Monday, May 2, 2016

2-4 сард юу болоод өнгөрвөө

Зээ, бичлэг хийхгүй удахаар бүр юу бичихээ ч мэдэхээ больдгийн байна. Ойрхон бичихээр бичих юмаа бичиж амжихгүй овооруулаад, гоё поостын санаанууд төрөөд л гэжүү.

Манайхан бүгд хочтой. Ташуур Б, Сэлэм Р, Балиус Б, Заазуур Б, Шөрүүп Б, Шөвөг гэх мэт. Шөрүүп, Шөвөг нь охидууд, бусдууд нь эрчүүл. Хоч бол аймаар байгааз дээ. Гэхдээ хүнүүс маниусын хочийг яг голыг нь олоод нэрлэсэн гэдгиимдаа. Манай Сэлэм залуудаа толгой дээрээ сэлмээ эргүүлээд, оюутнуудын толгой бөндгөс байдаг байсан ч одоо тэр сэлэм нь хуйндаа зэвэрцэн байгаа гэнэ лээ зайлуул. Биднүүс Сэлэмийн 50 насны ойгоор Онд жинхэнэ Сэлэм бэлэглэнэ гэцэн байгаа.


2-р сард би юу хийлээ дээ. Нээг л их завгүй, гэхдээ хийсэн ажил тодорхойгүймуу даа энчдоо. Мэдээж Цагаан сараа цалгитал тэмдэглэсэн. 2-р сарын 26-28-нд Эрдэнэт хотод томилолттой, ганцаараа ажилласан байна. Эрдэнэт рүү автобусаар очиж, ирсэн. Ирэхдээ нээх том загас чирч ирсийн байна.

3-р сарын 10-13нд Дорнод аймаг руу багаар томилолттой байжээ. Найз Р-ийн машинаар би, манай Шөрүүп бид 3 баг болж зүүн зүгийг товхинуулжээ. Хотоос гарахаас өмнө бид 3 зүүн зүгт байрлах Оргил худалдааны төвөөс 100 гаруй мянган төгрөгний бараа авлаа. Тэр нь ойлгомжтой шд. Авдар пиав, хэдэн вино, замд идэх амны зугаа. Зүүн зүгт нээрээ зам хорохгүйм билээ. Очих замдаа бяднуус Сүхбаатарын Түмэнцогт сумын төвөөр танилцах аялал хийлээ. Очоод Дорнод их сургууль гэдэг монголдоо л тасарчихсан сайн менежменттэй сургууль дээр ажиллалаа. Өглөө 8 цагаас орой 7 цаг хүртэл ажиллаад, хүн амьтантай уулзахгүй ядраад амрии энтэр гэж бултаад л өрөөндөө бүгнэ. Гэхдээ 3-уулаа үүрийн 4 цаг хүртэл унтахгүй ээ. Савж унтлаа хөхрөлдөөд л сахилгагүйтээд. Майр ядарсан амьтад 13-ны өглөө эрт нар мандахыг хараад, Чойбалсан хотын гутлын дэлгүүрээр туур хийж, манжуур гуталнаас мань нь нэг cowboy жийгээд, нутгийн бренд виски, вино, талх, цөцгий аваад замд гарлаа. Замд Р дуг хийж, би жир хүн биш ээлжийн жолоочоор томилогдож, замд пиав уухаа хойш тавин томоотой гэгч нь зам хороосон шигээ л явлаа. Тэгтэл хажууд суусан Шөрүүп таг дуугай, бүр амьсгалж буй эсэх нь мэдэгддэггүй ээ. Би: Шөрүүпээ амьд уу гэтэл она: чамтай юм яривал рультэйгээ над руу эргэж харчих байх гээд айгаад байнаа гэдгийн, хаха. Хотод миний машаанд суудаг юм байж, 200-аар 120-той давхиж явахад рультэйгээ өөр рүү нь харна гээд нөгөөх чинь дээд талын бариулаасаа тас зуурчихсан урд замаа ширтээд таг, хэхэ. Тээд Хэнтий аймгийн төвөөр цагаан идээ төсөл хэрэгжүүлж, Хүнсний захаар нь эргэлдэж, хөдөө орон нутаг дэмжсэн наймаа хийлээ. Тэгтэл маний пиав дуусаж, бид Багануурт пиав шоппинг хийж, соёлын аялал хийлээ. Дэлгүүрээс гараад иртэл цэнгээнт бүжгийн ая хадаж байхаар нь Шөрүүп бид 2 тэр заал руу аян замын хувцастай шааж ороод, нэг эргэлдчихээд гарлаа. Тэгтэл Р биднийг хайчихсан, олдоггүй, гайхчихсан, хэхэ. Цэнгээнт бүжигт Бид 2 шиг паараасан хувцастай күүкэн алга. Багануурын хүүхнүүд гоё дээрээ тавьцан, палааж түүпэлтэй таанцалжээнэ шүү. Ингэсээр шөнийн 12 цагт харилаа. Маргааш өглөө нь бид 10 цагт ажил дээрээ хэдэн өдрийн хугас нойртой, зомби царайлсан амьтад том дарга нарыг өрөөндөө хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Гэтэл хэд хоногийн дараа Сэлэм хар өглөө залгаж байна: бидний Дорнод явахад Оргил худалдааны төвөөс авсан барааны билл байнуу гэжээн. Байгаа гэтэл бид 400 сая төгрөг хожсон байх магадлалтай гэнээ. Тэгэнгүүт би: хүүе найзаа, тэгвэл 33,33 хувь нь минийх шүү гэлээ, хаха. Тээд нөгөө биллээ эрэн сурвалжилж оллоо доо. Намар Сэлэм Герман руу томилолттой, Шөрүүп бид 2 ярилцаад 3-лаа баг бүрдүүлж нөгөө хожсон 400 саяараа Европ руу зугаалах план гаргалаа, хаха. Гэвч яааасан байхнуу, бид хожоогүй байна лээ.  

3-р сарын нэг өдөр Сэлэм, Шөрүүп бид 3 өрөөгөө түгжчихсэн, дотор нь тамхи татаж байдаг байхгүй юу. Яахав, ажлын цаг дуусчихсан, дарга явчихсан. Гэтэл хаалга тогшдгийн. Шөрүүп бид 2 Сэлэмийг хаалга онгойлгоод зохицуулчих гэлээ. Манай Балиус, Заазуур 2 маш сайн зохицуулалт хийдэг байхгүй юу. Оюутнууд биднийг асуувал багш нь дотроо яваа, чи оюутны өрөөнд хүлээж бай гэх мэтчилэн. Гэтэл Сэлэм яааааасан байхнуу. Хаалга руу дөхсөнөө ХЭН БЭЭ? Гэдгийн, гэртээ байгаам шиг. Шөрүүп бид 2 саваад уначихсан. Тэгснээ хаалга онгойлгосон чинь нэг оюутан: Шөрүүп багш байнуу гэсэн чинь шууд эргээд, Шөрүүп багшаа оюутан уулзий гэж байна гээд бариад өгчихдгийн, хаха. Тэгэхээр оюутан юу гэж ойлгох вэ таминээ. Оюутан бодохдоо энэ Сэлэм багш, Шөрүүп багш 2 хаалгаа түгжчихээд дотроо юу хийж байсан юм болоо? Бас Шөрүүп багшийн үс сэгсийчихсэн байна гэж бодсон байхдаа, хаха.  

3-р сарын 25-нд нэгэн шоу боллоо. Манай Дорнод явдаг фракц дээр нэмээд нөгөө фракцийн 3 буюу нэг хөвгүүн, 2 охин нийлээд 6-лаа караоке орлоо. Хамгийн инээдтэй хэсгийг нь ярияаа. Манай фракцийнхан гарч тамхи татдаг байхгүй юу, маний тамхинаас. Би палаажтай, дотор гадна ямар ч кармаагүй явжээнн. Буцаж орж ирэхдээ би тамхиа яагаад ч юм нөгөө 2-тоо хэлж байгаад хөхөндөө хийчихдэг байхгүй юу. Тээд баахан дуулж бүжиглэж байгаад дараагийн удаа тамхи татах болсон чинь би тамхиа хайгаад олдоггүйдээ. Тэрүүгээр нэг хүн амьтан хардаад, бөөн сэнсаац үүсгээд, олны анхаарлын төвд ороод ч байдаггүй, олддоггүй. Тээд хэдэн цагийн дараа бүгдээрээ тойроод юм яриад сууж байлаа. Гэтэл би зүүн гараа хөдөлгөтөл зүүн хөхний тэнд хатуу зүйл таардгийн, доошоо хартал миний зүүн хөх дөрвөлжин болчихсон байдаг байгаа. Тээд чарлаад тамхиа олвоо. фракцийн 2-тоо би: нээрээ та 2-н хажууд би тамхиа иишээ хийсэншд. Нааг тамхиа олохгүй байхад хэлж өгөхгүй юугаа хийгээд байсын гэлээ. Маргааш нь Сэлэм: өчигдөр Шөвөгт загнуулаад, миний хөхийг дандаа харахгүй өөр юу хараад байдгийн гэсэн гэнээ, хаха. Бас л орчуулж байгаамшуу энэ хүмүүс. 

4-р сард би одиноороо Буриад руу томилолттой байлаа. 18-нд өглөө эрт эндээс автуусаар гарах байлаа. Баахан бэлтгэл ажил хийгээд, чухам зүгээр манайхан нааг гадаад руу гаргаж өгчээнэ гээд сүр болоод байтал мань чинь явж чадаагүй шд. Хувийн шалтгаан гараад. Намар явах болсон. Би ч арзаганаад л: нээрээ хүн намайг тосож авахгүй бол би нэг такси барьдаг Хүний наймаанд явчихвал яаанаа гэж мэгээд баахан сенсаацалж байгаад явсангүй ээ хө, хэхэ. ӨӨ Бас нэг шаанс алдсын байна. Би орос хэл мэдэхгүйг танууд андахгүй. Би англи хэл дээр гэрээ хэлэлцээр хийх байлаа. Оросоор аниа нь ганцхан ОН гэдэг үгтэй шд. Манай Сэлэм найзын сэтгэл гаргаж, надад тусалж 2 орос үг зааж өгсийн. Тэр нь Я ХОЧУ. Би цээжилчихсэн. Бүр орос өгүүлбэртэй болчихсоншд. Я хочу он. Гэтэл Шөрүүп ОН гэдгийг хувиргах ёстой ЕГО гэдгийн гээд толгой эргүүлсэн орос хэлний дүрэм заасан ч би тэрийг нь албаар сураагүй. Тээд мэддэг ганц өгүүлбэрээ орос улсад очоод амьдрал дээр ярьж үзнэ дээ гэтэл боломж гарсангүй гэж, хаха.    


Цэргийн баяр хэрхэн тэмдэглэсэн талаараа дараагийн поостод бичнээ.

3 comments:

Гуталчин said...

hehe tani postiig unshihaar l setgel sergeed nuurend ooriin erhgui ineemseglel todroh yum. havi oirdoo boon erch huch ineed hoor beleglesen hun bdag bhdaa. bicheed bgaarai

Zoljargal Gantumur said...

Бодвол "Шөвөг Ц" нь та болж таарлаа даа! 😂

Сэлэм гуайн царайг харах гэж хэдэн сайт ухаж яваад харин танийг л олоод авчихлаа. :Р

Оюутны дугаараар тодоос тод танигдлаа даа

chuups said...

yaj olood bainaa, bi bas olj avch saihan egchiinhee tsaraig uzehiimsaan