Sunday, April 8, 2012

Үнэтэййй үнэтэй

Манай ноён аялан тоглолтоосоо ирээдээ. Над өгсөн бэлгийг нь та нарт үзүүлии.


сайхан амьтан байнуу? атаархжиинуу




Өлзийтөгсийн 3 ном бэлэглэсэн шүү

Манай хүн тэхээр хаашаа аялан тоглолт хийгээд ирсэн нь ойлгогдож байгааз дээ. Гадаад руу эмчилгээнд яваад ирлээ хө, кк Монгол руу. Тодруулбал, шүдээ янзлуулсын. Нээх баян хүн шиг сонсогдож байна уу, кк, эсрэгээрээ энд шүдээ эмчлүүлэх мөнгөгүй тул монгол явлаа шд. Өнгөрсөн жил Вагга Ваггад байдаг найзын нөхөр энд шүдээ янзлуулах гэсэн чинь зөвхөн 1 шүд нь бараг 2000 доллар тэгээд тэнд нь янзалж чадахгүй, Сиднэй эсвэл Канбэрра явж янзлуул гэхээр нь Монгол руу нисэж байсан юм. Ганц удаа 2000 доллар төлөөд болчих юм биш, нилээн олон удаа ажлаа алдаад, өөр хот руу давхиад, оочирлоод, залхаах тул Монгол нисэх нь хямд тусаад байгаан. Би түүнийг "яасан баян хүн бээ, нисээд л" гээд байсан чинь манай ноёнд энэ асуудал тулгардгийн. Манай хүн шүдний эмнэлэгт оочир аваад шүд нь өвдсөн ч үзүүлэх өдрөө хүлээлээ, 160 доллар төлөөд үзүүлтэл нилээн хэдэн удаагийн явалтаар зөвхөн 1 шүд нь 2000 доллар нөгөө шүд нь 1000 долларт багтана гэхээр нь бас нисэх шийдвэр гаргалаа. Шүд эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй ээ хө. Тэгээд 160 доллар төрж амаа ангайчаад шүд янзлуулах үнээ мэдээд л таарлаа. Хайран мөнгө тээ, шууд л билээтээ захиалаад нисдэг газар байхад өдөр алдаад бас мөнгө алдаад.

Өөр нэг эрүүл мэндийн үйлчилгээний жишээ авчих уу? Мануус шиг гадаад оюутнууд үнийг нь мэдээд авчуул зүгээр гэж бодлоо. Сая манай нэг найз гоол алдаадоо. Энд ирээд удаагүй, бас 2 хүүхэдтэй, хичээлээ яаая гэж байж юун дахин төрөх. Обоорт хийлгэлээ, 960 доллар, бүтэн унтуулж байж хийдэг гэнэ. Тэгээд дахин бөмбөг залгихгүй гээд спираал тавиулсан чинь 260 доллар. Энд оюутны даатгалд эдгээр нь өвчин биш тул орохгүй ээ. Харин энд амьдрах эрхтэй хүмүүс болон иргэд нь хамаагүй хямдаар обоорт хийлгэдэг гэнэ, тэгээд аягүй бол даатгалаараа мөнгөө буцааж авдаг байхаа. Тэдэндээ спраалийг 35 доллараар тавьдаг гэнэ. Ингэхээр энд гадаадын иргэд болон өөрсдийнх нь иргэдэд үйлчилгээ асар их ялгаатай байдаг нь харагдаж байгаа биз. Энэ нөхцөлд монгол нисэхээс бага үнэтэй тул эндээ хийлгэсэн нь дээр юмаа.

Жич: тэр зурган дээрх машааныг надад бэлэглэж байна гэж зүүдэлсийн шүү, хаха.

Жич 2: Wonderer захиа бичээрэй.  

18 comments:

Гуталчин said...

tor uls tsogsolson n gdg yaadag nom be? busdig n umshchihsan yum bn. uzehiin hyazgaarig hedhen honogin omno unshij duusgasan yostoi amttai blaa.

peeh manai end hamagui hyamdin bn nariilaad bsn chn shudee ynzluulmaar sanagdchihlaa kkk

Гилийн хатан said...

Жүүдүүдийн тухай их сайхан ном байнаа, уншиж дуусаагүй. Уншихыг зөвлий энтр, хэхэ. Поост хийчээд эргээд харсан чинь чи зогсжииншд, хичнээн цочвоо, кк

Гуталчин said...

hahaha tsochson bol yaamai daa gehgui yu. ter nomnih n ner us n sn haragddaggui ee ner us avtoriig n helj ogooch

nomin said...

za bi neg jishee helye gsn hehe. Nudnii LASIK hagalgaa hiilgehed end 6200 doiluur gejiin. Mongold bol 999 doiluur gsn. daanch minii nud LASIK hiilgej bolohgui uchiraas (so mongold hiilgej chadahgui :( ) end PRK gedeg arai oor torliin haraa zasah hagalgaa hiilgeh geel mongoo tsugluulaad huleegeed bna. 5200 doiluur gsn.

wonderer said...

Aanxaa. Ter oboort ntr xetsuu shyy! Noxtsol baidaliig oilgoj l bna ldaa. Gexdee ali bolox xol baisan ni deer um daa. Eruul mendiin talaas ch moraliin talaas ch gesen.Zuunii uzuur deer togtson amiig butsaax yamar xereg baixav.
Wonderer xaashaa zaxia bichixev?

Гилийн хатан said...

Gutalkhan-Baabar.mn deer Tsenddoo guai ene nomiin talaar saikhan bichsen baigaa
Dreamer-uneteiii unetei, kk

Гилийн хатан said...

Wonderer-sain hun shuu, kk

giliinkhatan@yahoo.com

LuZa said...

бас л муухай ялгуурлан гадуурхаж байгаам шөө тээ
гэснээс манайхан Со-д ирж шүдээ янзлуулахым. би тэгээд бодлоо. Монголд их үнэтэй , цаг заваа алддаг болохоор Со нисдэгийм болуудаа гэж

baidag l negen said...

nomnuud yasan oroi avch unshij bnaa ayurzanii shugden geed shine nom garsan bvna lee naad hediig chin ali hediin umshaad ongorsoon uzehiin hyazgaar l goe doo busad bas dajgui eee

soulmate said...

манай энд (канад)даатгалгүй бол төрөх эмнэлгийн нэг өдрийн үнэ доотл нь 6000 доллар байдаг гэж уншлаа сая. Америкт бол бүүр үнэтэйм байхаа. Хүүхдээ америк канадын иргэн болгох гэж тэнд очиж төрдөг хүмүүс яасан ч баян байдгийм дээ гэж бодож суулаа.

даатгалд нь хамрагдчихаар үнэгүй нь сайхаан. Гэхдээ үнэгүй болохоороо тэрүү асарррр их хүнд сурталтай байдгийм байнаа. Ганц эмчид үзүүлэх гэж бөөн хүлээлт, оочир, ажлаасаа чөлөө авахгүй бол оройн цагаар үзэхгүй, тэгээд яг очоод 10хан мин хам хум үзвүү гүй юу шуушаа гаргаад хаалгаа хаахын түүс... ганц шинжилгээ өгөх гэж нааш цааш бөөн явдал суудал, хариу нь бас хэдэн өдөр хүлээжийж гардаг нтр.

Монголоос Со руу явж үзүүлдэг хүмүүсийг бол бүрэн ойлгожийгаа шүү, тэнд хаа очиж үйлчилгээний тал дээр шилдэг шүү дээ. Ямар ч байсан энд төрдөг шиг сэтгэл дундуур сэтгэгдэл гайгүй л байдгийн.

Гэснээс Гилийн хатан минь бичлэгүүдийг чинь алгасалгүй уншаад л явдаг шүү заримдаа комментуудаа амандаа аяархан хэлчээд л ккк. Утсаараа уншихаар орж сээгий үлдээж амжихгүймаа. Өнөөдөр бүдүүн зүрх гаргаад ажлын комыг ашиглаад суужийна ккк.

LuZa said...

za yamartai byten arvan gurvan tsag unshaagyi boh beegiigee unshiv

sn sn bnu tantai taniltsah taatai baina edr
taniig ih galzuu huuhen bdag bh gj bodloo geely kkk

Anonymous said...

Australiin tog 110v uu 220v uu?

hooligan said...

зүүд зөнтэй л гэдэг

Anonymous said...

Wonderer abort hiilgej bsan yum u?

www.gegeen.com said...

oo bi americad toroh gj bsyn 18-30 myanga yum u

Anonymous said...

Yamar shudnii emlegeer 25 jiliin batalgaatai lombo tawiulsn be :-)

Гилийн хатан said...

сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа. Анон-над руу эмэйлээр асуу даа хө.

Anonymous said...

Үзэхийн хязгаар номыг би авна гээд мартаад байгаагаа сая мэдлээ. Авнаа эртээд нэгэн хүний фэйсбүүкээс харсан энэ ном үнэхээр гоё юм байна лээ. Бас хавтасан дээр байгаа хүүхэний баримал байдаг юм байна лээ.