Миний бие нь цэргийн ангийн захирагчийн гэр бүлд төрж өссөн бөгөөд цэргийн амьдралыг гадарлах нэгэн билээ. Аав маань хурандаа цолтой, ээж маань хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Би цэргийн хуаранд тоглож, цэргийн хоолноос идэж, цэргүүдийн өдөр тутмын амьдралыг нүдээр харж өссөн юм. Бага байхад цэргийн хоол аймаар гоё амттай санагддаг байж, аав ээж болохоор гэрт нь хоол өгдөггүй юм шиг цэргийн хоол идлээ гээд л загнана. Цэргийн төмөр тавган дээр масло томоор нь хийгээд, дээрээс нь элсэн чихэр асгачихсан, өөрөөр хэлбэл, масло элсэн чихэр 2 нь нэг саванд, тэндээс цэргүүд талхан дээрээ тавьж иддэг, би их гайхдаг байж билээ. Бас ах нартайгаа цэргийн хуаранд хааяа гарах киног бас үзнэ. Манайх нэг хэсэг хөдөө гадаа их нүүж амьдардаг байсан юм. Манай гэрийн гал тогооны хэрэгсэл дандаа л цэргийн том том төмөр эсвэл хөнгөн цагаан таваг, халбага сэрээ байдаг, нүүж суухад амар. Биднийг бага байхад цэргүүд дүү бид 2-г манай гэрт ирж хардаг, гэрийн хамаг ажил хийж, түлээ мод хагалдаг, ус зөөдөг байлаа.
1984 онд байхаа бага ангиа төгсөөд хагас цэрэгжилттэй хүүхдийн Шонхор зусланд амарсан юм. Анх удаа зусланд амарч байгааг хэлэх үү, үнэхээр сайхан байсан. Гэхдээ энэ удаа зуслангийн тухай ярихгүй.
Тэгээд намар хичээлдээ ороод, хавар 3 сарын 18-нд тэр үеийн Монголын Ардын Армийн төв хэвлэл болох Улаан-Од сонинд Цэргийн баярыг тохиолдуулан бүх ардын арми, батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчиддаа баярын мэнд хүргэе, би бас цэргийн баяраар төрсөн, Шонхор зусланг барьж өгсөнд баярлалаа, би сайхан амарсан гээд нэр, сургуулийнхаа ангиа бичээд явуулчихсан чинь миний гараар бичсэн тэр чигээр нь Улаан -Од сонин арын хуудсандаа хэвлээд, би нээх од болж билээ. За гол учир нь сургуулийн хаягаар зөндөө захиа, бүр шуудай дүүрэн захиа ирсэн юм. Хэнээс гээч дандаа цэргийн албан хаагч, бас цэргүүдээс. Тэр үед бүх хүн цэргийн алба хаадаг байсан учир тэр захианууд дандаа л мундаг мундаг, боловсролтой ах нараас ирж байсаан. Тэр захиануудад голдуу: "миний дүү сайн сураарай, ах нь цэргээс халагдаад заавал чамтай уулзана" гэсэн байсан. Би их ичдэг байсаан. Харамсалтай нь би тэр сайхан захиануудыг хадгалж чадаагүй. Oдоогийн ерөнхийлөгч маань Улаан-Од сонинд ажиллаж байхдаа, надад бас захиа бичсэн санагдаад байдаг юм. Нэр нь бүүр түүр ой тоонд байгаад байдаг юм. Хэрэв ерөнхийлөгчөө та надад захиа бичээгүй уучилна биз.
Миний бодлоор надад яагаад тийм их захиа ирэх болсон учир нь:
1-рт би өөрөө цэргийн баяраар төрсөн, үүнийгээ захиандаа бас дурьдсан
2-рт миний нэр Арми, генерал, алдар гавьяа, буу шийдэмтэй холбоотой юм. Ер нь миний нэрийг анх сонссон хүн дахин заавал дахин лавлан асуудаг юм. Эмэгтэй хүний нэр гэхэд хэцүү.
3-рт бидний үед хүүхдүүд тэгж том хүний сонинд юм бичдэггүй, Пионерийн үнэн сониндоо л бичдэг байсан юм.
Тэр Улаан-Од сонин одоо болтол надад хадгалаатай байгаа. Тэр үед надад захиа бичиж байсан ах нар одоо 45 наснаас дээш насны, ид эх орондоо ихийг бүтээж яваа байх даа. Хэрэв та нар үүнийг уншиж байгаа бол welcome.
10 comments:
бичас цэрэг 1р хоолны тавганд пиартан иджээлаа, бацка байхда
аав цэргиин хүн байв
мөн адил цэргүүд ирж бүх юм хииж өгдөг байсны дотор чингис хааны жагаа ах байсымдаг
цэргиин ангида оч гэдэг хамтлагтай тэр нь аавтай салшгүй холботой байв
хоолиган:аанхан, пиардан гэдэг байсан байх нь
Энэ дарга нар хөөрхий цэрэг их зардаг байсан байхаа
аав цэргийн инженер.шонхор зуслангийн гүүрийг манай аав барьсан юм.
сонингийхоо тэр нүүрийг оруулчихгүй :(
аа нээрээ тэгээд бас блогтоо хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг харуулдаг зүйл нэмбэл ямар вэ? хэрвээ тиймэрхүү юм хийгээд сууж байх цаг зав гардаггүй бол туслаж болно шүү.
light-чи бас цэргийн амьдрал мэдэх юм байна, бас шонхорт амарсан л байх даа
k-мэдэргүй чадахгүй зүйл зөндөө л байна. Нээрээ блогт минь хэдэн хүн зочилсон, хаана хэн сэтгэгдэл үлдээснийг харуулдаг цонх яаж хийх вэ, би өөрөө ухаад сууж чаддаггүй ээ, байрлалаа
хөөрхөн дурсамж байна.
Блогтой хүн байна, чиний блог их таалагдлаа эхнээс нь бүгдийг нь уншиж байна.
дэстини- баярлалаа
Блогтой хүн-зочилсонд байярлалаа. Энэ блог ертөнцөөс би маш олон найзуудтай болж байнаа, зарим нь өөрийгөө нь аль хэдийнэ намайг найзаа болгоод авчихсаныг мэдэхгүй л явж байгаа байх даа.
Huurhun yen Ulaan odiin OD bolj baijee. Odoo erenhiilegchid zahia bicheed ta sanuulaach kkkkkk.
Manai aav bas tsergiin hun. Tsergiin hunii huuhduud it gel daah humuujiltei huviin zohion baiguulalt saitai baidag um daa. Giliin hatnii ner GANSELEM um boluu ?
Post a Comment