Wednesday, November 10, 2010

Өдөр бүрийг ялгалгүй хайрлана

Аав ээж маань шашин шүтэж мэдэхгүй социализмын үеийн хүмүүс тул би бас юу ч мэддэггүй юм. Час өдөр, сайн өдөр, муу өдөр, үс засуулдаг өдөр, хог хаядаггүй өдөр, юм гаргадаггүй өдөр гэх мэтийг би мэддэггүй бас огт тоодоггүй юмаа. Би өөрт заяасан гол баялаг болох энэ хорвоогийн өдөр бүрийг ялгалгүй хайрлана шд. Гэтэл сая Монгол руу ирэхээс 3 хоногийн өмнөх өдөр мөнгөний гарлагатай өдөр мөнөөс мөн байлаа. Бодвол час өдөр гэж байдаг бол тэр өдөр гэмээр л байлаа.

9 сарын сүүлээр (тэр өдрийг хүндлээд нэрийг нь хэлээд яахав, хаха) ажлаа хийж явсан жирийн нэгэн өдөр байлаа. Үдээс өмнө гэрлэн дохиогүй газар жижиг замаас том зам руу орох гэж машины цуваа тасрахыг хүлээгээд нилээн удаан зогслоо жоохон завсар гарангуут өмнөх машины хамт хааз өгөөд ухасхийсэн чинь өмнөх машин гэнэт тоормослоод зогсоход нь би зогсож амжихгүй мөргөчихлөө. Нөгөө машины гүүпэрийг (ингэж бичдэггүй л байх даа) доош нь санжуулаад унагаачихлаа. Тэгэнгүүт л одоо яанаа, МӨНГӨ гэдэг үг толгой руу цохиод авлаа даа. Одоо яахав дээ, миний буруу юм чинь. Энэ бол би 2 дахь удаагаа хүний машины араас орж байгаа нь юм. Миний машин бас л яагаачгүй. Тэгээд жолоочийг нь гарч ирэхэд нь Уучлаарай гэсээр би угтаад очлоо. Жолооч нь намайг даатгалтай юу гэж асуухад нь би нээх бардам амьтан даатгалтай гэлээ. Тэгээд миний бичиг баримтыг үзсэнээ, Австралийн жолооны үнэмлэхгүй юм бол цагдаа дуудлаа гээд цагдаа дуудчихсан. Би хэрэггүй л дээ, даатгалаараа төлбөрийг чинь барагдуулъя гэсэн ч тэрээр "чамд итгэхгүй ээ, чи хэзээ ч Австралиас явчих юм билээ" гэж байна. Замын цагдаа ч дороо л 3 минутын дотор ороод ирлээ. Миний бичиг баримтыг шалгаад зам тээврийн ослын бүртгэлд бүртгээд авлаа даа. Би ч муухай царайлаад цаашаа ажилдаа яарлаа. Энэ удаа би жилийн 800 доллараар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан тул даатгалын компанидаа осол хийснээ мэдэгдэж, 550 доллар төлснөөр миний асуудал шийдэгдсэн билээ. Энд даатгалтай ч ямар нэгэн юм болбол (би AAMI даатгалын компанид даатгуулдаг) мөнгө нэмж төлж байж даатгал нь бүрэн утгаараа ажиллаж эхэлдэг юм. Хэрэв миний учруулсан хохирол 550 доллараас илүү бол даатгалын компани маань нэмж төлнө, 550-аас хямд бол зөрүүг нь надад өгнө гэсэн ч одоо болтол надад өгөөгүйг бодоход тэр засварын зардал нь 550 доллараас илүү гарсан байхаа.

Үдээс хойш нь би ажлаа үргэлжлүүлээд давхиж байтал босс дотуур холбоогоор буцаж эргээд гэдэг команд өглөө. Би "энд буцаж эргэх хориотой тэмдэг байна" гэхэд минь тоохгүй "яаралтай буцаад эргэ, манай чухал үйлчлүүлэгчийн маш яаралтай экспресс ажил гарлаа, чи хамгийн ойр байна, хурдал" гэхээр нь бас хэдэн доллар илүү харагдаад, хориглосон газар гялс эргээд эгнээ байраа эзэлтэл замын цагдаа машин зогсоочихсон шалгаж байхтай яг халз мөргөлдлөө дөө. ШЭЭТ гэж үглээд л зогсохыг заасан газар нь зогслоо. Цагдаа над руу ирээд "тэмдэг харсан уу" гэхээр нь "харсан" гэж үнэнээ хэллээ. Тэр "дахиж ингэж болохгүй шүү" гэж хэлээд 201 долларын торгуулийн хуудсыг инээмсэглэн өглөө. Цаашаа хөдлөхдөө муухай царайлаад "дахин хэзээ ч боссын үгэнд орохгүй, дүрэм зөрчихийг шаардвал ГУЦОО гэж Монголоор өөдөөс нь чанга хэлнэ дээ" өөртөө тангараглалаа.

Тэр өдөр нийт 751 доллараар шатаж байгаа байхгүй юу. Орой нь урамгүй амьтан гэртээ ирээд машинаа ч гаражид оруулсангүй, гадаа хонуулчихлаа. Өглөө босоод хартал урд салхины шил цуурсан байлаа. Бас л МӨНГӨ гэдэг үг толгой руу цохиод авлаа. Өчигдөр л машин мөргөхөд цуурсан бололтой юмаа. Одоо бас хэдэн зуун доллар гэх болоо, нээрээ тэр өдөр зөндөө мөнгө гарсан бас гарч дуусаагүй байсан байна шдээ. Дахиад л даатгалын компани руугаа утас цохьлоо. Харин сайхан мэдээ дуулсан нь манай даатгалын компаний жолоочийн хариуцлагын даатгалаар салхины шил хагарахад жилд нэг удаа үнэгүй сольж өгдөг юм байна лээ. Тэгээд 2 өдрийн дараа шинэ шилтэй болоод нүд цэлмэх шиг л болсон.

Нэг өдөр ийм олон таагүй зүйл зэрэг тохиолдоод, нилээн хэдэн төгрөг үргүй зарсан ч би тэр өдрийг амьралынхаа бусад олон сайхан өдрөөс ялгалгүй хайрлана.

9 comments:

LuZa said...

motobike unajeee tegyyl arai baga zardal garah boltoi hehe

Cаарал said...

Мотобайктай явж байгаад аваарт орсон тохиолдолд гэмтэл авах магадлал өндөртэй, дэмий. Яадаг ч байсан дүрмээ баримтлаад машинтайгаа явж байсан нь дээр байх. Гэснээс энэ Австрали нээрээ амьдралгүй газар юмаа. Эмнэлэг нь хэтэрхий үнэтэй, олон сар жил хүлээлгэнэ, дээр нь энэ торгууль, даатгалын төлбөр нь ямар ч өндөр юм. Ямар азаар би японд "төрөвөө" гэчихмээр... Манай энд жижиг машины даатгалын төлбөр жилдээ 250-хан мянган иен, аваар хийсэн тохиолдолд мөнгө төлөхгүй, харин дараа дараагийн даатгалын хураамж бага зэрэг нэмэгдээд явдаг. Аз болж одоогоор аваар осол тохиолдоогүй түй түй л явна. Харин хурд хэтрүүлээд гурван ч удаа торгуулаад авсан. Хэтэрсэн хэмжээнээс хамаараад 5 - 12 мянган иенээр торгуулсан, австралид ийм тохиолдолд аягүй бол 10, 20 дахин их мөнгө төлдөг биз.

miracle said...

Нээрээ заримдаа ч ийм өдөр байдаг шүү бүх ажил бүтэлгүйтээд тэхдээ ийм өдрийн маргааш нь их гоё амжилттай өдөр байдийшд кк Нээрээ австрали аймар бүх хэтэрхий өртөг өндөртэй газар юмаа. Австралид очиж сурах бодлоо орхисоон кк

www.gegeen.com said...

buyan sain hii l dee. humuust husleeree ogohgui baihaar huseegui baidlaar garah yum garzandaa garaad baigaam bish yum uu.

huuhed sain bayarluulaad bai, tegvel ovchin, zovlon holuur ongorno.

busdad ni helehed ovdohgui, eruul saruul, durem baga zorchood yavaad baival oorsdoosoo gadna mongol dahi 10-aad orh tejeegeed, tetgeed yavaad baih bolomj ihtei gants ulsiig bi Australia gej boddog.

Ortog ondor baina gedeg chini orlogo ondor gesen ug, hyamdavtar amidraad surtsan ulsuudad bol hadgalamj ondor gedegtei agaar neg aain.

Dandaa zovson, torguulsanaa bodood baival ter zugiin bodluud chini huchirhegjeed ulam l bileggui ug amnaas unaad uruudaad baidag yum shig bailee shw.

shashintai hamaatai esehiig medehgui neg tiim energiin huuli, yertontsiin tataltsliin huuli gej baidgiim shig bgaan. sanaj yavbal butne gedeg shig, orlogo, amjilt, sain saihan oodrog yumandaa iluu anhaaraad, or tolbor, torguuli ednuusiig neeh anhaarahgui toohgui orhichihvol ayandaa amidral hongorood bayajaad irdiim shig bailee shu..

Anonymous said...

Гэгээний сургамжлаж байгээгээ. кккк

би байсан бол.. за энэ жилийн барцад нь гаржаам байлгүй түй. баярлалаа гээд гөхрөөд л явна. ямар үхчихсэн биш тэр зэргийн мөнгийг бол дараа нь нөхөөд л олчихно. Эрүүл саруул үр хүүхэд хань ижилтэйгээ байхад гай л байна дөө хэхэ... *майр өөдрөг наасан*

жигүүр

byambaa said...

blogoo butsaagaad neetsiimuu, aimaar itgelgui orood irsen chin bolgog genee, amjilt

Гилийн хатан said...

Luza-ajlaa hiihdee mashinaar hiine shuu dee hu
Saaral-hehe, 'turuvuu' baih daa yahav dee. Harin bi Japand baihdaa motobike mashin aliniig ni ch unadaggui baisan um. Odoo l nuhuj avch gehgui yu. Japan hamaagui enerengui shuu. ingehed ta yaagaad hurd hetruuleed baidag um be?
miracle-minii bichseniig unshaad l Australiad surah bodloo orhino gej yu gesen ug ve. tegj bolohgui shdee. Single baih uyedee suraad avbal bur l amar um daa.

Гилийн хатан said...

gegeen-tsag zavaa zoriulan urt zuvlulguu ugsund bayarlalaa
Jiguur-sanal neg baina, bayarlalaa
byambaa-bi tanaihaar orood l baidag um, blogoo neenguut l comment uldeedeg baij dee

Гилийн хатан said...

gegeen-huue naizaa, bi hezee ch zovj baina gej bicheegui, zovlon gej tootsson zuilee huntei huvaaltsdaggui um shuu