Tuesday, April 5, 2011

2011-4-4 Сааталд ороод байна

Ойрд намрын хүйтэн усан бороо ороод, хамаг юм чийг даагаад, өмд пүүзэндээ оржээн. Дагтан даашинзтай намираад байдгаа больжоогоо нь онцгүй ч өглөө бүр хөлний үс хусахгүй нь ч бас гоёоо гоё, хааяа л хуснашд. Хөлөндөө үсгүй хүүхнүүдэд атаархжиин. Өвөл даараад байвал хөлний үсээ ургуулсан ч яахав ч гэх шиг, хаха. Өвөл болохоор муухай нь гэртээ хөлдөж үхэх гээд  халуун хөнжилөөсөө сугарахгүй аливаа ажлын бүтээмж буурдаг талтай. Би бээвийчээд голдуу хөнжилөөрөө өөрийгөө ороосон чигтээ л жорлон ордгийн. Өвлийн даарсандаа болоод байнга вино уугаастай, талимаараастай гэх мэт аливаа зүйлд дандаа л сайн тал байгааздээ. За оршлоо дуусгаяаа, шаал өөр чигт оршилджээ.

Энэ өдөр 2 цагт 2 багштайгаа уулзах байлаа. Тээд 12 цагаас нэг зумбаадчии, багш нарынхаа өмнө цоглог байя даа гээд гүйж гараад орлоо. Гэтэл багш нь Паоло гээд халзан, царайлаг, эрэгтэй латино байваа. Эд нарын цус халуун гэж юугхэв, тэр бөгс цээж нь 2 өөр тиишээ салаад явчих юмаа, эр эмгүй. Багш өөрөө жаахан ичингүйрээд л байхын, юундаа ичдэг байнаа тээ. Манай бүжгийн заалтай паралель гадаа усан сан байдгийн. Бүжгийн заалны хана бүгд шилэн, мань мэт нь гадагшаа нэвт харагданаа, бас бид чинь сэлж байгаа залуучуудыг нэг нүдээрээ хараастай бүжгээ хийдэг байхгүй юу. Гадаа сэлж байгаа эрчүүд нь Зумбагийн эмэгтэй багшийг хардгиймуу, маниусыг ч харж шоолдгиймуу, сэлэхгүй эгнээд усан дотроо байдгийн. Мэдээж усан сангийн түвшин заалны шалтай нэг түвшинд. Тэгсэн энэ өдөр баахан хүүхнүүд сэлэхгүй, Паолог хараад овоордог гэнэ шд. Баахан хүүхнүүд гаднаас ширтээд байхаар Паоло ичээд байсан байх. Тээд хичээл дууссан чинь би дотор усан санд сэлдэг баатар болоод сэлж байгаа уснаасаа баахан ууж байгаад, шүршүүрт ороод л, үсээ сэнсдээд,тэндээс гараад оюутны жижиг сажиг юм зардаг дэлгүүрээс амттай юм авч идээд л өөрийгөө эрхлүүлээд байсан чинь толгой сааталд орсон байгаан. Нөгөө 2 багштайгаа уулзахаа мартчихсан байвал яахуу. Өрөөндөө орж ирээд эмэйлээ шалгасан чинь багш санаа нь зовчихсон захиа бичсэн байлаа.

Тээд хүүхдүүдээ аваад, гэртээ хариад, орой 8 цагт сургууль дээр ирлээ, 8 цагаас хойш сургуулийн машины паркин үнэгүй тул, энийг лав блогтоо 2 дахиа бичиж байгаа байх. Гол нь би нэг ном канондох гэж ирсийн. Энд номыг бүтнээр нь канондвол Оюуны бүтээлийг хулгайлав гээд нааг шоронд хийчнэ шуу даа. Тэгэхээр орой хүмүүсийг явахаар канондох атгаг санаа агуулаастай. Номын сангийн номыг хэрэглэж дуусаагүй байхад өөр оюутанд хэрэг болбол би хугацаанаасаа өмнө өгөх болдгийн, эмэйл ирээд. Ирсэн чинь хөрш өрөөний Жон байж л байна. Жон 10 цагт явлаа гэдгээ надын өрөөнд орж ирж хэлжийн. Одоо сургууль дээр хэн ч байхгүй, би ч ашгүй дээ гээд л каноны өрөө рүү явлаа. Канондож дуусаад өрөөндөө орох гэтэл өрөөний түлхүүрээ аваагүй, өрөөгөө дотроос нь дараад түгжчихэж. Рефлексээрээ өрөөнийхөө биш машиныхаа түлхүүрийг авчихаж. Одоо яанаа, утсаа өрөөндөө орхисон, гутлаа тайлаад гараад ирсэн, дээгүүрээ бараг цээж нүцгэн. Тээд сургууль дотуур баахан явлаа онгорхой өрөө алга. Гадагшаа гарч сэкүритигээс л тусламж хүсэх үлдлээ. Одоо яахав дээ, гарахаас. Шөнө 12 цаг болж байдаг, хүйтэн бороонд хөл нүцгэн, шалдан шахуу баахан явлаа. Энгийн үед сэкүрити нь байнга л явжийдгийм байж, хэрэг болохоор олддоггүй ээ. Тээд бараг кампусын нөгөө талд гарах алдад нэг сэкүрититэй таарч учраа хэллээ. Нөгөөх чинь оффис руугаа миний өрөө, нэр энэ тэрийг тулгаж баахан шалгаж байгаад нэг юм сургууль онгойлгоод, дараа нь өрөөг минь онгойлгож өглөө. Баярлав гэж жигтээхэн. Ингэж сааталд орж, түлхүүрээ андуураагүй бол зөндөө юм амжуулахгүй юу тээ.  Бас зөндөө даарсан.

15 comments:

Unknown said...

Түлхүүрээ ер нь бол олон салгаж хадгалмаар юм билээ. Нэг оосорт бүгдийг уяавал нэг хаявал ёстой тэр чигтээ будаа болдог юм билээ, ёстой балай.
Энд зун болох гэж байхад наана чинь өвөл ирж байдаг нээрээ бас л бөөрөнхий дэлхий шүү,ккк.

Anonymous said...

эвий эвий... одоо л энд ирдэг цаг даа... тэгээд энд хүйтрэхээр нь наадруугаа яваад л... амар шд хэхэ

бас үстэй хүн таалагддагийшд гэхгүй юу... юун хөл бээ толгойдоо үстэй л хүн шд мэдээж ккккк

жигүүр

www.gegeen.com said...

hehe, odor tutmiin aar sar yumaa ingej neg bicheed suuh zavtai bolhiinsoon...

chuups said...

ter us husah neeree bas l ajil shuu, yadargaatai , end goe zun boloh geel tanii heldegeer usee yaj husnaa kkk

Anonymous said...

Daraa goy oguulel oruulval nom kanondoh hamgiin hyalbar hamgiin unegui argiig zaaj ogno shuu.

Barimalch

Chimgee Mongol said...

хэхэ, төгс биши хүмүүн бидний хөгжилтэй нэг өдөр заримдаа иймэрхүү

Дэндэв said...

Хахаха
Яасан мунгинуу гар вээ хэхэхэ

Гилийн хатан said...

Chuups-us husah chin yadargaatai ajil shuu, Somegirl-n us husdag mashiniig olood avaach. Bi end olohgui l bgaa, net-eer zahih geheer delguurtei bhgui bna lee

Гилийн хатан said...

Barimalch-huue naizaa bi goyo um bichij chaddahgui shdee, yag yu bichvel tanii huvid goyo baidgiim be? Ter argiig chin medmeer bna

Chimgee-harin tiimee, zarimdaa ingeed budilaad, zunuj bgaam bolov uu, hehe

Dendvv Dendev-ene blogiin bichleg bur ni l munginasan baigaaz dee

Гилийн хатан said...

Damdaa-hehe, delhii buurunhii umaa

jiguur-BI HULUNDUU USTEI almas baina
Gegeen-hehe, chi minii udur tutmiin aar saar hend ch hereggui umiig unshaad seegii bicheed baigaam chin nadtai adil "zavtai" l baigam bishuu

Anonymous said...

Nadaa naana chine baidag zerleg baigal ih taalagdaad baina ter bolkon deer suuj baigaa totinii zurag nuser goy haragdlaa. Neg tiimerhuu hun baigal n her sain holildoj baigalaa hamgaalj amidarch baigaa tuhai neg bichigiin huudas heriin ch yumuu bolson yavdal ajiglalt bichij bolohuu. ;D

Barimalch

Yuri said...

Nom hurdan buguud unegui copy hiih arga bol shuud huudas huudasiin zurgiig avah esvel scannerdah munuu? :)

Anonymous said...

Yostoi saihan namirsan baishdee.
Gehdee tegj namirsniihaa "shagnal"-iig bas hurtjee.
Any case, best of luck.
I like your blog...very much indeed:-)

Гилийн хатан said...

Barimalch-tanii huseltiig tarhindaa hadgalchii

Barimalchaa-Yuri bid 2t hariulaach

Anon-harin tiimee, amraltiin udur shig sanagdaad saihan namirchihsan
Bayarlalaa

блогт said...

хэ хэ дараад ханиад хүрчүүзэй...