2,3 хоногийн өмнө сонин.мн дээр 1 авто ослын тухай мэдээлжээ. Улсын дугааргүй машин урсгал сөрж орж ирээд, осол гаргасан тухай. Тэнд 1 машиных нь урд талын суудал дээр сууж явсан бага насны охин урд талын цонхоор нилээн хол шидэгдсэн гэж байна, бас суудлын даруулга бүс хийгээгүй гэж. За бараг л монголоос бусад оронд бага насны хүүхдийг хэзээ ч урд суухыг зөвшөөрдөггүй. Тэр бүү хэл арын суудалд тусгай суудалд бэхлэж замын хөдөлгөөнд оролцдог. Үүнийгээ замын хөдөлгөөний дүрэм, бүр хуулиндаа чанга мөрддөг. Тэгэхээр тийм заалт хуулинд орж, хэрэгжитлээ хол тул эцэг эхчүүд бид хүүхдүүдээ ядаж арын суудалд суулгаж байяа. Монголчууд харин бүр эсрэгээр, хүүхэдтэй хүнийг хүндэлж байгаа нь гээд хүүхэдтэй нь урд суулгадаг нь хорлож байгаатай адил юм. Машин мөргөж осолд ордоггүй юм гэхэд огцом тоормослоход л хүүхэд толгойгоороо урд шил мөргөнө шүү дээ. Бас микронд хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаад л урд суугаа хүний өвөр дээр суулгаад байдаг юм. Микроний хүн хүүхдийг чинь урд суулгах гэвэл хэзээ ч бүү зөвшөөр, бага зайтай ч гэсэн ард нь чих. Таксинд бас хэзээ ч бүү урд нь суу.
Хүмүүс урд суудлыг хадам ээжийн суудал гээд л аюултай гээд мэдээд байдаг юм шиг мөртлөө урд суух дуртай байдгийг нь миний бие ер ойдоггүй юм.
1 comment:
Зөв шүү. Урд суудалд хүүхэд суулгаж болохгүй. шаардлага гарвал заавал бүслэж бэхлэх хэрэгтэй. ялангуяа айрбаг пуужингийн хурдаар цэнэглэгддэг. сул байгаа хүүхдийн нурууг тасартал шидсэн тохиолдол гардаг.
Post a Comment