Би нь яахав 31-нд нөгөө найзыгаа гэр бүлтэй нь хамт хүүхдүүдийн сэлдэг усан санд оруулж, баахан тоглож байгаад, гэртээ авчирч баахан идэж уугаад өдрийг өнгөрөөлөө. Нөгөө хэд маань 7 хятад оюутантай байр шээрлэдэг болохоороо биднийг гэртээ урьж чаддаггүй юм. Манайхтай хөрш болох гээд л байр хайгаад одоогоор амжилтгүй л байна. Нөхөр нь болох найз маань Монголд захирал хийгээд баахан завгүй, бөөн хүнээр хүрээлүүлдэг хүн чинь энд хэцүүдэж байна шд. Тэгээд тэд автуусгүй болчихно гээд харьсан. Бид гэртээ мэлийгээд мияа царайлаад л он солигдохыг хүлээгээд л, үүрэглээд л, нэг кино харсан болоод байж байлаа. Манайх гэрийн цагаа 5 минут түрүүлүүлж явуулдаг юм. Тэгтэл би гэнэт цаг руу харснаа "хүүе он солигдож байна" гэж орилоод, пиво тулгаад л (нөгөө буудуулдаг юм нь байхгүй ээ) нөхөртэйгээ үнсэлдээд л бөөн он сольдог хүн болсон чинь нөхөр"цаг түрүүлж яваа шдээ, он солигдоход 3 минут дутуу байна" гэхээр нь "өө тэгвэл гялс жорлон ороод нүүрээ цэвэрлээд, шүдээ угаагаад унтах бэлтгэлээ амжуулъя" гээд жорлон орчихоод гараад ирсэн чинь аль хэдийнэ он солигдчихсон, салют буудаад эхэлчихсэн байгаам даа. За одоо яахав дээ. Гарч ирээд нөхөртөө"чи он солигдох үед намайг жорлонгоос дуудахгүй яаасан муухай хүн бэ" гээд байгаа юмаа.
Saturday, January 1, 2011
Та бүгд шинэ оноо сайхан л угтсан биз дээ?
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
hehe, jorlond shine on gargasan bol odoo ter jiljingee l jorlongoo yarina sh dee hehe.
bandan tas
хөөе чи ямар аймар алдаатай бичдэг юм бэ?
гэгээн-өө харин тийм, одоо жорлонгоо л бичээд байхаас
Анон-уучлаарай, алдаагаа засахгүй пост хийдэг нь миний буруу. гэхдээ таны таван үгэнд чинь утгын 1, үсгийн 1 алдаа байна
Зүгээр л амраачаач :D
Post a Comment