Saturday, November 13, 2010

Оюутнууд

Сая би Улсын төв номын сангаар үйлчлүүлэхдээ нэгэн хайр хүрэм хөөрхөн оюутантай таарлаа. Би өөрт хэрэгцээт номоо хайх гээд оочирлож байхдаа түүнийг ажиглан зогсож байлаа. Тэрээр хоёр гартаа хар, хуруугүй савхин бээлий өмссөн бөгөөд хэн бүхэнд түүний хоёр гар нь хуруугүй гэдгийг илтгэнэ. Тэр өөрийн ээлж ирэнгүүт маш сурмаг гэгч нь өөрийн ганцхан хуруу болох зүүн гарын эрхий хуруугаар компьютерийн товчлуур дээгүүр шалмаг гэгч нь гүйлгэн унших номныхоо захиалгыг төвөггүй хийж байна. Бас цаасан дээр тэмдэглэл хийхдээ өөрийн ганцхан эрхий хуруундаа балаа хавчуулан гаргацтай сайхан бичиж байлаа. Хамаг анхаарлаа тийн төвлөрүүлсэн тэр хааяа нусаа шор хийтэл татах нь бүр хайр хүргээд, хэхэ.

Австралид манай сургуульд сурдаг хоёр оюутны тухай бас хэлмээр санагдчихлаа. Нэг нь эмэгтэй хараагүй оюутан бөгөөд цагаан таягтай явдаг юм. Тэр яг ямар мэргэжлээр сурдгийг нь би мэдэхгүй ч тэр лап топ ашиглаж хичээлээ хийдгийг нь би мэднэ л дээ. Түүний компьютерийн товчлуурын аль нэгэн үсгэн дээр дарахад компьютер нь өөрөө үсгийг нь хэлээд өгдөг юм байна билээ. Бодвол тэр хичээлээ сонсож тогтоож аваад, даалгавраа лап топ ашиглан бас л сонсоголоороо хийдэг байх.

Хоёр дохь нь яг надтай хамт сурдаг. Би өмнө нь нэг оюутан сургууль дээр амьдраад байх шиг байна гэж бичиж байсан даа. Тэр үнэхээр байр хөлслөх мөнгөгүй ч юм уу, хүсдэггүй ч юм уу, ямар ч байсан байр түрээсэлдэггүй. Тэр VAN гэдэг машинтай, тэр машинаараа оюутнуудыг нүүлгэдэг ажил олдвол хийчихээд, тэр машиндаа амьдардаг юм. Өмд цамцаа угаагаад машиныхаа онгорхой хаалган дээрээ тохож хатааж байхыг нь би нэг амралтын өдөр санамсаргүй харсан юм.

Үүгээр би оюутан дүү нартаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эдгээр оюутнууд өөрийн дутуу байдлаа огт тоолгүй ирээдүй рүү итгэл төгс давшиж байна. Эдгээр оюутнууд шиг та нар минь эрдэм номдоо шамдан эх орондоо хэрэгтэй хүмүүс болоорой.

12 comments:

www.gegeen.com said...

oh, amidrah itgel buursan uyedee iim humuusiig harch erch huch, ermelzel duuren baigaagaas ni suraltsah heregtei shw...


japan dah mglchuudiin blogt bas iimerhuu yum ih baidiimaa. japanuud chini bas uyaramhai, uilamhai uls, ene zugiin nevtruuleg ih hiine. ih surtalchlana.

Enkhtaivan BuBu said...

Amerikiin elchind bas Uyngaa gd haraagui egch ajilladag, uneheer zorilgiinhoo toloo temtsej chadsan hun.

LuZa said...

Мэдлээ гүйцэтгий

Anonymous said...

wow gaihamshig

byambaa said...

za, oyutan duudee unshuulhiimsan...

Anonymous said...

Оюутан бус нь яахуу гсн ходход :P

ЖАА мэдлээ сургаалыг ойлгож хүлээж авлаа гэнэ дээ тэ ккккккк :)

жигүүр

Гилийн хатан said...

gegeen-harin tiim, erch huch avdag um. Japanchuudaas uyaramthai zan ni nadad haldvarlaad TV uzeed l melmereed suuna shdee, bur tsag agaariin medee uzeed Huvsgul, Tosontsengeld huitreh ni geed l uilah ni holgui boljdee, emee ni
Bubu-tiim uu, mundag umaa, bi meddeggui um
Luza-tegeerei, hehe
Anon-harin tiim
Byambaa-odoogiin oyutnuud ihenh ni um surah gej hicheedeg boljee
Jiguur-oyutan bus ni ajlaa sain hiihgui yu, eh ornoo hugjuulehgui yu te, hehe

Дeстини said...

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж үзэх тал дээр манайхан арай гайгүй болж байгаа юм болов уу гэж бодсон. Энэ зун Сонгинохайрханы нэг хороон дээр сонсож байхад нэг сүрхий зар олж хараад их баярласан. Арваад мэргэжлээр 1-2 жилийн үнэгүй сургалтанд хамруулдаг хөтөлбөр бий болсон байсан. Хэрэгт дурлан асуувал бараг бүгд дүүрсэн, ганц нэг мэргэжил үлдсэн байгаа гэж байна лээ.

ZAYA said...

Хичээл зүтгэл байвал болохгүй юм үгүй мэт.
Оюутанд ч гэлтгүй мань мэтийн хүмүүст ч сануулга бичлэг болсон байна шүү.

A.Амарсайхан said...

Ийм хүн ингээд явж байхад, хөлтэй гартай байж дээшээ хараад хэвтээд байгаа юмнуудыг яана даа

Гилийн хатан said...

дестини-харин нэг үеэ бодоход тэднийг ойлгож, анхаарал хандуулдаг болсон санагдлаа
Заяа- баярлалаа, заримдаа хүч чадал минь дуусаад байхад минь тэд эрч хүч өгдөг юм
Амарсайхан-харин тиймээ, хүнийг хэлэлтгүй хажууд минь залхуу дүү нар зөндөө байна даа

www.gegeen.com said...

hehe, duu nariig bol jiij chadiishd, huuhduud, nohruud l gaigui bol busad ni ok...