Tuesday, August 2, 2011

2011-8-1

Машаан маань 1998 оныхоо, хуучин. Ер нь сүүлийн үед юм хум нь эвдрээд байх болж. Удахгүй харихын хооронд дахин машаан авалтай биш гээд гүрийх гэхээр байнга засвар хийлгээд байвал бас хэцүүмоо. Өнөөдөр үдээс өмнөжингээ машаан засварын гадаа өнжлөө. Машааны маань баруун урд талын дугуй чихэнд чийртэй чяхарч дуугараад, дотор арзаганануулаад хэд хоног цонхоо хаачаад явлаа. Хажуугаар өнгөрсөн машаанд ч тод сонсогдон дотор нь төмөр дээр төмрөөр зурж байгаам шиг жихүүцэл төрнө. Яахав нэг таарсан машаан дахин таарахгүймдаа. Тэрнийхээ учрыг олохгүй байсын, наклад бишээ. Тэрийг харин ердөө 20 долларт янзалж өгөөд, мотор чинь харин сул явжиинэ, үүнийгээ засуулахгүй бол 10 хоногийн дараа машаан чинь зогсоно гэхээр нь бас засуулаадаа. Engine mount гэдэг юм шинээр тавьж өглөө, тэр нь 300 доллар, ажлын хөлстэйгаа нийлээд. Даанч жоохон донсолохоор Тарр гээд нэг юм савлаад дуугараад байсан чинь мотор маань бэхэлгээ байхгүй хамар дотроо сул л санжиганаад байсын байна.

Үдээс хойш нь Монгол явах билетээ захих гэж бөөн л юм боллоо. Тэгээд одоо л үтэр авахгүй бол өдөр ирэх тусам үнэ нь нэмэгдээд байх байх гэж бодоод яарчлаа. Эхлээд сургуулийн кампуст байх травэл оффисоос үнийг нь мэдчээд, нэт-ээр хямд билээт захих санаатай баахан хайлт хийлээ. Нэт-ээр захиалга хиихэд травэл аажэнтаас 100 орчим доллараар хямд байхаар нь авах гэсэн чинь миний кредит картны өдрийн лимит нь багадаад, төлбөрөө хийж чадсангүй. Тэгээд банкныхаа сайтэд орж лимитээ ихэсгээд дахин захиалах гэсэн чинь нөгөө билээт чинь шууд 200 доллараар нэмэгдцэн байдгийн. Ингэхээр чинь травэл аажэнтийн санал болгосон үнээс 100 доллараар үнэтэй болчлоо. Тэгэхээр нь тэр өдрөө хаячаад, маргааш нь буюу (өнөөдөр 2 дахь өдөр) өглөө дахин нэт дэх билээтнийхээ үнийг харлаа, өөрчлөгдөөгүй байхаар нь, дүүрсэн хэрэг аажэнтаас авчлаа. Төлбөрөө хийгээд бүх юм дууссан хойно юмыг яаж мэдэх вэ гээд дахин нэт-ээр билээтний үнэ харсан чинь Өө май гоош, нөгөө үнэнээсээ 250 доллараар хямдарцан байдаг байгаа. Тэгэхээр би 150 доллараар үнэтэй билээт аваад шатчихлаа шд. Ер нь би нэг иймэрхүү бүтэлгүй гар шдээ. Энэ нэт дэх билээтний үнэ аймаар хэлбэлзэлтэй, яг сугалаа сугалж байгаа юм шиг, аз сорьсон байх юмаа. Тэгэхээр дахин дахин ороход янз бүрийн үнэ гарч ирэх магадлалтай тул кридээт каарт, пааспорт гэх мэт хамаг юмаа бэлдцэн байж байгаад, хямд үнэ гарч ирэнгүүт шууд л худалдан авах хэрэгтэй юмаа. Дараа л хэрэгжүүлэхээс.

Өнөөдөр (2 дахь өдөр) сургууль дээрээ ирчээд сууж байна. Сүүлийн үед миний дугуйдах хурд нэмэгдээд, одоо би гэрээс сургууль хүртэл замыг 24 минутад туулж байгаа. Хурдлах боломжтой газар нь маангар хурдан жийгээд л байгаа. Дараа өөрийнхөө дугуйтай зургаа тавьнаа, нөхрийг гуйж байж нэг юм дугуйтай зургаа дарууллаа. Нэг харамсалтай юм байнаа, унаж байсан М-нхээ зургийг авсан боловч, дээр нь мордцон зургаа даруулаагүйм байналээ.

16 comments:

Гилийн хатан said...

neeree ehleed bi torguulsnaa, bas mashaandaa zasvar hiilgesnee bichdeggui baisiin. Odoo bicheed bgaa chin daraa ni shine mashaan avsan ni deer baijuu, huuchintaigaa bh ni deer baisan bna uu gedgee bodoj uzeh gejaagaan. Endees uur gazar bicheheer olohoo bolichih bh

Ухна унасан баатар said...

сайн яваад ирээрэй

шинийг ав шинийг ав...

Calyx said...

mongold tavtai moril ;) udku giliin hatangiin zurag uzeh n dee

Anonymous said...

huushee biletiin une tiim aimaar helbelzdeg yum uu. nadiig harahaar hev hevendee l bgaad blee shd. travel.com.au-aas harsan. ta haanaas shalgadiin? bi bas tkt-ee avtsaan. damjij zondoo yavsaar baital niit 1500 AU boljiin shd :(


nmn

Nogoohon said...

Хүүе ээ та минь ирэх гэж байгаа юмуу? Ашгүй дээ хахаха. Шууд л өөрийн мэдэлгүй инээд хүрээд байхын. Энэ юуны цондон бэ? Онгоцноос тосох уу яах уу ийх үү хэлээрэй.

chuups said...

ticket-ee mongoloos zahialaad avchuul arai hyamd yum bishuu?

Гилийн хатан said...

UUB-za sain yavaad irnee:)
Mean girl-nuguu l nuuree darsan zurgaa tavina shdee hu:)

nmn-uu end bi 2 dahin urjuuleed urjuuleed bichchij, zaschnaa. hugshin hun olon damjij chadahgui, bas olon tsag huleeh chadal bhgui tul shuudhan, huleehguigeer 2hon ongot solino, AUD 1699 bolstoon, agent-aar zahialj shataad
Naraa- uu yahvee, bayarlalaa, zavgui hund tegj tuvug udaad yahav
Chuups-bayarlalaa, gehdee mongoloos zahialah geheer Haanaas ehleltei ve gedgeesee hamaaraad yalgaagui unetei bolchood bna lee. Mongoloos avahdaa UB-aas nisvel hyamd bna lee

Anonymous said...

Bugdeeree yosloliin parad hiij G Hatanaa huleej avch flashmob hiitsgeeyee!! Niseh buudal deer.

Bi ter Suhbaatriin talbai deer baisan tom puujintai 2 mashiniig olj chadna. ;D

Anonymous said...

za erhem gil hatan irj baigaa yum bn. Mongol ulst tavtai morilohtun.
G.E.-ees ehleed olon hun tosoh baih daa... Od baih goyo yum oo. :))
Neeree nögöö neg kask malgaigaa avčraarai. End une hayalcuulbal bas hadand garah baih šüü. Gehdee blog unšigčdyin dund geh üü dee.

Bas zövlöhöd 98 ony mašinyig hayahad haramsah yum baihgui, šiniig esvel šinevteriig av.

Giliin hatantan mongold udahgui ni gej oilgov, zürh mini šimšrev...

Anon-S bičivei.

Anonymous said...

Site-uudaas ticket avahaar bol 2, 3 dahi odruudiin zaag deer hamgiim hyamd bdag gesen, 2 dahiin shonii 12 ongoroogool hyamdardag um bna lee. 5,6,7 dahi odruud yor ni unetei.

Urnaa said...

STA (Student travel agent)-eer damjuulj avkui dee, 30-40% hyamd une sanal bolgono geed baidiishdee. Biletee erthen zahialchihaad yavahiinhaa umnuhun tulburuu tuldug ni maash taalagddag. Yutai ch Mongold ochood saikhan amraad ireerei.

Urnaa said...

Mongold ochood saikhan amraad ireerei gej surguulia 11 sard tugsuud buur butsah gej baigaam baina shd. Amjilt!

Дeстини said...

Нутагт очоод бичнэ биз дээ. Билетний хувьд, нэг веб хуудас уруу олон ороод байвал билетний үнэ нэмчихдэг юм уу гэж хардсан шүү.

Anonymous said...

yoooyoooo hobart airport deer mashinaa 2 weeks orhihod 200 doiluur gejiishdeee :(


nmn

Гилийн хатан said...

Anon-haha, surtei shd. Neeree tegvel goyo umuu geed bval:)
Anon-S-huuye, nuhur naag hardaagui bhad chi hardaad baihiimaa gesn. Bi G.E-n zus baitugai neriig ni medku shd, Naraa bolon Saaral 2-n neriig l medne, Naraatai l uulzaj baisnaas uur huntei uchirch baisangui ee huuhee.
Anon-uu ehleed ta naraas asuuj bgaad avdag baij. Tnx

Гилийн хатан said...

Urnaa-ingehed chi Adelaidiin Urnaa bagsh munuu. Mun um shig sanagdaad bna, gehdee bid uulzaj bgaagui bhaa. Amrah bish ajlaar yavj bgaamaa. Bi tugsuh boloogui ee, sar garan bolood ergeed irne. Tnx
Destiny-nadad bas tegj sanagddsan, IP-aar taniad, dahin dahin orood bval avah geed bna geed unee nemeed bh shig
Nmn-ternii orond gertee car-aa uldeegeed taxi-dsan ni deeree