Saturday, April 23, 2011

2011-4-23 Эмний эрэлд

Манай нэг хүү эмчилгээ эхэлж, олон сар жилээр эм уух болсон гэж бичиж байсан даа. Эм дуусч байхаар нь сургуулийнхаа хажуу талын шоппинг сентрээс эм авах гээд очтол байдаггүй ээ. Эм авах болгонд л дандаа байж байдаг болохоор санаанд ч орсонгүй өнөөдөр эмээ дуусгачихлаа. Эмийн санч тэр том дэлгүүр дотор байх 3 эмийн сангаас асуугаад байсангүй. Одоо энд нөгөө шашны баяр нь болоод амраад байгаа юм. Өнөөдөр би эмний захиалга өгвөл 3 дахь өдөр ажил эхлэхээр захиалга хийгдэж, 4 дэх өдөр эмээ авч болно гэнэ. Гэтэл хүүгийн эмийг тэгж таслах нь бүү хэл яг цаг минутаар уудаг, давхардуулж уух, эсвэл уухаа мартвал муу нөлөөтэй, нарийн хэмжиж өгдөг, өөр олон эмтэй харшилдаг айхтар эм. Ингээд бид эмний эрэлд гарлаа. Энэ эмийг хүн болгон уугаад байдаггүй болохоор ихэнх эмийн сангуудад байдаггүй юм байна.

Өдөржин давхилаа. Өнөөдөр л олж авахгүй бол маргаашнаас бас дэлгүүрүүд хаачихна. Би эмээ 26 доллараар авдаг юм. Гэтэл эм хайгаад явтал энд эмний үнэ янз бүр байгааг хараад мэл гайхлаа. Нэг эмийн санд 24 доллар гэж байхаар нь баярлаад авах гэтэл харин энэ 4 сард хугацаа дуусаж байгаа юм байна. Эмийн санч тал үнээр нь ав гэсэн боловч би авсангүй. Яахав бүүр олдохгүй бол 4 дэх өдөр хүртэл үүнийг аваад ууя гэж бодлоо. Тэгээд хайж давхиж давхиж, гэрийн гадаа байдаг жижиг эмийн сан руу ортол 29 доллар гээд байж байна. Энэ эмийн сан бүр орой болтол ажилладаг учир санаа амраад, гэрийн ойролцоох шоппинг сентр рүү ороод хүнсээ цуглуулаад, эмийн сан руу нь ортол харин 17 доллар гээд байж байлаа. Бид нар эм хайгаад бүүр хол давхиад л, сүр болж аахилаад л, хот руу ч ороод байсан чинь Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр хажууд маань хямдхаан байдгийг илрүүллээ. Одоо дандаа эндээсээ авч байнаа. Нэг төрлийн эм байж үнэ нь маш олон янз байх юм. Ингэж эмээ дуусгаагүй бол би 26 доллараар нөгөө газраасаа авсаар, ийм хямдхан байдгийг мэдэхгүй өнгөрөх байжээ.

15 comments:

Дүүрнээ said...

болждээ болж :)

Мармелад said...

манай ээж бол хаана юу хамгийн хямдхан байна хайсаар байгаал олчихно шүү дээ.

www.gegeen.com said...

jirmee bxdaa hooloo soij barisnaas boldiim bish bgaa. eruul ur udam ih jargaliin batalgaa...

Гудиггүй эр said...

Хүүхэд өвдөх хэцүү хэцүү

Anonymous said...

Baruunii zarim uls emchilgee em ih enerengui zarim n muuhai hargis bainaa. Minii neg deer avch uusan em 10 tabletk n 120$ bolson getel uuniig oor ulsad yag adiliig 9$-t avchih baisan.

Anonymous said...

Uildverlej baigaa Firmeneesee bolood end bas une ni yanz bur. Dotorhi nairlagy ni sain harah heregtei baih.

Gunba R. said...

sonin l yum. iim uniin zoruuu.
hamgiin gol n huuhddee anhaaral sain handuuldag ejiii bn .

Umi said...

Tiim zoruutei geheer sonin yum, yamar manai Mongol bishdee, yag togtson une bdgguim bh daa, neeree bas yamar uildver hiij bgaagaasaa bj magadguiliin, za huu ni em ni tasrahgui ni bolj dee

ZAYA said...

Цагт баригдахгүй бол хаана хямд байна, судлах л байх.
Заримдаа хямдхан юмыг үнэтэй авчихсан байдгийн.
Ямар ч байсан эмээ олоод авчээ.

hooligan said...

пиавны үнэ бас янзүр л байгаадаа

jagai said...

Хүү чинь удахгүй эдгэрэхийг хүсэн ерөөе. Та ч сэтгэлийн тэнхээтэй мундаг эмэгтэй байхаа тээ. Амжилт!!!

Гилийн хатан said...

Anon-nomnii tuhai medej bgaa, bas sanalaa ugsun

Busad humuust-ene nomond sanalaa uguurei

Гилийн хатан said...

Buunduud hariulchii-iim ih zuruutei baina gej bodsongui, yag neg firmiin em murtluu

Saihan ug helsen ta nart bayarlalaa

Дeстини said...

эм гэснээс та нар тах мэдүүлэхдээ эм, эмчилгээний зардлыг тооцдог уу? Энд бол хэрэв эм, эмчилгээний зардал, орлогын 3%-с давсан тохиолдолд зөрүүг нь тах кредит болгодог. Орлого багатай айлууд бол эмээ үнэгүй авдаг юм байна лээ. Хүү чинь хурдан эдгэг.

Гилийн хатан said...

Дестини-баярлалаа, Наад гоё үнэгүй эм авдаг дүрэм чинь Австралийн иргэд болон ПиАр-тай хүмүүст л хамаатай. Бидэн шиг гадны оюутнуудад хамаагүй л дээ.