Monday, April 25, 2011

2011-4-25 Үргэлжлэл


Анги нэгтгэлээрээ ийм самбар бариад явна билээ, төдөн онд тэнд байлдаж байсан явган цэргийн анги гэх мэт. Нисэх хүч, усан флот, бөмбөгдөгч, түргэн тусламжийн анги, инженерийн анги өөр юу юу гэлээ олон төрлийн цэргийн бие бүрэлдэхүүнүүд ахмад дайчид хамтдаа параддад оролцдог юм байна.
 Нохойтой албан хаагчид.
 Энэ цэргүүдийн энд тэнд нь эмэгтэй цэрэг цохиж явналээ.
 Эмэгтэйчүүдийн бателион. Гоё уу гоё.

 Дэлхийн 2-р дайнд оролцогчдоос гадна сүүлд 1960, 1970 онуудад дайнд оролцсон хүмүүс. Тээд өндөр настай, өөрсдөө алхаж чадахгүй хүмүүс нь ийм машинтай парададаа оролцдог.
 Суугаа тэрэгтэйгээ ахмад дайин. Энэ ард талд нь Англи, Австралийн ... за та нар өөрсдөө уншчих, энэ жижиг зургаас харагдахгүй байна. Пост хийцэн хойно ч харагдах л байх л даа.

 Энэ өвөө бүр мотортой машинтайгаа оролцож байна.
 Тээр ингээд Австралийн дарцаг гэнэт дурангийн өмнүүр ороод ирдгийн.
 Энд баахан түргэн тусламжийн машин байлаа. Энэ гоё малгайтай хүн бол түргэн тусламжийн хүн, формын малгайгаар нь монголд гангарчихмаар. Цаад өвөө нь параддаа алхаж чадахаа болиод, жагсаалаас хасагджаагаан.
 Тээр цаана нь бас баахан түргэний тэргүүд бэлэн байдалд.
 Энэ 2 ч гэсэн энэ тэнд хүн амьтанд тусламж хэрэгтэй эсэхийг нягталж яваа түргэний залуучууд
Цагдаа агаа ба аниа. Энэ 2 ирж яваа парадыг яг хааж зогчоод, олигтой зураг даруулаагүй. Өөр газар очвол урд эгнээнд орж чадахгүй байх гээд би байраа солиогүй.

Нээрээ би бороонд гүйж ирээд зонтикоо дэлгээд, зургийн аппаратаа гаргаад бөөцрөлдөөд байсан чинь нэг гоё залуу надаа зогсож байсан байраа өгөөд, бас миний зонтикийг санаачлагаараа барьж өгөөд надаа тусалсийншд.
500 зураг дараа хаяцан байналээшд, баахан баатарлаг өвөөгийн.

7 comments:

Дүүрнээ said...

аа яасан гоёийн бэ

Монгол бүсгүй said...

аа яасан гоёийн бэ

Гилийн хатан said...

Duurnee & Mongol busgui-harin tiimee, Mongoldoo ochihooroo Sydney-gee sanah bhdaa

hooligan said...

өвөөг элэгдтэл зураг даржээ гэж хахаха

Хүслийнжигүүр said...

Би нь хуучин гэртээ ирж хөрш чинь болсийшоо ккк

жигүүр

Гилийн хатан said...

Hooligan-elegdtel baihdaa yahuu dee, haha
Husliinjiguur-Welcome back. Chi chin yamar olon blogtoi um bee? Yaaj tegeed amjuulaad bicheed baidgiim dee

Хүслийнжигүүр said...

нэр ус пасс энэ тэрээ санахгүй байгаагаа оруулбал бүүр зөндөө болно л... санаж байгаа энэ хэдхэн шд уг нь хэхэ

бичлэг харин яасан. хүлээсээр 5 сар гаргав...