Thursday, February 18, 2016

2015 оны хагас тайлан

Нээрээ 2015 оныхоо тайланг тавиагүй тууж явна шд. Одоо хагас тайлан гэхээс дээ. Бүх болсон процессоо санахгүй байгаам чинь тээ. 

1-р сар
Эхний сард Эрдэнэт рүү тэмцээнээр яваад алт мөнгөн медальтай ирсэн амжилттай.
2-р сар
Энэ сараас том хүүг хагас бүтэн сайнд сагсны секцэнд хүргэж өгч авдаг ажил нэмэгдэв.
3-р сар
Нөхөр бид 2 бал сараа тэмдэглэсэн юм байна. Жич бичнээ.
4-р сар
Оюутнуудын хаврын тэргүүн нэртэй сагсны тэмцээнд бүтэн сарын турш оролцсын байна. Бага нуган үрийг нийгэмшүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, он цэцэрлэгийн атаман болов.
5-р сар
Манай сургууль зохион байгуулсан нэг олон улсын хурлын ерөнхий координатаар ажиллаж,  2-5 сарын турш нойр хоолгүй ажилласан юм байна. Хурал амжилттай болж, ирсэн зочдоо дагуулан ойрхон хөдөө гадаа явлаа. Бас Тайван улсаас ирсэн зочдыг угтах, үдэх паартии зохион байгуулсан. Найз Р гадаад руу хагалгаанд явж, би нилээн хямарсан.
6-р сар
Хичээл сургууль дуусаж, диплом хамгаалалт энэ тэр гэсээр 7 сарын 1 хүртэл ажиллав. Олон улсын магадлангийн тайлангийн орчуулган дээр суусан.
7-р сар
Хүүхдүүдээ амрахаар нь анх удаа хөдөө явуулж, нөхөр бид 2 наадам өнгөртөл хотод ажилтай байж байгаад араас нь хөдөө явав. Биднийг хотод байхад дунд хүү сумын эмнэлэгт олгойны хагалгаанд оров. Хөдөө хадмындаа сайхан амрав. Жимсэнд яваад, голд сэлээд, элсэн дээр шалдан тарвалзаад сайхан байлаа. Багадаа дурлаж байсан Монте Кристо гүн 3 боть уншив. Энэ одоо их завтайгийн шинжүүдээ хө. 
8-р сар
Сар гарангуут дуудагдан амралтаа эдэлж амжилгүй ажилдаа орлоо. Шинээр байгуулагдсан сургуулийг эмхлэн байгуулах ажилд шамдан оров.
9-р сар
Сар эхлэнгүүт ажлаар манайхан Р-н машаанаар Дархан, Эрдэнэт рүү томилолтоор явлаа. Шинэ хамт олон бүрдэж, бид гарын 5 хуруу шиг ажиллаж эхлэв.
10-р сар
2-нд замын осол хийж, зам дээр зодоон хийсэн хэргээр баривчлагдав, хаха. Энэ их хөгтэй юм болсоон. Дараа бичнээ. Дахин томилолт өвөртлөн 16-нд Эрдэнэт рүү явлаа.
11-р сар
Үндэсний хэмжээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.
12-р сарын тайлан тавьсан.


Амралтаас бусад өдөр бүр майр завгүй энэ оныг үдлээ.
Тухай тухайд нь бичихгүй бол санахаа больж насны доройтолд орждээ хөөрхий.

Гуталчин гуай та нүүр номынхоо нэрийг коментоор өгвөл би таныг нэмээд авъя. Ер нь би тэрийг бараг хэрэглэдэггүүмдөө. 

3 comments:

sanaser said...

Tanii blogiig unshij turshlaga sudlasaar australiad suraltsaj ehelj bna, tsoglog n dendsen huuhen shu. Neeren ehneree MUIS bagsh bolgohguim shuu gej bodloo, iim ch ajil, tiim ch temtseen geed honogoor alga bolood, dain bolohin bna daa

Гуталчин said...

https://www.facebook.com/oyu.nomin.1

Anonymous said...

Яадаг зодоонч вэ...