Saturday, June 16, 2012

Wonderer гэж хэн байв?

Уг нь ингээд хэд хоног алга болчуул гоёо тээ, хаха. гэхдээ энэ хүүхэн тэсэхгүй л дээ.

Хотэлийн лобби гэж өөд нь татсан жижигхээн зайд би ачаатайгаа зогсоход л өөр хүн надтай зөрөх гэж юм болноо, ө.х. бөгс эргэх зайгүй. Аргагүй, лоббид зай гаргаж байхаар тэр зайгаа 2-3 өрөө болгоод зочин буулгавал орлого өснө биддээ.

Wonderer орж ирлээ, 2-лаа хэсэг бие биеэ харснаа орилолдоод тэврэлдэн авав. Ингээд энэ постыг дуусгачихвал яаж байна, хаха.

Гэтэл их сургуулийн ангийн охин байдаг байгаа, хаха. Энэ бүгд надаас л болж байхгүй юу. Бид уулзан уулзатлаа би нөгөө Гилийн хатан эмайл хаягаараа харьцаад байваа, тэнэг. Уг нь ангийн охин өөрийнхөө жинхэнэ нэр, жинхэнэ нэртэй эмайл хаягаараа бичсэн ч би ангийн охин гэж оогт төсөөлсөнгүй ээ. Хэрэв нэр нь түгээмэл биш нэр байсан бол бас юм бодох байсан байх л даа.
Бид их сургуульд эхний 2 жил нэг ангид сураад, дараа нь би 2 жил өөр ангид сурч төгссөн юм. Одоо ч хуучин ангийнхантайгаа холбоотой л доо. Гэхдээ Wonderer-г Америкт байдгийг мэдэх ч бид холбоогүй байв.
Ингээд ангийн охины машинаар онгоцны буудал хүргүүлж, тэнд ангийн охин өлсгөлөн намайг хоолоор дайлваа. Би Сиднэйгээс гарснаар хойш сайхан халуун кофе уугаагүй олон хоносон байв. Ангийн охины авч өгсөн кофег уугаад бие тавираад, хөлөрч мөлрөөд, хаха, алингаа алдав. Ер нь халуун цай кофе уулгүй, дагтан хүйтэн ус уугаастай явсан байна лээ шүү.
Ингээд 3 цаг чалчаад ч бидний яриа дууссангүй. За ангийн охион, ярьснаараа чи Сиднэйд хүрээд ирээрэй дээ.

Миний явах цаг болж бид саллаа. Би ЛА нисэж, тэндээ онгоц солив. Тэндээс нөхрийн явуулсан мөнгөөр нөхөртөө тамхи, үнэртэй ус аваад Сиднэй явах онгоцондоо суув. 1 хайрцаг тамхи 35 доллар. Өнгөрсөн жилээс үнэ нь нэмэгдцэн байна, гэхдээ л Сиднэйгээс татваргүй авахаас 2 дахин, татвартай нь авахаас 4 дахин хямд байна. Үнэртэй ус ч гэсэндээ эндхийн дэлгүүрээс 3 дахин хямдаар авч байгаа байхгүй юу. 25-ны орой онгоцонд суулаа, 15 цаг ниснэ, удаан нисэхээр бас хэцүү шүү, нуруу чилнэ. Ийм урт нислэгт эрх биш хоолтой, урдаа дэлгэцтэй онгоц таарах байлгүй дээ. Ингээд надад 4 сарын 16-ны өдөр 2 удаа байсан тул 26-ны өдөр гэж байсангүй. Шууд 27-ны өглөө 7,30-д Сиднэйд газардав. Мань чинь энэ улиралд нэг хичээл авцан, тэр нь 5 дахь өдөр болгон орно. Энэ аялалаар өмнөх 7 хоногт нь нэг удаагийн хичээл тасалцан гар, 27-ны хичээлийг таслах эрхгүй шүү дээ. Иймд нөхрийг намайг тосож аваарай гэсэн байв. Хичээл 10 цагт эхлэх тул нийтийн тээврээр гэртээ хариад, дахин цаашаа сургууль руугаа явахад хичээлдээ очиж амжихгүй тул нөхрийн туслалцаа маш чухал байв, хаха, чухал чухал үгээр бичжээн шд. 15 цаг нисээд толгой нь дүүнгэ болцон гар оочирлосоор, нэг юм салгалсаар гарч ирвээ, хамгийн хурдан товч замаар явсан ч өглөө хүмүүс ажилдаа ирж очих цаг тул бөглөрсөөр, нэг юм гэрийн бараа хараад, ачаагаа оруулж шидчээд, өмссөн хувцастайгаа сургууль руугаа гялтганав. Ямар ч байсан амжиж хичээлдээ орсоон. Гэхдээ бүхэл бүтэн 3 цагийн хичээлийг нойргүй хонож баахан кинуу үзэж, аймаар ядарсан хүн ойлгох нь бүү хэл цаг руугаа хялам хялам хийгээстэй, үүргэлээстэй, хүн харахад хичээл дээр суугаа хүн, үнэндээ унтаастай өнгөрөөв. Монголд байхад, оюутнууд хичээл дээр үүрэглээд, ширээн дээрээ балаа гозойлгож байгаад, үзүүр дээр нь духаа тавиад зүүрмэглээд байдаг нь санаанд ороод, балан дээрээ духаа тавьж байгаад хэсэг зүүрмэглэв. Даанч зүүрмэглэх нь гүн унталт болонгуут балны тэнцвэр алдагдан мулт үсрэн, духаараа ширээ мөргөн сэрэх ч, мангар царайлан сая юу болж өнгөрснийг ойлгохгүй ийшээ тйишээ харах нь өөрийгөө унтаж байсныг түмэнд илчлээд бүүр ч хэцүү байдалд оржоогоон, хаха.

Эцэст нь, өнөөдрийн энэ өндөрлөгөөс дүгнэхэд кк, мөнгөгүй ч гэсэн энэ аялал дурсамж дүүрэн, хөгжилтэй, хөгтэй, их ч юм суралцсан сайхан аялал болжээ. Тэртэй тэргүй олон сайхан юм үзээд, тэрэндээ цадаад байхад, бадарчин дайет энэ тэр юу юм бээ үхсэн юу ч биш шд. Дараа харин Н хотод янз бүрийн мюзикл, Хөх хүн гэх мэт тоглолтуудыг нь үзэх юм шүү.

Ёох энэ аялалыг хаа байсан 2 сарын дараа бичиж дуусгаж байна шд.

2 comments:

naraa said...

Аан, ангийн хүүхэд байсан юмуу? Миний таамаг ч зөв байж дээ. Би таньтай хамт ажиллаж байсан хүн эсвэл их сургуулийн ангийн хүүхэд гэж бодож байсан юм. Сайхан уулзалт болжээ хаа байсан Н-д шүү тийм ээ.
Би бас тань шиг бадарчин диетаар аялсан ч хамаагүй гол нь юм үзмээр байдаг, гэтэл нөхөр гэж хоол шүтдэг хүн тийм аяллыг бараг үзэн ядаад байх юм. Сайхан хоол унд идэж тааваараа явахгүй юм бол ямар юмны аялал байдаг юм гээд хөдөлдөггүй шүү.

Тэмээчин бүсгүй said...

Ямар сайхан хувь тохиол вээээээээ. Бүр та 2 дуу дууга авалцаад ам хуурайгүй бурж байгаа нь нүдэнд харагдчихлаа.

Дашрамд хэлэхэд мѳнгѳгүй ч гэсэн мѳнгѳтэй гээл яриад бай тэгвэл та дандаа мѳнгѳтэй байх болно.