Showing posts with label хүүхдүүд. Show all posts
Showing posts with label хүүхдүүд. Show all posts

Wednesday, September 21, 2016

Монгол хэлний хичээл дээр

Өнөөдөр өглөө дунд хүүгийн ангийн багштай уулзлаа. Хүүхдийнхээ зан төлөвт анхаарахыг ангийн багш нь сануулав. Ер нь анги дээрээ сонин сонин юм их ярьдаг юм шиг байгаа юм. Өчигдөр монгол хэлний хичээл дээр Ирээдүйгээс багшдаа захидал бичих даалгавар өгч л дээ. 20 жилийн дараах ирээдүйгээс багшдаа захидал бичих зохион бичлэг юм байна. Хүүхдүүд бичиж эхлээд нам гүм болонгуут манай хүү анги дүүрэн орилоод: Багшаа та 20 жилийн дараа үхчихсэн байна шүү дээ, та уншиж чадахгүй юм чинь бичих хэрэг байна уу гэсэн гэнэ дээ.


Аймаарын, энэ хүүхдүүд үү, ккк.  

Thursday, April 28, 2016

Монгол хэлний хичээлийн даалгавар

Орой ажлаа тараад гэртээ харьтал манай дунд хүү гэрийн даалгавраа хийчихээд, ноороглосон цаасаа ширээн тавиад унтчихсан байноо. Гэрийн даалгаврыг нь энд тавьчуул манай дунд өөрөөс нь зөвшөөрөл авсангүй энэ тэр гээд байх юм болов уу яадгийн бол гэж.


Өвлийн ойд нэртэй зохион бичлэг.
Ойд өвөл болхоор амьтад даараад хүйтэнд тэвчиж чадахгүй үхнэ. Зарим үстэй амьтад зулзагаа дааруулгүй.  Амьтан хөлөөрөө чанга даруул хөлний мөрөө харна. Өвөл болохоор амьтад хэцүү амьдарна. Өвөл хоол их ховор болдог.


Ертөнцийн гурван хэцүү
Хугархай хөлтэй явахад хэцүү
Хүүхэд хоол хийх хэцүү
Хүүхэд төрүүлэх бүр ч хэцүү.

Friday, September 21, 2012

Ээ дээ энэ хөвгүүд үү



Энэ хөвгүүд ямар хэцүүмбээ. Миний чихийг халууцуулаад хэрэг алгаа. Хүмүүс хүүхдээ магтаад, ам уралдаад  “манай хүүхэд ухаантай, онц сурдаг, олимпиад болгонд тасралтгүй оролцдог, эсвэл англиар ус цас, төгөлдөр хуур сайн тоглодог, мундаг шатарчин” гээд л байдгийн. Би дуугай л атаархангуй сонсии шүү дээ. Ямар би ганцаархнаа хүүхдүүдээ муулалтай биш дээ тээ, кк.

Манай бага хүү байнга time out авна, шийтгүүлж байгаан. Тэр хирээрээ дагтан захирлын өрөөгөөр зочлоостой. Захирал бол андахгүй, гэхдээ бас их хайртай манай хүүд, хэхэ. Өөр тийм хүүхэд байнуу гэхээр алга л байх шиг. Багш нь аргаа бараад намайг дуудаж уулзаад “өдөрт 3-аас олон time out авбал би өөр рүү чинь утасдаж, хүүхэдтэй чинь яриулж байна” гэвээ. Гэтэл нааг ажил хийлгэхгүй, утас дуугараастай, хаха. Уг нь манай хүүг хашираах санаатай арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй, одоо утасдахаа больсон хөөрхий, тэр муу багшийн үйлийг үзэж байна даа.

Өглөө бүр би хормойгоо чирчээд хоёр гурван хүүхэд дагуулаад сургууль руу нь майжигнана шүү дээ. Бид нар сургуулийн өөр талаас нь очдын. Сургуулийн хашаа руу оронгуут томчуул нь гүйлдээд алга болчоно, харин би багатайгаа нилээн алхана. Сургуулийн байшин руу ойртоод ирэхээр манай багад хайртай цагаан охин холоос биднийг харангуутаа нэрээр нь дуудаад тосоод гүйгээд ирнээ, нээх хөөрхөн. Тэр охин өглөө бүр урьдаас бэлдцэн амттай идэх юм кармаанаасаа гаргаад манай хүүд өгөөд, хөөрөөд л байна. Манай хүү яахав, албатай юм шиг идэх юмыг нь ярингаа идчинэ. Нөгөө охин идэх юмныхаа дараа хамт тоглох санаатай өөрийнхөө хамгийн хайртай тоглоомноосоо өгөөд юм яриад байна. Манай хүү тэр тоглоомыг нь тоож харах ч үгүй “I hate girls’ toys гээд аваад хаяна шуу даа. Нөгөө охин нь хөөрхий гомдохгүй юмаа. Ингээд ангийнхандаа ойртоод ирэхээр манай хүүхэд хөвгүүдтэйгээ тоглоод нөгөө муу охиныг шууд жиинээ. Нөгөө охин манай хүүг бараадаад л яваад байна, нээх хөөрхөн, хаха. Би хүүдээ “чи тэр охинтой тоглож байгаач” гэхээр “Girls are pretty but not strong. Boys are strong. I like boys гэнээ. Эд нар бас санаагаа аятайхан хэлээд сурцан байгаан. Уг нь бол манай хүү ‘I hate girls’ гэх хүн шуу даа, хаха.

Саяхан манай том ээлжит асуудалдаа орооцолдож намайг бас сургууль дээрээ дуудуулваа. Яасан гэхээр, манай том хүү ангидаа байсан нэг номын ард нь том том боов зурчжээ хө. Тэгсэн тэр номыг Нийтийн номын сангаас зээлж уншиж байсан хүүхэд багшдаа тэр муухай том том боовыг харуулаад “хэн нэгэн нь миний номон дээр зурчиж, би одоо энэ номыг буцааж өгөхөөр намайг номын сан торгоно” гэж л дээ. Зөв л дөө. Авсан номон дээр нь гар нь өтцөн нэг этгээд юм сараачцан байхаар ямар олиг байхав дээ. Тэгээд багш нь “хэн үүнийг зурсан” гэсэн чинь манай хүүхэд яахуу даа худлаа ярьж чаддаггүйм болохоороо Би гээл үнэнгээ хэлж. Тэгээд л нааг дуудуулахгүй юу. Би багштай нь уулзлаа. Би ч “за тэгвэл номыг зээлсэн хүүхэдтэй хамт номын сан явъяа” л гэлээ. Тэгээд номын сан руу хүүхдүүдээ дагуулаад, нөгөө хүүхдийг нь дагаад бөөн л сүр орлоо. Тэгтэл номын сангийн хүүхэн “ийм номыг бид буцааж авахгүй, хүүхдүүдэд үзүүлж болохгүй. Энэ номны үнэ дээр адмишн фии нэмээд 57 доллар төлөх нь дээ“ гэж байна. Би ч одоо төлөхөөс гэтэл, нөгөө хүүхэн “хэрвээ та энэ номыг Биг Даавлью” дэлгүүрээс аваад ирвэл би адмишн фии авахгүй солиод өгии гэнээ. Эд нар бас нээх хөөрхөн, одоо намайг бас их хохироохгүй тусалж байгаан. Би ч өө тэгии гээд, нөгөө номыг нь дэлгүүрээс 21 доллараар авч өгөөд, нөгөө том том боовны зурагтай номоо гэртээ аваад харьсан даа, хаха. Нэг иймэрхүү хэрэг ер тасрахгүймаа энэ хүүхдүүдээс. Уг нь манай нөхөр их томоотой хүүхэд байсан гээд байгаан, хэнийгээ дуурайдаг гарууд вэ.
Би том хүүгээсээ чи яах гэж тийм муухай юм зурж байгаан гэсэн чинь “бүгд л зурдгийншдээ, гэхдээ хүн харахаас өмнө Rock энэ тэр болгочдийн” гэнээ. Би санаа зовсон хэвээрээ “танай ангийнхан чамайг юу гэж бодож байгаа болоо? Ийм балайр юм зураад” гэсэн чинь, хүү “манай найзууд Good job” гэсэн гэнээ, хаха. Манай том дандаа цагаануудтай найзалдагийн. Азиуд болохоор их томоотой, хичээлээ хийнэ, хичээлээ тараад шууд гэртээ харьна. Гэтэл цагаанууд хичээл хийнээ гэж байхгүй, их сахилгагүй, хичээлээ тараад бөөнөөрөө дэлгүүр орж KFC, Subway, Hungry Jack’s, Oporto энтэр орж юм авч иднэ. Азиуд бол тэгж хүүхдүүддээ жаанк фууд идүүлэхгүй шд, бас мөнгө ч өгөхгүй. Би хүүхэддээ мөнгө өгөөд байдаггүй болохоор найзууд нь хичээлээ тараад дагтан бургэр хоол энтэр авч өгдөг гэсэн. Тээд манай хүүхэд их эрэлттэй, найзууд нь байнга л гэртээ ирж хонооч гэнэ. Хэд хэдэн цагаан айлаар хоноод амжцан шд. Тээд хонохооороо ПиСи тоглоод, кола уугаад, жаанк фууд иддгийн. Энэ цагаанууд гэртээ хоол хийдгүйм бишүү, утсаар захиалга өгөөд, гэртээ бэлэн хоол хүргүүлж идээд байж байдгийн бишүү. Энэ цагаан хүүхдүүд чинь хүнсний ногоо ч гэж мэддэггүй гэсэн шд. Та нарын иддэг чийпсийг чинь төмс гэдэг хүнсний ногоогоор хийдэг гээд зурагтаар хичээл заагаад байдгийн. 

Нээрээ энэ жилжингээ хүүхдүүдийг ангийн хүүхдийн төрсөн өдөр үргэлжлээд. Том хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт өөрийг нь хүргэж өгөөд, тарах цагт нь очоод авчихдгийн. Бэлгэнд голдуу мөнгө авна гээд өөрсдөө шууд хэлчихдгийн. Бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт нөхөр бид 2-н нэг заавал хамт оролцож, хамт тоглолцож, хамт идэлцдгийн. харин бэлэг гэж 30-40 долларт тоглоом авч очноо. Энд хүүхдийнхээ төрсөн өдрийг хагас сайнд голдуу тэмдэглэнэ. Тэгэхээр чинь ингээд жил тойрчих юм даа. Маргааш гэхэд багын ангийн нэг төрсөн өдөртэй, гольф тоглуулах юм гэсэн. Хүүхдэд зориулсан юм л байгаа байлгүй.

Saturday, May 12, 2012

Бага хүүгийн яриа

Балкоон дээр бөөн шувуу шаагилдаад хоолоо нэхлээ,
би: өө зөндөө шувуу балкоон дээр ирээд суучихсан байна
хүү: үгүй, суугаагүй хөл дээрээ зогсож байна. Суусан бол бөгсөөрөө сууна шдээ, ээжээ

Энд намар зарим нэг мод их муухай үнэр гаргадаг юм. Сургуулийн хашаан дотор нь бага хүүтэйгээ муухай үнэртэй модны хажуугаар гарлаа.
би: яахаараа заримдаа ийм муухай баас шиг үнэр үнэртдэг байнаа?
хүү: олон шувуу энэ модон дээр зэрэг баацан байхгүй юу

Галын өрөөнд бага хүү ороод,
хүү: ээжээ, энд нэг жоом үхчихсэн байна
би: ямар муухай юм ярьдгийн бэ
хүү: ээжээ, энд нэг жоом дээшээ хараад унтаж байна

Хүүхдүүд

Манай том хүүд мөнгө их хэрэгтэй гэнээ. Ангийнх нь хүүхдүүд кармааны мөнгө гэж бөөн мөнгөтэй явдаг, би ямар ч мөнгөгүй, гэртээ би ажил хийгээд мөнгө авч байя гэсээр бас хэдэн сар өнгөрөөд байгаа юм. Бид гэр бүлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэн, 5 сарын 1-нээс том хүү гэрийнхээ бүх аяга таваг сав суулгыг угааж, өдөрт 1 доллараар цалинжихаар боллоо. Манай хүн тэрийгээ бас голоод байгаа ч ээж нь оюутан, ажил хийхгүй байгаа гэж байж нэг юм зөвшөөрлөө. Тэгээд овоо хэд хоног угаагаад байж байтал, манай бага хүү барьцаад, нөгөө аяга тавгийг нь авч угаагаад, нөгөө 2 чинь ажлын байраа булаацалдаад хэрүүл тасрахаа болив. Манай бага бидний ярианаас бүгдийг ойлгоод, надад бас мөнгө хэрэгтэй гэдгээ дахин дахин хэлээд, олигтой угааж чадахгүй юм байж, ус асгаж завааруулж, ахынхаа уурыг хүргээд баахан л юм болж байна, сүүлийн 2 өдөр. Тэгээд том хүү мөнгөө бүтнээр нь авна гээд байдаг, бага хүү их мөнгө хэрэгтэй гээд байдаг, би хүн бүрт 1 доллар өгч чадахгүй, 50 цээнт тус бүрт нь өгье гэхээр том хүү зөвшөөрөхгүй хэлэлцээр ид хийгдэж байна шд, хаха.

Wednesday, May 9, 2012

Цамц

Одоо энд намар болоод бид цамц өмд өмсөж байнаа. Хүүхдүүд ч сургуульдаа формын цамц өмд өмсдөг болоод байна. Манай бага сая сургуульд орсон тул намар өвөл өмсөх формын хувцас аваагүй байсан юм. Тэгээд 7 хоногийн өмнө задгай цамц авч өглөө, хичээл нь орохоос өмнө авч өгөөд, өмсүүлээд ангид оруулчлаа. Цамцан дээр нэрийг нь бичиж амжаагүй юм. Тэгээд өдөр тарахаар нь хүүхдээ хоцорсхийгээд автал цамц байхгүй, аль хэдийнэ хэн нэгэн ангийнх нь хүүхэд өмсөөд харьцан байгаам. Маргааш өглөө сургуульдаа цамцгүй явлаа, гэтэл багш нь торон дотор хийсэн цамц надад өгөөд, "өчигдөр танай хүүхдийн цамцыг тэр өмсөөд явчихаж" гэнэ. Энэ явдал яг 7 хоног давтагдаж байна, өөрөөр хэлбэл, манай хүүхэд цамцтай болсноосоо хойш нэг ч удаа цамцаа өмсөөд гэртээ харьсангүй ээ. Өөр хүүхдүүд ээлжлээд цамцыг нь өмсөөд хариад, маргааш өглөө нь хэн нэгний эцэг эх манай хүүхдийн цамц гэдгийг илрүүлэн багшид нь аваачиж өгдөг, хаха. Өдөр анги дотроо даарахгүй тул хүүхдүүд цамцнуудаа эгнүүлээд өлгөдөг ч, бултаараа нэрээ уншиж яадахгүй тул гарт таарсан цамцаа аваад угладаг бололтой, одоо яах билээ дээ.

Жич: Шинэхэн фолловэрүүд болон шинэхэн сэтгэгдэлчдэд баярлалаа. Би муу хүн тул аливаа сэтгэгдэлд хариулж амжихгүй байгаа шүү.

Tuesday, March 27, 2012

Хүүхдийн яриа

Манай бага хүү ярьж байна.
Хүү: Ээжээ, чиний first name чинь ЭЭЖ, Last name чинь Гилийн хатан.
Би: өө тийм үү?
Хүү: хүмүүсийг дандаа First name-ээр дуудгийн. Би чамайг Ээжээ гэж first name-ээр дууддаг. Та намайг бас first name-ээр дууддагшдээ.

Хүү хэхэрчээд Sorry гэж байнга хэлнээ, намайг бодвол соёлтоййй. Нэг удаа унгачаад Sorry гэж хэлэхгүй байхаар нь
Би: миний хүү унгачаад яагаад Sorry гэж хэлэхгүй байна?
Хүү: Хүүхэд унгаж болно, Sorry гэж хэлэхгүй. Хүүхэд хэхэрч болохгүй, Sorry гэж хэлэх ёстой гэнээ. 
Бодвол тийм юм байлгүй дээ.

Wednesday, February 29, 2012

Цэцэрлэгийн тухай хэдэн үг

Энд хүүхдийн цэцэрлэг нь их цомхон байшинд байдгийн, нээх нүсэр биш. Цаг уур амьсгалтайгаа холбоотой л доо. Ганц дан байшинг дотор нь хэдэн өрөөнд хуваагаад л болоо. Хүүхдүүд ихэнх цагаа гадаа өнгөрөөнө. 3 анги байх ч хүүхдүүд нь холилдоод л байж байдгийн. Хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь монголын цэцэрлэгтэй харьцуулахад арай л өөр, тухайлбал, хүүхэд дуртай юмаа хийгээд чөлөөтэй байж болдог, заавал унтах албагүй, заавал томоотой суух ёсгүй гэх мэт. Өөртөө итгэлтэй, хэнээс ч айж ичихгүйгээр өөрийн санал бодлоо илэрхийлж сурна гэх мэт олон сайхан давуу тал байнаа байна. Энд би цэцэрлэгийнх нь сул талыг бичих гээд байна.



Энд Монголоор Сайн байна уу? гэдэг мэндчилгээг бичсэн байгааг олж харна уу. Багш нар л нэт-ээс авч бичсэн байх даа. Надаас л асуугаагүй юм. Өөр монгол хүүхэд цэцэрлэгт байхгүй л дээ.


Энд эд нар юу хийгээд байнаа? хоолоо идэж байгаан, чааваас, хэхэ. Эдний цэцэрлэг нь монгол цэцэрлэг шиг хүүхэд бүрийг ширээний ард суулгаад, өөриймсгөөр хооллохгүй ээ. Монголд бол нэгдүгээрр хоол, хоёрдугаар хоол, цай, компоод гээд явж өгнө шд.
Ингээд гадаанаа, 6 өнцөгт ширээний 1 талд нь багш нь суучихна. Нөгөө 5 талд нь өлсгөлөн хүүхдүүд ээлжээр сууж хоол ч биш, хэдхэн зүсэм юм иддгийн. Энд бол хүүхдийн ходоод агшина доо. Халуун шөлтэй хоол бүү хэл, 2дугаар хоол ч өгөхгүй, дагтан хүйтэн, бэлэн зэлэн юм л өгдгийн. Гадилыг хиам шиг зүсээд, 1 хүүхдэд 1 зүсэм гадил, алимыг 8 хуваагаад 1 зүсэм, кивийг 8 хуваагаад 1 зүсэм, ганц ширхэг пичээн өгдгиймдөө. Би бодохдоо өглөөний цай, үдээс хойш цай уухдаа л ингэж гадаа тав таваар нь оочирлуулж өлсгөлөн хүүхдүүдийг тамладаг юм байхдаа гэж бодсон чинь, өдрийн хоол нь бас яг ингэж оочирлуулаад, нэг тавганд 20 ширхэг гоймон өгч байхад нь ганц удаа таарсын. Өдрийн хоол гэхэд арай л санагдсан, өдрийн 85 долларын үнэтэй цэцэрлэг байж. Тэгээд хэзээ ч цай гэж юм өгөхгүй. Крантны усаа нэг том саванд хийгээд тавьцан байдгийн, хүүхдүүд өөрсдөө л хийж ууна, тэр усыг нь багш нар нь хийж өгөхгүй. Нэг бодлын хүүхдүүд өөрсдөө бие дааж байгаа байх л даа. Мөн ус бол хамгийн чухал шингэн гэдэг утгаараа эсэн бусын жүүс нэртэй өнгөтэй ус өгснөөс дээр байж магад.
Зарим 2 настай жоохон хүүхдүүд оочирлож хүлээж мэдэхгүй ширээний хажууд нь өлссөндөө чарлаад л байна, чарлаад л байна. Хэн ч урдуураа оруулахгүй. Багш нар нь ч гэсэн уйлаад байгаа хүүхдэд эртхэн аманд нь юм хийчихгүй уйлуулаад л байна, одоо яахав дээ, дүрэм бол дүрэм.
Хамгийн мангар санагддаг нь ингэж багш нь хоол өгөхдөө бүх хүүхдэд хоол өгсөн эсэхээ мэдэхгүй. Гадаа хүүхдүүд тоглоомондоо улайраад, хоол өгч байгаа үгүйг анзаардаггүй байхгүй юу. Монголд бүх хүүхдүүд ширээгээ тойрч суугаад хоолоо иддэг бол энд хоолгүй хоцрох тохиолдол манай хүүхдэд зөндөө л байлаа. Тэгээд нээх сэтгэлгүй, хүүхдүүдийг нэг бүрчлэн дуудаад идүүлэхгүй, лааст кооол гээд нээх унхиагүй дуудна, сонссонгууд нь л ирж иднэ, сонсоогүй бол хоолноосоо хоцорно, хохь нь болно.
Би нэг өдөр хүүхдээ эрт авах гээд очлоо, анги руу нь орох хаалганы үүдэнд нэг хүүхэд тасраад унацан, тэгээд бүх хүн тэр анги руу орохдоо гарахдаа тэр унтаж байгаа хүүхдийн толгой дээгүүр нь алхаад л ороод байна, олон багштай юм байж хэн нь ч тэр хүүхдийг өргөөд өөр газар тавьчих сэтгэлгүй. Би ч гэсэн тэр хүүхдийн дээгүүр алхаад л орсон. Ангиас гарахдаа би хүүхэдтэйгээ хамт тэр хүүхдийн дээгүүр алхаад л гарсан.
Манай хөрш Монгол айлын охин өвлийн хүйтэн өдөр гадаа тоглож яваад нойтон өвсөн дээр, уруу газар толгойгоо уруу харуулаад унтцан байхад нь багш нар нь тэр чигт нь унтуулаад л байсан гэж байгаа.
Энэ сүүлийн зургийг өнгөрсөн 5 дахь өдөр авсын байна. Тэр өдөр хүүгийн төгссөн цэцэрлэг нь сургуульд орсон хүүхдүүдээ ангидаа урьж ярилцлага хийсийн, дараа жил сургуульд орох хүүхдүүд асуулт асуугаад л, хэхэ, нээх хөөрхөн. Би завгүй байсан ч зав гаргаад хүүхдээ дагуулаад очлоо. Заавал очих албагүй л дээ. Манай хүү цэцэрлэгийн нэг ангийн анд Хэйдэн найзыгаа санаад, "гэрт нь очмоор байна, хамт сургуульд явмаар байна" гээд байхаар нь Хэйдэнийг ирэх үгүйг мэдэхгүй ч очлоо. Тэгсэн Хэйдэн ирээд ээ. Тэр шар формын хувцастай нь Хэйдэн. Энд 3 өөр формын хувцастай байгаа нь 3 өөр сургуульд явдгийг илтгэнээ. Тэгсэн Хэйдэний хөөрхөн аав нь "Хэйдэн танай хүүхдийг санаад гээд болдоггүй, тэгээд бид 2 энд ирлээ. Зарим баяраар уулзуулж байя" гээд миний утсыг авсан. Өмнөх өгүүлбэрийг "Хөөрхөн Хэйдэний аав" гэж залруулж уншина уу, хэвлэлтийн алдаа гарсан тул уншигчдаасаа хүлцэл өчии. 

Эдгээр зурагнуудыг утсаар авсан болно. Өөрөөр хэлбэл, хулгайгаар зураг дарсан байдал. Хамаагүй хүний хүүхдийн зураг авбал асуудалд орно шүү дээ.

Friday, December 2, 2011

хэнийгээ дууриадаг хүүхэд вэ гэсн

Бага хүүхдийн цэцэрлэгт София нэртэй хөөрхөн охин байдгийн. Манай бага бас түүнд сайн. Хоёулаа бас хамтдаа тоглоод байгаа харагддгийн. Өчдөр бага хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очтол захирал нь нааг өрөөндөө дуудаж уулзлаа. Тэгсэн манай хүү Софияд ажлын байран дахь бэлгийн дарамт цэцэрлэгийн гадаа талбайд бэлгийн дарамт үзүүлсэн гэнээ. Софиягийн шортыг доош нь чангаасан ч адтай София юу гэж дийлдэнэ аж. Энэ ноцтой үйлдэлд санаа зовсон багш нар нь захиралдаа дуулгажээ. Тэгээд манай хүүгээс яагаад ингэсэн талаар нь асууж ярилцсан чинь манай хүү "би ахынхаа боовыг харсан, бас аавынхаагаа харсан. Одоо би girl хүнийхийг хармаар байна" гэж хариулсан гэнээ, хаха. Энэ хүүхэд нээрээ ална шүү, баахан онигооны эзэн шд. 

Wednesday, June 1, 2011

Сургуулийн форм

Энд сургуулийн хүүхдүүд ижил формоо өмснөө, Японд ч гэсэн хөөрхөн хөөрхөн форм өмсдөг байлаа, малгайнууд нь нээх хөөрхөн хэлбэртэй.

Энэ манай хүүгийн зуны форм. Сургууль сургуулиараа өөр форм өмсөнө, манай хүүхдийн сургуулийн нэр нь R үсгээр эхэлдэг юм. Цаана нь өлгөөтэй подволк нь өдөр тутмынх, наана нь байгаа подволк нь биеийн тамирын хичээл ордог 5 дахь өдөр өмсдөг форм. Наана байх 2 шортны 1 нь өдөр тутмынх, нөгөө нь 5 дахь өдрийнх. Зарим хүүхдүүд 5 ээлжийн форм авдаг ч, манайх 3 ээлжийнхийг л авдаг. Өдөр тутмын формоос нь 2 ээлжийг, тэгээд 5 дахь өдрийн форм. Бид өдөр бүр хувцсыг нь угааж амжихгүй, бас бороотой өдрүүд үргэлжлээд байвал угаасан хувцас хатахгүй тул ингэж хэдэн ээлжийн хувцастай байлгана. Хөвгүүд чинь хувцсаа өдөрт нь хир болгоно шүү дээ. Формны доор нь хар хөх өнгийн сургуулийн оймс, нэмээд хар өнгийн сургуулийн гутал өмсөнө. Эндхийн нар хортой тул ийм дэлбэгэр том саравчтай малгай өмсөнө. Манай хүү малгайгаа улиралд дунджаар нэг удаа хаяна, малгай нь 12 доллар. Тэрнээс энэ подволк шортнууд нь тус бүрдээ бараг л 30 доллар байдаг юм. Хүүхдүүд малгайгаа их хаядаг болохоороо малгай нь хямд байгаад байх шиг. Харин охидууд формын палааж өмсөнө.

Одоо өвөл эхэлсэн тул хүүхдүүд өвлийн формын хувцсаа өмсөж байгаа. Өвөл нь өмд, энэ подволк дээрээ цамц өмсдөг юм. Өвлийн хувцас нь мэдээж зуныхаасаа үнэтэй.

Хүүхдүүдийн сургууль өглөө 9 цагаас өдөр 3 цаг хүртэл хичээллэх ч хэдэн цагийг нь тоглож өнгөрөөдөг юм болоо. Лав л үдээс өмнө гэрээсээ авчирсан хоолоо идэх гэж завсарлаж тоглоод, үдээс хойш 2-3 цагийн хооронд сургуулийнхаа талбайд л баахан тоглосон хүүхдүүд л байдаг юм. Ингээд гадаа байнга тоглохоороо хувцас тэсэхгүй шүү дээ. Өглөө бүр угаасан хувцас өмсөх хэрэгтэй болно.

Wednesday, April 20, 2011

Англи хэлний үгийн санд тань

poo-баас
pee-шээс
fart-унгас
booger-нус

Хаха, манай хүүхдүүд надаа зааж өгсийн.

Wednesday, January 5, 2011

Өнөөдөр

1-р хүүхдийн маань төрсөн өдөр. 3-р хүүхэд маань өнөөдрөөс 2 өдрийн зайтай төрсөн тул энэ 2-н төрсөн өдрийг хамт нь тэмдэглэдэг юм. Иймд өнөөдөр хүүхдүүддээ зориулан 5 бичлэг хийлээ.
Хүүхдүүдийн төрсөн өдрийг 2-нд тэмдэглэж, Гуливэрийн аялал гэдэг кино үзсэн, их хөөрхөн кино байна лээ. Гол нь манай бага төрсөн өдрийн эзэн тоосонгүй. Дараа нь хүүхдүүдийн идэх дуртай бургэрээр нь төрсөн өдөрдчихөөд, айлд очиж үргэлжлүүллээ.
Би мексикчүүдийн бүжгэн дээр латин америкийн халуун цуст залуутай гэрлэсэн монгол бүсгүйтэй танилцсан юм. Тэднийх гэртээ урьсан тул бид бөөнөөрөө тэднийд бууна биз дээ. Тэднийд бас нэгэн монгол гэр бүлтэй танилцаад, тэднийх бас манайхыг уриад, баахан айл хэсэж пиво уусан л хүн болох гээд байна. Айлд баахан идэж ууж, гэртээ ирээд бяцхаан тортоо задалж идээд төрсөн өдрийг өндөрлөв.

Leaf insect

 Навчин шавьж гэдэг амьтан үрчилж аваадаа. Манай том хүүгийн ангийнхан ийм 3 хорхой ангидаа тэжээж байгаад, сая зуны амралт нь 12 сарын 15-аас эхлээд хүүхдүүд гэртээ авч харьж тэжээж байгаа юм. Манай хүүхэд авч тэжээх хүсэлт тавиад би сургууль дээр нь очиж, гар хөлийн үсэг зурж, энэ амьтныг нь үхүүлэхгүй сайн тэжээж, өөрийн үр хүүхдээс өөрцгүй асран хамгаална гэж ам өчгөө өглөө, сүртэй шүү бас тээ. Бас яаж арчлах талаар 2 хуудас дүүрэн заавар, энэ амьтныг үрчилж авах эрх бүхий лиценз дагаж ирж байгаа юм. Тэгээд нөгөө 3 хүүхэд чинь 3 хорхой нь хамт байсан гаднах савыг нь хэн авах вэ гээд хайч чулуу болж л шодож дээ, хүү хуруунд сайн ээжийн хүү юм чинь тэр тороор бүтээсэн савыг нь авсан. 

Тэр хөлнүүдийг нь харж байна уу, шарласан навч шиг, навчнаас ердөө ялгагдахгүй.

Хүү үүнийгээ арчлаад, навчийг нь солиод, усаар шүршээд хайрлаад их байгаа. Би болохоор одоо намар болоод сэрүүсэхээр үхээд өгвөл хэцүү санагдаад "миний хүү амьтан чинь байгаль дээрээ л амьдрах нь жаргалтай шдээ, наадхыг чинь паркад аваачаад тавьчихъя" гэхээр өөдөөс "үгүй, шувуу идчихнэ" гээд зөвшөөрөхгүй байгаа.
Хэд хоногийн өмнө бид паркад явж байгаад яг ижил ийм амьтан хараад аав нь "үүнийг гэртээ аваачаад нөгөө амьтантайгаа хамт тэжээчих" гэсэн чинь хүү "надад энэ амьтныг үржилж авах лиценз байхгүй" гэнээ.

Симпсонийхон

гэдэг хүүхэлдэйг бид ирснээсээ хойш орой бүр 6 цагт үзнээ. Та нар ч бас үздэг л байлгүй. Бүгдээрээ нийлээд л хөхрөлдөөд л үзээд байна. Эротик юм зөндөө гарна, хэрэв би байвал тэр үед нь хүүхдүүдээ нүдээ ань, чихээ бөглө гэж орилсоор байгаад таардаг юм.



Өнгөрсөн жил энэ хүүхэлдэйний 20 жилийн ойгоор Hungry Jacks хүүхдийн сэд-дээ үүнийг хийсэн. Манай хүүхдүүд фэн нь юм болохоороо заавал энэ 4-г нийлүүлнэ гээд хэдэн ч бургэр авч идсэн юм бүү мэд. Олныг л идэж байж нийлүүлсэн байх. Манай телевизор дээр одоо ингээд заларч байдаг юм.

Beyblade

гэдэг нэртэй тоглоом энд одоо алдаршаад хэрэг алгаа. Гол нь тэр нь аль ч дэлгүүрт байхгүй болоод 1 сар өнгөрч байгаа юм. Би монголоос ирээд 3,4-г авч өгсөн ч манай хөвгүүд Крисмасаар дахин 2,2-г авахуулна гээд байсан тэр нь олдоогүй.

 Ийм эргэлддэг, бас бариултай. Тэгээд хоорондоо байлдаад байх шиг байгаа юм.
Энэ эргэлддэг хэсгүүд нь бас салнаа. Нэт-ээр захиад авдаг болсон чинь байхгүй, Австрали даяар тасарсан гэнээ. Амазонд харин харагдана лээ. Уг нь жоохон хүлээвэл дэлгүүрүүдэд ирэх юм. Энэ тоглоомыг асуусан хүмүүс л тоглоомын тасаг хавьцаа олон байна.

Thursday, December 30, 2010

Алах уу, амьд үлдээх үү?

энэ жоомнуудыг.
Өнөө өглөө харин нүүрэн дээр том жоом тар тархийн гүйж намайг унтаж байхад минь сэрээдэг гэж байна шд. Арай ч дээ. Манайхыг заваан айл гэж бодож байна уу? зүгээр л манай гэрийн хаалга гэхэд доогуураа 2 хуруу зайтай, түүгээр нь хөөрхөн хөөрхөн амьтад орж ирээд нэг салахгүй.
Нөгөө жоомыг чинь гараараа шүүрээд хана руу чулуудаад, араас нь алах гээд гүйтэл харин нэг хүү маань "ээжээ, наад жоомоо алж яах юм бэ, жоомны хүүхдүүд нь гэртээ ээжийгээ хүлээж байгаа шдээ" гэдгийн. Тэгтэл миний хөдөлгөөн шууд удаашраад, түүнд зугтах боломж олгоод, амь өршөөгөөд явуулчихсан. Би хүүхдүүдээ нинжин сэтгэлтэй, эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай болгож хүмүүжүүлчих гээд үзээд байдаг чинь бүр хэтрүүлээд байгаа юм болов уу?

Одоо цаашдаа алах уу болих уу? Уг нь хор тавиад л байдаг юм.

Wednesday, December 15, 2010

Bakugan

Ийм тоглоомоор манай хүүдүүд тоглодог юм. Би ч бас хүүхдүүдийнхээ тоглоомоор их тоглоноо, цуглуулна.

Эвхээтэй байгаа нь. Үүнийг дэлгэхийн тулд заавал төмөр дээр эсвэл соронзон дээгүүр өнхөрүүлдэг юм

Хөргөгчин дээр.

Халуураад бага хүүгийн зурсан зургийг нь орууллаа. Зургийн нэр нь Акул гэнээ.

Thursday, December 9, 2010

Цэцэрлэгийн эрэгтэй багш нар 2

Энэ Матт өмнөх зураг дээр сандал дээр сууж байсан даа. Матт ангийнхантайгаа шинэ жилийн дуугаа дуулах гэж байгаа нь.

Том шинэ багш. Удахгүй сургуулиа төгсөнө гэж байна лээ. Одоогоор оюутан багш. Ангийнхантайгаа дуу дуулж байгаа нь.


Тэр өвөр дээрээ ногоон цамцтай хүүхэд суулгасан байгаа нь бас л шинэ багш Рян. Гарынх нь шуу нь тэр чигээрээ эрээн шивээс. Хажуудах Маттын гарны шивээс хальт харагдаж байгаа биз дээ.
2010 оны 12 сарын 3.

Thursday, July 22, 2010

Энэ ээжийн хайртай ах

Өнгөрдөг амралтын өдрүүдээр манайхан надгүйгээр шоппинг хийгээд, тэгээд баахан хямдарсан юман дунд ороод явчихсан юм байх. Тэгтэл манай хөвгүүд ээждээ их хайртай юм болохоороо энэ СиДи-г олоод авчихсан "Энэ ээжийн хайртай ах, ийм хямдхан юм чинь ээжид авч өгнө" гээд ааваараа авахуулчихсан байгаа юм. Үнэхээр хямд байгаа биз. Big W гэдэг дэлгүүр энд байдаг юм.


Энэ дуунд нь бүр ч их дуртай, би.


Saturday, July 17, 2010

1 хүү +1 хүү = 2 хүү

3 жилийн өмнө нөхөр хадам ээжтэй утсаар ярьсан яриа.
Би Японд төрөхдөө хэнд ч жирэмсэн болсноо хэлэлгүй төрсөн юм. Мангаржуу байгаа биз. Тэгээд төрсний дараа хэлж эхэлж байгаа юм. Эхлээд л нөхөр ээждээ энэ сайхан мэдээг дуулгах гээд л догдлоод л чухам зүгээр нээх баясгалантай хүн утас цохьлоо.
Н-нөхөр
Хадам ээж-Хэ гэж товчиллоо.
За эхлэе. мэдээж эхний жижүүрийн үгсийг алгаслаа. Мэдээ дуулгах мөчид,
Н: 3 хоногийн өмнө Гилийн хатан төрөөд манайх хүүтэй боллоо. /нээх гоё үг сонсох гээд л инээмсэглэл нүүрэнд нь тодорчихож, хөөрхий дөө Н минь/
Хэ: Аан, юу?
Н: Манайх хүүтэй болоод оо /хариу сонсох гээд л хүлээж байна, хөөрхий/
Хэ: сонсогддоггүй ээ, юу гээд байнаа?
Н: Эхнэр төрөөд өө
Хэ: /цаашаагаа хүнтэй ярьж байна/ Энэ одоо юу яриад байнаа?
Н: манайх дахиад нэг хүүтэй болчихоод байнаа
Хэ: юу гэсэн үг юм бэ наадах чинь?
Н: юу Юу гэсэн үг гэж? Эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлдэг юм байгаа биз дээ? /нөгөө нүүрний баясгалан байхгүй болсон шд/
Хэ:жаахан тодорхой яриачээ, хүү минь, ээж нь нэг л ойлгохгүй байнаа
Н: манайх урьд нь Ц гэдэг нэг хүүтэй байсан даа.
Хэ: тийм, Ц зүгээр үү?
Н: зүгээрээ зүгээр. Дахиад нэг хүүтэй болчихоод байна. 1 хүү нэмэх нь дахиад нэг хүү тэнцүү 2 хүү. Ойлгов уу? манайх 2 хүүтэй боллоо.
Хэ: ээ, одоо л ойлголоо. /хэлэх үгээ олж ядаад, гайхаад баярлаад/
1 хүү+1 хүү=2 хүү. За за нэг юм ойлголоо.

Ингэж хэлээд дуусав уу үгүй юу, нэгж дуусаж утас тасарлаа. Хөөрхий хадам ээжийг шоконд оруулаад хаясан шд, хэхэ.

Тэгээд би Японд 6 сарын сургалтанд ирээд буцах гэж байсан найз руу залгаж дуулгатал, найз маань: Ну погоди гэсэн шд, хаха.

Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг ч өөрийгөө ингэж эвгүй байдалд оруулахгүйн тулд өглөө босоод л бид өнгөрсөн шөнө 6 хийсэн, жирэмсэн болсон байж магадгүй гэж эртнээс ойлгуулж баймаар юм байна лээ шүү.

6 гэхээр ойлгож байгаа биддээ? бичихдээ өөр ч, ижил л сонсогддог биз дээ.