Saturday, June 9, 2012

2012-4-23 Нью Йорк

Өглөө сэрлээ, үсрэн бослоо, би Н-д ирцэн шдээ. Ингээд хотэлоосоо гүйн гарлаа. Гараад ойрхон байх интэрнэт-д ороод зөгийн балхандаа захиа бичлээ, "би сайн явж байнаа, Н-д ирцэн байна, мөнгө дууссан, гэдэс өлсөөд, миний данс руу 200 доллар хийгээч, очоод өгчии", хаха, сүүлийнх нь худлаа худлаа, юу гэж нөхрөөсөө мөнгө зээлдгийн тээ. Ингээд нөөц Б төлөвлөгөөндөө орлоо. Уг нь гартаа авч гарсан бэлэн мөнгөндөө энэ аялалыг багтаана гэж бодсон ч өөртөө итгэлгүй байсан тул хоосон ч гэсэн каартаа аваад явсан маань миний Б план байлөө.

Морьтой цагдаа нар гоё харагджээлээ. Хүмүүс ингээд л зургаа хамт авахуулаад. Би ч одиноороо хүн хэнийг гуйж зураг даруулах билээ дээ. Ийм учраас миний аялалын постонд миний зураг байдаггүй байхгүй юу.



 Times square орчимд
 Миний хөл дүүжлэх гол унаа маань, 2 давхар дээд тал нь онгорхой. 45 доллараар билүү дээ 2 өдөрт хэдэн ч удаа бууж сууж болох билээт авсан. Гэм нь 2 чиглэлд зөвхөн нэг тойргоор эргэлдэнэ. Оюутан хүнд тэр хамаагүй ээ. зарим газар нь алхаж байгаад л автуусаа олоод суучихна.
 Нью Йорк пасс гэдэг 2 өдрийн үзвэр үзэх эрхийг нэт-ээр төлбөрөө хийчээд, эндээс очиж авлоо.
Ийшээ орсон ч юу ч аваагүй шүү, хаха, хэн чамаас юм авсан уу гэж асуусын.
Амттай харагджээнуу
 Н-г шар таксигүйгээр төсөөлөх аргагүй.



 Эхний өдөр тээр харагдаж байгаа өндөр байшинд очих гэж яваа нь.
 Энэ шуудан байсан санагдана.
 Их дэлгүүр гэх үү дээ.
 Empire state building. Н пассаараа үнэгүй орох эрхтэй.
дотроо ороод
 86 давхарт гарлаа. Лифтэн дотроос даржээ.
 Н хотыг дээрээс нь тольдлоо



 Дээшээ 102 давхарт гарвал нэмж мөнгө төлөх тул би дуугай л буулаа, кк.
Энэ дотроо Skyride гэх хөдөлгөөнт кинотеатр байх, тэрүүгээр Н хотын дээгүүр доогуур зугаалуулж байна лээ.
Эндээс гараад Н хотод ирсэн гол зорилгоо биелүүлэх гэж тэсэн ядан гүйлээ. Цаг бол алт үзвэр шуу даа. Би аль болох их л юм үзэх санаатай, гүйлтэн дундаа идэж ууж явлаа гэхгүй юу, кк.

1 comment:

Koyuki said...

Yag unen. Ayalald yavahaar uuriin zurag gej ogt baihgui hun guij daruulsan 1 sh baival ih yum irdegdee ihevchlen :D