Showing posts with label аялал. Show all posts
Showing posts with label аялал. Show all posts

Friday, September 2, 2016

2016 оны 6 сарын аялан тоглолт

Зээ бүхий олон багачуул сайхан зусаад сайхан намаржиж байна уу.  Аниа нь 6-р сард ажлаасаа томилолт өвөртлөөд захиралтайгаа Амеерик гэдэг улс руу явлаа. Энэ аялан тоглолтонд би явахгүй гэж мөөн ч их хойш суулаа. Учир нь Амеерик гэдэг улс руу хэдэн ч удаа явлаа даа. Одоо ч насны доройтолд орж, замын явдал даахгүй, бас их залхуу болжээ энэ күүкэн. Хамгийн гэцүү нь ирээд 2 жилийг хамарсан маш том тайлан бичүүлэх ялтай учир БИ ЯВАХГҮЙ гэж хөлөө жийж суугаад ч барахгүй, хүчинд автан явлаа даа, хөөрхий. Захирал намайг албан ёсны ажлын томилолтоор явж байж, наад ногоон толгойгоо өөрчил гэж хүн дарамтлаад ногоон үсээ шар болгоод, шар толгойтой хүн явлаа даа. Шар толгойтой, ногоон нүдтэй хүүхнийг харин монголчууд Чи эрлийз үү гэж асуугаад байхынблээ. Аниа нь бас рок стилтэй шд. Бас нааг Амеерик руу формал хувцас ганц нэг авч яваарай даа, наад энд тэндээ зүүдэг гав гинжээ багасга гэсэн заавар өгсииншд. Гээд яахуу дээ, ганц палаажтай, тэрийгээ арга хэмжээнд өмсөөд, бусад үед нь гавалтай хар хувцаснуудаа өмсөөд сайхан л явлаа. Захирал бас нааг тэгсэн: хажуугаар яваад өнгөрөхөөр хүлэг морьт шиг баахан төмөр дуугардаг гэнээ, хэхэ. Нөгөө олон гав гинж нь хоорондоо харшилддаг байхгүй юу. Дараа жилийн хавраас аниа нь нэг мотоцикл унах санаа байгаа.

Sunday, June 10, 2012

2012-4-24 Эрх чөлөөний хөшөө

Энэ өдөр эрх чөлөөний хөшөө үзэхээр эртлэн бослоо.

 Энэ давхар зогсоолын дээд талд нь яаж машинаа тавьдаг юм болоо? Доор нь машингүй нөхцөлд л дээр нь тавьдаг юм болов уу?
 Н-т амьд, хөдөлдөг эрх чөлөөний хөшөө хаа сайгүй явж байдгийн байналээ.

Saturday, June 9, 2012

2012-4-23 үргэлжлэл

 За тэгэхээр нөхдөө Нью Йорк хотын тухай  Peakfinder -н 27 бичлэг байна.  Надаас хэдхэн хоногийн дараа Soulmate Н хотод зочлоод гоё бээгий хийцэн байгаа. Мөн
Баярхүү гуайн бичлэгийг үз. Нээрээ хүмүүс Баярхүү гуайн бичлэгүүдийн дор аймаар муухай сэтгэгдэл үлдээх юмаа. Цаг заваа зарцуулан, үзсэн харсанаа хүмүүстэй хуваалцаж байгаа тул би Баярхүү гуайг өгөөмөр хүн гэж боддог. Гэтэл сэтгэгдэл дотор нь "чи миний татварын мөнгөөр зугааллаа", "Гол нь хэний мөнгөөр явсан" ч гэх шиг зарим хүн тэнэгээ гайхуулах юмаа. Гэхдээ Баярхүү гуай шантрахгүй нь сайхан юмаа.

Энэ гурван эрхэмийн бичлэгүүд бүгд чанартай зурагнуудаар тайлбарлагдсан байгаа шүү.
Маний зурагнууд яахав, дагтан яаруу сандруу, амандаа юм чихцэн, автуусны явдал дунд, салгалсан гараараа дарахчаан болохымдоо, кк.

Би нь Empire State Building-ээс гараад лааны тосон музей рүү явлаа.

 Н хот руу явж энэ музейг үзээд ирсэн чинь энд Сиднэйд шинээр лааны тосон музей нээгдцэн байна лээ.

2012-4-23 Нью Йорк

Өглөө сэрлээ, үсрэн бослоо, би Н-д ирцэн шдээ. Ингээд хотэлоосоо гүйн гарлаа. Гараад ойрхон байх интэрнэт-д ороод зөгийн балхандаа захиа бичлээ, "би сайн явж байнаа, Н-д ирцэн байна, мөнгө дууссан, гэдэс өлсөөд, миний данс руу 200 доллар хийгээч, очоод өгчии", хаха, сүүлийнх нь худлаа худлаа, юу гэж нөхрөөсөө мөнгө зээлдгийн тээ. Ингээд нөөц Б төлөвлөгөөндөө орлоо. Уг нь гартаа авч гарсан бэлэн мөнгөндөө энэ аялалыг багтаана гэж бодсон ч өөртөө итгэлгүй байсан тул хоосон ч гэсэн каартаа аваад явсан маань миний Б план байлөө.

Морьтой цагдаа нар гоё харагджээлээ. Хүмүүс ингээд л зургаа хамт авахуулаад. Би ч одиноороо хүн хэнийг гуйж зураг даруулах билээ дээ. Ийм учраас миний аялалын постонд миний зураг байдаггүй байхгүй юу.

Гэрлэн бөмбөлөг? Аура? мэдкүүээ мэдкүүээ


 Монголын хөдөө орон нутагт нисдэг АН-24 шиг жижиг онгоцоор хөөрлөө. Гэтэл би цонхоор юу харсан гэж санана. Энэ доод талын 2 зураг дээрээс та нар юм олж харах нь уу?
 Нөгөө хүүхэн чинь зураг дээр яаж тамга дардгийг мэдэхгүй тул, өөрөө нэг юм оролдож байж блогийнхоо урл-г бичив. Ингэхэд яаж зураг дээр тамга дардаг юм бэ? хүүхдүүдээ.
Гэрлэн бөмбөлөг? Аура? Эсвэл сүнс энтр хаха. Би хажуудаа сууж явсан залууд "энийг хараа" гэсэн чинь тэр юу ч олж хараагүй. Тэгээд бүүр суудлаа сольж байгаад харуулахыг оролдсон ч мань хүн харахгүй байна лээ. Би тэгээд ганцаараа хий юм хардаг болцын байх гэж бодоод, зураг дарсан чинь байж байна хөөе. Тэгэхээр би хий юм хараагүй гэсэн үг биддээ. Хий юм хараагүй гээд хэлээд өгөөрэй надад. тэгэхгүй бол би хий юм хардаг, солиорч байна гэж өөрийгөө бодоод байх нь байна шуу, хаха. Энэ аялалд 6 онгоц хөлөглөсөн боловч, ганц удаа л ингэж цонхны хажууд суудал таарсан бөлгөө.

За тэр ч яахав. Өнгөрсөн жил Монтриал ороод буцахдаа Нью-Йорк (цаашид Н гэнээ хө. Бичихэд хуруу хугарчихмаар юм) хотод 1 өдөр хонох план байсан ч тэр үед далайн шуурга дэгдээд, би шууд харьцан. Тэр үед блогчин Ганаабж намайг дахин ирээрэй гэж урьсан байлаа. Мөн 2 сард Wonderer "манайд ирээрэй" гэж урьсан байлаа. Нью-Йорк их ойрхон, ердөө 1 цаг нисээд ирэх газар ирчээд буцах нь харамсалтай тул П-ээс шууд харьсангүй 3 хоног Нью-Йоркдохоор шийдлээ. Энэ хүүхэн их амархаан, заримдаа хүү хаа гээд л гэнэтийн шийдвэр гарган нөхрийг паанэгт оруулдаг гэжаагаа. Би тэр 2-т бас хаа холоос бэлэг авчирсан байв. Даанч Ганаабж-тэй уулзаж чадаагүй бэлгээ чирээд буцлаа хө.

Ингээд Ганаабж болон Wonderer-т захиа бичлээ. "Би очлоо". Нээх хүн амьтан гийгүүлэх гэж байгаа аятай, хаха. Гэтэл  Wonderer намайг гэртээ тухлахыг урьлаа. Тэрээр орой ээлжинд ажилладаг, мөн намайг Нью-Йоркт байх хугацаанд ажлаасаа чөлөө авчихна гэв. Ийм сайхан сэтгэлтэй хүн гэж байдаг аа, бид бие биеэ танихгүй шүү дээ. Би яаж хүний ажлыг таслуулаад, хүнд дараа болж байхав. Тэгээд би гэрт нь буухаас татгалзлаа. Харин 25-ны өдөр буцах байсан тул 25-ны өглөө бид уулзалдахаар боллоо. 
Би Сиднэйд байхдаа л Нью Йорк пасс гэдэг юм худалдаад авцан байв. 2 бүтэн өдөр үзвэр үнэгүй эрх, дээр нь 2 давхар жуулчдад зориулсан автуусны билеет авчихлаа. Энэ нь их дажгүй, чи чаддийм бол энэ бүх үзвэрүүдийг үзчээч гэж байгаа ч хүн амждаггүй л байхгүй юу. Энэ пассаар бараг л Нью Йоркийн бүх үзвэрүүдийг үнэгүй үзэх эрхтэй.

Ингээд гартаа яг 500 доллартай хүн Кэннэдигийн онгоцны буудалд шөнө ширүүн борооноор  газардлаа. Tөлөвлөгөө ёсоор шаттлэ автуусаар хот руу орлоо, 20 доллар. Уг нь 18,41 доллар ч 20-г өгнө л дөө. Ингээд буудалдаа ирлээ. Буудлаа би нилээн эрт захиалсан байв. Буудлын хөлс 3 хоногт 420 доллар. Энэ уг нь хотэл гэдэг нэртэй ч бараг л доорм. Ганцаараа биш гэр бүлээрээ эсвэл найзуудаараа аялж явбал Н-д хямд доорм зөндөө байдаг юм билээ. Захиалга өгөхдөө заавал мөнгөө тэр дороо төлөх шаардлага байхгүй, мөн урьдчилгаа мөнгө төлөх хэрэггүй, захиалгаа цуцалбал мөнгө төлөхгүй. 4 хүний, 8 хүний, 16 хүний, дан эмэгтэйчүүдийн, дан эрчүүдийн, эсвэл холимол гээд өдрийн 30-40 долларт мануус шиг үүргэвчээ үүрцэн ядуу  гаруудад боломжийн үнэтэй хоног төөрүүлэх газар Н-д зөндөө зөндөө. Н-д ер нь оготны нүх байсан ч түрээслээд амьдраад байхаар юмблээ.
Буудлын хөлсөө төлөх гэтэл харин өөдгүй гар чинь 20 доллар нэмж хэлээд. Би чинь 480 доллартай үлдсэн, 420-г төлнө гэж тооцсон байтал. Яаж байгаан гэтэл татвар гэж наадгийн. Би захиалгын хуудсаа гаргаж ирээд, татвар ороод 420 доллар гэж үзүүлж байж шулуулсангүй. Хаа газрын жижиг наймаачид ингээд хүн шулчих гээд байдгийн. Ингээд би 60 доллартай үлдлээ хө. Одоо яахуу дээ, хэн чамайг шуналтаж, сувд, ном, цамц ав гэсийн. Хэхэ, би төлөвлөсөн төсөвтөө багтаах гээд л байгаа санаатай.

Өрөөндөө орлоо, гэтэл хотэлийн өрөө гэхээсээ илүү нэг хүний доорм байлаа. Нэг жигүүртээ 10 гаран өрөөний дунд нэг жорлонтой, оочирлоно шуу даа. Өрөөндөө ядаж ус буцалгагч байсангүй. Ингээд бадарчин дайет үргэлжлэлээ. Хотэл даяар халуун усаар үйлчилдэггүй наасан. Хотэл нэртэд интернэтийн үйлчилгээ ч байсангүй. Би өрөөндөө орж иртэл шөнийн 11 цаг болсон тул гарч идэх юм эргүүлсэнгүй, шууд крантны ус уугаад л унтахаар хэвтлээ.

Monday, June 4, 2012

Питтсбург

Америкийн талаар хэдэн өгүүлбэр.

Америкийн бүх юм нь том. Зам талбай, дэлгүүр, дэлгүүр доторх бараануудын савалгаа нь том, машинууд нь, бүр хүмүүс нь ч том.

Тип гэж ядаргаа. Тип өгөхөөрөө багадуулцан боловуу гэж санаа зовохоос гадна, хааяа арай л ихийг өгчихөв  үү дээ гэж голоо цохьно. Тэнд байнга амьдраад байвал тааруулж өгөөд сурчих байх л даа.

Аливаа зүйлийн хэмжих нэгж нь өөр. Жишээ нь, цаг агаар харнаа, өнөөдөр +70 градус гэхээр дан цамцтай гарах уу даа болих уу даа, даарах болов уу яах бол? гээд хэсэг мэлэрнэ. Тэгснээ нимгэн гарах уу, нэвсийгээд гүйх үү гэдгээ мэдэхгүй, байнгын нөөц Б төлөвлөгөө болох илүү ачаатай л гунхана даа.

Татвар бас ядаргаа.  Шоппинг хийх явцдаа, улайраад, авсан юмнуудынхаа үнийг хооронд нь нэмж бодоод кассан дээр очно. Бараа бүтээгдэхүүний үнэ дээр татвараа нэмж тооцоогүй байдаг тул яг мөнгөө төлөх мөчид татвар нэмж төлнө гэдгээ санана, тэгэнгүүт хямд гээд авсан юм маань үнэтэй санагдаад ирнэ.

П-д нээх сайхан алхаад явж байхад, гээнэт машааны тоормос чихраад зүрх зүсээд л явчихна. Юу болж байнаа гээд харахаар, нэг хар явган хүний улаан гэрлээр, машаан энтр ч харахгүй шууд л зам руу яваад орцон байхымаа. Энэ харууд үнэн хэнэггүй, өөрөө дайруулахаас айдаггүй юмаа гэхэд жолоочийг хэрэгт хийчих гээд. Харуудын өмссөн зүүсэн нь хэт хип хооп юмаа, тэгээд явж байгаа нь пүржиинтэй гутал дээр явж байгаа аятай овгос овгос гээд л пээдгэр шүү.

За дараа санаанд оруул нэмж бичии. Сэтгэгдлүүдэд хариулахад, Хавайн сувдны тухайд үнэтэй, харин Тайланд, Хужаа өөр хаана ч байдгийн Азийн орнуудад сувд хямд. Би зүгээр л зам зуур буугаад л авсан санаатай. Өмнө нь хэлсэн дээ, Питсбург хүртэл замдаа 1 зогсох, 2 зогсоход онгоцны тийз ижил байсан тул Хавайд өнжсөн гэж. Тэгээд ч Хавайн дэлгүүрүүдэд болон, яг өөрийнх нь сувд их үнэтэй. Тэр зах гээд байгаа газар нь аягүй бол хужаагаас авчирсан сувдаа зардаг байхоо. Гэхдээ чанараасаа хамаараад үнэ бол янз бүр.

Ингээд хэдэн П-н зураг үзвэл үз дээ, кк.

Энэ зурагны эзний нэр зургийн буландаа байгааг анзаарна уу. Питтсбург хот нь 2 голын уулзвар дээр байрлах бөгөөд эгч дүү олон гүүрээр суурьшлын дүүргүүдтэй холбогдоно. Миний бодлоор үзэх харах юм нь бусад хотуудаа бодвол арай л бага юм шиг санагдсан.
Энэ шовх оройтой байшингийн хажууд жижиг талбай байнаа. Би ч гэсэн тэнд нь сууж хоол унд идэв.

Эндхийн машинууд нь урдаа дугааргүй юм билээ. Нээх сонин харагдаад, нүдэнд эвгүй гэдэг нь.

2 голын уулзвар бүхий гурвалжин хэсэгт байна. Тэр гүүр хотоос гарах баруун талын хамгийн урд талын гүүр.Энэ зурагт зөндөө юм багтсан байхаар нь оруулчлаа, нүцгэн залуу, дугааргүй машаан, П-н музейн зүг чиг заасан самбар г.м.
Харин энэ гүүрээр хотын зүүн урагшаа гарна. Би энэ гүүрээр автуусаар хот руу орж ирдэг  байлаа. Хот руу орох урсгал нь дээд талаараа, гарах урсгал нь доод талаараа, ө.х. 2 давхар гүүрнүүд.

П-д нээх хөөрхөн Доллар гэдэг нэртэй банк байдаг юм билээ.
П-д ирээд маргааш нь би лап топны залгуур шилжүүлэгч Radio Shack гэдэг дэлгүүрээс автал, ганц хоног хэрэглээд, миний авч явсан сургуулийн лап топ чадарцоо.
Уг нь 4 өдөр орой болгон хүлээн авалттай байсан ч надад буцаж хотэл руугаа явах нь төвөгтэй санагдаад, би эртхэн шиг харанхуй болохоос өмнө харьчаад байв. Хүлээн авалтын үнэгүй хоолонд хорогдоод оройтвол таксидахаас өөр арга байхгүй, такси нь миний буусан буудал руу 35 доллар дээр тип гэхээр хүлээн авалтанд оролгүй Бадарчин дайет буюу оройдоо мацаг барвж байлоо. Уг нь юм худалдан авахгүй бол надад хоол аваад идэх мөнгө байгаа л байхгүй юу, эдийн шуналтай хүүхэн хохь нь тээ, мацаг бариад л явж байхаас, хаха.
Би 4 өдөр хот руу орж ирээд ажлаа хийгээд, дараа өдөр нь хотэлийнхээ ойр орчмоор дэлгүүр хэсч байгаад П-ээс явсан. Old Navy гэдэг дэлгүүрт юм нь хямдраад шунал хөдөлгөөд, бас тэсэхгүй хэдэн биеийн тамирын цамц авцоо. Би өдөр бүр дугуйддаг тул надад үнэндээ 7 ээлжийн урт ханцуйтай цамц хэрэгтэй байгаа байхгүй юу. Татвар төлөхгүй, хямдраад 5 доллар гэдгийн, би чичрээд дайрдгийн байгааз дээ. Мөн нэг номын дэлгүүрээс 3 ном, 3 тэмдэглэлийн дэвтэр аваад, ачаа хэтэрцөөн. Би Сиднэйгээс гарахаасаа өмнө Амазоноос 6 ном захиалаад, хотэл руугаа үнэгүй хүргүүлээд авцын, Америк дотроо үнэгүй хүргэнэ. Энэ Америк уу, үнэхээр хямд шүү. Австрали руу тэр 6 ном 35 доллараар ирэх гээд байсан тул мөнгө хэмнэж байгаа санаатай. Ачаа хэтэрдгийн байнаа хө.
Ингээд 4 сарын 22-ны орой Нью Йорк гэдэг хот руу нисэхээр П-н нисэх буудал дээр ирлээ. Энэ үлэг гүрвэлийн яс баяртай гээд зогсож байдгийн байна лээ. Толгой нь ийм том үлэг гүрвэлийн яснууд зөвхөн монголоос олддог гэснүү аан. Тэр үед нээх юм бодоогүй, очиж тайлбарыг нь уншаагүйен. Саяын Нью Йоркийн дуудлага худалдаа энтэрийн дараа, энэ гүрвэл монголынх биш бээз гэж хардлага төрлөө гэсн. Ер нь хүн хардах эрхтэй биддээ.

Түр баая, дараа бөгдөөрөө Нью Йоркод уулзацгаая.

Saturday, June 2, 2012

Pittsburgh, PA, USA

За аниа нь явсаар 4 сарын 17-нд Питтсбургт ирлээ. Энд 5 хонов.
Энд Монголика нэвтэрхий толин дээр бадарчин гэдэг үгийг Артгаа багш тайлбарлаад өгцөн байна шд.
Бадарчин -Дотоодын секс турыг үндэслэгчид. гэжээн, хаха.
Би бадарчин биш шүү. Хүмүүст буруу ойлголт өгөхөөс сэргийлэн, албан ёсоор би бадарчин биш мэдэгджээн ч гэх шиг.

Би уг нь аялан тоглолтуудаа бүгдийг өөрөө төлөвлөөд, онгоцны тийз, хотэлийн захиалгаа хийн, очсон газартаа үзэх харах юмаа төлөвлөн, хаанаас хаа хүртэл ямар тээврийн хэрэгсэлээр, хэдэн төгрөгөнд доншуучлах, хаана юу гудрахаа хүртэл нарийн төлөвлөдөг, өөрийгөө овоо тур планнэр гэж тоож байваа. Энд хальт далийгаадхий. Нэг удаагийн аялан тоглолтоо энд огт бичээгүй байгаа. Би үүргэвчээ үүрээд нэг газар луу ганцаараа нисэж очоод, амьдралдаа хэзээ ч унаж үзээгүй гоё машаан түрээслэн, халуун цөлөөр давхин, доормд хоноод, хоносон хотхоныхоо задгай ил бааранд нь шүүс уугаад, ганцаараа бүжиглээд, шөнийн цөлөөр давхиад, цөлд мандах  нарыг харан, тэнгэрт улаан туяа татуулан наран жаргахыг догдлон харж,  маш ихийг эргэцүүлсэн олныг олж атгасан зүүд шиг л аялал байсан. Нэг гэм нь шөнө давхихаар машааны гэрэлд шувуу янз бүрийн амьтан орж ирж дайруулаад гэцүүмблээ. Лав л нэг шувуу алцоон, би. Зөвлөхөд, аливаа нэг аялалыг төлөвлөхдөө, онгоцны тийз, хотэл, түрээслэх машаанаа бүгдийг нь нэг сайтаас авбал хамаагүй хямд тусна. Мань чинь Монгол жолооны үнэмлэхээр л машаан түрээслэнэ шуу даа. Гол барьцаа нь миний банкны каарт л юм даа. Түрээсийн машаанууд нь лаг залуухан шинэ машаанууд байх юм билээ, хөгшиндөө л 3 жил болсон. Энэ аялалд ёстой алдаа гараагүй, бүгдийг яг таг төлөвлөж чадсан байсан. Ө.х. төлөвлөгөө гажаагүй, Б пландах шаардлага гараагүй гэсэн үг. 

За за гол юмаа бичии. Би өөрийгөө овоо л тур планнэр болцон гэж тоолоо гээд дээрх өгүүлбэрээ давтчии. Тэгээд Сиднэйгээс гарахаасаа өмнө Питтсбургт (цаашид П гэх. Сурв) буух хотэл хайгаад хямд хоноглох газар олдохгүй болохоор нь онгоцны буудал, хотын төв 2-н голд нь нэг хотэл сонголоо. Сонгосон шалтгаан нь:
1-рт, тэр хотэл нь онгоцны буудал руу үнэгүй шаттлэ автуусаар үйлчилдэг.
2-рт, хотын төвийн хотэлуудаас 60 хувь хямд.
3-рт. хотын төв рүү ганц автуусаар ороход 1 талдаа 3,25 доллар төлнө, гэхдээ автуусны буудал хүртэл 1 милль зайтай.
4-рт, тэр буудалд бууж байсан хүмүүсийн сэтгэгдлүүдээс харахад, хүмүүс хотын төв рүү 15 мин давхидаг, шоппинг хийхэд маш тохиромжтой гэсэн байв.
Ингээд л хотэл захиалга хийгээд, 2 сарын өмнө төлбөрөө өгчихлөө. Төлбөрийг онлайн хийвэл 20 доллар хямд байв.

П-д хүрээд ирлээ, гэтэл би хүн амьдардаггүй, хэдэн хотэл дэлгүүрээс өөр юмгүй, шаал хөдөө бууцан байдгийн. Нөгөө тур планнэр чинь алдаа хийснээ маргааш өглөө нь автуусны буудал руу алхах явцдаа ойлгов. Уг нь шувуу жиргээд, цэвэр агаарт, сайхан уул толгод дунд. Хамгийн гол нь хотын төв рүү орох нь явган хүнд асуудалтай байв. Энэ Амээрик чинь аливаа юмыг хэмжих нэгж нь тэс өөр. Оюутан хүнд автуусны буудал руу 1 милль алхах бол юу ч биш шуу даа. Оюутан хүний ходоод бол чонын ходоод мэт, олон хоногийн өл даана, үнэгүй хоол олдвол нэг дор 7 хоногийн хоол нөөцөлж идэж чадна, хаха, оюутан хүнийг жирийн хүнтэй харьцуулбал хол замыг явганаар туулах чадвар өндөр, туурай нь адууных шиг л гээд бодчих. Би 1 милль гэдэг нь хэдэн км болохыг ч шалгасангүй. Учир нь энэ бол асуудал биш. Гол нь тэнд ямар ч явган хүн явдаггүй, явган хүний зам байхгүй, зам хөндлөн гарах гэхээр явган хүний гэрлэн дохио байхгүй, энэ асуудал байлаа. Ганцаараа замын хажуугийн өвсөн дээгүүр 1 милль алхахдаа, хөөрхөн болохоор нь хүний наймаачин хулгайлаад явчихвий дээ гэж айгаад, өглөө оройдоо нөхөртөө эмайл бичихдээ, захианыхаа доор бичсэн огноогоос гадна, эндхийн цагаар гэж байгаад цаг минуутаа бичиж байлаа шд, хаха. Тур планнэр бас аюулгүй байдлаа бодолцох ёстой, тэр тусмаа ганц бие царайлаг эмэгтэй (ичиж үхмэр чинь ичихгүй царайлаг энтр гэж худлаа шаахымаа. Сурв). Энэ нь өөртөө л тусалж байгаа юм л даа. Тодруулбал, хэрэв би гэнэт сураггүй алга боллоо гэхэд миний сүүлийн эмайлээр баримжаалан цагдаа нар намайг алго болсон байж болзошгүй газраас эхлэн мөрдлөгөө эхлэн үтэр түргэн олно гэж тооцсон байдал. Мөн багаасаа эргүүлж сурсан мончоокоо биеэсээ салганаа гэж байхгүй (энэ жоохон худлаа сонсогдоод байнаа. Сурв). Дээр нь юун төлөө каратэгаар хичээллэж байлаа даа тээ, кк. Ганц явган хүн үнэхээр сондгой харагдаад байгаам чинь. Тээд тэнд 4 өдрийн ажилд өмсөхөөр авч явсан хагас формал хувцас, банзалнуудаа өмсөөгүй, тувтан өмдтэй явсан. Замын хажуугаар оготор банзалтай алхаад хүний анхаарал татаад юугхэв дээ, хаха. Тээд алхах замд нөгөө зам маань хурдны замын дээгүүр огтолноо, тэр үед би яалт ч үгүй машаан зам дээр гарч алхана, миний хажуугаар машаанууд мангар хурдтай өнгөрнө, би салхинд нь доошоо хурдны зам руу уначихмаар. Явган хүнд зориулагдаагүй гүүрэн зам тул өндөр хаалт энэ тэр байхгүй, миний өвдгөөр татах хашлагатай. Тэр замыг огтлохдоо би доошоо харахаар доогуур мангар хурдтай чийчаанууд давхилдаад, миний толгой эргээд зам руу унах гээд байгаа юм шиг аймаар, ёстой аймаар. Цаашдаа хичнээн үнэтэй ч хотын төв хавьцаа буудал хөлсөлж байх юм шүү. Гэхдээ хүн алхам тутамдаа суралцах юм дөө.

Хотэл орчмын хэдэн зураг оруулчии. Хотын төвдөө ердөө 2 дэлгүүр байна лээ, ө.х. дэргүүрүүд нь хотоосоо гадна.

 Буусан хотэлийн эсрэг талын дэлгүүр.  Хотэл тойроод баахан дэлгүүр.

 Мөн газар нутаг ихтэй болохоороо ч юмуу дэлгүүрүүд нь давхар биш, дан.
 Машааны зогсоолууд нь ч дан.
 Мань чинь бадарчин дайет бариад, оройдоо хоол идэхгүй иймэрхүү л юм ууж байлаа. Энэ маш хямд, ердөө л 99 цээнт гэж байгаа биддээ, мөн Аризона гэдэг нэр нь чухал байлаа. Зураг дээр 1 нь ногоон цай, нөгөө нь юу ч байлаа. Ямар ч байсан half tea+half ямар нэ юм гэж байгаа.

Амттай байна уу? Хмммл

дараа үргэлжлүүлье...

Thursday, May 17, 2012

Phoenix, Arizona


Хонолулугаас US Airways-ийн онгоцоор нистэл харин ус ундаа цай жигнэмэгээр үйлчилж байнаа, орон нутгийн нислэг гэхэд, болоошдээ. 7-8 цаг нисээд, 17-ны өглөө Phoenix Sky Harbor гэдэг буудалд газардлаа. Ийм нэртэй болохоор нь эргийн нэг хот юм байх гэж бодсон чинь би хаана ирцэн байсан гээч. Онгоцноос буугаад хоол идэхээсээ өмнө нэг дэлгүүр рүү гүйгээд ортол юу харсан гэж сананаа, Би Аризонад ирцэн байна шдээ. Та нар зүгээр л аман дотроо АРИЗОНА гээд хэлээд үз, нээх гоё байгааз. Дэлгүүрт нь цөлийн сонин кактус, тэнд амьдардаг хилэнцэт хорхой, могой, аалз, гүрвэл эднүүсээс гадна Нутгийн Индианууд болон Кобойчуудтай холбоотой бэлэг дурсгал байдгийн. Би баярласандаа болоод ухаанаа алдцоон, нөгөө хоол эргүүлэхээ мартаад, тэр дэлгүүрт эргэлдсээр байгаад дараагийн онгоцондоо өлөн чигтээ суугаад нисцэн, хаха. Нөгөө эртнээс миний очиж үзэхийг мөрөөддөг цөл, Гранд хавцал, Индианчууд чинь энд байдаг юм байна шдээ, эндээс жоохон зүүн тйиш аялбал Кобойчуудын эх нутагт очих нь ээ. Ингээд 2015 оны эхээр гэр бүлээрээ үүгээр аялах план зохиолоо. Маний 13 болон 14 оны план гарцан шдээ, битүү битүү, хаха, аялал байхгүй ч завгүй ээ хө, нээх мундаг бизнэсмээн хүнүүстэй барьцаж гэнэ. Харин дараа ирэхдээ маш тухтай, өөрсдөө машаан хөлслөөд, дуртай үедээ давхиад, зогсох газраа зогсоод, унтах газраа унтаад явах нь жинхэнэ утгаараа аялал болно шүү дээ тиймаа. Их мөрөөднөө наа хүүхэн чинь, тэгж л байг хөөрхий. Таанууд маний блогийн профайлыг үздэг бол шавар сав суулга шаазан цуглуулах хоббитой гэцэн байгаа. Тээд явсан газраасаа аяга заавал авдаг уламжлалаараа цагираглаад хэвтэж байгаа, сүүл нь аяганы бариул болцон нээх зэвүүн могой аяга авлаа. Баргийн хүн эвгүйцээд тэр аяганаас идэж уухгүй дээ, аягаа ам руугаа ойртуулахаар могойн толгой нүд ам хөдлөөд ч байгаа юм шиг нүд эрээлжлээд байдгийн. Дээр нь нэмээд Индиан жижигхээн бөмбөр, мөн жинхэнэ хилэнцэт хорхойг барьж аваад дотор нь хийцэн элсэн цаг авлоо. Надаас ухаантай хүн бол хоол ундаа авч идээд аялах байх даа. Би материаллаг юм шүтээд гэгээрээгүй өчүүхэн амьтан л шоппинг хийгээд байдаг.  Инкээд авсан юмаа хараад цадцан хүүхэн дараагийн онгоцондоо гүйхээрээ суулаа. Одоо 5 цаг нисчүүл Питсбургийн бараа харах гээд байдаг.
Онгоцонд миний хажууд Аризона хүүхэн таарлаа. Би түүнээс дараа аялахад хэрэг болохуйц хэдэн юм асуулаа, Индианчуудын амьдардаг газар давхиад очвол хир найрсаг хүмүүс вэ? Өөдөөс нум сумаар харваад унах болов уу? Хаха арай ч ингэж асуухгүй ээ.  Кобойчууд хаагуур нутагладаг, өөр хаана заавал үзэх газрууд чинь байна гэх мэт. Яаая их л мөнгөтэй хүний шинжтэй яриа байгааз, хаха, дихдээ санаж явбал бүтдэг дээ. Яриа өрнөсөөр Индианчуудын талаар баахан сонирхоод, сүүлдээ Индиан бөөгийн талаар яриа болж хувирснаа, бүүр нөгөө хүүхэн чинь бөө болж таарав. Тэр цагаан хүүхэн л дээ. Би сонирхлоо, тээд чамд түшээ байдаг уу? Гэсэн чинь байхгүй гэнээ. Бас хэц хэнгэрэг, хуяг дуулга байхгүй гэнээ. Харин хуур татдаг гэнэ. Англиар хэл хуурыг Jew's Harp гэдэг гэнэ, шинэ үг сурав. Дуртай үедээ онгодоо дуудаад биедээ оруулчихдаг, заавал хуурдаад байх ч албагүй гэнээ. Бид үүлэн дээгүүр нисэж яваа шүү дээ, тэнгэрт ойрхон, тэнгэрээс онгод нь буугаад ирвэл яанаа гэж бодож байлаа, хэхэ. Нээрээ тэр хүмүүсийг эмчилдэг гэсэн. Хамгийн сүүлд өчигдөр шүднээсээ болоод эрүү нь өвдөөд байгаа хүний эрүүг эдгээсэн гэнээ. Онгод нь түүнд "гараараа эрүүг нь барь" гэхээр нь гараараа бариад, гар нь их халуу дүүгээд, тэгээд л тэр эрүү нь эдгэрцэн гэнэ. Эрүү нь өвдөж байсан хүн эмнэлэг явахаа больсон гэнэ. Бас хүмүүс түүн рүү утасдаж зүүдээ тайлуулдаг гэнэ. Мундаг л удгантай учирсан бололтой, би. Түүнийг Wendy гэдгийн, намайг Нүүр ном дээрээ найзууд болоорой гэсэн. Гэтэл би тэр фэйсбүүк гэдэг юманд бүртгүүлээгүй, хэрэглэж мэдэхгүй ээ. Их л хоцрогдсон хүн юм байна гэж өөрийгөө дүгнэлээ. Таанууд бас тэгж боджоогоо байхдаа.

Питсбургт ирлээ. Притсбургийн онгоцны буудал дээр ийм гоя залуу угтаж авдгийн байна лээ. Бодвол энэ нутгийн алдартан л байх даа. Гараад хотэл руу явах үнэгүй автуусаа хайлаа, утасдлаа, оллоо, суулаа, хотэлын гадаа буулаа, Өө майя гоод, би хаана ирчихвээ?

Wednesday, May 16, 2012

Хонолулуд

Хүүш 4 сээгий цугларчиж, урам ороод наасан, дуусгачии зүгээр гэсн. Би уг нь энэ аялалд Питсбург ороод ирэх 2 талын зардал олсын. Гэвч шуналт хүүхэн наана нь Хонолулуд, цаана нь Нью Йорк буудаллахаар үнэ нь талийлаа, кармаа ч хоосорлоо. Гэхдээ Сиднэйгээс Питсбург хүртэл дунд нь 1 зогсох, 2 зогсоход үнийн зөрүү байхгүй байсан тул би том толгойлон, Хонолулуд өдөр өнжсийн. Сэтгэгдэлд хариулахад Сиднэйгээс Хонолулу руу хамгийн хямд, бас өглөө эрт буух нислэг JetStar-н онгоц байваа.

За цаашаа явъя, ингээд удахаар мартцан байх юм. Амандаа би "хүүрээ цамцаа өмсөхгүй яаваа" гэж үглээд явлаа. Хүүрээ гэдэг үгэнд нээх эмзэглээд байх юм еөр байхгүй, хүүхдүүд минь. Булганчууд ингэж ярьдгийншд, жишээ нь:
- Сайн уу? хүүрээ. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хүүрээ хаачихнуу? гэх мэт.
Би Монголоор Булганаар орчуулаад өгий.
- Сайн уу? хайраа. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хайраа хаачихнуу? гэх мэт.
За тэр ч яахуу. Ингээд өлөн бээрцэн хүүхэн дахиад л 4 сарын 16нд өглөө 7 цагт Хонолулуд буулаа. Буугаад ачаа хадгалах газар асуутал ашгүй тийм үйлчилгээ эрхэлдэг компани байдаг юм байна. Байхгүй бол би өдөржин ачаагаа ширээд хотоор тэнэлтэй нь биш дээ. 20 доллараар ачаагаа хадгалуулчаад, автусаар Вайкики орлоо. Би шөнө 11 цагт цааш нисэх юм байгаан. Хот орж ирэв үү үгүй юу өлөн хүүхэн хоол хайлаа. Нэг дэлгүүрийн доод давхараас нилээн том стэйк авч идээд гол ороод, гол зорилгоо биелүүлэхээр зах орлоо. 2 жилийн өмнө би энд ирэхдээ тэр захаар нь орсон ч ганц хясаагаар хийсэн бугуйвч аваад өөр юу ч аваагүй. Тээд 2 жилийн турш тийшээ очиж сувд авах юмсан гэж бодсоор дахин ирж байгаа нь.


Нээрээ тэр зах нь яаг захаа зах. Юмны үнэ нь янз бүр, хичнээн ижилхэн юм байсан ч тэд чамайг хараад хэлэх үнээ гялс бодоод хэлчнэ. Би бол аль хямд хэлсэн хүнээс л юм авна шд, ойлгомжтой. Тэгээд юмыг нь үзчихээд авахгүй явбал араас уурлаж энэ тэр, нээх олиггүй. Нэг хүүхэн бүүр миний гараас барьчаад тавихгүй, заавал юм ав гэж мэгээд ёстой шогоо. Тэгж үнэ судалж байгаад хэн гайгүй харьцсанаас нь авлаа. 2 ээждээ сувд авчлаа. Өөртөө бас юм авахгүй бол эдийн тэнгэр гомдоно биддээ. Тээд явж явж нэг хүүхэн нахилзаад байхаар нь тэрнээс хэдэн юм авлаа. Үнэхээр зарим юм нь хямд тул. Тэгсэн тэр хүүхэн их балиар хүүхэн байна лээ шүү, хаха, би хульхидуулцыншдээ, хөөрхий. Шуналт хүүхэн  өдөр нь бас орой нь хоолгүй хонохоор шийдэн төсвөөсөө илүү гаргаад зориг шулуудаад юм авцаан.


Тээд хагас өдөр захаар тэнээд, хагас өдөр нь далайн эрэг дээр гэвтээд буцаад онгоцны буудал руугаа автусаар явж очоод онгоцондоо сууцан. Онгоцондоо суугаад өдөр өөртөө авсан юмаа үзээд сууж байсан чинь нөгөө муу хульхи хүүхэн миний авсан юмнуудыг боож өгөхдөө миний өөртөө үнэтэй авсан сувдыг нээх хогийн сувдаар солиод хийцэн байгаан. Одоо яах ч арга байхгүй, өнгөрсөөн, дараа нь далайн эрэг дээр гэвтэж байхдаа үзэж мэдсэн бол гүйж очоод солиулахгүй юу тээ. Цааш 2 онгоц дамжиж байж Питсбург хүрнэ, гэхдээ дотоод нислэг тул хоол өгнө гэж найдалтгүй, хар ус уугаад л нисээд байхаас. Хонолулугаас суугаад Финэкс гэдэг газар онгоц солих юм байна лээ, тэр нь хаа ч байдгийн бүү мэд, гүүглэдэж харсан ч үгүй, 2 цаг болох тул сонирхсон ч үгүй ээ, тэнд л хоол олж идэхээс. Ийм юм болсым доо, хэхэ.

2012 оны 4 дүгээр сар 16 Хонолулу нислээ

Орой 6 цагт нисэх тул бас баахан гэр зуурын ажил амжуулаад, хүүхдүүдээ нааш нь цааш нь болгохоос гадна, нотариат орж нэг юм батлуулаад, бас нэг захиа бичиж шууданд хийгээд, нөхөртөө энийг ингээрэй, тэр тэгвэл тэгээрэй гэх мэт янз бүрийн захиас бичиж үлдээгээд, хаха. Ингэсээр өдөр 2 цагт хоол хийж идчээд, 3 цагт нисэх рүү нөхрөөрөө хүргүүллээ. Өмнө нь би хүнд дараа болоод яахав гээд синглэ юм шиг одиноороо нийтийн тээврээр чамдаан чирээд, лап топ үүрээд нисэх буудал  ордог, гадаадаас ирэхдээ ч нөхрөөрөө тосуулахгүй өөрөө гүйгээд ирдэг байхгүй юу. Энэ удаа чухам зүгээр нөхрийг дайчилсоон. Ер нь хүүхнүүддээ зөвлөхөд байна шүү, нөхөртэй гэдгээ байнга санаж яв. Тээд 4 цагт нисэх дээр ирлээ, би бууж үлдээд нөхрөө явуулчав. Саяхан идсэн хоол шингэсэн бололтой өлсөгнөж байнаа. Тоосон ч үгүй, Хавай явахжаахад өлсөх мөлсөх хамаагүй шд, тэр бүү хэл манай энд намрын сэрүү ороод хүмүүс өмд цамц өмсөж байхад би Хавай явж байгаа хүний имиджтэй, салаан углааш сарпаанчигтай ганган дээрээ тавьцан байгаам чинь. Тээд оочирлосоор онгоцондоо суулаа. Онгоц цагтаа 6д хөөрлөө, одоо бүр жинхэнээсээ өлсөж байв. Би өөртөө “одоо жоохон л тэсчихвэл хоол тараана, жоохон хүлээ” гэж мэгээд сэтгэл санаагаар өөрийгөө дэмжлээ. Энэ онгоц суудал бүрт дэлгэцгүй юун мияа юм бээ, бүтэн 9 цаг юу хийж хуйхаа маажнаа, олон улсын нислэг байж гэж голонгуй хоолоо хүлээв. Тун удалгүй хоолны тухай зар явлаа. Өө майя гоо, хоолоо зарна гэж наажээн. За одоо яахуу дээ, мөнгөөрөө хоол авч идэхээс. Амээрик явах гээд би юмыг яаж мэдэх вэ, мөнгө хэрэг болбол гээд нэг каартаа авч гарсын, гэхдээ доторх бүх мөнгөө бүгдийг нь Амээрик доллар болгоод, энэ гартаа атгаж яваа мөнгөндөө энэ аялалыг багтаанаа гэж төлөвлөвөө. Гэхдээ үүндээ итгэлгүй, мөнгө дутвал каартандаа мөнгө хийлгэж байгаад авна л гэж бодож байлаа.

Өлсгөлөн хүнд цаг өнгөрч өхгүй хэцүүмбээ. Тэгж тэгж нэг юм хоол ирлээ, муу жожкоон ус 3,5 доллар гэнэ, одоо идэж уухаас яахуу дээ. 1 хоол, 1 ус авъяа гэтэл зөвхөн каартаар үйлчилнэ, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй гэнээ. Өө за за ингээд дахин 10 цаг хоол сойх боллоо. За заа өлсөхөөс дөө, каартандаа мөнгөгүй хүнд өөр арга байсангүй. Угаасаа Өлсөхийн гайхамшиг энэ тэр гээд ном байдаг биддээ. Тэр ч бүү хэл тэр номын дагуу манай 1 проф 3 дахь өдөр бүр өлсдөг байхгүй юу, тээд маш эрүүл чийрэг хүн байдгийн. Тэр багшийгаа бодоод, шүд зуулаа, өлслөө, цагаа харлаа, цагийн зүү хөдөлдөггүй наасан, хаха.

Хүмүүс хоол унд идээд, унтах цаг боллоо. Хүмүүст хөнжил тараагаад байх юм, намайг тойроод хөнжил өгдөггүй ээ. Би товч дараад стюардэсс залууг дуудлаа, дороо л гүйгээд ирлээ. Надад хөнжил өгөөч гэсэн чинь харин өөдөөс “Та хөнжилний мөнгө төлөөгүй байна, 7 доллар” гэдгийн. Нөгөө Хавай явжаагаа ганган дээрээ тохируулцан Сарпаанчиг углацан, Салаан углааш жийцэн хүүхэнд хэлэх үг олдсонгүй ээ. Онгоц дотроо сэрүүцүүлэгч ажиллуулцан, хөлдөөх гэжээншд. Би 7 доллар төлии, хөлдлөөшдээ гэсэн ч, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүйгээс хойш яах арга байсангүй ээ хөөрхий. Уг нь энэ аялалд би хамаг хүчээ хаясан юмсан, ингэж өлсөнө даарна гэж би байтугай Балхаа ах ч таашгүй...

За дараа үргэлжлүүлии

Sunday, May 13, 2012

4 сарын аялан тоглолт

Аялан тоглолтынхоо талаар бичих гэсээр байтал мартагнаж байна шд. Аниа нь 4 сард Америкаар аялан тоглолт хийгээд, аяны богцоо дүүргээд, ачаа хэтрээд, олз омог ихтэй, бас бага зэргийн жин хасагдалттай ирлээ. Гол ажил нь Питтсбургт байсан ч өмнө нь Хонолулуд нэг өдөр өнжөөд, дараа нь Нью Йорк-д 3 хонов.
Аялалд гарахаас өмнө манай найз бид 2-н дунд болсон яриа,
найз: Аялалын гол зорилгыг чинь ойлгож байна. харин Хонолулу, Нью Йоркт очиж яахжаагаан?
ГХ: Хавайгаас хотын ээждээ болон хөдөөний ээждээ сувд авъя. Монголд очоод өгөхөд их сайхан бэлэг болно шд. Мань чинь сувданд мангар дуртай шдээ.
найз: тэгвэл Нью Йорк?
ГХ: АНУ-н ерөнхийлөгч Обама манай ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нүүрийг санамсаргүй гараараа таглаж дэлхийгээр нэг шуугисан даа. Би Монголын ерөнхийлөгчийн өмнөөс Нью Йорк хот дахь Лааны тосон баримлын музейд нэвтрэн орж Обамагийн нүүрийг гараараа таглаж байгаад зургаа даруулах план байнаа. Ориг Обаматай таарахгүйгээс хойш одоо яахуу дээ.

Аялалаас ирээд тайлангаа тавьлаа.
найз: за тэгээд сонингоо яриач хө.
ГХ: өө сонин ихээ, энэ сувдыг хотын ээждээ, энэ сувдыг хөдөөгийн ээждээ, энийг өөртөө, бас энийг өөртөө, гоё байна уу? хаха.
найз: заассс, ойлгомжтой, шуналтай хүүхэн өөртөө л юм авах гэж Хавай явсан байна шд. Нью Йорк-т яав хэнтэй уулзав учрав?
ГХ: Америкийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Гэхдээ яг Обамагийн хажууд оччоод, нүүрийг нь алгаараа таглаж байгаад зургаа даруулах зориг хүрсэнгүй ээ, хэхэ.

Энэ ярианаас намайг юу хийж явсныг та нар гадарлаж байгаа байлгүй. Энэ аялалын
онцлог нь өлсгөлөн (өлссөөн өлссөн, энэ дээр жин хаясан гэжаагаа биддээ),
оргил нь Нью Йорк (дараа зураг мураг оруулии),  
шигтгээ нь Wonderer (блог уншигч) байлаа. Иргэний зориг гарган танихгүй танхай хүүхнийг гэртээ урьсан Wonderer-т баярлалаа. Дараа түүний тухай дэлгэрэнгүй бичнээ. Хорвоо дэлхий уужим гэдгийг би мэднэ л дээ, тэгтэл Wonderer гэж хэн байсан гэж санана? Зүүдэнд ч оромгүй явдал боллоо. Ийм нэртэй кинуу бас байдгийншд, хүүхдүүдээ. Ёстой зүүдэнд ороогүй шүү, хэхэ.

Wednesday, February 15, 2012

Baidag l negen

Байдаг л нэгэн-ий үлдээсэн сэтгэгдлээр хайлт хийтэл нээрээ л үлгэрийн гэмээр хонь Isle of man гэдэг газар байдаг юм байнаа, аймаар ч юм шиг, гайхалтай юмаа. Ийм сонин сайхан амьтан байдгийг хэлж өгсөн Байдаг л нэгэнд баярлалаа. Харамсалтай нь очиж үзэх боломжгүй байлаа. Дараа ойрхон явж өнгөрвөл тэр хоньтой хамт патиараа татуулнаа, хэхэ. Энэ аралд үнэхээр 6 эвэртэй хонь байдаг гэнэ шүү. Энд 4 эвэртэй хонины зураг байна, эсвэл нөгөө 2 эвэр нь жижиг, харагдахгүй байгаа юм болов уу? 


Sunday, February 12, 2012

2012-2-10 Giant's Causeway

Криллээр бичихийг зааж өгсөн багш нартаа баярлалаа. Их зугээр ум байна шдээ, би товчлуур дээр л усэг наах ухааний ум бодож байлаа. Бас уур хэдэн усэгний байрлал цээжилчвэл болоо ум байна.


Ганц өдөр гадуур гарлаа. эхлээд Carrickfergus castle гэдэг цайзыn гадаа хэдэн зураг дарлаа. Энэ цайз 1170-аад онд баригдсан гэнээ, 800 жилийн настай гэхээр итгэмээргүй байгааз. туухийг ни уншвал сонирхолтой л байх. Би ч уншихгуй, шууд л чихээр сонссон, нудээр харснаа л гуйлгэж байна шуу.

 Carrick-A-Rede гэдэг газар. үүл ус ни нийлэн харагдаад гайхалтай умоо.

Irish хони. Энд нэг хашаанд 10-15 л хони харагдаад байх ум, тэгсэн муртлuu тод oнгooр бугс эсвэл хузуун дээр ни будаг тэмдэг тавих ум. Хэдхэн хонио ялгадаггуй ум байх даа. Esvel holildchihvol yalgahad amar gedgiin boluu, aa mun alivaa margaaniig taslahad amar gej baigaa bhaa.

 Honichin ailiin house ni tend haragdana. Honicin ailuud ni tasartsan baishind amidardag um bnoo, gadnaa dor hayaj 2 mashaantai. Honi ni alga bolchihgui hashaandaa baih tul hiih ajil baga baihaa.
 Carrick-A-Rede gedeg olson guureer garlaa, bas alhahad hudluud, evgui l um. 30 m undurt, dooguur ni us ursaad.
 Tsahlai shuvuunuud neeh huurhun ingeed suuj baihiin.

 Ene tavan salaa mun biddee.


 Giant's Causeway gedeg juulchdiig tatdag gol gazar ni. 6 untsugtuudiig uruud tavichihsan um shig.
 Neeree endhiin delguurt ni orood bi um avch baisan chin, hudaldagch ni namaig haanaas irsen um be geed, Mongoliin elchin said end irj baisan gej baina lee. Yag yamar elchin said um be buu med, bodvol Altangerel guya um bolov uu daa.
 Ene bi shuu, hehe.
 Ene pink bas bi.
 Neeh goyo sanagdaad tend baigaad baimaar bailaa. Daanch ih huiten baisan. Bas butsah tsag bolchihson.
Bas neg tsaiz, neriig ni togtoogoogui ee, oi togtoolt muu. Googledvel garaad l ireh baihdaa.
Yer ni uvul juulchilbal davuu taltai met sanagdav, juulchin tsuuhun tul. Ugluu ni haashaa yavahaa shiideed l garaad davhij bolj baina. Ternees yag id zunii juulchdiin ulirlaar ni, tourt oroltsohiin tuld ertnees zahialgaa ugch, erthen shig biletee hudaldaj avah heregtei boldog.
Ene udur iim saikhan um uzlee. Dahiad galiglaad hayasoon.

Saturday, February 11, 2012

Belfast

Belfast City Hall
End turiin baiguullaguud ni 150-200 jiliin umnu barisan baishindaa odoog hurtel uil ajillagaagaa urgejluuleed baih um. Australiad ch gesen dee, hotiin tuviin barilguud ni 200 jil bolson murtluu l ashiglagdaad baidag. Iim l chanartai baridag bh ni shd. Yamar technology baidag bainaa, gaihaltai.

Bas neg gaihash turuulsen zuil bol barilga buriin deer tsag bailaa.

Baishin bur 4 untsugtei, untsug bur ni tsagtai, tsag bolgon ni zuv yavaad bailaa, hehe.

Tsagtai baishin buriin zurgiig oruulj amjihgui ni. Zugeer l baishin bur ni tsagtai geed oilgochih, neeh goyo, tegeed tsagnuud ni todorhoi tsaguudad duugarna, zarim ni goyo hugjim hanginuulaad baih um bilee.


Doorh 2 zurag ni oron suutsnii horoolol. Golduu iim 2 davhar bairand amidardag um baina. Bodvol ardaa bagahan talbaitai baih. Dangaaraa 1 ailiin baishin olj harsangui, tsuunduu 2 baishing buuruur ni niiluulj bairih um. Harin huduu ni dan dangaaraa saikhan baishinguud baina lee. Mun Anglid humuus buur ertnii 300-400 jiliin umnu barigdsan baishind amidrah durtai genee. Historical gedeg utgaaraa iim ertnii baisnind amidrah ni untei gene, orchin uyeiin shin baishin ni hyamd bolovchig. 400 jiliin nastai baishind amidardag geheer gaihaltai biz dee? Manaid hojilt barilgajilt dunguj 1950 ond uussen gehed ter uyeiin baitugai, 1970aad onii barilguud hun amidrah argagui bolood baigaa biz dee.


2 sariin 10nd neg goyo tourt yavsan shuu. Terniihee tuhai daraa bichiye. Odoo garch heden beleg dursgaliin zuils hudaldaj avah sanaatai. Gants neg muzei uzchii getel tsag garsangui dee.

Belfast, Northern Ireland, UK

Krilleer bichih zuvlulguu gusun nuhduuded bayarlalaa. Zurag golduu tul ter zuvlulguug daraa heregjuuliye. Odoo hotel-oosoo huugduhuusuu umnu gyals heden zurag shahchii.

Ania ni Umard Irlandiin niislel Belfast hotod bainaa. Hed honochihvoo, ehnii 3 udur ajiltai garch orj chaddaggui. Udeesh hoish bolonguut noirmoglood, oroi 6 unguruud ajil taranguut ni hoteldoo ireed tas userch bailaa. Tegeed shunu 2 tsag gehed sereed suuchihna daa. Noirnii zuruu arilaagui l tuuj yavna. Irsnees hoish nar, sar, od michid oogt harsangui. Jiliin 4 uliral iim burheg baidag bololtoi. Nartai udriin too ni tsuun. Ugaasaa Angli huniig burheg udur shigee tsuun ineedeg gedeg baihaa.

Medeej Angliin GB-n heseg tul Londongiin beleg temdeg bolson zuils bainaa, hehe bi uuruu Londond baij uzsen um shig avchiina. Londond buuj ongots solison hun shuu daa.

Shuudangiin hairtsag


Zam hundlun garahdaa dohio solih tovchluur. Ih l tom ed baigaaz, PC shig, uur ornuudad jijig evsuurhen baidag daa. Bas endhiin humuus ulaangerleer garah geed l dairaad baih um bilee. Bi mashaangui baisan ch nogoon gerel huleegeed zogchino, humuus naag hari garigaas irj l gej bodjaagaa bhdaa.

Londongiin davhar avtuus ulaan baidag, end iim ereen umblee.

Taxi ni bas London zagvariinh bolovch tsuuhun um. Harin uur olon turliin mashaan taxind yavjeenlee.

Hogiin sav ni. Bi neg iimerhuu hotuudiin uursdiing ni ontslogiig haruulsan zurag avdgiin.

Hotoor yavah zav garahgui baihaar ni udiin zavsarlagaar 7 pound tuluud ene busaar 50 minute-n hottoi taniltsah ayalal hiilee. Sydney-d iim busaar hot toirohod 35$ gej baisan sanagdana. Endhiin buh umnii uniig Sydneytei haritsuulahad hyamdhan sanagdaad baiv. Hyamdhan l sanagdaad baina daa, OZ-oos.
Aldart Titanic hulgiig 100 jiliin umnu Belfast-d barisan um baina. Titanict zoriulan 100 million pound gesen baihaa zartsuulan tom uzveriin baiguulamj barij baigaa, 31 March-d neegdene genee. 

Iim busaar Titaniciig barij baiguulsan haviar zugaaluuldag um baina.

End 2 tom shashnii ursgal baidag um bainaa, terneesee bolj humuus ni olon jiliin tursh 2 huvaagdaad l uzeltsee baidag baij, bur sayahniig hurtel shuu dee. Baahan sumtei. End joohon tsarai muutai sumiin zurag orchij. Ug ni ih goyo goyo sumiin zurag avsan umsan.

Sumuud ni olon heden zuun jiliin nastai. Baahan l sum baih um. Harvaas asar ih hurunguur bosson bololtoi.