Сааралын асуултанд хариулж байна. Сэтгэгдлээр хариулах гэснээ 2 зураг оруулчихвал арай ойлгомжтой байх гэж бодлоо. Би 7 бурхан одыг Австралиас олж хараагүй. Бодвол 7 бурхан зөвхөн дэлхийн хойд хагаст харагддаг байж магад. Гүүглэ ахаас асуувал ч мэдэж болох байх, кк.
Харин энд Crux буюу Southern Cross гэх 5 од их алдартай. Энэ бүлэг од зөвхөн дэлхийн өмнөд хагаст орших улсуудад харагддаг гэнэ.
Энэ хэдэн од Австралийн далбаанд мөнхөрсөн, дээр нь хаа сайгүй австралийн бэлэг тэмдэг болж явдаг.
Харин Шинэ Зеландын далбаанд зөвхөн хэрээс 4 од нь байдаг юм байна.
Showing posts with label Австрали. Show all posts

Friday, November 9, 2012
Wednesday, October 24, 2012
18+
Насанд хүрээгүйчүүл нь ухамсраараа гараад явчаарай (В.И.Мишаа). Күүээ тэгээд энэ анхааруулгыг уншингуутаа би 14 настай байлаа гээд гараад явлаа юу, кк. Үгүй л байх гэж боджээноо. Гараад явж байгаа бол чи хүмүүжил сайтай хүүхэд байна, дараагийн поостыг уншаарай миний дөө.
Би энэ цагаан залуучуудыг яагаад шар хүүхнүүдтэй суух дуртай шалтгааныг нь ингэж боддог байлаа. Азиуд бол маш ажилсаг, үр хүүхэд гэр орныхоо ажилд нөхөрүүдээ нээх оролцуулаад байхгүй, арвич хямгач, мөнгийг хадгалж чаддаг, хоол сайхан хийдэг, ер нь эр нөхрөө хүндэлж ханддаг. Ийм эхнэртэй байхыг эрчүүд хүснэ л биддээ, эрчүүдээ тиймүү. Гэтэл цагаан эхнэрүүд яадаг гэхээр гэртээ хоол хийж идэхгүй, дагтан жаанк фууд захиалж гусаад гэр бүлээрээ бүдүүрцэн, аймаар залхуу, мөнгөнд үрэлгэн, үр хүүхэддээ хайнга хандаад ч байх шиг, эр нөхөртэйгээ эрх тэгш шүү гээд байнга тунхагладаг мэт. За бүгд ийм биш л дээ. Гэхдээ маасс бол нэг иймэрхүү санагдаад байгаа юм. Гэтэл цагаан залуучууд ази хүүхэнтэй суух бас нэг чухал шалтгаан байдгийг саяхан сонслоо. Тээд та нарт сонирхуулах гээд. Надад бол үнэн домбоо санагдаад тэвчсэнгүй, энэхүү поостыг шахчиина.
Ингэсийн, манай найз 2 гэр бүл байнаа. Эхний гэр бүлийг А гэе. А гэрийн эзэнтэй хамт ажилладаг цагаан залуу нэг өдөр чухам "өнөөдөр миний төрсөн өдөр, орой хариад авгайтайгаа сайхан сээкс хийнээ" гээд баярлаад байж гэнэ. А гайхаад "сээгс хийхэд юундаа баярлаад байгаан, тэр чинь танай эхнэр биддээ, дуртай цагтаа л эхнэртэйгээ сээгс хийдгийн байгааздээ" гэж л дээ. Гэтэл нөгөө цагаан залуу "үгүй шдээ, бид нар гэрлэхдээ л 7 хоногийн тэд дэх өдөр сээгс хийнэ гэсэн гэрээтэй. Гэрээгээ мөрдөхгүй бол болохгүй шдээ. Харин өнөөдөр миний төрсөн өдөр учраас манай эхнэр надад үгүй гэхгүй" гэж гэнэ. Тэгээд А сонссоноо Б-д ярьжээ. Б ажлынхаа хамт ажилладаг цагаан залуугаас ҮНЭН ҮҮ гэж асууж. Тэгсэн тэр залуу нь бас "Тииншдээ, ихэнх цагаанууд гэрээтэй, гэрээнийхээ дагуу л сээгс хийдэг. Гэхдээ цөөнх нь тийм гэрээ хийдэггүй" гэж баталжээ. Үүнийг сонссон зарим монгол аавууд хүүгээ цагаан хүүхэнтэй суулгаж чангалаад яахав гэж бодлоо өөрчилсөн гэнэ, кк. Иймд цагаан залуучууд ази хүүхнүүдтэй суух дуртай байхаас яахынбээ, ази хүүхнүүд нөхөртөө Всегда готова л биддээ, үгүймүү.

Thursday, October 4, 2012
Хөрш афган 2
Өнөө афган хүүхнээ бичнээ. Нээх хов зөөж байгаа юм шиг, хэхэ. Гэхдээ бусад орны соёл зан заншил сонирхолтой санагдаад бичиж байна л даа. Өмнөх бичлэгийн коментуудад дурьдсанаар Лалын шашинтнууд маш гэр бүлсэг хүмүүс гэдэг нь үнэн юмаа. Манай хөршийн ах дүү 10 гэр бүл аав ээжтэйгээ байнга л уулзалдан, ирэлцэж очилцож байна. Нэгнийх нь асуудал нөгөө 9-н асуудал гэсэн үг. Жишээ нь: хөрш хүүхний нэг ахын эхнэр хүүхэд гаргадаггүй гэнээ. Энэ бол маш ноцтой асуудал юм байна, эдний хувьд. Одоо ах нь 42 настай, эхнэр нь 40 настай, гэрлээд 12 жил болжээ. Энэ хооронд эхнэр нь хүүхэд гаргаагүй тул ах дүү 10лаа дээр нь аав ээж нь оролцоод, сүүлийн 5 жил бөөн юм болж байгаа юм байх. Хэрэв тэд нутагтаа байсан бол асуудлыг аль эрт амархан шийдэх байсан гэнэ. Хүүхэд гаргадаггүй хүүхнээ шууд төрхөмд нь буцаачихдаг гэнэ. Эсвэл 2 дахь эхнэрээ авдаг гэнэ. Дээрх 2 тохиолдолд эхнэрийн нөлөө оогт байхгүй. Нөхөр эсвэл нөхрийн талынхан шийддэг гэнэ, асуудалгүй гэнээ. Угаасаа эд нар 4 хүртэл эхнэр авах эрхтэй байх шүү. Асуудлын гол нь эд нар Австралийн иргэн гэдэгт байгаа гэнээ. Ах нь 12 жилийн өмнө эхнэрээ афганаас олж ирсэн байтал, афганд төрхөмд нь буцаах нь мэдээж хэцүү, Австралийн иргэн эхнэр өөрөө л афган яваад алга болдоггүй юм бол. Тэгэхээр дараагийн сонголт болох 2 дахь эхнэрээ авмаар байдаг бодвол Австралийн хуулиар 2 эхнэр авахыг хориглодог л байлгүй дээ. Афганд бол ах эхнэрийнхээ үгийг саналыг огт авч хэлэлцэхгүй. Гэтэл энд 2 дахь эхнэрээ авмаар байдаг ахын эхнэр салахгүй гээд байгаа гэнэ. Эхнэр нь салахгүй гээд байгаа болохоор дараагийн эхнэр гэх асуудал байхгүй юмуу хаашаа юм бэ, миний ойлгосноор. Ингээд нөгөө муу хүүхэд гаргадаггүй хүүхнийг “санаачлагаараа сал энтэр” гээд 10 талаас нь боорлоод байгаа юмаа даа янз нь. Бусад хүргэн бэрүүдийн адилаар, тэр хүүхний бүх л хамаатан садан афгандаа байх, Ганцаардаад хэцүү л байдаг байх даа. Хөөрхий амьтан хүүхний хувьд нөхрөөсөө салаад бүх амьдрал нь утгагүй болох мэт, өрөвдөлтэй. Гэтэл нөгөө талаас нөхөр нь үр удмаа үлдээмээр байдаг. Ахынх нь энэ асуудал 10 гэр бүлд тулгараад байгаа том асуудал гэнээ. Уг нь австралид үр суулгуулаад хүмүүс хүүхэдтэй болоод байдаг. Бас зарим эхнэр нь хүүхэд олдоггүй бас тээж чадахгүй хүмүүс Тайланд руу явж нэг эмэгтэйгээс өндгөн эс худалдаж аваад, 2 дахь эмэгтэйгээрээ тээлгээд хүүхдийн 3 дахь ээж хүүхдээ тэврээд хилээр ороод ирдэг юм байна лээ. Иймэрхүү натурал бус аргуудыг энэ лалын шашинтнууд зөвшөөрдөггүй юм болов уу, би ч асуугаагүй.
Monday, October 1, 2012
Хөрш афган
Манай хажуу байранд афган айл байх. Нөхөр нь ажил хийгээд эхнэр нь гэртээ хүүхдүүдээ харна. Том хүү нь сургууль явна, бага хүүгээ гэртээ харна.
Манай бага хүү сургуулиа тараад хэсэг сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглоно. Тэр афган хүүхэн том хүүгээ сургуулиас нь авангаа бага хүүгээ тэнд тоглуулна. Тэгээд бид хүүхдүүдээ тоглох хооронд хэдэн үг солиноо.
Тэрээр их сайхан ааштай, яриа хүүхэн байдаг юм. Тэднийх 1992 онд австралид ирж суурьшсан байгаа юм. Хамгийн анх тэр хүүхний аавынх нь ах дипломат алба хашдаг байсан тулдаа Австралид ирж суралцаад, тэр чигтээ эндээ иргэн болж үлджээ. Тэр ах нь өөрийн эхнэр хүүхдээс гадна, дүүгийнхээ гэр бүлийг бас татаж авчирч. Ингээд манай хөрш насанд хүрээгүй байхдаа австралид ирж иргэн нь болжил дээ. Тэр үед Австралийн иргэн болох их амархан байсан байгаан. Одоо хууль нь жил ирэх тусам чангараад л байх шиг. Намайг ирсний дараа хүртэл хуулиа өөрчлөөд авсан шүү. Хөршийн аав ээж 10 хүүхэдтэйгээ 1992 онд эндхийн иргэн болжээ.
За би гол хэлэх юмаа бичье. Хөрш маань лалын шашинтай. Эдний ах эгч дүү 10 хүүхэд нь австралийн иргэн болсноосоо хойш бүгдээрээ эхнэр нөхрөө Афганистан явж олж ирсэн байгаа юм. Надад энэ их гайхалтай санагдлаа лд. Жишээ нь, хөрш хүүхэн насанд хүрээд, боловсрол олж аваад, одоо гэрлэх боллоо гэх үедээ, Австралид хэд хэдэн гэрлэх санал авсан мөртлөө татгалзан, заавал Афганистан явж нөхөртэй болжээ. Ердөө 6-н 7 хоногийн визтэй афган нисээд тэндээсээ нөхөр олоод ирнэ. Та нарын санаанд багтаж байна уу? Тэр хугацаанд манай хөрш өвөөгийндөө буусан байгаа юм. Өвөө нь энэ хүнтэй суу гэж нөхрийг нь зааж өгч л дээ. Нөхөр болох хүн нь дараах 2 шалгуурыг хангах ёстой гэнэ. 1-рт, шашин ижил байх ёстой. 2-рт, сайн хүн байх ёстой гэнээ. Тэрнээс баян ядуу хамаа байхгүй гэнэ шүү. Тэгээд л өвөөгийн зааж өгсөн нөхрөө аваад хүрээд ирсэн. Нөхөр нь аймаар ядуу айлын хүүхэд. Ер нь хэргээр ядуу айлын хүүхэдтэй суудаг гэнэ. Эдний ах дүү нар бүгд афганистанаас ядуу айлын хүүхдүүд авч австралид авчирч тэжээх ёстой гэнээ. Тэр эхнэр нөхрүүдийн афганистанд үлдсэн аав ээжийг бас хамт тэжээдэг гэнэ. Тэгээд эд нар бүгд л бололцоогоороо нутгаасаа хүн авчирч эндхийн иргэн болгодог гэнэ. Энэ хөршийн маань нөхрийн аав ээж дүү нар нь аюултай дайнтай газар амьдарч байсныг мөнгө төгрөгөөр тусалж байж Пакистан рүү нүүлгэсэн гэнээ. Одоо нөхөр нь ажил хийж олсон мөнгөө бүгдийг шахуу ар гэр лүүгээ явуулдаг гэнэ. Нөхрийнхөө аав ээж дүү нарыг австралид авчрах гэхээр 2 удаа татгалзсан хариу авсан гэнэ. Дээр нь энэ хөрш хүүхний ээжийн дүү нь нөхөргүй 13 хүүхэдтэй афганд байдаг гэнэ. Ээжийнхээ дүүд энэ ах дүү 10-лаа сар бүл ээлжлээд 200 доллар явуулдаг гэнэ, бүр хуваарь гаргацан. Эднийх манайх шиг л навсархай байр хөлсөлдөг. Уг нь австралийн иргэн байна даа өөрсдөө мооргэждээд сайхан хаузтай болчих боломж зөндөө. Гэвч тийм биш. Эхнэр нь гэртээ 2 хүүхэд хараад суухаар австралийн засгийн газар хүүхдийн мөнгө гэж 7 хоног бүр овоо хэдэн доллар өгдөг гэнэ. Дээр нь байргүй, байр түрээсэлдэг иргэддээ түрээсэндээ нэмэрлэ гээд бас мөнгө өгнө. тэрийг нь авах гэдэг юм уу эсвэл бүүр гэгээрцэн материаллаг юмс тоохоо больцымуу хэн мэдлээ. Иймд эхнэрүүд ер нь ажил хийх хэрэг байдаггүй ч байж магад. Хөршийн ах эгч 10-лаа ядуу афган олж ирдэг байж гээд болоогүй, одоо нөгөө ах эгч нарынх нь энд төрж өссөн хүүхдүүд эхнээсээ насанд хүрээд хүнтэй суух болсон чинь яаж байна? Нөгөө замнал үргэлжлээд, тэд бас л 6-н 7 хоногийн виз аваад нутаг руугаа эхнэр нөхөр авах гээд явж байна. Энд төрж өссөн хүүхдүүд нутагтаа байгаа хүүхдүүдээс шаал ондоо орчинд өсөж хүмүүжиж байгаа болохоор надад 2 хүүхэд нь хоорондоо таарахгүй хэцүү юм шиг. Гэхдээ шашин гэж зүйл хүчтэй юмаа.
Үүнийг юу гэж ойлгох вэ? Нэг бол тэд маш их эх оронч хүмүүс юмуу даа. Нутгийнхаа нэг ч гэсэн хүнийг бишээ нутгийнхаа нэг хэсэг хүмүүсийг сайхан амьдруулах гэсэн чин хүсэл үнэхээр эдэнд байна. Эсвэл шашны маш хатуу номлол. Өөрөөр хэлбэл, чи хэн нэгэнд тусалбал бла бла ....... ч юмуу. Би сайн мэдэхгүй л байна.

Friday, September 28, 2012
83200 доллартай бол та юу хийх вэ?
Та нарт энэ их мөнгө байсан бол юу хийх вэ?
Би ийм их мөнгөтэй юм шиг санагджээнүү? кк. Би ийм их мөнгөтэй байсан юм шиг байна гэхгүй юу, хаха.
Манай энд байрны түрээс Амээрикээс үнэтэй. Амээрик Японд байрны түрээсийг сараар нь тооцож авдаг. Гэтэл Английг дагасан улсууд ийм нарийн тооцоотой юм байлгүй дээ. 7 хоногоор байрны түрээсээ төлнө. Өөрөөр хэлбэл, сард 30-31 хоног байхад, 7 хоногоор тооцоо хийхээр, 28 хоног болгоод сараас хасвал сар бүрын тэр илүү 2-3 хоногийг хүртэл ягштал тооцоод байна.
Манай хөлсөлж байгаа байр бол хотын төвөөс хол, галт тэрэг явдаггүй, далайн эргээсээ хол газар байрладаг гэхээр нээх үнэтэй дүүрэг биш л дээ. Дээр нь манай байр үнэн муу нөхцөлтэй. Анх манай байрны түрээс 7 хоногийн 400 доллар хүрдэггүй байлөө. Гэтэл хажууд нэг том шоппинг сэнтэр нээгдээд, мөн жил бүр бүх л юмны үнэ өссөөр байгаад манай түрээс энэ жил 7 хоногийн 400 доллараас нилээн хэтрээд явцан. Ингээд дөнгөж сая би энэ 4 жилд байрны түрээсэндээ хэдийг төлжүү гээд бодлоо. Дундажаар 7 хоногийн 400 доллар гээд тооцъё. Жилд 52 ширхэг 7 хоног байдаг, тэрийгээ 4 жилээр үржүүлэхээр 83200 доллар төлжээ. Аая, аймаар их мөнгө төлсөн байна шд. Хэрвээ би синглэ бол байр хөлслөхгүй аймаар баяжих байснаа энд хэлжил байжээ, кк. Бас нөхөр бид 2 хүүхдүүдээ монголд үлдээсэн бол айлын хажуу өрөөнд шопроотлоод их л мөнгө хураах байв ч гэх шиг.
Тэгээд би бодлоо л доо. Хэрэв би 83200 доллартай монгол буцсан бол юу хийх байсан болоо гэж. Мэдээж толгойд "бизнес хийнээ" гээд шуушаа ороод ирж л дээ. Харин яг юу хийх вэ гэсэн чинь юм орж ирдэггүй ээ. Мэдээж тэр мөнгө надад байхгүй тул ямар ч санаа орж ирэхгүй байгаа бололтой.
Ингэхэд таанууд 83200 доллартай бол юу хийх вэ? гэж нэг асуугаад үзий.

Friday, June 1, 2012
Гэмшлээ
Дэлгүүрт нохой муур гээд төрөл бүрийн амьтны хоол байдагтай ижил, шувууны хоол ёоз ёозоороо байнаа. Шувууны хоолон дунд туулайны хоол харагдана.
Сая 2-3 хоног шувууны бүсийг чангалах гэсэн биш би өөрөө сэтгэл шаналаад мөнгө хэмнэхээсээ илүү юм боллоо. Яршиг зүгээр би өөрийнхөө бүсийг чангалдгаараа чангалъя, шувуунууддаа хоол өгдгөөрөө өгч байгаад л явъя даа. Сүүлдээ гэмшил төрөөд, шувуундаа хоол харамлаад байгаагаа бодож нервтээд, бүүр хачин болчлоо. Нүгэлээ наминчлаад 5 кг хоол авлаа, уг нь 2 кг хоол авч өгдөг байлаа. Гэхдээ 2 кг хоол 4 хоногт дуусаад байгаа. мангар олуулаа ирээд хоол хуурайлаад байгаа, кк. Шувуунууд өглөө бүр орилолдож, хоол нэхэж биднийг сэрээдэг байснаа, одоо бүүр хушуугаараа цонх тогшиж хоол нэхэж байна шд, кк. Тэгээд цонхон дээр суучаад, босоочээ л гээд байх шиг, гэр дотогш биднийг хараад, юу хийж байна нэг бүрчлэн сонирхон харна, бидэнтэй хамт зурагт үзнэ, гал тогооны цонхны гаднаас эд нар юу хийж идээд байнаа гэх шиг хоол хийхийг бүр нэг бүрчлэн залхуурахгүй харна. Харц тулгарна, бидэнтэй ярина, даанч юу гээд байгааг нь ойлгох биш.
Нээрээ сүүлийн үед possum гэдэг амьтан манай балкоон дээгүүр гүйлдээд, гэрт орж ирчих гээд байгаа шд. Балкоон дээрээ алим гадил тавихаар модноос буугаад ирнэ. Шувуунууд гэгээтэйд шавна, харин энэ поссум гэдэг амьтан харанхуйд гүйлдээд ирдгийн. Хүнээс айхгүй юмаа. Дээр энд түүний тухай бичиж байжээ.
Friday, February 24, 2012
Сургуулийн каампуст байх амьтад 2
Сайхан шинэлж байна уу? гадаадад байхаар монголд байгаа хүмүүст атаархдгийн, сайхан шинэлээд, ах дүү нартайгаа уулзаад, золгоод. Зарим хамаатнуудаа Цагаан сараар л жилд ганц удаа хардгийншд. Сайхан баяр шүү. За гэхдээ гадаадад Цагаан сар тэмдэглэхэд бас давуу тал байнаа байна, над мэтийн тэвчээргүй хүмүүст. Монголд бол Цагаан сарын 3 хоногт 3 кил нэмэгддэг байхгүй юу, дараа нь илүүдэл жингээсээ салах гэж бас баахан ажил болдгийн. Тэгэхээр гадаадад шиэнэлэхийн давуу тал бол Цагаан сараар таргалж, ноормоо алдаж, стрээстэхгүй юм байнаа, хэхэ.
Нээрээ дараагийн бичлэгээр би яагаад бөх үзэх дуртай болсон, хэрхэн заалны барилдаан үздэг байв, бүтэн сайны өглөө эрт босч спортын төв ордны гадаа хөлдөж үхчих гээд билээтэнд оочирлож, хэн гэдэг бөхөд дурлаж байв, хаха, бас болоогүй ээ билээт шаглаж, өөрөө үнэгүй үздэг байсан тухайгаа Сар шинэдээ зориулсан бичлэг хийнээ, амлажээн, хаха. Ингээд л тийм юмны тухай бичнэ гэхээрээ л алга болчдог шүү, та гуай.
За за өнөөдрийн сэдэв рүүгээ орж, гарчгандаа жаажигнии. Гол нь ямар гарчиг тавьсан, нээх хадуураад байхгүй тэр юмаа бичиж бай даа, Гилийн хатан гуай.
Энд хэдэн дэгдээхий байна вэ? Дэгдээхий гэж бичдэг болсон гэсэн үү? миний багад Дэгдээхэй гэж бичдэг байжүүлээ.
Ангаахай гэж бичдэг байсан. Одоо арай Ангаахий гэдэг болцон юм биш биз дээ?
Энэг голийсон сайхан амьтныг хар даа. Кинуун дээр шорлочоод, түүдэг гал дээр эрүүлээд шарж идээд байдгийн, амттай эд байх даа, идэж үзсиимсаан.
Овоо урт 60 санж байх шиг байна лээ.
Өө энэ одоо амьтан бишшүү. Зураг дардаг өдөр ийм гуталтай явж байжээ (гарчгандаа жаажигнаачээ. Сурв).
Энэ бол цонх угаадаг Спайдэрмээн. Ийм ажил хийдгийм билүү, их л үнэлгээтэй байхдаа. их гоё санагдаад байгаан. Эр зориг шаардсан, хаха. Энэ сургуулийн кампууст бишээ, хотын төвд байна (хөөе гарчгандаа гарчгандаа. Сурв).
Saturday, June 25, 2011
Ойлгомжгүй зүйл зөндөө зөндөө
Барималчийн асуултанд болгооёо, хэхэ. Би яг энэ тухай бичих гэжиитэл чи асуулчлаа.
Энд одоо өвлийн эхэн сар шувтарч байнаа, цаана нь дахиад 2 сар би гэртээ бээрсэн ялаа шиг хөнжлөө чирсэн чигтээ жорлон орно шуу даа. Эндхийн хүмүүс манийх нь толгойг эргүүттэл нээх ойлгомжгүй хувцасланаа. Монголд цонхоор харж байгаад, өө нартай байна, хүмүүс тийм хувцастай явж байна гэж баримжаа аваад хувцаслаж болдог доо. Энд тэгэх арга алгоо. Би 2 цамц, жинс, пүүзтэй өвөлждийн, гэхдээ голдуу гаднах цамцаа тайлаад, ханцуйгаар нь бүсэлчнэ, танхайдуу. Гэтэл хүмүүс зарим нь, азиуд болон халтарууд үстэй гутал, өдөн куртка, ноосон малгайтай бээвийгээд л байна шуу даа. Нөгөө хэсэг нь цагаанууд голдуу салаан углааш, шорт, майктай өвөлжинө дөө, ядаж подвоолк ч биш. Автуусанд өглөө цагаанууд шууд шүршүүрээс гараад ирсэн болтой, үс нь шаал нойтон ус дусалцан, нүцгэн шахуу явахаар эхлээд гайхдаг байлаа шд. Энэ цагаанууд нээх чийрэг төрцөн, эр эмгүй л шалдан гүйлдээд байхын, зарим хүйтэн өдөр би тэднийг хараад л даардгийн. Угаасаа эрс хүйтэрддэггүй болохоор энэ зэргийн хүйтэндээ дасан зохицсон байдгийн байлгүй дээ.
Япон ч гэсэн дээ. Япон охидууд хар хүйтэнд шалдан гуяа гаргачихаад, хүзүүгээ зузаан ороолтоор ороочоод л яваад байна. Гэтэл -40 хэм хүртэл хүйтэрдэг монголоос ирсэн биднүүс өвөл нь хөлдөж үхэх гээд дотуураа ноосон өмдтэй л өвөлждгийн шд.

Saturday, June 18, 2011
Амралтын өдрүүдээр
би юу хийгээдайнаа.
Манай нэг найзын дүү нь нөхөртэйгээ Солонгост амьдардгийн. Дүү нь Сөүлээс ирж энд хэд хоносон юм. Ирэхэд нь найз Сиднэйд ирж дүүгээ тосож аваад, хөдөөнөө хэд хонуулаад буцааж байгаа юм. Найз хөдөө амьдардаг болохоороо дахин наашаа ирэхгүйгээр намайг 5 дахь өдрийн орой галт тэрэгнээс дүүгээ тосоод аваад гэртээ хонуулаад хагас сайнд онгоцонд суулгаад өг гэж үүрэгдлээ. Тэгээд намайг нөхрөөсөө их пиав уудаг гээд надаа пиав явуулсан байгаа юм. Хамгийн гоё бэлэг нь пиав уухдаа шилтэй пиаваа дотор нь хийгээд барьдаг уут. Өмнө нь манайд ирэхдээ намайг пиавчин гээд өөрийнхөө хэрэглэж явсан, зураг дээрх баруун талын уутыг өгсийн. Сая зүүн талынх нь цахилгаантай уутыг дүүгээрээ өгч явуулжээ. Би ийм бэлэг аваад хөөрөөд, өгч явуулсан пиавыг нь дор нь гусаа хаясаан. Надаа их таалагдаад байнаа, надад пиавыг стакаанд хийлгүй, шилээр нь уувал илүү амттай юм шиг санагдаад байдгийн. Хүйтэн пиав хөлрөөд, гар дааруулаад байдаг шд, хэрэв хүнтэй гар барих болбол нойтон хүйтэн гартай учраас зайлсхийгээд шууд үнсэх хэрэг гараад байдгийн. Хулганы дэвсгэр хийдэг материалаар хийсэн юм шиг. Хулганы дэвсгэр гэхээр та нар ойлгож байна уу, Аягүй бол ойхгүй байгаа даа. Гадаадаар Mouse pad гээ биччүүл ойлгоо явчина бээз.

Энэ байна. Даанч цагаанууд ирээд алж хядсаар байгаад 20-р зууны эхээр устцан юм байна лээ. Сайхан амьтан байгааз. Өөр баавгай, янз бүрийн олон амьтан цагаануудын суурьшлаас устаж алга болсон харамсалтай түүх олон юм билээ, музей энэ тэрийг нь үзэж байхад. Одоо бол майр хамгаалнаа, жишээ нь манай мужийн эмблээм болсон Waratah гэдэг цэцэг байнаа.

Энэ цэцгийг тасалбал ер нь шууд шорон байх шүү.
За би юу хийгээд байгаа билээ дээ. Найзын дүүг орой галт тэрэгнээс тосож аваад, хагас сайны өглөө хоол хийж өгөөд, онгоцны буудал дээр аваачаад хаячлаа. Дараа нь хүүхдүүдтэйгээ сэлж дуусаад, гэртээ ирж хуушуурдаад, номын сан орж хүүхдүүд баахан ном ДиВиДи зээлээд, би одоо л хичээлээ хийх гээд сууж байна. Энд номын сан нь майр буянтаймаа, хөөрхий. Мань мэт нь хүүхдийн ном, күүкэлдэйг нь худалдаад аваад өгчиж чадахгүй, номын сангаас зээлээд л хүүхдүүддээ үзүүлээд л байна даа. Ер нь ингэж номын санд хөрөнгө зарах нь эргээд нийгэмдээ маш их хэмнэлт хийж байгаан шдээ. Хүүхдүүддээ хэдэн ном ДиВиДи харамлахгүй байснаар зөв хүмүүжилтэй болгоод иргэншүүлээд байх чинь ирээдүйдээ тухайн улсдаа л хэрэгтэй шүү дээ.
Бүтэн сайнд манай Фа нүүнэ, намайг нүүлгээд өг гэсэн. Сургуулиас хойш 10 кмт байр хөлсөлж байснаа, одоо урагшаа 15 кмт байр олсон гэнээ. Синглэ юм байж 2 том чамдаан, 4 том цүнх, тэгээд гал тогооны хэрэгсэл, дугуй гэх мэт бас бус зөндөө л юмтай гэнэ. Ямар ч байсан миний машаанаар 2 рэйс хийхнээ. Бүтэн сайны өдрийн хагас Фаг нүүлгээд дуусна.
Жич: За тэгээд зарим нэг хүмүүс намайг битгий Барлаг гээд байгаарай. Бас зарим нэг хүмүүс найзуудыг маань Хүн зараад сурцан гарууд байна гээд байгаарай. Мөнгөөр хэмжих боломжгүй юм гэж энэ дэлхийд зөндөө байдгийн. Нэмээд энэ уут чинь үнэгүй байдгийн гээд бүү мияалаад байгаарай. Надад үнэгүй олдохгүй л юм байна.

Пиавны шилэн дээр болон хайрцган дээр нь Тасманы бар гээд сайхан амьтны зураг байна.

Saturday, June 11, 2011
Хямд Гутал Хаанаас
Урнаагийн үлдээсэн Хямд арьсан гутал хаанаас авах вэ гэсэн сэтгэгдэлд хариулт болгооёо. Мөн Б утасдаж энэ талаар лавласан тул блогтоо анх удаа эмэгтэй хүн шиг гутал хувцасны тухай мэдээлэл оруулъя. Уг нь маний блогийн бичлэгийн чиг хандлага "Миний амьдрал, тэмцэл" шуу даа, хаха нүсэр нэрлэчихсэн үү. За яадгийн яадгийн, ийм үг толгойд ороод ирлээ.
Энэ хагас жилд 10 гутал авцан гэсэн чинь би нээх баяжчихсан юм шиг сонсогджиинуу? Энэ 10-т чинь углааш, сандаал, пүүз орно шүү дээ. Тэгээд ч энд гутлын ул тэсдэггүй гээд аль өнгөрсөн жил би нэг бичиж байсан санагдаж байна. Өмнөх жилүүдэд өөр хүний хормой иддэг байсныг бодвол энэ жил өөрийнхөө урд хормойгоо урж идээд л явжийн.
Мань мэтийн ядуучууд Target, Big W, K mart гэх мэтийн ардын дэлгүүрүүдээс зарим нэг хувцсаа авах ч гуталыг эдгээр дэлгүүрүүдээс авалтгүй. Эдгээрт арьсан гутал байх ч үгүй, баахан хужаагийн муухай загвартай харвал нүд өвдмөөр юмнууд байдгийн. Би голдуу wittner, williams, colorado, mathers, Freelance зэрэг гутлын төрөлжсөн дэлгүүрүүдээс гутал авдгийн. Өө бас Myer-аас авнаа. Diana Ferrari, Nine west, Sandler-н гуталнууд бас зүгээр, эдгээр нь өөрсдийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдахаас гадна, Williams Mathers-аар зарагдана. Өөр нилээн олон гутлын дэлгүүр байх ч гутал нь голдуу арьсан биш, цөөхөн арьсан гутал нь нээх хямдардаггүй юм.
Одоо эндхийн санхүүгийн жил нь дуусч байгаа юм. 7 сарын 1-ээс санхүүгийн шинэ жил эхэлнэ. End of financial year sale явагджийна, одоо. Энэ үеэр гутал дээд тал нь 50% хямдарсан харагдана лээ.Хэрэв чамд үнэхээр тэр гутал чинь таалагдаад, авч өмсөхгүй бол нойр чинь хүрэхгүй бол дараа нь харамсахгүйн тулд одоо ав ав, алга болчдийн. Харин эндхийн өвөл дуусаад, 8 сарын сүүл, 9 сард монголд хавар намар өмсөх арьсан гутал майр хямдарнаа. Гэхдээ мэдээж сонголт муудаад ирнэ шуу даа. Размээр, өнгө, загварын аль нэг нь таалагдахгүй болоод ирнэ. Гэхдээ л жирийн нэгэн шуналтай эмэгтэй би яаж тэсэх вэ дээ.
dfo гэж дэлгүүр байнаа. Эндхийн Колорадо гэхэд л бусад салбартаа цөөн үлдсэн үлдэгдлүүдээ эндээ татчихдагийн байна лээ. ДиЭфӨү-д бас олон гутлын дэлгүүр бий. Энд бол жилийн 4 улирал хямдралтай.
Гутлын дэлгүүрт чиний яг дурлаад байгаа гутал байхгүй, бусад салбарт нь байгаа тохиолдолд худалдагч нар нь аль салбарт байгааг шалгаад хэлээд өгнө. Ойрхон бол өөрөө очоод авчина, хол бол эднүүс өөрсдөө үнэгүй авчраад өгдгийн. Харин бүүр өөр мужид байгаа тохиолдолд шуудангийн зардлаа чи өөрөө нэмж төлөх шаардлагатай.
Би гадар дотор нь 2-лаа арьсан гутал авдаггүй. Арьсан боловч, дотор нь даавуу, өөр ямар материал байдгийн, дотортой гутал авнаа. Доторлогоо нь арьс бол чийг татна, бас хүйтэнд хайрдаг талтай. Туфль, сандаал мэдээж арьсан дотортой байх өөр хэрэг.
Хангалттай юу? Үгүй бол сээгийгээр тодруулах юм байвал үлдээнэ биз.

Saturday, May 28, 2011
Сиднэйн Монгол бүсгүйчүүд
оворгүй байхымаа. Анх ирээд хэд хэдэн өөрийн үеийн бүсгүйчүүдтэй танилцлаа. Тэд намайг ТА гээд л би ч тэднийг надаас дүү л юм байх гэж бодож байтал, харин нөхөр хүүхдүүдээ танилцуулсан чинь юу вээ, хүүхдүүд нь 16 эсвэл 18 настай ч байх шиг. Гэтэл манай хамгийн том хүүхэд дөнгөж 12 настай шд. Тэд энд эрүүл орчинд стрээсгүй амьдардаг болохоороо хөгширдөггүй юм байхдаа. Би ч атаархсандаа тэднээс "та нар одоо мөнхийн ус уучаад ингээд залуугаараа байдгаад байдгиймуу эсвэл 13тайдаа хүүхэд гаргачихдиймуу" гээд л аваа хаясан, хаха.
Monday, April 25, 2011
2011-4-25 ANZAC day
Энэ өдөр болбасу их бороотой хүйтэвтэр өдөр байлаа. Энэ өдрийн талаар ангийн дарга Алимаагийн бичсэнийг эндээс уншаарай. Би тайлбаргүй хэдэн зураг шахчий.
Ийм парад жил бүр болдгийн.
Би их хүнд нөхцөлд зураг дарсаан, хүйтэн бороотой, зургийн аппарат норчих гээд, урд маань 2 хүн зогсож байсан болохоор завсар зайгаар нь зураг дарах гээд л, ядаж байхад тэр 2 гартаа барьсан Австралийн жижиг дарцгаараа даллаад нэг салахгүй, хажууд хүмүүс хоол идээд, гоё үнэрт ходоод хонхолзоод өлсөөд, хаха. Зураг дарах гээд л яг фокус таараад дарах гэнгүүт нөгөө 2-н далбаа нь аппаратны өмнүүр ороод ирэнгүүт аппаратны фокус нь шууд дарцган дээр шүү дээ. Тээд нь ард нь хэдэн сүг сүүдэр шиг бүдэг бадаг юм гарчаад, зураг алаад байхын.

2011-4-24 Усан онгоцоор хот руу
орлоо.
Энд автуус, галт тэрэгнээс гадна нийтийн тээвэрт усан онгоц явдгийн. Зарим хүмүүс өдөр бүр ажилдаа усан онгоцоор явна. Бүтэн сайн өдөр гэр бүлээрээ тэнэхэд хөнгөлөлттэй билетээр үйлчлүүлж болно. Нэг хүний 2,5 доллар, өдөржингөө автуус, галт тэрэг, усан онгоцоор хэдэн ч удаа бууж суугаад яваад байж болдгийн. Гэтэл би сургууль руугаа зөвхөн нэг талдаа 2,5 доллараас үнэтэй явна даа.

Saturday, February 26, 2011
Би дуртай...
эндхийн дуртай зүйлүүдээ жагсаавал барагдахгүй, онцгой дуртайнуудаа жагсаая.
...өглөө үдэш, өвөл зун хэдийд ч шүршүүрээс гараад, нойтон үстэйгээ гараад явчихаж болдогт нь би дуртай.
...жилийн ихэнх сард нь шалдан нүцгэн явдагт нь би дуртай.
...зам дээр мөргөлдчихсөн 2 машины жолооч нар машинаасаа бууж ирээд л, хөхрөлдөөд л, бие биенээ нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадаад л, хамтдаа тамхилдагт нь би дуртай.
...шилтэй пивоны бөглөө нь эрзваатай, эрчүүдийг онгойлгоод өг гэж царайчлахгүй, өөрөө эргүүлээд л онгойлгож болдогт нь би дуртай.
...зам хичнээн их бөглөөтэй байсан ч туслах замаас гол зам руу нийлж байгаа машинуудыг гол замын жолооч нар нэг нэгийг урдуураа оруулдагт нь би дуртай.
...цав цагаан пүүз хар болдоггүйд нь би дуртай.
...улаан, ногоон өнгийн гутал, этгээд хачин хувцас өмссөн ч, бүр сээксий хувцасласан ч хэн ч юу ч гэдэггүйд нь би дуртай.
...улирал дуусахаар үлдэгдэл хувцаснуудаа навс хямдруулдагт нь би дуртай.
...охид хүүхнүүд нь таалагдсан залуу руугаа очоод шууд л яриа өдөөд танилцаж чаддаг эм зоригт нь би дуртай.
Бас дургүй юм байна шд. Эндхийн дэлгүүрүүд яагаа ч үгүй эрт 5 цагт хаадагт нь би шоппинхоликтой юм болохоороо дургүй ээ. 7 хоногийн ганцхан Пүрэв гаригт орой 9,30 хүртэл онгойдог юм. Учир нь бүх албан байгууллагууд цалингаа 7 хоног бүрийн 4 дэх өдөр өгнө, дэлгүүрүүд нь эргүүлээд тэр өдөр нь цалинг нь хураагаад авчихдаг юм.

Wednesday, February 9, 2011
Туулай жилийн мэнд хүргээд хэдэн зураг
Австралид Хятадууд үнэн хүчтэй байнаа. Төрийн сайдаасаа авахуулаад доошоогоо бүх шатанд хятадууд байна шд. Харахад яг хужаа, хятад овогтой сайд байхаас гадна, харахад цагаан мөртлөө хятад овогтой хүмүүс төрийн толгойд нь зөндөө, их нөлөөтэй байнаа. Энд хаа сайгүй 2 сарын 6-нд Хятадын шинэ жилийг албан ёсоор маш ёслол төгөлдөр тэмдэглэж байна шд. Бүх гудамж талбайд нь хятадын Луу бүжиглээд л, баахан юм болж байна. Энд ажилд ороход мандарин хэлтэй бол давуу тал болчоод байна даа. 6-нд авсан хэдэн зураг.
Бид хотоос хойхно амьдардаг тул хот руу Виктория замаар ордог юм. Энд замын 1-р эгнээ автобусны мэдлийнх шүү дээ. Бүр улаанаар будаад, камер зоочихдог юм. Автобусны замаар яваад байвал нөгөө торгууль нь гэрт хүрээд л ирнэ. Энэ зураг дээр Bus Lane гээд өдөр цагаар нь хязгаарлачихсан байгаа биз. Өнөөдөр бүтэн сайн тул машинууд 1-р эгнээнд зогчихсон байна. Би хувьдаа 1-р эгнээг автобусных байхыг дэмждэг. Автобус цагаараа явна, бөглөөнд орохгүй байвал хүн бүр машин унаад, агаарын бохирдол болон замын түгжээнд хувь нэмэр оруулаад байхгүй шд.
АНЗАК-н гүүр. 2 талд нь цэргийн хөшөө байгааг анзаарна уу.
Энэ гүүрээр давахад мөнгө төлдөггүй тул бид байнга үүгээр явнаа.
Хот руу ороод ирэхэд бүх гудамжийг ийм Туулайны зурагтай дарцагаар чимэглэсэн байлаа.
Хятадууд хүчтэй гэх гээд л байна. Хятадын шинэ жил шүү дээ, албан ёсоор.
Зүүн талд арай өөр туулайны зураг бүхий дарцагнууд. Баруун талд хятад улаан дэнлүүгээр хотыг чимэглэжээ.
Эндээс цааш бид монголчуудын цагаан сарын арга хэмжээний хэдэн зураг орууллаа.
Энэ нөгөө Монгол гэсэн дугаартай гоё машин
Энэ Ван гэдэг машин хотын төвд 30 минут үнэгүй зогсдог юм. Миний машин 15 минут үнэгүй зогсдог. Нилээн олон монголчууд ийм машинтай Австралийн шуудан зөөдөг юм. Лого-г нь ардаа наачихсан байгаа биз дээ.
Монголчууд жижиг том 2 гэр барьсан байлаа. Баатруудтай гадныхан их зураг даруулж байна билээ. Харин гэрийнхээ тооноор гадагш хардаг аварга биет залуу маань ганцаараа монгол дээл хувцсаараа гоёсон байлаа. Түүнийг би Юндэн гэж өргөмжиллөө, өөрөө Нансалмаа болчих санаатай. Царай муутай хүн чинь Нансалмаад гологдож, Хоролмаа дээр уналаа гэсэн, хэхэ.
Нээрээ би хэдэн залуучууд, охидуудтай яриад сууж байтал нэг нь "хүүе манай Сиднэйд Гилийн хатан байдаг юм байна лээ, нэг харчих юмсан, үзчих юмсаан. Таних хүн байна уу?" гэж бусдаасаа асууж сураглаж, сүйд хийх шахлаа. Би ч Халтар царайтын Корэло билүү, түүн шиг л мэлэн хойлог царайлаад хэсэг сууж байгаад л зугтлаа шд, хаха.
Шувууд
Манай балкон дээр байнга есөн шидийн шувууд шаваад байдаг юм. Хэдэн сарын өмнөөс би дэлгүүрээс шувууны хоол авч өгдөг болоод байгаа. Эд нар нөгөө миний авч өгсөн хамгийн хямдхан хоолыг ялгаж идээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нь үнэтэй хоол авч өгсөн чинь бүгдийг нь иддэг болсон. Бас чика байгаа биз.
Нэг өглөө би балкон дээрээ гараад л хэсэг зогслоо. Хүн хажуунаас хараад байхаар бид мэдэрдэг дээ. Тэгээд хэн хаанаас ширтээд байгаа юм болоо гээд хартал модон дээр нээх том шар шувуу эсвэл ууль юм уу цаашаа хараад суучихсан, толгой нь 180 градус эргээд над руу цоо ширтэж байдаг юм. Би харц тулгараад л салга авсан шд, аймаар. Гэхдээ шар шувуу өдөр юм хардаггүй гэдэг биз дээ.
Заримдаа шөнө унтах гээд гэрлээ унтраахаар харанхуйд модон дотроос гал шиг 2 нүд цоо ширтэнэ шүү дээ, аймаар санагдаад байдаг юм. Тэгээд гэрлээ унтраалаа бол цонх руугаа харахгүйг хичээдэг юм.
Monday, January 31, 2011
1 сарын 30. хэдэн зураг
Доорх хэдэн зургийг машин дотроос авсан тул голдуу машины бөгс гарчээ. Нарны туяа шилэнд ойгоод зарим зураг онцгүй л харагдаж байна, гэхдээ эдгээрийг 70-90 км/цагийн хурдтай явж байхдаа дарсан.
Ийм машин унаад, хөгжмөө чанга дээрээ тавьчаад, хар шил зүүгээд, хүзүүнийхээ алчуурыг салхинд хийсгээд, хажуудаа нөгөө хөөрхөн юу суулгачихаад, нөгөө юу л даа хөөрхөн нохой суулгаад давхих юмсан.
Бид зүүн гар тийш эргэх үед даржээ. Тэр задгай цэнхэр машиныг л даруулах гэж байгаа санаатай.
Энэ бол 90 км/цагийн хязгаартай зам. Хажуугаас замд нийлэх гэж байгаа хар задгай машиныг л харуулах гээд байна, уг нь.
Энд дохио шар болж, бид улаан гэрлэн дохион дээр зогсож байна. Энэ бас задгай машин байнаа.
Энд нэг сонин машин явж байна. Энд дээр үеийн үнэтэй машинууд их унадаг юм. Завтай бол гоё машины зурагнуудыг зүгээр л замын хажууд зогсож байгаад авч болно.
Хүмүүс амралтын өдрөөр ингээд завиа чирээд далай руу явдаг юм.
Эрээн такси байна.
Энд осол гарсан байлаа. Осолд орсон машин энэ галын машины цаана байгаа.
Энд School zone гэж сургууль бүрийн хажуугийн зам дээр байнаа. Энэ хугацаанд нь 40 км/цаг хурдтай явах бөгөөд бөглөрөө үүсгэнээ. хэрэв 40өөс илүү хурдтай явж өнгөрвөл нөгөө торгуулийн хуудас чинь гэрийн хаягаар хүрээд ирнэ.
Австралийн өөрийнх нь Холден машин. Ачааны машин байж ганган байгаа биз.
ачаа нь паалантай, яг хажуунаас нь харвал их урт сайхан амьтан байгаа.
Танил байна уу.
Энэ бас паалантай ачааны машин дугуйгаа ачаад явж байна даа.
Энэ бүр нэг гэрээ ачаад явж байна. Караван гэдэг юм, үүнийгээ чирээд, дуртай газраа буудаллаад, хонож өнжөөд, амраад...
Бензиний үнэ харагдаж байна уу? 1 литр бензин 1 доллар 39 цэнт гэж байна. Энд бензиний үнэ өдөрт хэд хэд өөрчлөгдөнөө, хагас бүтэн сайнд бүр үнэтэй. Одоо үнэтэй болчихсон байгаа нь. Гэхдээ л цалинтайгаа харьцуулахад гайгүй л байгаа биз дээ.
Гэртээ ирчлээ. Тэр онгорхой нь манай гараж, би хэзээ ч түгждэггүй юм, залхуу учраас. Одоо гадаа 35 хэм халуун, өдөр явсан машинаа гараж хийгээд хоноод өглөө асаахад машин хөрч амжихгүй л байна даа. Би энд урсаж байна, хайлж байна даа.
Sunday, January 30, 2011
1 минутын бичлэг
Цагаан залуучуудын
Хамаг бие нь
Халиурсан үстэй юм байж
Яахаараа
Хар залуугаараа
Халзан болчихдог юм болоо
Хамаг бие нь
Халиурсан үстэй юм байж
Яахаараа
Хар залуугаараа
Халзан болчихдог юм болоо
Subscribe to:
Posts (Atom)