Sunday, June 20, 2010

Хамраас цус гарвал яаж тогтоохоо мэдэх үү

Манай том хүү 3 настайгаасаа хамраас нь их хэмжээгээр цус гараад тогтдоггүй байлаа. Заримдаа эх нялхасын цусны тасагт хэвтэж эмчлүүлдэг байв. Тэнд цусны хүнд өвчтэй хүүхдүүдийг харахад хэцүү. Манай хүүхдийн өвчин ч гэсэн цусны 1 төрлийн өвчин болж таарав. Би өөрийгөө маш их азгүй гэж бодож их л шаналдаг байв. Тэгээд хүү маань 5 нас хүртлээ тийм оноштой яваад, Японд ирээд шинжилгээ өглөө. Гэтэл шинжилгээний хариу юу гэж гарсан гээч, ямар ч цусны өвчин байхгүй, ердөө л ургамлын харшил гэдэг байгаа. Тэгээд Японд хүү маань 2 жил эм уув. Тэр эмийг нь хүүхдийн нас, жин, өндөрөөр нь тооцоолоод тэр дор нь үйлдвэрлээд, дээр нь нэрийг нь бичээд, өглөө орой уухыг нь өнгөөр ялгаад, савлаад өгөх юмаа. Японд байх 2 жилийн хугацаанд гарах цусны хэмжээ нь багассаар, зай нь холдоод л байсан. Тэгээд нутаг буцахдаа 6 сар уух эм гуйж бичүүлж аваад монголдоо уугаад, бараг цус гарахаа больсон доо. Япон эмч маань ч гэсэн 10 нас хүрээд цус гарахаа больчихно гэсэн юм.
Гол зөвлөлгөө маань гэвэл, монголд хамраас цус гарахад усаар угаагаад л урсгаад байдаг байлаа. Тэр бол маш буруу, цусаа аль болох алдахгүй хурдан тогтоох хэрэгтэй. Бид монголд эмнэлэгт байхад, хамрын цус тогтоохдоо толгойгоо өргөөд, дээшээ хараад байдаг. Тэгэхээр хамраас гарч байгаа цус шууд залгигдаад, ходоодонд ороод бүлэгнээд, хэсэг байж байгаад бөөлжүүлдэг. Үүнийг би мэддэггүй, Японд ирээд мэдэж авсан шүү. Одоо монголчууд минь мэддэг байлгүй дээ.
Цус тогтоохдоо сандал дээр суугаад доошоо тонгойгоод, хамраа чимхээд л болоо. Салфетка хамартаа чихэхээр, цус тогтсоны дараа салфеткаа авахаар, бүлэгнэж байсан цус дахин гоождог тул юу хэрэглэхгүй хуруугаараа дарж цусаа тогтоох хэрэгтэй.

3 comments:

miracle said...

Хөөх ямар сонин юм манай дүүгийн хамраас бас аягүй их цус гоождог тэхдээ эмнэлэг нтр-д хэвтдэггүй л дээ тэгээд онош нь болохоор хамрынх нь венийн судасны хана нь их нимгэн болохоор амархан хагардаг гсн тэгээд байнга аскорутин гээд эм уудаг цус шингэлэх л зориулалттай эм юм шиг байна лээ тэхдээ эмээ өчнөөн удаан ууж байгаа мөртлөө бүрэн зүгээр болдоггүй их амархан хамраас нь цус гардаг. Одоо тэгээл монголд яг зөв оншлоод эмчлүүлэх газар олдохгүй болохоор ингээл явжийна дөө

Anonymous said...

Dont let the packaging fool you into buying something
that may damage your hair. Amla is used in the preparation of a
highly effective natural shampoo by mixing 100 g each of amla, nuts and Shikakai soap in
two quarts of water, the mixture is boiled for half an hour
to simmer and then can be used as shampoo for one month for all hair treatment throughout the year.
Though addressing these underlying causes is very important in order
to prevent hair fall, coconut oil can also help to an extent.
Even though all the hair was thoroughly coated and it was always rinsed so well that no traces were left, little by little the kids escaped our weekly
ritual and I found it easier to not chase them about
it, especially considering the hundreds of other matters which
did need to be chased. Indeed, nourishing and conditioning the scalp using aromatherapy oils is one of the most basic
and simplest ways to prevent further hair loss and stimulate healthier hair regrowth.


My page: how to make your hair grow faster

Anonymous said...

Many people argue that eating too many plants grown with commercial fertilizers or pesticides can cause health
problems. In addition, fertilizer restores to the soil
nutrients that are absorbed by years of growing the same vegetable plants in
the same location. Grab a few bags of organic potting
soil and lean them up against the sunny side of your garage or a brick wall of your home.



Feel free to surf to my web blog: shellac