжиглэж байгаа нэртэй хэдэн цагаар толгойтой үсээ савчуулаад тонгочоол, нөхөр нь утасдаад байхад л харьдаггүй баар нь хаах цаг болоод хөөгддөг биддээ. Сурв )
4. Миний хуучин баг намайг багтаа тогло гээгүй, өнгөрсөн жилийн алт авсан баг намайг багтаа тоглооч гээд байсан. (харин бүр сайн л бидээ, энэ жил тээд алт авчих л байсан байна шд. Сурв)
5. манай ноён гэртээ байхгүй тул би орой сургууль руугаа явж хичээлээ хийж чадахгүй байсаар, баахан даалгавар овоороод, би тэрнээсээ өндийж чадкүү байлаа. (чам шиг тоглоом наадам эргүүлдэг шоучин гард хэн ч энэнд чинь итгэхгүй. Сурв)
6. За за үнэнгээ хэлии. Тэмцээнд ороогүй шалтаг нь нээх инээдтэй хөгийн, яг л ядуу оюутны шалтаг мөндөө. Ингэсийн. Мань чинь өнгөрсөн жил тэмцээнд орох үед 3 хос нүдний шилтэй байлаа. Тэмцээнээр алалдан тоглоод 1 нүдний шилээ жагсаалаас гаргалаа. Сая ЮКэй явахдаа 2 дахиа чад хийлгэлээ. Ингээд одоо зүүж байгаагаас өөр шил байхкүү. Хэрэв тэмцээнд ороод шилээ эвдэлчүүл, хэн миний машааныг барьж гэрт хүргэж өгөх билээ. Тэгээд ч энд нүдний шилтэй болох майр үнэтэй, нүдээ шалгуулахтайгаа нийлээд 300 доллар болохоос гадна, бараг 21-30 хоногийн ажил болно. Энэ бүх зардал эрүүл мэндийн даатгалд орохгүй ээ. Запаас шилгүй мань чинь 30 хоног сохор явна шд. Хэрэв бүтэн сайнд шилгүй болсон бол би 1 дэх өдөр нь нүдний шилний эмнэлэг рүү утсаар ярьна, аз байвал энэ 7 хоногийн бөгсөөр цаг авна. Тэгээд нүдээ шалгуулна. Нүдний шилний шинэ бичиггүй бол шилний газрууд хугацаа дууссан бичгээр шил хийж өгөхгүй. Нүдээ шалгуулчлаа. Нүдний шилний газарууд дор хаяж 14 хоногийн дараа шилийг маань бэлэн болгож өгнө дөө.
Гэтэл шилгүй мань чинь хичээлээ ч хийж чадахгүй, хүүхдүүдээ ч хаана байшааш нь харахгүй хянаж чадахгүй, аягүй бол аялан тоглолтоор ч явж амжихгүй юм болох нь байна шд. Намайг тоглооч гээд байсан баг надтай нийлээд 7 хүнтэй байхаар нь би оролцсонгүй. Хэрэв надтай нийлээд 5 хүн байсан бол бас НО гэж хэлж чадахгүй, яах байсан болоо гэсн.

За тэгээд намайг тоглосонгүй гээд байгаа хүмүүст яаж энэ хөгийн шалтагаа тайлбарладаг юм билээ дээ. Та нар минь миний бичсэнийг уншчихдаг бол ядуу оюутны зовлонг ойлгоно доо, хэхэ гээд сулхан инээгээд энэ бичлэгээ өндөрлөюү гэж саналаа.

10 comments:

wonderer said...

Аан xэрэг болоx угуйг мэдэxгүймаа. Би энэ site аас xямдxан шил аваад xадгалчдаг ум. Бичиг мичиг шаардаxгуй амар юм билээ.Xятадад уйлдвэрлэдэг болов уу даа. Амэрикт лав 2-3 долоо xонож байж ирдэг юм.Зураг мурагаа уплоад xийгээд шилээ зуугээд узчинэ нтр их эдээ энэ site чинь бас.
http://www.zennioptical.com/

Delgermaa Erka said...

гүйээ яахуудээ ядарсан оюутны л шалтаг байн гэхдээ үнэн лдээ

Гудиггүй эр said...

Сайн болоогчинд шалтаг цөөдөхгүй ээ гэж

Anonymous said...

Naad Australia chini butehgui gazar bainaa, amidrahad, yavahaa boliloo. Manai Japan saihan baisan baina shuu.

Naraa said...

Naad nudnii shilnii asuudal chin yag nadad tulgaraad, namaig ugui ee mon ih uurluulj bna aa.

Manai huu nudnii shil zuudeg bolood 1 jil ch boloogui bhad odoogoor 5 dahi shilee evdelsen guij bna. Today gehed l bid 2 shilnii talaar boon baildaan bolloo. Yasan geheer buten saind avch ogson shine shilee neg dehed evdeed irsen bval yahav, tegeed terniigee nadaad nuugaad 2 dahiin ogloo bi shiliig tseverlej ogoh gej bhdaa olj medev.

Bi ug n hashirlaad yanz buriin araamtai hed heden shil 1 door hiilguulsen um, 1, 1-r evdseer bgaad hamgiin suuliin shilee erdoo 1 odriin dotor budaa bolgochihoj bgaa um daa.

Yasan gej asuuhaar bombog togloj bgaad l gej hariuldag um daa.

Yag bombog hoogood tsagaa tulbal 8 nastai manai huu, Giliin hatan 2t chanariin yalgaa bhgui l bolov u?

Тэмээчин бүсгүй said...

Энэ Канадад ирээ хө. Би энд сая цахимны дэлгэцнээс хамгаалдаг шил авсан чинь эрүүл мэндийн даатгал нь 90 хувь төлж өгсөн. Харааны шил бол 100 хувь төлөх байх.Шилэнд нь урт насыг хүсье!

Tsatsral said...

Manai duu Mongold ireheeree nudnii shil buunduud yavdiin. Uur gazar bolohoor yagaad tiim unetei baidiin bol doo?

Anonymous said...

Zochin
Hi unshsan chin buur setgel sanaa sonin bolchloo.uneheer nudnii shilnii asuudal hetsuu.Chi zun irehdee nileen heden shil taaruulj avaad yavahgui dee.Haraa n hed yum bol doo.Gev genet tusalmaar sanagdaad xe xe.

Anonymous said...

Одоо өвөл болж байгаа бил үү? Австрали-д?

Гоё юм аа, өвөлдөө хэр их хүйтэрдэг юм?
Интернетээс харж/олж болно л доо, гэхдээ сонин юм ажигласан, амссан бол бичихгүй юу даа.

Гилийн хатан said...

setgegdluuded bayarlalaa

bi online-aar hudaldaa zunduu hiideg baij, nudnii shil gej tolgoid orj baisangui, tnx