асуудлууд гараадаа.
Австралид оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэдгийг би ааль дээр бичиж байсан санагдана. Өмнө нь би 7 хоногт 2 өдөр ажилладаг байсан, одооноос эхлэн ганц л өдөр ажиллахаар болоод байна, яахуу дээ, хичээлээ барахаа байгаад, муу сурангаа алдаад ирэхээр ийм шийдвэр гаргалаа.
Өчигдөр хотод явж байтал гээнэт зам дээр машаан унтраадаа. Тэгэнгүүт нөгөө л НМРА билүү, залхуураад монголоор бичих гэсэн чинь буруу ч бичээд байх шиг, тэр рүүгээ утасдлаа, харин ойрхон явж байсан бололтой гялс хүрээд ирлээ, машааныг минь оношлоод ахумляатор нь чадарч гэнээ. Тээд 250 доллараар акумляатор авах уу гэхээр нь тэгии гэлээ. Тэгсний дараа босс руугаа залгаад маний машаан унтарсан, энэ 2 ажлыг хүргэж барахаа болилоо гэсэн чинь, над руу хүн явуулчижээ, нээх хөөрхөн шд. тэгсэн нөгөөх нь залгаж асаадаг утастай ирээд, намайг асааж өгөөж, тэндниихээс үнэтэй акумляатор бүү ав, өөр газар хямдхан 150 долларынх байдгийн гээд зааж өгөөд явлаа. Би НМРА руу залгаад, би акумляатор авахаа болилоо гээд дуудлагаа каансэлдээд, нөгөө газраас нь шинэ зай авч тавьлаашд.
Уржигдар маний барьж байсан гар утас үхээдээ, бас. Хүмүүс ярихаар 2 минуут яриад мании дуу залгагч этгээдэд сонсогдохоо больчдог байснаа бүүр чад хийж, аз завшаан гарч анх удаа тооч скриинтэй утастай боллоо. Энэ чинь аймаар гоё юм байдгийн байна шд, хаха. Юм үзээгүй гар, сая монголд очиход надаас бусад нь тооч скриин барьцан байна лээ шд. Өчигдөр машаан унтарцан тусламж хүлээж байхдаа гар утаснаасаа блог руугаа нэг сээгии бичиж үзээд майр хөөрөөд байгаам бишүү, хөөрхии амьтан.
Блог алга болцон байх үед нэг өдөр машааны зогсоол дээр машаан дотроо сууж байсан чинь хажуугийн машаан зогсоолоос гарахдаа харин машааныг маань жолоочийн талын хаалганаас хойшоо зураад, бүүр хойшоогоо хонхойлгоод хаячдын. Тээд л засуулж өгнөө гээд л салсыншд, харж л байхаас. Таг чиг л байна.
Бас тэр үед сургууль руугаа дугуйдаж явтал гээнэт дугуйны баруун дөрөө нь мултраад уначдын, багажгүй болохоор орхиод алхаад явахаас өөр аргагүй байлаа. Тээд орой нь гэр рүүгээ автуусаар хариад, шөнө нь машаантайгаа ирж авлаа.
Нээрээ машаанаа сольсыншд, гэхдээ машаан сольсон шалтгаан нь их муу юм болсиимоо. Яахав дараа бичиж ч магад, хуучин машаан маань базсан цаас шиг болоод төмрийн хог болоод ачигдсандаа хөөрхий, би тэр машаандаа ямар их хайртай байлаа даа. Шинэ машаантайгаа ажил хийхэд их урамтай, дүүхэлзсэн залуухан сайхан гялалзсан амьтан байгаа. Зочид буудалд юм хүргэж өгөх болохоор царай муутай ажлын машаантай бяднийг зочид буудлууд зочид хүлээн авдаг гол хаалга руугаа ойртуулдаггүй юм. уг нь үсэрч буугаад л үүдэнд нь өгчих юмыг, арын гудамжнаас нь байшингийнх нь бөгсөн талаас бүүр доошоогоо пааркинд орж байгаад, зочид явдаггүй мангар удаан эргэлттэй ачааны лифтээр явж байж хүргэж өгдгийн. Тэгсэн цэмбэгэр машаантай, монгол яваад өнгө орцон надыг зочид буудлын үүдний хүмүүс нь зочин гэж андуураад хэд хэдэн удаа жинхэнэ хаалгаараа оруулаад гэнэдцэн шүү, хэхэ. Энэ чинь майр их хугацаа хэмнэдгиин.
Манай том хүүгийн ангийнхан 3 өдөр каамп гэдэг юманд явсиин өнөөдөр ирнэ. Алтны уурхай энэ тэрээр л явхиин гэсэн. хирэндээ их үнэтэй, мании 2 өдрийн цалинтай тэнцүү мөнгөөр явж байгаан. Би ч угаас харгисдуу ээж юм болохоороо ганц ч удаа тийш нь залгаж хүүгээ асуусангүй ээ.
Сая монголоос 2 багшдаа юу авчирч өгдгийм билээ гэж баахан бодсиин, өмнө нь ноолуур авчирч өгөөд бялуурцын, хэхэ. тээд 2 жижигхэн арьсан зоос хийдэг уут авчирч өгч нүдийг нь хуурчаад, дөнгөж сая амазон-оос "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" гэдэг ном 10-г захьчихлаа. Хямдхан 9 ам доллар гэжиин. 2-г нь 2 багшдаа өгнө, тээд өгөх хүн мунддаггүй юмоо. Гадаад хүнд энэ бол сайхан бэлэг биз дээ. Монголоос авах гэсэн чинь Интерномд ганцхан ширхэг, тэр нь 28000 төгрөг гэж байна лээ.
Манайх архи уудаггүй айл юм байгаан шд. Гэхдээ би монголоос оруулж болох хэмжээгээр нь монгол архи явчирдгиимаа. Хүн амьтанд өгөх гэж л. тэгсэн одоо манай гэрт 3 ширхэг Чингис архины шил байгаад байдаг, би хаяж чаддаггүй хэдэн жил болжээншд. Одоо тэгээд яах гэж байгаан бүү мэд. Найзууд манайд ирэхдээ авчираад, ёс болгож задлаад орхичихсон. Би сая монголоос Их Хааныхаа нэртэй архийг биш, баахан Соёмбо авчирч хүмүүст тараалаа. Соёмбо ч гэсэн хогон дотор хэвтэж байх муухай л байх даа. Та нарт би дээр хэлж байсан даа, би түүх мүүх сонирхоод уншаад байдаг болсон, тэгсэн чинь архины шил хаяж чадахаа больсон байна шд. Энэ одоо зөв үү? буруу юу? нээх мангар ч юм шиг.
Showing posts with label Австралид хийсэн ажил. Show all posts
Showing posts with label Австралид хийсэн ажил. Show all posts
Friday, November 4, 2011
Monday, February 28, 2011
Торгуулийн хуудас
гэж энэ дээ. Сайн харвал "тэдний өдрийн төдөн цагт, ийм гудамжинд зогсохыг хориглосон газар зогсжээ та" гээд 201 доллар 21 хоногийн дотор төлнө үү гэж байна даа. Би шууданд очоод хуудасны дор байгаа баар кодыг уншуулаад төлбөрөө төлчдийн. Эсвэл интэрнетээр, утсаар, чекээр ч төлж болно. Эхлээд байнга торгуульдаг байхдаа уйлмаар санагддаг байлаа, одоо ч дөжирчихсөн, тоохоо байжээ.
Уг нь хөгжилтэй орон байж үүнийгээ шийдчихмээр ч мөнгө олох гэдгиймуу, зарим газар үнэхээр зогсоол хийхгүй байгаа юм чинь. Энд торгуулиар жилдээ маш их орлого олж, зам энэ тэрээ засдгийм шиг байгаан.
Tuesday, January 4, 2011
Курьер хүнийг танихуй
За сүүлийн үед огт тааварлаж байгаагүй үйл явдал ихээр өрнөж, би олон айлд уригдаж залагддаг болоод байгаа бөлгөө. Өмнө нь 1 хүүхдийн төрсөн өдөрт очоод, хуруудаад, тасарсан гэж онгирсон тал бий над. Тэр парти дээр би Шууданд явдаг курьер залуутай танилцлаа. Тэр залуу надтай мэнд мэдэв үү шууд л "өөрөө курьер хийдэг үү" гэж асууж манийг хахааж алах шахав. Энэ үг болбасу над маш эмзэг бөлгөө. Би курьер хийхээс ичэхгүй ээ, жорлон угаахаас ч ичихгүй ээ, угааж ч байсан, жапанд. Гол нь манийг нь Гилийн хатан гэдгийг мэдчих вий гэдгээс үхтлээ айдаг тул монголчуудад курьер хийдгээ хэлээд байдаггүй юмаа. Шараа биз дээ.
Би хахаж цацаж дуусаад,
-чи намайг курьер хийдгийг яаж мэдээв? гэсэн чинь
-андаш байхгүй шдээ, бядний баруун гар хар байдгийн гэжийн.
Би өөрийгөө хартал, гангалаад үнэтэй палаажаа өмсчихсөн, тэр нь ханцуйгүй, баруун гар нь тал хар, тал нь цагаан өнгөтэй байвал яахуу. Манай гэрт толь байдаггүй юмаа. Би гадуур гоё машины хажуугаар явж өнгөрөхдөө гялс машины хаалга цонхонд тольдож амьдардаг хүн. Машин барихаар баруун гар наранд түлэгддэг юм байна шд (жолооч баруун талдаа суудаг тэргийг чинь зөв рультэй гэдэг билүү, буруу рультэй гэдэг билүү). Бид ажлын хувцас гэж компанийхаа логотой подволк өмсдөг юм. Подволкны ханцуйнаас доошоо пад хар гартайм байна, ий.

Saturday, December 25, 2010
Миний ажлын багаж зэвсэг
Би ажилдаа гарахдаа дараах хэрэгсэлүүдээр өвч зэвсэглээд гараад явчихна даа.
Өвөл бол халуун саванд халуун ус эсвэл цай хийгээд, хоолны халуун саванд хоолоо хийгээд болоо. Харин зун явдалтай, баахан ундааны саванд ус хийгээд дээрээс нь мөс асгаад тэр том цэнхэр саванд хийнэ. Жижиг цэнхэр саванд идэх хоолоо олон дахин хөлдөөдөг мөсөөр чигжээд явна даа. Халуунд ус их уухаас гадна зарим усаа шууд өөр дээрээ асгадаг юм. Толгой цээжин биеэ норгоод л байхад дороо л хатаад байна. За тэгээд та нар хоолоо яаж иддэг гэж бодож байна. Зогсоод хоол идэх тохиолдол маш цөөн, байнга цагтай уралдаж байдаг болохоор хоолны халуун саваа эсвэл цайтай аягаа 2 гуяныхаа хооронд хавчуулж байгаад л машины явдал дунд хамхум иднэ шд. Улаан гэрэл дээр зогсох, жоохон бөглөрөхийг андахгүй идэж эхэлнэ дээ. Би ямар ч эр хүнээс хурдан хоолыг цааш нь харуулах байхоо. Хурдан иддэг тэмцээнд орвол түрүүлэх байх шүү. Эмэгтэй хүний машин гэхэд дотроо их бохироо, асгарсан идэх уух юм зөндөө.
Tuesday, August 3, 2010
Дахиад л торгуулчихлаа
Өнөөдөр хотын төвд зогсоол үнэхээр олддоггүй газраас ачаа авах гээд яалтгүй азаа үзээд зогсоод, ачаагаа аваад гараад иртэл рэйнжир яг торгуулийн хуудас бичээд зогсож байна. Үтэр түргэн гүйж очоод уучлалт гуйгаад бараг л сөгдтөл, нөгөө цагаан залуу маань үнэхээр арга алга, би хэвлэчихлээ гээд яаж ч чадсангүй, 86 цаасаар торгуулчихлаа. Уг нь заримдаа рэйнжирүүд бидний курьерүүдийг харж үзээд өршөөдөг юм. Би ганцхан минутын өмнө гараад очсон бол тэр намайг өршөөх байлаа, азгүй юм бэ.
Өнгөрсөн 7 хоногт машин маань замын голд унтраад асдаггүй, аккуммулятор нь суучихсан. Аккуммулятор цэнэглээд яваад байдаг юу ч гэнэв ээ нэг юм нь бүр элэгдээд намхан болчихсон, зайгаа цэнэглэж чадахгүй, зай дуусаж, гол хөдөлгөөн ихтэй зам дээр 2 цаг зогсож, замын бөглөөг би жинхэнээсээ үүсгэлээшд. Зөрж өнгөрч байгаа машинууд их уриалгахан бас санаа нь зовсон бололтой "ослын дохионы гэрлээ асаагаач, юу нь болохоо байчив, тусламж дуудсан уу" гээд л хурдаа хасаж байгаад, түр ч гэсэн санаа тавиад өнгөрч байлаа. Тэгж тэгж шинэ зай авчруулж, машиндаа сольж тавьж, машины сэлбэг зардаг дэлгүүрээс тэр цэнэглэдэг юмыг нь 65 цаасаар сольж тавьлаа. Тэр өдрийн үдээс хойшийн ажлыг хийж чадсангүй өнгөрлөө. Ууг нь машины зай маань муудаагүй байсан юм. Шинээр зай 170 цаасаар авч, хуучин зайгаа нөгөө дэлгүүртээ хураалгав. тэд хуучныг нь заавал авдаг юм байна.
Гол нь машиныг маань ачаад аваад явчих вий гэж айж байлаа. Тэгвэл би мөнгийг нь төлж дийлэхгүй шдээ.
Ингээд л төлөвлөгдөөгүй зардал гараад байдаг юм.

Wednesday, July 21, 2010
Курьер хүний асуудал
бол жорлон шүү дээ. Ойлгож байгаа бид дээ. Хотын төвд зогсох газар олдохгүй. Олдлоо ч 15 минутанд чинь ачаа хүргэх газраа хайсаар байгаад 15 минут дуусах тохиолдол байна. Гэхдээ зогсох газар л олох юм бол жорлонг хаанаас л бол хаанаас олдоно. Бас өглөө оройдоо зам дээр бөглөрөөд л зогсоно.
Жорлон гэхээр ямар сонсогдож байна. 00 гэхээр чинь ХОЁР НООЛЬ гэж унших уу эсвэл ТЭГ ТЭГ гэж унших уу. Би энэ ЖОР-ЛОН гэдэг үгэнд дуртай, албаар тасалж байгаад л чанга хэлнэ шүү дээ, бүдүүлэг байна уу. Аан бие засах газар гэж хэлж бас болно л доо.
Эцэст нь хэлэхэд, энэ Австрали улс намайг юм юманд сургаж байнаа. Биологийн хэрэгцээгээ хүртэл удирдаж сурч байна шдээ, би.
Заримдаа балай юм бичих юмаа, гэхдээ л энэ чинь өдрийн 10 цаг машин дотор байгаа хүнд чухал асуудал байгаа биз дээ.

Wednesday, July 14, 2010
Хайртай машин минь энэ шүү дээ
Энд ийм машиныг wagon station гэдэг юм. Монголд бид комби гэдэг байхаа. Куриерууд голдуу ийм машинаар ажлаа хийнэ. Учир нь хотын төвд wagon 15 минут үнэгүй зогсох эрхтэй. Зарим куриер van-аар ачаа зөөнө. Van хотын төвд 30 минут зогсох эрхтэй. За өөр жип суудлын тэрэгт үнэгүй зогсох газар олдохгүй шүү дээ.Машин маань бас яаж зүгээр байгаад байх вэ, зам дээр юм юм л болно шдээ. Нэг удаа нэг газраас ачаа аваад гараад иртэл жолоочийн урд талыг ухарч байгаад мөргөсөн бололтой хонхойлгочихоод яваад өгсөн байсан. Эзнийг нь би мэдэхгүй юм чинь яаж ч чадахгүй. Хэнийг нь харсан бол нэг эмэгтэйн машиныг би мөргөхөд 500 цаас төлдөг шиг би мөргөгчөөс мөнгө нэхэхгүй юу. Засварын газраас асуусан чинь 600 доллараар засна гэхээр нь тэр чигээрээ яваад байгаа.
Тэр ард нь байгаа төмрийг харж байна уу. Австраличууд амралтын өдөр болохоор л завиа чирээд л далай руу яваад өгдөг юм. Тэр ёрдгор төмөр завь чирэхэд зориулагдсан байх. Хүндхэн ачаатай, огцом өгсүүр газар, жоохон хурдтай гарахаар тэр төмөр газар тулдаг болохоор нь би тэр төмрөнд дургүй байдаг юм. Энэ зурган дээр богино юм шиг гарсан байна, яг хажуунаас нь харахад хойшоо нилээн илүү гарасан байдаг юм.
Энд төв замын дохио маш удаан, буруу урсгалтай тул туслах замаас гол зам руу баруун эргэхэд богинохон ногоон гэрлээр хурдхан шиг л амжиж гарахыг бүгд хичээдэг юм.
Нэг өдөр баруун эргэх гээд л хүлээгээд зогсож байлаа, ногоон асангуут нь нилээн хэдэн машин амжиж орох гээд л хурдална биз дээ. Юу болсныг би мэдэхгүй, миний урд талын машины урдах машин огцом тооромслоод, бас миний урдах машин гэнэт тоормосоо гишгээд, би бүгдийг нь харж байсан болохоороо амжиж өмнөх машинаа мөргөлгүй зогслоо. Гэтэл арын машин намайг чинь толгой дөнкүүртэл мөргөлөө. Би ч тэр мөргөгч ч машинаасаа буулаа. Азаар миний машин нөгөө ёрдгор төмрийн ачаар яагаа ч үгүй, харин мөргөгчийн машин будаа болсон байлаа.
будаа болох-бидний үед хэрэглэдэг байсан хэллэг, одоо ч хэрэглэдэг байхаа
Thursday, June 24, 2010
Би цэцэг хүргэх дуртай
Миний ажлыг та бүхэн одоо мэддэг болсон. Би есөн шидийн юм зөөнөө, хүнээс бусдыг нь. Мэдээж амьд хүнийг такси зөөнө, нас барсан хүнийг нээх гоё ар тал нь шилэн, доторхи авс нь нэвт харагддаг урт машинаар зөөдөг юм. Энд тэнд юм хүргэхээр очиход аливаа албан байгууллагын үүдний хүлээн авагчид над мэтийн олон курьерээс залхчихсан, дуртай дургүй хүргэсэн юмыг минь хүлээн авч, зарим нь бүр хүлээн авсан гэж гарын үсэг зурахаас татгалзахад би өмнөөс нь гарын үсэг зурчихдаг юм.
Харин цэцэг тэврээд орохоор миний хажуугаар зөрсөн хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодрохоос гадна, асуусан асуултанд маань маш уриалгахан хариулж, зарим нь өөрийн ажлаа умартаад бүр дагуулж яваад хүргэх газар минь намайг бас хүргэж өгдөг юм. Зөрөн өнгөрч байгаа бүсгүйчүүд цагаахан атаархлын харцаар харан инээмсэглээд ямар сайхан цэцэг вэ гэж дуу алдан өнгөрдөг бол зарим залуучууд чи цэцэг чигээ гоё бүсгүй байна гэж хэлээд өнгөрдөг. Үг ямар хүчтэй юм бэ, тэр залуучууд надад сайхан урмыг үг хэлэхдээ тэд ч бас инээмсэглээд, жаргалтай болдог юм. Би ч хөөрөөд тэр өдөржингөө л сэтгэл нээх хөнгөхөн болоод инээмсэглэсээр ажиллах асар их урамтай болдог. Яг үнэндээ миний байгаа байдал бол пүүз жинсэн өмдөн дээр, ажлынхаа газрын нэр лого бүхий хурц гэрэлтдэг ногоон өнгийн ажлын хувцас өмсөөд, үсээ хайш яйш ард нь боогоод толгой дээрх бас л байгууллагынхаа логотой бэйсбол малгайны арын нүхээр нь гаргаад, байнга цагтаа уралдаж, хөлс үнэртүүлээд л гүйж байгаа нэгэн билээ. Ер нь бол ориг Халтар царайт л даа, царайгаараа түүнийг гүйцэхгүй л болохоос.
Би хэн хэнд цэцэг хүргэдэг вэ гэж үү:
1. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд бас дөнгөж төрсөн ээжүүдэд
2. Мэдээж залуучуудаас бүсгүйчүүддээ
3. Зарим албан байгууллагууд нэг дэх өдөр болгон шинэ цэцэг авч, долоо хоногийн турш оффисоо чимэглэж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэнэ
4. Хамгийн сонирхолтой нь энд хамтрагч, харилцагч байгууллагууд хоорондоо цэцэг илгээнэ. Жишээ нь: их хөөрхөөн, нэг л өчүүхэн алдаа гаргасан бол цэцэг илгээхдээ хамт ил захидал дээр уучлалт гуйгаад, дахин ийм алдаа гаргахгүй гэж амласан байх, гүйцэтгэгч байгууллага нь захиалгаа хугацаа хожимдуулсан тохиолдолд уучлахыг хүссэн байх, дахин итгэл алдахгүйн төлөө цэцэг гэх зүйлийг бие биедээ илгээх юм.

Tuesday, June 22, 2010
80$-н гоё зураг
Нэг өглөө шуудангаа шалгатал хэд хэдэн захиан дунд нүдэнд эвгүй харагдах нэгэн захиа байнаа. Шээт гэж хэнд ч сонсогдохгүйгээр амандаа үглээд захиаг задалтал, 60 км/цаг хурдтай явах газар 73 км/цагийн хурдтай явсныг минь батлаад, 80 доллар тэдний дотор төлөхгүй бол шүүхэд дууна гэж анхааруулсан байна. Зам дээр байсан хурд хэмжигч камерийг би яагаад анзаардаггүй юм болоо? Уг нь камертай гэсэн анхааруулга камер хүртлээ хэд хэдэн удаа томоос том хэн ч харахаар зоолттой байдаг, бас миний GPS анхааруулдаг юм. Ёстой сонин юм, энэ лав худлаа гэж бодоод, интэрнэт залгаад захиан дээрх линкээр нь ороод, надад олгосон номерийг нь хийгээд үзтэл машины дугаар энэ тэр дурайсан, миний нээх сайхан зураг гараад ирдэг байгаа. Хурд хэтрүүлж явж байж, би бас болоогүй ээ, хажуу тийшээ хараад инээмсэглэчихсэн, онгорхой цонхоор орж ирэх салхинд үсний зарим нь арагшаа зарим нь нүүрний талыг бүрхээд задгай асгарсан, фотогеничний /орос хэл мэдэхгүй байж/ сайхан зураг байнаа. Үгүй ээ, эдний замын камерийн чанар нь миний муу аппаратнаас хэдэн хувь илүү сайн дардаг юм байна гээч. Үнэхээр сайн зураг болжээ, сэтгүүлийн нүүрэн дээр л тэр моделууд ингэж сэнс нүүр лүүгээ үлээлгэж байж авахуулсан байдаг. Би ер нь зураг дээр ингэж хажуу тийшээ харж авахуулж байвал хөөрхөн юм шиг гарах юм байна гэдэг нээлт хийгээд баярласан боловч гачлантай нь янз бүрийн АйДи, паспорт энэ тэр дээр заавал эгц өөдөөсөө харсан зураг шаарддаг гэдгийг гэнэт саналаа.
Би машиндаа хайртай
Миний машин бол 1998 оны хуучин машин л даа, оюутан хүн чинь шинэ машин авах боломжгүй гэдгийг та нар мэдэж байгаа. Машин маань нэг л пөг пөг гээд сонин байнаа. Яагаад байгаан болоо гээд л таньдаг хүнээс асуулаа. Сэвчээ нь доголдоод байгаа байх гэж байна шүү. Тэгэхээр нь 4 сэвчээгээ солиод, явтал адилхан л байна, удаан явахаар дайвалзаад ч байх шиг. Өөр хүнээс асуулаа, сэвчээ л байх, хүний хоолойн дээр цэр тээгэлдээд сэрвэгнүүлээд байдаг даа яг тэрэн шиг ийм үед маш хурдтай давхихаар зүгээр болдог гэнээ. Тэр өдөр хотоос хойшоо нилээн хол ажил хүргэх боллоо. Тийшээ явахдаа хурдны замаар явдаг юм, хурдны хязгаар нь 110 км/цаг. Зам руу ороод л хурдаллаа, нэг л явдаггүй, 100 км/цагийн хурдтай болоход машин салганаад явдаггүй. Тэгээд ачаагаа хүргэчихээд буцахдаа дахиад л хурдаллаа 100-аас илүү гаргаж давхиж болохгүй байнаа, тэгж явсаар хурдны замаас буугаад, Victory Road дээр гараад эхний гэрлэн дохионы улаан гэрэл дээр зогслоо. Дуу аялаад хажуу хавирганы гоё гоё үнэтэй машинуудыг хараад л шүлсээ зальгаад зогсож байтал гэнэт их чимээ гарлаа, буун дуу ч юм шиг. Ногоон гэрэл аслаа, шууд хурдаа нэмээд хөдлөх гэтэл шал пал гээд нээх сонион машин маань хөдөлдөггүй гэж байна шдээ. Ухаан орох нээ машины маань дугуй буудчихсан байдаг байгаа, ээ бурхан минь 5хан минутын өмнө дугуй буудсан бол би чинь хурдны зам дээр хурдалж байгаад үхэх байсан байна гэдгээ ухаараад гар салганаад, нүдний өмнүүр бүх амьдрал маань жирэлзээд өнгөрлөө. Хүүхдүүдийн минь буян заяа түшиж дээ.
Машины маань дугуй хавагнасан, бүлтэрчихсэн байсан байна лээ.
Машины маань дугуй хавагнасан, бүлтэрчихсэн байсан байна лээ.
Monday, June 21, 2010
Courier хийсэн түүх 2
За ажилдаа бага багаар дадаж байна, хурд нэмэгдсэн, хаана байгаагаа хэлж мэддэг болсон, замаа харахаас гадна хажуугийн байшингийн хаягуудыг хардаг боллоо, ер нь бол овоо шүү. Энд над мэтийн юм зөөдөг машинууд зогсдог тусгай зогсоолууд цагийн хязгаартай байдаг юм. Нэг өдөр loading zone дээр машинаа тавьчихаад ачаагаа авах гээд орлоо. Үйлчлүүлэгч маань харин ачаагаа бэлдээгүй байнаа. Нэг минут гэчихээд алга болчихлоо. Бараг 7 минут болсон байхаа, бэлдсэн ачааг аваад гараад машин руугаа явлаа, машинаа олдоггүй, би энэ хавьд л тавьсандаа гээд л нүдээрээ баримжаалаад харлаа, үнэхээр машин маань алга. Тэр зогсоол 15 цаг хүртэл хязгаартай байсан юм байж. Энд би 2,55д ирсэн дээ. Ямар хурдан ачдаг юм бэ? Хөгжилтэй орон болохоороо ийм гялс малс аччихдаг, гоё юмаа. Юун гоётой манатай, Courier хүнд үүнээс муу юм гэж хаа байх вэ? Одоо яах вэ? хэнээс асуух вэ? За ажил ч өнгөрлөө, босс руугаа хэллээ, машин байхгүй болчихлоо, ачаад явчихсан байна. Босс ч юм хэлсэнгүй, надад байсан бүх ажлыг кансэлдлаа, тэгээд машинд суурилуулсан холбооны төхөөрөмжийг ашиглан яг хаана байгааг тодорхойлохыг оролдож байна гэлээ. Сандарсан хүн тэндээ яахаа мэдэхгүй зогсож байтал, хажуугийн дэлгүүрийн хүн гарч ирээд тэр гудам руу яв, тэнд ачсан машинуудаа тавьдаг, тийшээ яв гэж зааж өглөө. Заасан зүг рүү нь явж байтал харин яг миний машиныг буулгаж байдаг байгаа. Энэ миний машин гэж хэлтэл, аваад яв гээд инээж байна, уухайн тас баярлалаа гээд машинаа авсан даа. 7 хоногийн дараа машин ачсаны төлбөр гэж 166 доллар нэхсэн захиа шуудангаар хүлээн авлаа. Харин дүрэм зөрчсөнийг чинь торгож амжаагүй байна гэж учир мэдэх архаг courier-ууд азтайг минь гайхлаа.
Courier хийсэн түүх 1
Оюутан надад мөнгө их хэрэгтэй байлаа. Хагас жил ажилгүй байлаа, ажил олддоггүй ээ. Энд байдаг монголчууддаа баярлаж явдаг шүү. За эхний ээлжинд машин авахгүй бол хэцүү байнаа. Машин авахад маань монголд байхад хамт ажиллаж байсан залуу маань тусалж, дагуулж яваад, зөвлөөд өглөө. Машинтай болсны дараа бас л эндхийн 2 монгол залуу ажилд зуучиллаа. Тэдэндээ бас баярлалаа. Энэ ажил маань 1 газраас ачаа аваад нөгөө газарт хүргэж өгдөг юм. Эхний өдөр 4 ажил орж ирлээ. Уг нь 4 ажлыг үйрхон газар бол 40 минут орчимд л хийх байх. Бүгд Сиднэйн төвд юмаа, ашгүй ойрхон. За явлаа очих газраа нэг л өнгөрчих юм бол дахин 1 блок бүтэн тойрч байж эргэж ирнэ, гэрлэн дохион дээр зогсох, төвийн замнууд нь голдуу нэг урсгалтай гээд зөндөө хугацаа алдана. Мунгинаж мунгинаж хаягаа оллоо, гэтэл зогсох газар олддоггүй ээ, хотын төвийн тэр гудамнуудад огт машин зогсох боломжгүй, зогсохыг хориглосон тэмдэгнүүд хаа сайгүй. Тийм тэмдэгний хажууд зогсоо л бол гэрийн хаягаар торгууль ирнээ. Хамт ажилладаг монгол хүүхдээс асуулаа, өөр гудамжнаас байшингийнх нь араас ордог гэж байна. За тэгэх байлгүй дээ, гэх мэтчилэн явсаар бүтэн өдөрт ердөө 3 ажил хүргээд, 4 дэхийг нь бардаггүй ээ. Хүлээн авагч тал нь хурдал гээд шавдуулаад байдаг. 5 цагаас өмнө хүргэх ёстой гэнэ. Босс уурлаж байнаа, тэгээд над руу 1 монгол хүүхэд явуулж, тэр хүргэж өгөх юм болов. Намайг хаана байгаагаа хэл гэлээ, би хариулж чаддаггүй ээ, би хаанаа байгаа юм болоо? Босс уурлаад утсаа шидлээ. Тэгтэл надаас нөгөө ачаа авах хүүхэд маань над руу залгаж байна. Би түүний заавраар машинаасаа буугаад гудамжаар алхаж яваад гудамжны нэр хэлж өглөө, удалгүй нэг хөөрхөн хүү ирээд маний ажлыг аваад явахдаа, зүгээр ээ хүн бүр эхний өдрөө ингэж байдаг юм гэж урам өгчихөөд инээгээд явлаа, миний нулимс бүрхээд ирлээ. За гэртээ харъя даа гээд л бөглөрөөд зогсож байгаа машины урт цуваанд ороод зогслоо. Юу вэ? өглөө гэрээсээ авч гарсан идэх юм тэр чигээрээ, би огт өлссөнөө ч мэдэхгүй өдрийг өнгөрөөсөн байна, одоо ч урамгүй юм идэх хүсэлгүй байна.
Эхний 7 хоногт 168 долларын цалин авлаа. Гэтэл миний бензинд зарцуулсан мөнгө 180 доллар, төлбөртэй гүүрээр 6 удаа гарсан байна тэнцүү 24 доллар. Би эхний 7 хоногтоо 204 долларын зардал гаргаж байж энэ ажлыг хийгээд, 168 долларын цалин авчээ. Юу гэсэн үг вэ? би ердөө цалингүй ажилласан байна, харин нэмж 36 долларын зардал гаргажээ. Та минээ ингэж ажиллаж болох уу?
Нэг өдөр нарны өөдөөс бөглөрөөд зогсож байгаад, доошоо очих газрын хаягаа хараад анхаарал сулраад хөл тоормосноос жоохон хөндийрчихэж, нормалдаад урд зогсож байсан машины араас очоод пөг гээд зөөлхөөн мөргөчихлөө. Дотор муухайраад л явчихлаа, яанаа надад жолоочийн хариуцлагын даатгал байхгүй, тэр нь жилээрээ 1000 доллар, үнэтэй хийлгэж чадаагүй. Яаанаа, юу гэх болоо гээд л машинаас буулаа. Эхлээд уучлалт гуйгаад муухан инээх гэж оролдлоо, бүтэлгүй гэдэг нь инээж чадсангүй, ярвайсан байх. Зүрх түг түг гээд цохилж байна. Би мэндлээд байхад тэр эмэгтэй над руу харсан ч үгүй, мэндэлсэн ч үгүй, өөрийнхөө машиныг үзэж байна, би бас дагаад тонгойгоод үзлээ. Хонхойсон юм алга. Надад бол хуучин хэдэн зураас л харагдаж байна. Тэр эмэгтэй:- чи зураас нэмчихлээ, даатгалтай юу гэж байна. Даатгал байхгүй гэсэн чинь, тэр:-тэгвэл утсаа өг, би механикаас засуулах үнийг нь асуугаад, чам руу яръя гээд машины дугаар бичиж аваад саллаа. Хэд хоногийн дараа тэр утасдаад: 500 доллар энэ 7 хоногт над руу шилжүүл гэв. Би 2 долоо хоногийн хугацаа өгөөч гээд учраа хэллээ. Тэр үед миний бага хүү өвдөөд түргэн дуудаад эмнэлэгт хэвтээд гарсан, түргэний тэрэг дуудсаны хөлс 750 доллар төлөх хуудас нь ирчихсэн, бид тэрийг бага багаар төлж байсан юм. Тэр эмэгтэй хүн юм болохоороо ойлгоод надад хугацаа өглөө, гэхдээ хэлж байна: хэрэв өгсөн хугацаанаас хэтрүүлбэл чамайг цагдаад хэлнэ гэлээ. Би ч баярлаад тэр өгсөн хугацаанд нь 3 тасалж байж төлж дуусгасан. Тэр эмэгтэй намайг үнэнч байсан гээд хямдруулаад 450 доллар төлөөд тооцоо дуусгая гэж намайг баярлуулав. Би анхнаасаа шаардаж байсан машин засуулсан receiptе-ээ өгөөрэй гэхэд, тэрээр:
-машинаа засуулахгүйгээр зарсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбараад, машин зарах байсан үнээсээ 500 доллар буулгаж зарсанаа хэллээ. Харин би үүнд нь итгээгүй шүү. Яг үнэндээ би машинд нь зураас нэмсэн гэдэгтээ итгэдэггүй, бас би зураас нэмсэн ч засуулах шаардлага ер байгаагүй. Гэхдээ миний мөргөсөн нь буруу байсаан.

Subscribe to:
Posts (Atom)