Sunday, November 21, 2010

Онгоцны буудалд болсон явдлууд

Миний томилолтын 55 хоног харвасан сум шиг дуусаж, би буцаад Сиднейд хүрээд ирлээ дээ. Буцах замдаа онгоцонд ямар ч асуудал гаргалгүй ирлээ.

Эхлээд Бээжинд буугаад л энд тэнд оочирлосоор байгаад удаан хүлээлгүй дараагийн онгоцонд суух боллоо. Би ачаа ихтэй тул хүнд цааснууд болох судалгааны материалуудаа гартаа аваад, дээр нь лар топ, камера, гар цүнх гээд хэдэн бөндгөр юмнууд энд тэндээдээ зүүчихсэн аахилаад явж байтал хажууд гэнэт нэг машин давхиж ирснээ "хэддүгээр хаалга руу явж байгаа юм бэ" гээд намайг хариулаагүй байхад л шууд миний чирдэг жижиг чемоданыг минь өргөөд аччихлаа. Би ч дотроо "Энэ Бээжингийн буудал ямар сүрхий үйлчилгээтэй юм бэ, намайг харахад юмаа даахгүй их өрөвдөлтэй харагдсан юм байхдаа" гэж бодоод баярлаад хамаг юмаа тэврээд суучихсан, машин маань цааш хөдлөөд явж байхдаа инээд алдаад л "чи намайг яарч явааг яаж мэдэв ээ" гэсэн чинь нөгөө шалмаг залуу маань өөдөөс "10 юань" гэж байна. Тэгэнгүүт би "надад 10 юань байхгүй, уучлаарай" гэсэн чинь миний ачаануудыг дор нь буулгаад яваад өгсөн. Үнэндээ надад юань байгаагүй л дээ. Би доллар юань, төгрөг юань ямар харьцаатай байгааг мэдэхгүй байсан тул өөр мөнгөөр төлөхийг хүссэнгүй. Би нээх гэнэн тэр машиныг чинь такси гэж мэдэхгүй, ядарч яваа хүнд тусалдаг юм байна гэж бодоод явж байвал яах вэ хүмүүсээ, хэхэ.

Дараагийн зогсоол Синга байлаа. Тэнд бас хэдэн цаг хүлээх байсан тул хүнгүй газар олж байгаад л монголоос авсан ор хөнжлийн даавуугаа дэвсээд хүзүүнээсээ камераа зүүгээд, хөлөндөө лап топний цүнхний оосороо ороож байгаад гар цүнхээ дэрлээд 2 цаг унтаад авлаа. Хулгайч байхгүй ч гэсэн сургуулийн үнэтэй эд хөрөнгө алга хийхээс эмээгээд. Тэгээд утасны сэрүүлэг дуугарахад хагас сэрлээ. Нүдээ нээтэл хажууд минь нэг цагаан залуу унтаж байна. Юу билээ, би хаана байнаа гээд сандраад бүрэн сэртэл, надаас 3 м-н зайд бас нэгэн зорчигч унтаж байлаа. Ямар зай мундсан биш дээ, тэр том талбайд, заавал надтай ойрхон унтаж намайг шоконд оруулаад яах вэ дээ, тэр хүн. Кинон дээр хүүхнүүд өглөө сэрээд л хэний өвөрт унтсанаа харж шоконд ордог шиг л юм боллоо.

За ингээд миний оюутны завгүй амьдрал үргэлжлээд л...
Одоо энд аль хэдийнэ зун эхэлчихсэн, хар халуунд банзалаа өмсөөд сууж байна даа.

8 comments:

Anonymous said...

ene blog mash ih taalagdaj bn. egel jiriin mongol zaluusiin amidraliig nudend haragdtal bichih umaa

LuZa said...

ингэж явж явж ирэээд ингээд суужаах л хамгийн гоё тээ
би удахгүй утаанбаатар луугаа явлаа даа яана дөө хүйтэн байгаа өвлийн хувцасгүй л гэж санаа зовж сууна
ганцаараа хүний газарт ачаалал ихтэй амьдраад удах тусам мэдрэл нь муудаад галзуугийн эмнэлэг руу ачигдаж мэдэх шинжтэй байнаа хихи

Chandmani said...

Hi, udaan tag blaa. Zamdaa sain yavj ochson um bna. :)

miracle said...

Кк та хөгжилтэй хүн шүү. Сингагийн онгоцны буудал ч бээжингийн хажууд амар амгалангийн орон шүү кк. Наана чинь зун болж байгаа нь сайхиймөө энд яг хүйтэрч эхэлжийгаа гадаа гарч маружин болчих гээл явжийгаа кк

Гилийн хатан said...

someone9-blogoor mini zochilsond bayarlalaa
Luza-huvtsas muutai bailaa. Taxi-nd suutal 'yasan nimgen yavj baih um be' geheer ni emzeg bulgiin oyutan gesen chin uruvduud namaig buuhad mini mungu avahgui geed bi 'hudlaa hudlaa, bi bayan' gej baij 1500 tugrug ugsun
Chandmani-sain yavj irlee. Ta huduuguur yavaad tag baisan baina lee, blogoos chin medlee
Miracle-end jiliin olon sar ni hagas nutsgen, banzaltai yavdag ni taalagdaad baidag um

Anonymous said...

Goy aylliin adal yavdal baina ter hajuud untsan humuus chine neg talaasaa ooriig chine hamgaalj ogson baishd!! Herev gants shun untaj baival ayuld orno. Yalanguya baruunii humuujil saitai humuus bol azi emegtei untaj baigaag haraad hanisaad neg negnee hamgaalna gej setgeed oortei chine oir untsan baihaa.

Barimalch

www.gegeen.com said...

hehe, barimalch mash goyo huleej avcheeshd hehe. bi ch gesen ashgui bodyguard hiijeej gej bodood bayastsan hevtej baih bailgui. ailgah baisan bol ali hezeenii noiron dund amjuulchkuu haachihav dee.

za tegeed sain yavj irsend bayariig hurgeye.

neg uulzaatai shw.

Гилийн хатан said...

Barimalch-bi ch suuldee tegj l bodloo. Hani bolood hajuud bh. Bi untaj baihad ni bosood yavaad ugsun
gegeen-taniig uulzaya gej bgaa bol bi tantai neg uulzayaaa