Дэлгүүрт нохой муур гээд төрөл бүрийн амьтны хоол байдагтай ижил, шувууны хоол ёоз ёозоороо байнаа. Шувууны хоолон дунд туулайны хоол харагдана.
Сая 2-3 хоног шувууны бүсийг чангалах гэсэн биш би өөрөө сэтгэл шаналаад мөнгө хэмнэхээсээ илүү юм боллоо. Яршиг зүгээр би өөрийнхөө бүсийг чангалдгаараа чангалъя, шувуунууддаа хоол өгдгөөрөө өгч байгаад л явъя даа. Сүүлдээ гэмшил төрөөд, шувуундаа хоол харамлаад байгаагаа бодож нервтээд, бүүр хачин болчлоо. Нүгэлээ наминчлаад 5 кг хоол авлаа, уг нь 2 кг хоол авч өгдөг байлаа. Гэхдээ 2 кг хоол 4 хоногт дуусаад байгаа. мангар олуулаа ирээд хоол хуурайлаад байгаа, кк. Шувуунууд өглөө бүр орилолдож, хоол нэхэж биднийг сэрээдэг байснаа, одоо бүүр хушуугаараа цонх тогшиж хоол нэхэж байна шд, кк. Тэгээд цонхон дээр суучаад, босоочээ л гээд байх шиг, гэр дотогш биднийг хараад, юу хийж байна нэг бүрчлэн сонирхон харна, бидэнтэй хамт зурагт үзнэ, гал тогооны цонхны гаднаас эд нар юу хийж идээд байнаа гэх шиг хоол хийхийг бүр нэг бүрчлэн залхуурахгүй харна. Харц тулгарна, бидэнтэй ярина, даанч юу гээд байгааг нь ойлгох биш.
Нээрээ сүүлийн үед possum гэдэг амьтан манай балкоон дээгүүр гүйлдээд, гэрт орж ирчих гээд байгаа шд. Балкоон дээрээ алим гадил тавихаар модноос буугаад ирнэ. Шувуунууд гэгээтэйд шавна, харин энэ поссум гэдэг амьтан харанхуйд гүйлдээд ирдгийн. Хүнээс айхгүй юмаа. Дээр энд түүний тухай бичиж байжээ.
5 comments:
uul ni saihan l yum daa gehdee deer door ailuud chini durgyitsehgyi b.a uu
тэр харанхуй шөнөөр ирдэг амьтан нвь ямар амьтан юм зургыг нь тавичих .. танайхыг хэрвээ нүүвэл нилээн юм болох нь дээ
Mash bolgoomjtoi baihgui bol dulaan ornii amitnaas seruun ornii humuust eldev ovchin yum tsoongui halddag. Minii tanidag neg amerik hun afrikt ochij sain duriin ajil hiij baigaad hachin muujirch unadag oron nutgiin ovching ameriktaa importolj avchirsan baisan.
Peesh uurd naad bairandaa hadaatai uldeh bish naad shuvuunuuddaa oor gazraas hooloo olj idex suvgaa neehed n baga bagaar dasgaj ehleech.
yun goe-n bee? harahiimsan
Post a Comment