Нэг хүн нүдээ ирмээд бичлэг хүлээгээд байна гэсэн, яахав өөр сэдвээр гэхдээ ойролцоо зөвлөлгөө өгьеө, охидууддаа.
За тэхээр байна шүү дээ, мөрөөдлийн ханхүү, арван хуруу тэгш хүн энэ тэр чинь үлгэрт л байдгийн, за яахав кинонд бас байдгиймаа байдгийм хааяа. Яг амьдралд байдаггүй л байхгүй юу. Нээг л мундаг, ухаантай, сайхан, гэр орны ажилд тусалдаг халамжтай Юндэн мөрөөдөөд, хэзээ намайг ирж авах болоо гээд хүлээгээд суугаад байгаа синглэ хүүхнүүд минээ Тийм эр хүн энэ хорвоо дээр оогт байхгүй, байдаггүй юм. Харин тийм эр хүнийг бид л бий болгодийн шд. Өөрөөр хэлбэл, бид нөхрөө ямар байлгамаар байна, тэгж сургадаг байхгүй юу. Эрчүүд чинь өхөөрдмөөр хөөрхөн амьтад байхгүй юу (энэ Гилийн хатан нөхөртөө алуулсаан. Сурв).
Төрөлхийн зарим муу зуршилуудыг нь эвтэйхэн таслан зогсоо. Жишээ нь, нөхөр гэртээ ирээд оймсоо бөөрөнхийлөөд хаа хамаагүй хаячдаг одоо яахуу. Энэ тогтцон зуршдыг нь өөрчлөх маш хэцүү. Энэ шивэртэй оймсоо хураа гэж насаараа хэрэлдэх эс бөгөөс чи өөрөө тайлаад хаясан оймсыг нь үүрд түүх сонголт үлдэжиин. Тэгэхээр яахав, охидуудаа, бид бяцхан заль гаргах хэрэгтэй. Угаалгын машаанаар хувцсаа угаахдаа бөөрөнхийлөөд хаяцан оймсийг нь хараагүй царайлаад угаалгын машаанд хийлгүй үлдээчих. Тэгэхээр дараа 7 хоногт өмсөх оймсгүйгээ ухаарна, тэгээд “миний оймсыг угаагаагүй үлдээчиж” гэж мэгж гомдол мэдүүлэх үед нь анзаараагүй үлдээсэндээ Уучлалт гуй, үнэнгээсээ мартсан юм шиг жүжиглэнэ шүү, маш их харамсаж байгаа аятай л өөрийгөө буруутгаад гэмшээд бай. Олигтойхон жүжиглэж чадахгүй бол зүгээр л Эмэгтэй та өөрөө насаараа оймсыг нь түү за. Тэгээд үргэлжлүүлээд “хайраа, миний хань оймсоо тайлаад шууд угаалгын машаанд өөрөө хийчиж бай, найз нь аягүй бол дахиад л харахгүй үлдээчихнэ” гээд гэмгүй царай гаргаад хэлчих. Яахав ихдээ энэ үйлдэл 2-3 удаа давтагдана л биз, гол нь эцсийн үр дүн шүү дээ. Ингээд сургацан байхад чи бөөрөнхийлсөн оймс энэ тэнд харж уураа барахгүй.
Эрчүүдийн нийтлэг онцлогийг нь ойлго. Наа эрчүүд чинь нүдэн дээрээ байгаа юмыг олж хардаггүй харалган улсууд шуу даа. Үүнийг нь ойлго, өрөвд, өршөө. Тэгэхээр наадуулаасаа “миний хөгшөөн тийм ийм юм тэндээс аваад өгөө” гэх мэтийн хүсэлт бүү тавь. Эрчүүд яг нүдэн дээр нь ил байгаа юмыг олохгүй, сайхан эмх цэгцтэй хураасан хамаг юм самраад хаячдийн. Өөрөө гуйчаад, нөгөөх нь эрсэн юмаа олохгүй онгичоод хаяцан шүүгээ энэ тэрээ чи өөрөө л дахин янзлах ажилтай болох тул иймэрхүү юманд бүү эрчүүдийг зар. Чамд гуйсан зүйлийг чинь олж өгч чадах ч үгүй, дээр нь ажил нэмээ хаячна.
Мөн гэрийн бүх ажлыг эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн ойлголтыг нь дайнгүй, энхийн замаар шийд. Жнь, эмэгтэйчүүд бол гал тогооны ХАТАН ХААН гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчил. Анх манай нөхөр хоол хийж мэддэггүй ээжийн эрх хүү байлаа шд. Миний анхны хүсэлт бол нөхрийнхөө гарын гоймонтой шөлийг идэх хүсэлт байлаа, ууг нь хамгийн хялбархан хоол гэж сонгожиилаа. Гэтэл нөхөр шөлөө буцалсны дараа гоймонгоо хийдгийг мэддэггүй, хүйтэн усанд шууд хийгээд үүрчихсэн гоймонтой хоолоор намайг анх дайлсан юмдаа. Тэгээд бас энэ гоймон их муу гоймон байна, дахин ийм гоймон битгий аваараа гэчижээ. Анх хоол хийх А үсэггүй ногоонхон байснаа одоо бол Мастер Шиф болсон, энэ бол асар том ахиц дэвшил. Энэ үйл явцыг нь чи үнэн сэтгэлээсээ дэмж, хоолны ном бэлэглэ, хамтдаа хоолны нэвтрүүлгэ үз, эхлээд дагалдуулан сургаж, хамтдаа хоол хий. Удалгүй хоол хийх дуртай болоод ирэхээр нь чи аажмаар өөрөө гал тогооноосоо мэдэгдэхгүй хөндийр, гайгүй хоол хийгээд эхэлбэл чи дотроо баярлаад цааш нь өөрийнх нь инерцээр өнхрүүлчих. Тэгээд найз нөхөд, хамаатнууддаа нөхрийнхөө гоё хоол хийдгийг марталгүй зарла. Бас хүмүүс гэртээ урьж нөхрийнхөө сайхан хоол хийдгийг тунхаглаад, муухан хоол хийж таарсан тохиолдолд найз нөхдийг багахан зүйлээр хахуулдаад, амаа нийлүүлэн нөхрөө магтуулах кампаант ажил зохио. Эхлээд яахвээ яах вэ чи нэг хэсэг давс нь ихэдсэн, давсгүй, түлэнхий, түүхий, амнаас унах гэсэн хоол идэх болно. Энэ хэсэг хугацааг худлаа инээж, сайхан хоол байна гэж магтаж байгаад давчихуул, амьдралынхаа үлдсэн хугацаанд эмэгтэй та орой болгон гал тогоондоо ганцаараа хөлдүү мах хөшиглөөд зогсож байхгүй шд.
Ачаагаа хөнгөл. Эмэгтэйчүүд л бүх гадуур дотуур ажлаа амжуулдаг аугаа хүмүүс шүү дээ. Гэхдээ бас ингэж болохгүй ээ. Зарим ажлаа нөхөртөө даатгаж, чи өөртөө найзуудтайгаа уулзаж, саун, гоо сайханд орох цаг гаргах хэрэгтэй шд. Жнь, байрны мөнгө, утасны мөнгө, цахилгааны мөнгө гэх мэт тогтмол гардаг зардлыг төлдөг газруудаа судлаад, нөхрийнхөө ажлын газартай ойрхон салбарыг нь олчих, онлайн төлж болдог бол бүр сайн, тэр газруудтай нь чи өөрөө тохироод, данснаас нь автоматаар төлдөг болгочуул болоо явчина. Одоо монголд ингэж төлбөр хийдэг болж байгаа байлгүй дээ. Үгүй бол нөхөртөө цайныхаа цагаар гүйж ороод төлчих гээд аятайхнаар ийм ажлуудаа даатгачих. Энэ чинь чиний цагийг мааш их хэмнэхээс гадна, ийм төлбөрүүд шууд нөхрийн хариуцах ажил болон нөхрийн хармаанаас гарна гэсэн 2 давуу тал харагджиин.
Аливаа амьтныг сургахдаа идэх юмаар урамшуулдгийг та нар андахгүй л байх, үүнтэй агаар нэгэн эрчүүдийг магтаад л байх хэрэгтэй. Гэх мэтчилэн энэ лээкц бол ингээд хөврөөд л байна, дуусахгүй шд. Ер нь чи дургүй ажлаа нөхөртөө шилжүүлээд байж болно шд. Жнь, чи юм индүүдэх дургүй гэж бодъё. Юм индүүдэж байснаа нөхрөө дуудаад “хайраа өмдөө индүүдэж бай даа, миний баас гоожлоо” гээд жорлонд орж ном уншиж сууж байснаа гарч ирээд, индүүдсэн өмдийг нь магтаад “миний хайр, өөрийнхөө гараар индүүдсэн өмдөө өмсөхөөр өөртөө итгэлтэй их сээгси харагдаад байна” гээд бүлтэрчих, тээд л чи дахин нөхрийн өмд индүүдэх ажлыг үүрд өмдний эзэнд нь даатгачихна.
Эцэст нь сургуультай нохой яадаг билээ дээ, эзнээсээ 2 м-н өмнө гүйж байж, эзнээ хаашаа явах гэж байгааг мэдэрдэг шүү дээ, охидуудаа. За тэгээд амжилт хүсье. Зав гарвал ийм амьдралын хар бор ухаан заахиймсан.
Уншигч эрчүүдэд алуулсан байхаа, энэ бичлэгийг зөвхөн хүүхнүүд унших эрхтэй болгодог хүйсээр нь филтерлэдэг юм байвал эртхэн хэлээрэй, ард түмээн.