Friday, September 21, 2012

Ээ дээ энэ хөвгүүд үү



Энэ хөвгүүд ямар хэцүүмбээ. Миний чихийг халууцуулаад хэрэг алгаа. Хүмүүс хүүхдээ магтаад, ам уралдаад  “манай хүүхэд ухаантай, онц сурдаг, олимпиад болгонд тасралтгүй оролцдог, эсвэл англиар ус цас, төгөлдөр хуур сайн тоглодог, мундаг шатарчин” гээд л байдгийн. Би дуугай л атаархангуй сонсии шүү дээ. Ямар би ганцаархнаа хүүхдүүдээ муулалтай биш дээ тээ, кк.

Манай бага хүү байнга time out авна, шийтгүүлж байгаан. Тэр хирээрээ дагтан захирлын өрөөгөөр зочлоостой. Захирал бол андахгүй, гэхдээ бас их хайртай манай хүүд, хэхэ. Өөр тийм хүүхэд байнуу гэхээр алга л байх шиг. Багш нь аргаа бараад намайг дуудаж уулзаад “өдөрт 3-аас олон time out авбал би өөр рүү чинь утасдаж, хүүхэдтэй чинь яриулж байна” гэвээ. Гэтэл нааг ажил хийлгэхгүй, утас дуугараастай, хаха. Уг нь манай хүүг хашираах санаатай арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй, одоо утасдахаа больсон хөөрхий, тэр муу багшийн үйлийг үзэж байна даа.

Өглөө бүр би хормойгоо чирчээд хоёр гурван хүүхэд дагуулаад сургууль руу нь майжигнана шүү дээ. Бид нар сургуулийн өөр талаас нь очдын. Сургуулийн хашаа руу оронгуут томчуул нь гүйлдээд алга болчоно, харин би багатайгаа нилээн алхана. Сургуулийн байшин руу ойртоод ирэхээр манай багад хайртай цагаан охин холоос биднийг харангуутаа нэрээр нь дуудаад тосоод гүйгээд ирнээ, нээх хөөрхөн. Тэр охин өглөө бүр урьдаас бэлдцэн амттай идэх юм кармаанаасаа гаргаад манай хүүд өгөөд, хөөрөөд л байна. Манай хүү яахав, албатай юм шиг идэх юмыг нь ярингаа идчинэ. Нөгөө охин идэх юмныхаа дараа хамт тоглох санаатай өөрийнхөө хамгийн хайртай тоглоомноосоо өгөөд юм яриад байна. Манай хүү тэр тоглоомыг нь тоож харах ч үгүй “I hate girls’ toys гээд аваад хаяна шуу даа. Нөгөө охин нь хөөрхий гомдохгүй юмаа. Ингээд ангийнхандаа ойртоод ирэхээр манай хүүхэд хөвгүүдтэйгээ тоглоод нөгөө муу охиныг шууд жиинээ. Нөгөө охин манай хүүг бараадаад л яваад байна, нээх хөөрхөн, хаха. Би хүүдээ “чи тэр охинтой тоглож байгаач” гэхээр “Girls are pretty but not strong. Boys are strong. I like boys гэнээ. Эд нар бас санаагаа аятайхан хэлээд сурцан байгаан. Уг нь бол манай хүү ‘I hate girls’ гэх хүн шуу даа, хаха.

Саяхан манай том ээлжит асуудалдаа орооцолдож намайг бас сургууль дээрээ дуудуулваа. Яасан гэхээр, манай том хүү ангидаа байсан нэг номын ард нь том том боов зурчжээ хө. Тэгсэн тэр номыг Нийтийн номын сангаас зээлж уншиж байсан хүүхэд багшдаа тэр муухай том том боовыг харуулаад “хэн нэгэн нь миний номон дээр зурчиж, би одоо энэ номыг буцааж өгөхөөр намайг номын сан торгоно” гэж л дээ. Зөв л дөө. Авсан номон дээр нь гар нь өтцөн нэг этгээд юм сараачцан байхаар ямар олиг байхав дээ. Тэгээд багш нь “хэн үүнийг зурсан” гэсэн чинь манай хүүхэд яахуу даа худлаа ярьж чаддаггүйм болохоороо Би гээл үнэнгээ хэлж. Тэгээд л нааг дуудуулахгүй юу. Би багштай нь уулзлаа. Би ч “за тэгвэл номыг зээлсэн хүүхэдтэй хамт номын сан явъяа” л гэлээ. Тэгээд номын сан руу хүүхдүүдээ дагуулаад, нөгөө хүүхдийг нь дагаад бөөн л сүр орлоо. Тэгтэл номын сангийн хүүхэн “ийм номыг бид буцааж авахгүй, хүүхдүүдэд үзүүлж болохгүй. Энэ номны үнэ дээр адмишн фии нэмээд 57 доллар төлөх нь дээ“ гэж байна. Би ч одоо төлөхөөс гэтэл, нөгөө хүүхэн “хэрвээ та энэ номыг Биг Даавлью” дэлгүүрээс аваад ирвэл би адмишн фии авахгүй солиод өгии гэнээ. Эд нар бас нээх хөөрхөн, одоо намайг бас их хохироохгүй тусалж байгаан. Би ч өө тэгии гээд, нөгөө номыг нь дэлгүүрээс 21 доллараар авч өгөөд, нөгөө том том боовны зурагтай номоо гэртээ аваад харьсан даа, хаха. Нэг иймэрхүү хэрэг ер тасрахгүймаа энэ хүүхдүүдээс. Уг нь манай нөхөр их томоотой хүүхэд байсан гээд байгаан, хэнийгээ дуурайдаг гарууд вэ.
Би том хүүгээсээ чи яах гэж тийм муухай юм зурж байгаан гэсэн чинь “бүгд л зурдгийншдээ, гэхдээ хүн харахаас өмнө Rock энэ тэр болгочдийн” гэнээ. Би санаа зовсон хэвээрээ “танай ангийнхан чамайг юу гэж бодож байгаа болоо? Ийм балайр юм зураад” гэсэн чинь, хүү “манай найзууд Good job” гэсэн гэнээ, хаха. Манай том дандаа цагаануудтай найзалдагийн. Азиуд болохоор их томоотой, хичээлээ хийнэ, хичээлээ тараад шууд гэртээ харьна. Гэтэл цагаанууд хичээл хийнээ гэж байхгүй, их сахилгагүй, хичээлээ тараад бөөнөөрөө дэлгүүр орж KFC, Subway, Hungry Jack’s, Oporto энтэр орж юм авч иднэ. Азиуд бол тэгж хүүхдүүддээ жаанк фууд идүүлэхгүй шд, бас мөнгө ч өгөхгүй. Би хүүхэддээ мөнгө өгөөд байдаггүй болохоор найзууд нь хичээлээ тараад дагтан бургэр хоол энтэр авч өгдөг гэсэн. Тээд манай хүүхэд их эрэлттэй, найзууд нь байнга л гэртээ ирж хонооч гэнэ. Хэд хэдэн цагаан айлаар хоноод амжцан шд. Тээд хонохооороо ПиСи тоглоод, кола уугаад, жаанк фууд иддгийн. Энэ цагаанууд гэртээ хоол хийдгүйм бишүү, утсаар захиалга өгөөд, гэртээ бэлэн хоол хүргүүлж идээд байж байдгийн бишүү. Энэ цагаан хүүхдүүд чинь хүнсний ногоо ч гэж мэддэггүй гэсэн шд. Та нарын иддэг чийпсийг чинь төмс гэдэг хүнсний ногоогоор хийдэг гээд зурагтаар хичээл заагаад байдгийн. 

Нээрээ энэ жилжингээ хүүхдүүдийг ангийн хүүхдийн төрсөн өдөр үргэлжлээд. Том хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт өөрийг нь хүргэж өгөөд, тарах цагт нь очоод авчихдгийн. Бэлгэнд голдуу мөнгө авна гээд өөрсдөө шууд хэлчихдгийн. Бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт нөхөр бид 2-н нэг заавал хамт оролцож, хамт тоглолцож, хамт идэлцдгийн. харин бэлэг гэж 30-40 долларт тоглоом авч очноо. Энд хүүхдийнхээ төрсөн өдрийг хагас сайнд голдуу тэмдэглэнэ. Тэгэхээр чинь ингээд жил тойрчих юм даа. Маргааш гэхэд багын ангийн нэг төрсөн өдөртэй, гольф тоглуулах юм гэсэн. Хүүхдэд зориулсан юм л байгаа байлгүй.

15 comments:

Aamregled said...

уг нь хүүхдүүддээ их анхаарах юмаа

Anonymous said...

hunii nomon deer boov zurdag n arai dendenee huud boov zurah uur tsaas zunduu oldoj l bgaadaa ugn

Nerguibaatar said...

Nuguu ohin ni huurhii gomdohgui yum aa. (Hair gej ene shuu dee. Surv.)

Nerguibaatar said...

Sanaagaa ayataihan ilerhiilj surna gedeg chini ih yum shuu. Bi gedeg hun 80-iin tal naslah gej baij heden ug zuv helheed helchihej chadahgui l yum. Zuv bodsonoo buruu, dutuu ilerhiileed l, hund uuriiguu buruu oilguulaad l bh yum. Shuud l "I hate boys" geh meteer yarina shuu dee. Tanai huuhdees heden tsagiin hicheel avmaar ch yum shig. (Ingej yarihaasaa icheesei. Surv.)

peakfinder said...

Хүүхдүүдийн асуудал дуусахгүй шүү. Танайх гурав гэхээр бүр барагддаггүй биз. Охин чинь харин хэл ам тарьдаггүй бололтой, хэрэг хийсэн гэж дуулдахгүй юм. Жижиг сажиг дүрсгүйтэх асуудал ч яахав, гол нь бодол санаагаа аав ээжтэйгээ хуваалцаад нууж хаадаггүй бол учир нь олдоно доо. Хөвгүүд ер нь найз нөхдийнхөө дүйвээнээр хэрэг хийх тал их байдаг, нэгнийгээ чи тэгэж чадах уу гэж басах ч юм уу эсвэл учиргүй хөөрөгдөөд. Тиймэрхүү нөлөөнөөс жаахан тусгааралж чадвал. Тусгаарлах гэдэг нь найз нөхөдтэй нь уулзуулахгүй биш, харин зүгээр найз нөхөд гээд бусдыг заавал дуурайх албагүй гэдгийг нь ойлгуулчихвал... Хүүхдүүдийн дунд нэр хүндтэй байна гэдэг бас сайн хэрэг, гадуурхагддаг бол бүр илүү том асуудал босно.

Unknown said...

ккк. инээд хүргэчихлээ. тэр охиныг бол үнэн тоохгүй байнаа тэ.

Anonymous said...

Sonin umaa hurimaa hiih gesen bichleg uuriin chine blog deer baihgui um tegsen murtluu busad humuusiinh deer garchig ni shine bichleg gej haragdaad baih um uuniig yu gej oilgohuu ain ?

alice said...

anontoi ijil asuult tavimaar bna shyy.

Anonymous said...

Яадаг золигнууд вэ, эцэг эхийнхээ чихийг халууцуулаад л...
Суран бүсний амт үзүүлэгтүн! Он цагийн урт хугацаанд тэсч үлдсэн найдвартай ганц монгол хүмүүжлийн арга. :)))

Anon-S зөвлөвэй.

hooligan said...

тойроод гардаггүй, дайраад л гардаг жамтаймдаа
жаанк фүүд ч дүүрч, өөр бусад үнэрлэдэг амталдаг юмнаас хол байлгаваллл

Behi said...

Yor ni bol huvguudiin huvid tomootoi bna gedeg asuudal bolohoos iimerhuu zuil bol zugeer baihoo

chuups said...

ohintoimuu? bi dan hovguudtei l gej bodood bgaa shde

Anonymous said...

Ohingui, 2 huutein bishoo. Tegj l unshigdaj bn daa :-).

Nogoohon said...

Ямар хөөрхөн юм бэ? Хүүхдүүд хөөрхөн шүү. Хэрэг тарьж байгаа нь ч хүртэл хөөрхөн санагдаад байдаг юм.

Unknown said...

Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com)
Анита Женсен