Thursday, June 28, 2012

Хай оол, сонгуулиа өгөх гээд догдлоод байнуу


Хай оол. Сонин сайхан юу байна? Сонгуулиа өгөх гээд догдлоод байна уу? Би бас эндээс сонгууль гээд догдлоод хэрэг алга. Манай Цитрус багш бичлэг болгоноо мэндчилгээгээр эхэлдэг байжуулээ \Цитрус багшээг санасан юм байлгүй дээ. Сурв\. За ойрд юу юу болоод өнгөрлөө. Баахан юм шамбааралдуулаад бичнээ.

6 сарын 1. Эхчүүдийн баяр тэмдэглэсөөн. Үрсээ жиицэн юм чинь эхчүүдийн баяр гэхээс. Надтай нийлээд эндхийн 8 эх, дээр нь Шинэ Зеландад амьдардаг нэгэн эх нэмэгдээд 9-үүлээ нэг Тай хоолны газар хол идлээ. Нээх үнэтэй газар биш л дээ. Дундаа баахан хоол захиалаад, яриад идээд, вино уугаад байв. Хүмүүс яриад, би яахуу даа хоол олдсон дээр нь идээд уугаад л байлаа. Идээд уугаад байхаар ам ярих  завгүй ээ завгүй. Ингээд гэдэс гараад, ам чөлөөлөгдөөд, ярианд оролцох гээд дуугарсан чинь ЮУ ВЭ би өөрийнхөө дууг таньдаггүй наасан. Вино нилээн уусан болохоор, чимээгүй согтоод байсан байна шд, хаха. Би чинь 1 сараас хойш уугаагүй байж байгаад ууж байгаан. Дээр Цитрус багшээ бас тиймэрхүү туршлагаасаа хуваалцаж байжуулээ \Үнэхээр багшийгаа саначиж. Сурв\. Тэгээд хоолойгоо засаж байгаад л ярих гэж оролдлоо, нэмэр байхгүй, шаал согтуу хоолой. Нэгэнт согтсон бол хичнээн хоолойгоо засаад, дахин виноогоор хоолойгоо зайлаад нэмэр байхгүйм лээ, хэхэ. За тэгээд согтуу хоолойгоор ярианд оролцож эхлээд, сүүлдээ ярианы сэдвийг өөртөө эргүүлэн баахан бурлаа, ичдэггүй гар. Тэгээд тооцоо хийх болтол нөгөөдүүл бүгд бэлэн мөнгө гаргаад ирдгийн. Би өөрийнхөө хувийг каартаараа хийв. Гэтэл хоолны газар эрстраанууд нь орой каартаар тооцоо хийвэл 3% нэмж суутгадаг гэнэ. Би ямар мэдэх биш. Тэндээсээ гараад, автуусаар Опера Хауз руу явлаа. Автуусан дотор нөгөө эхчүүд бүгд л “автуусанд суугаагүй удсанаа” гайхав, ихэнх нь машаанаараа зорчино, ганц нэг нь галт тэргээр явдаг гэнэ. Эд нарын 1-ээс бусад нь Австралийн иргэд л дээ. Жирийн Австрали хүмүүсийн адил, гэрт байх насанд хүрсэн хүний тоогоор машаантай болохоороо нийтийн тээврээр нээх үйлчлүүлдэггүй байх. Би ч бас юунд дутах вэ дээ “би ч гэсэн автуусанд суугаагүй зөндөө удаж байна, би дугуйчин охион” л гэлээ, хаха. Ингээд би зургийн аппаратаа авч очсоноороо Нийслэл охин дүрд хувилан  баахан зураг дарав. Тэр үед Опера хауз хавиар гэрлэн шоу болж байсан тул шөнө 12 цаг болчоод байхад хүмүүсийн хөл хөдөлгөөн тасраагүй байв. Тэгээд тэр хавьдаа нэг газар кофе ууж, диссээрт идэх болов. Меню хартал ганц аяга уух юм хамгийн хямд нь 11 доллар, гээд яахуу дээ, “надад энэ чинь үнэтэй газар байна, би та нарыг гадаа хүлээж байя” гэлтэй биш дээ, нэрэлхээд л үнэтэйгээс сонгоод 2 юм авлаа. Тэнд баахан сууж байгаад, тооцоо хийх болтол харин нэгэн сийрэг ухаантай нь “ганц оюутныхаа тооцоог бүгдээрээ хуваагаад төлчии” гэнээ. Би “хэрэггүй ээ, өөрөө төлчии” гээд байхад хуваагаад төлчихөв. Би юу гээл дуугай байхав “баярлалаа, баярлалаа, гэхдээ ганц оюутныхаа тооцоог хоол идэж байхаас эхлэн эртнээс төлж эхлэхгүй дээ” гээд л аваад хаяв, хаха. Цаашаа явлаа, яг Опера хаузын дор байх гадаа бааранд орлоо, нэг ширээ эзэлж суугаад бөгдөөрөө хүний тоогоор стакан авчруулаад, цүнхнээсээ вино гаргаж ирээд ууцгаав. Нээрээ тэр өдөр хэдэн вино уусан бээ? Би угаасаа ууж байгаа юмаа тоолж чаддаггүйен. Хүмүүсийн цүнхнээс вино гарч ирээл байна лээ, тэд хоорондоо тэгж тохирсон бололтой. Би виноны мөнгө төлөх үү гэтэл хэрэггүй ээ л гэлээ. Ингэсээр 2 цагт гэртээ ирсэн дээ. Хэд хоногийн дараа муухай гарсан зурагнуудыг нь устгаад, гоё гарсан байж болохоор зурагнуудыг нь 3 СиДи дээр бичээд, нэгнийх нь гэр лүү шуудангаар явуултал харин очоогүй байдгийн. Одоо наадмаар уулзахдаа л хүний тоогоор хувилж аваачиж өгөхөөс. Тэд өөрсдөө намайг зургийн аппараттайгаа ирээрэй гэсэн тул мань чинь ингэж хариуцлагатай хандаж байгаан.   

Тэрбумтанд хариулахад, дэлгүүрээс худалдан авсан бараагаа буцааж өгөхөд, тэр үед хэдэн төгрөгөөр худалдаж авсан, тэр мөнгөө л буцааж авна даа, янз бүрийн торгууль шийтгэл байхгүй. Угаасаа Австралийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиндаа заалт болгоод оруулцан байдаг бололтой. Сая би Rebel гэх спортын бараа зардаг дэлгүүрээс 2011 оны 8 сарын 15нд авсан цамцаа буцаагаад өгцөн. Myer-т нэг хослол буцааж өгтөл 6 сар дотроо буцааж болно гэж байсан, хямдарсан байсан ч хамаагүй. Гол нь яарликтайгаа, худалдаа хийсэн тасалбартайгаа байхад болно. Хэрэв тасалбараа хаячихвал, буцаасан ч тэр мөнгөндөө өөр юм авч болдог. Харин зарим дэлгүүрүүд хямдарсан бараагаа буцаахгүй, эсвэл 14 хоногийн дотор буцаана гэж байдаг. 

6 сарын эхээр манай Б найз энд ирээд 14-нд монгол буцлаа. Тэрээр надаас 4 дүү боловч санаа оноо нийлээд, найзлаад байдгийн. Бид Японд хамт сурч байлаа. Японд тэр Токиод, би хамгийн урд арал дээр сурдаг байв. Бид төгсөх үед, би гэрийнхнийгээ явуулцан, хотэлд ганцаараа гэдсээ илээд гэвтэж байхад тэрээр Токиогоос намайг гэсээр галт тэргээр явсаар байгаад ирж байлаа. Энэ удаа найз маань ажлынхаа шугамаар, Сангийн яамны баахан хүмүүстэй нэг баг болон Сиднэй Канберрад хэд хоног ажиллав. Түүнийг ирсэн чинь Канберрад сурч байгаа, өнгөрсөн жил манайхаар дайрч надтай цуг Канберра явсан А найз бид 2 утсаар нөгөө монголоос ирсэн Б найзыгаа сураглав. Одоо хаана байна?, хэдийгээр манайд ирнэ гэсэн? Сиднэйд аль хотэлд буув? Канберрад хаана буудаллаж? эргээд хэзээ Сиднэйд ирэх нь вэ? гээд баахан хөл хөдөлгөөн болов шд, хэхэ.

Би Соц нийгмийн үеийн маш сайн сурагч байсан хүн шуу даа. Тэр үед ямар хүүхдийг сайн сурагч гэдэг байсан гэвэл: бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой гэдэг хүмүүжлээр хүмүүжсэн. Пионер хүн бол баатарчуудад үлгэр жишээ болж, бүх хичээлдээ онц сурах ёстой, бүх хичээлийг ялгаварлахгүй хийнэ, бүх даалгавраа хийнэ, аав ээжийнхээ үгнээс зөрж болохгүй, багшийн заасан бүхэн үнэн, багштай санаа оноо зөрж болохгүй, тийм багшаас зөрдөг хүүхдүүд бол маш муу хүүхэд, захирлын хурлаар авч хэлэлцэнэ, өөрийн гэсэн үзэл бодол байх ёсгүй, тэгээд өөрийн толгой гэж хүүхдэд байх ёсгүй, хэн юу гэж хэлнэ, түүнийг дагах ёстой, өөрөөр сэтгэж үл болно. Бас аав ээж, багш сурган хүмүүжүүлэгчдийг уурлуулж болдоггүй байлаа. Бидний үед ийм л байсан, би ийм л байвал сайн хүүхэд гэж ойлгодог байсан, тэгээд ч би Соц үед хамгийн сайн сурагч байхыг хичээдэг байлаа. Том хүний ярианд орж болохгүй л гэнэ, хүний үгээр дагтан хэлэх ярих бодохоо хүртэл заалгаж ирлээ хө. Гэхдээ одоо тэр үеийг дурсахаар миний дотор муухайрдаг, баба.Тэр үед багш эцэг эхийн үгнээс гардаггүй, харц доогуур амьтан байлаа. Одоо заримдаа, тийм номхон хүлцэнгүй байсандаа асар ихээр уур хүрдгийн шд.
6 сарын дундуур. манай бага хүүгийн багш намайг дуудаж уулзав. Манай бага хичээл дээрээ их зүггүйтдэг гэнэ дээ. Бүгд хичээлээ хийгээд сууж байхад, нэг юм болонгуут, хөөрөөд ганцаараа босоод л Waka Waka гэж орилоод бүжиглэдэг, эсвэл хашгираад гараа өргөөд ангиа тойроод гүйдэг гэнэ. Бас 2 эрэгтэй хүүхдийг энэ үйлдэлдээ уруу татдаг гэнэ. Багш нь буланд 2 минут зогсоож шийтгэх эрхтэй, тэр эрхийн загуу зогсоож арга хэмжээ авдаг гэнэ. Тэрийгээ time out гэх. Өдөрт 3 удаа time out авбал захирал дээр дагуулж ордог гэнээ. Манай хүүхэд хэд хэдэн удаа тэгж захирлын өрөөгөөр зочилсын байх. Багш нь байнга захирал руу явахаас залхаад өдөрт 2 удаа time out өгдөг гэнэ. Сүүлдээ багш нь аргаа бараад шийтгэлийг нь хүндрүүлэн 5 минут болгосон ч нэмэр байхгүй наасан, хаха. Бас багш нараа ялгаж харьцдаг гэнэ. Эрүүл мэнд, биеийн тамир, номын сангийн багш нар нь 7 хоногтоо 1 удаа ордог тул тэд нарыг бүүр элэг барьдаг гэнээ. Тэд нар нь time out өгдөггүй юм байх, эсвэл time out өгөх эрхгүй ч юмуу. Багш нь надад энэ тухай ярьж байхад миний инээд хүрээд, арай л инээчээгүй, уг нь миний уур хүрэх ёстой байтал. Гэртээ ирээд нөхөртөө яриад, хүүхдүүдээсээ нууж баахан хөхөрлөө шд. Бид өөрсдөө багадаа хүний үгнээс гардаггүй хичээлээ хийдэг социалист хүүхдүүд байтал, манай хүүхдүүд хичээлээ хийхгүй, үгэнд ордоггүй болчих юмаа. Нөхөр бид 2 хүүхдүүдээсээ оогт өөр хүмүүжилтэй байхад энэ хүүхдүүд хэнийгээ дуурайдаг байнаа гэж гайхах юм. Бид өөрсдөө чихгүй толгой байсан бол аргагүй шдээ “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” хохь чинь гээд, бухимдахгүй ээ. Бид ийм байгаагүй болохоор бурханд гомдох юмаа. Энэ бурхан андуурч эндүүрч ажлаа халтуурддаг байхаа, хаха.
Энд хүүхдүүдийг зөвхөн өөрийнхөөрөө бай гэж сургаад байна. Жишээ нь, манай 5 настай хүүхэд аливаа юмыг “би өөрийнхөөрөө хийнэ, чи надад зааж болохгүй” гэж хэлэхэд би шооконд орхиймдаа. Нөхөр том хүүгээ хичээлийг нь хийлгэх санаатай, үгэнд орохгүй болохоор нь “таван салаа боовны амт үзүүлнэ шүү” гээд хэлчихсэн чинь, Том хүү “та шоронд орно шдээ” гээд амыг нь таглаад, хичээлээ хийдгүүдээ, хөөрхий. Ингээд би хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байжээж, түмний хүүхдийг сурган хүмүүжүүлж чадхуу? гэж өөрөөсөө асууж байна даа, кк.

27-нд. Манай мужийн багш нар ажил хаяад, хүүхдүүд сургуульдаа яваагүй, ядаргаа юмаа, би сургууль явж хичээлээ хиймээр байдаг.    

6 сарын 28. Сонгуулийн өдөр. Мань чинь сонгууль сайхан болоосой гэж хичээлээ ч хийхгүй баахан мэдээ эргүүлж муухай улстөржиж байна доо. Өмнө нь ингэж их хөөрдөггүй байж, энэ удаа сонгууль шударга явагдан, Ардчилсан нам тасархай биш юм гэхэд боломжийн ялалт байгуулах юм шиг миний мэргэ төлгөнд буугаад байнаа. Гэхдээ бас С.Оюуны намаас хэдэн сайхан хүн гараад ирээсэй гэж бодогдох юм. Энэ 6 сарын өнгийг ажиглахад, сонгуулийн дараа үймээн самуун гарахгүй, сайхан сонгууль болох шинжтэй, хаха.  

4 comments:

Dreamer said...

humuusiig songuulia ogj bgaa gej bodohoor bas dogdlood bnaaa hehe

naraa said...

Би бас өглөөнөөс хойш монгол руу залгаастай, хүн амьтныг сонгуулиа өгсөн үү өгөөгүй бол явж өгөөчээ гэж дарамтлаастай л сууж байна хэхэ. Ардчилсан нам өнгөлчих болуу гээл горьдоод блогоороо хүн амьтантай хэрэлдсэн шиг л сууж байна. Хичээл дээр бүр сууж чадахгүй, бушуухан гэртээ харьж нэт ухах гээд гэртээ ирсэн хойноо шууд ажил хаялт зарлаад юу ч хийхгүй писи шагайгаал хэхэ.

Anonymous said...

Hi, sayiin bichlegtee citrus-g duridsanuu? Minii unshdag baisan blogiin admin mun baih gej bodloo, shalpal.blogspot.com ged mun uu? Dajgui bas fun blog baij bilee,

www.gegeen.com said...

IZN budoo, oyun hoohii