Баахан эвээвэр хураавар юмнууд сараачии.
Хүүхдийн сургууль амарсан.Том хүү энд ирснээс хойш газрын теннис тоглож үзмээрээнэ гэж их гуйж байгаан. Маниус тэр төлбөрийг нь дийлэхгүй шд. Би багадаа газрын теннис үзээд, тоглож үзсиимсан гэж мөрөөдсөөр 30 гарчихсан хойноо Японд очиж байж л ханатлаа тоглож үзсиим. Тээд хүүгээ өрөвдөөд энэ амралтаар нь 4хөн өдөр 100 доллар төлж, сээкцэнд явуулж байна. Хүргэж өгөх авах ажил нэмэгджээн. Бас нөгөө торгууль дөнгөж төлсөн болохоор бүсээ улам чангалж, би их туранхай болжээн гэсэн, хаха.
Манай хүүгийн тэжээж байгаа хорхой үхээгүй л байгаад байгаа. Мөчрийг нь солих ажил нөхөрт оногдоостой тул, 7 хоног бүр нөхөр “үхээгүй л байна уу” гэсээр гаднаас хулгайгаар модны мөчир хугалж нөгөө хорхойгоо хоололсоор л байна. Үхчихвэл нөхөр том хүү 2 гашуудах байхдаа, хэхэ. Шавьжинд зориулж мөчир огтолж аваад байх зөв ч юмуу буруу ч юмуу.
П найз минии блогииг олж уншсан бололтой. “Блог бичихэд их цаг орно бээз” гэжийн. “би ямар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа биш, юундаа ч их цаг орох вэдээ. Болоод өнгөрсөн явдлаа сараачдаг юм чинь бодож тунгаагаад эргэцүүлээд байх юм байхгүй шд” гэлээ. Тэгтэл “блог бичдэг хүмүүс үнэнээ л бичих хэрэгтэй” гэхэд нь хариулж амжаагүй юмаа. П чи үүнийг уншиж байгаа бол надад зориулж хэлсэн үү, өөр блогчдод зориулж хэлсиимүү гээд онлайн яриад байвал тээ, хэхэ. Намайг хөөрхөн гэдгээ үнэнгээр бич гэснүү эсвэл хүүхдийнхээ тоог үнэнгээр хэл гэснүү мэдсэнгүй ээ. Би чинь царай муутай гэж мэгээд үнэнгээ л бичдийншд.
Уг нь шинэ бичлэг нэмээд байх зав байх ч, өөр хийх ёстой чухал юмаа амжаагүй байж бичлэг хийх гээд ч яахав гэж бодогдохийн.
Хүчирхэг эмэгтэй болохоор гэнэт шиидээд 330 граммын 2 гантийл авлаа. Сонсоход их хөнгөхөн байна уу, гэхдээ олон өргөөд байхаар хүнд болчдиин. Тээд амжилттай мартаад байлгүй өргөөд байвал урамшуулаад арай хүндрүүлнээ.
Манай ХИЧЭЭЛИЙН (сээгий уншаад засварлав.сурв) өрөө хужаагаар дүүрч байноо. Надаас гадна эх газрын 1 эрэгтэй 2 эмэгтэй хятад, 1 эрэгтэй Тайвань. Хятадуудын авах юм нь бие биедээ хэзээ ч саад хийхгүй. Манай 4 манийх нь харцаар байдгийн шд. Би өрөөндөө хамгийн удаан сууж байгаа нь, бас хамгийн хөгшин нь болчиж байгаан. Өрөөнд аливаа өөрчлөлт хийх болбол заавал надаас зөвшөөрөл авна. Би цонх онгойлгосон байвал хаахдаа хүртэл надаас зөвшөөрөл авдгийн. Урьд нь байсан орос Анна бол шуугиантай, утсаар чанга ярина, бүр сайхан утсаар нөхөртэйгээ оросоор хэрэлдэнэ, өөр хүнд уурласан уураа өрөөндөө гаргана. Энэ цагаанууд ерөнхийдөө тиймэрхүү, хоол ундаа өрөөндөө асгана, хаалга цонхоо савна, хүний юманд зөвшөөрөлгүй хүрнэ. Солонгос Юна хүртэл нүүхдээ миний ширээн дээр байдаг өрөөний утсыг маань аваад нүүчихсэн байгаам. Энэ утасны дугаар чинь миний нэрийн хуудсан дээр байдаг байхгүй юу. Бас нүүгээд зөндөө удсан байж, халуун зун дураараа өрөөнд орж ирээд сэнсийг маань аваад явчихсан, би араас нь очиж авсийн шд. Энд бүх оюутнуудын өрөөнүүдийн хаалганы түлхүүр хоорондоо таардгийн. Ноэм гэдэг Бангладеш бүдүүлэг байлаа. Харин Марк гэдэг оз хааяахан өрөөндөө ирдэг ч их боломжийн байлаа.

Энэ жил нээрээ эрт сэрүү ороод, одоо гэртээ бээвийгээд ноосон цамц өмд өмсөөд сууж байна шд. Өмнөх 2 жил бид 5 сарын сүүлээр л нэг иймэрхүү байдаг байлаа.
Хамт ажилладаг А багшаас захиа ирсэн чинь “чи одоо хурдан ирээчээ, энэ хавьд тоглоом ойлгодог ч хүн алга, чи байхгүй их уитгартай байна, чааг байхад энэ өрөөгөөр эргэлддэг байсан харчууд үзэгдэхээ болиод удаж байна гэнээ”, хаха.
5 comments:
Сайхан юм юмны холимог хярамцаг хийжээ миний хонгор.
Чамайгаа ирүүл би ч гэсэн өрөөгөөр чинь эргэлдмээр л байхын.
манай өрөө хятадуудаар дүүржийнэ... энэ чинь юу билээ.. Гэр бүлээрээ тусдаа байдаг гэж бодсийшд. эсүүл гэр бүлдээр нь хүмүүс нэмээд оруулчихдагиймоо... эсүүл гэр бүлээсээ тусдаа өөрөө сургуулийнхаа байранд байгаамоо... хэхэ
толгой эргэв...
жигүүр
hicheel hiideg tusdaa oroo baihgui u daa anonooo,
ta tgd unengee bicheldee hoorhon, bas 4 huuhedtei ene ter geed kkk
Xoxoxo tm blgui dee bi bas ehendee toorch budilav. Nohor huuhedteigee tusdaan bdag gej bodood btal yun hyatad bolood yavchiv geed bodlogoshirch ntr gesen hehe
hehe, surguuli deerh erdmiin ajlaa bichdeg oroogoo yarijaahad zarim commentoruud shinekovdohiimaa kk. umnuh bichlegwdeeree zunduu duridsan ain..
Post a Comment