Энэ монголын зохиолч, яруу найрагчид, дээр нь дууны шүлэг бичдэг мундаг күнүүст чинь тас хар нүдтэй хүүхнүүд л таалагддиим шиг байгаам.
Showing posts with label би. Show all posts

Saturday, December 21, 2013
Saturday, October 6, 2012
Ховдог бэрийн ичгүүртэй түүх
Надаас өөр хүн бол ингээд тэнэг түүхээ олонд дэлгээд суухгүй л байх даа. Одоо яаая гэхэв гэсн.
Би жирэмсэн болохоороо аймаар иднэ, байнга өлсөнө, бүр шөнө босож байгаад иднэ гээд бод доо. Шал тэнэг байгааз. Би эхний 2 хүүхэд дээрээ бүр 100 кг болсон гээд өмнө бичлэгтээ дурьдсан байх ёстой. Идээд л байхаар чинь таргалаад л байна шуу даа. Давхар үедээ мангас ч дан үедээ ганц аяга хоолны ходоодтой шүү. Нааг аймаар мангас гээд бодуузай (муухай санаа нь зовов. сурв).
Одоо түүхээ яриидаа. Одоогоос арван дөрөв таван жилийн өмнө юмуу даа. Анх зуны амралтаараа хадмындаа очлоо, жирэмсэн гар. Тэр нутгийнхан холоос яваа айлчин гийчнээ "Цай уулгана" гэдэг нэртэй хоолоор дайлдаг байхгүй юу. Тэр нэг өдөр биднийг Омбоо гэдэг айлынх гэртээ Цай уу гэлээ. Хадам ээж нөхөр бид 3 очлоо. Омбоогийнх шинэ бэрд зориулаад хонь гаргажээ, гэдэс чаначихаж. Манай хадам ээж "хотын бэр гээд байхад гэдэс чанаж өгөөд яадаг Омбоогийнх вэ, аягүй бол энэг хотын хүүхэд гэдэс идэж чадкуу дээ" гээд л дотроо бодож суув гэнэ. Гэдэс боллоо, том төмпөн дүүрэн гэдэс гаргаад бидний урд тавьж, нөхөр энэ тэр юм огтлоод өөрөө хаа нэг амандаа хийчээд эхнэртээ голдуу өгөөд байх юм гэнэ. Манай нөхөр тас хөдөөнийх юм байж толгой гэдэс ааруул энтэр идээд байдаггүй шд. Жирэмсэн эхнэр ч өгсөн болгоныг нь гусаад байна гэнэ. Тэгтэл нөхөр төнпөнтэй гэдсээ цаашаа тавьжээ. Гэтэл жирэмсэн эхнэр нөхрийнхөө чихэнд юм шивэгнэж байна гэнэ, бодвол "дахиад огтлоод өгөө" гээд байгаам байлгүй. Нөхөр үгүй гээд байгаа болтой байх юм. Нэг харсан нөгөө цүдгэр эхнэр холдуулаад тавьсан төнпөнг урдаа тавьж байгаад идэж өгч байна гэнэ. Манай хадам "овоо доо миний муу охин хотынх ч гэсэн гэдэс иддэг юм байна" гэсэншүү юм бодоод, нааг үнэлцэн сууж байна гэнэ. Манай ээж бол гэдэс чанаад үлдэгдлээр нь пришки хийж өгдөг байсан юм. Гэтэл тэр нутгийнхан үлдсэн гэдсээ хөшиглөөд, шөлөнд нь хийгээд будаа хаячихдгийн байна. Ёстой тасархай амттай хоол болжээ. Зуны халуунд гэртээ гал түлээд гэдэс чанаад байгааг хэлэх үү аймаар халуун. Ингээд би нэг аяга хоол идчихлээ. Хадам "овоо доо охин маань хоол голохгүй амар амар" гэж сайшаан бодов. Би гараа өргөөд хоол нэмүүлье гэж байгаад 2 дахь аяга хоолоо гударчлаа. Хадам "яаанаа, энэ хүмүүс намайг Хадам ээж нь хоол өгдөггүй байх" гэж бодож байгаа байхдаа гэж санаа нь зовжээ.
Нөгөө жирэмсэн ховдог чинь бор салфетка (00-н цаас. орч)-наас тасдаж аваад хөлсөө арчингуутаа Ахиад нэг хийчэх гэжээн. Хадам "ишшш, миний муу хүү энэг ховдог хүүхнийг тэжээж хүчрэхгүй ээ" гэж бүр айсан байгаам, хаха. Энүүгээр зогсохгүй, биднийг явах гээд босоход Омбоогийнх өгөх юмаа олж ядаад байхаар нь ховдог бэр "энэ гаргасан хонины толгойгоо өгчих, гэртээ хариад нөхрөөрөө хуйхлуулаад, хадам ээжээрээ чануулаад би ганцаараа идчии" гээд ичихгүй хонины толгойг нь гялгар уутанд хийгээд аваад харьсан гэж байгаа, хаха.
Ингэж хотын бэр нь нэг суудал дээр 3 аяга хоол иджээ. Тэр цагаас хойш тэр нутгийнхан хонь гаргаж гэдэс чанах болгондоо нөгөө муу ховдог бэрийн түүхийг байн байн ярин хөхрөлддөг болжээ, хаха.
Нээрээ одоо болтол манийг чинь тэнд магтаад байгаа муулаад байгаа нь мэдэгдэхгүй ингээд яриад салахгүймаа. Яаж болиулдаг юмбдээ, хэхэ.

Thursday, September 27, 2012
Хуримаа хиймээр байна
Өмнөх бээгий дээр 2 ч хүн Хуримаа хийнэ гэсэн бээгий хаачив гэж сураглажээ. Тийм бээгий би хийсиимөө. Гэхдээ дараа нь мангар санагдаад аваад хаяцын. Сэтгэгдэлд хариулахад ийм л байна даа гээд энэхүү бээгийгээ дуусгаюуу гэж бодон яг дуусгах гэж байтал ер нь болий гэдэг санаа харван орж ирээд дотор хүн наадхаа чаачаачээ гээд байхаар нь чадахгүй ингээд бичээд л өмнөх бээгийгээ чаая гэж шийдэнгээ бас нэг коофии гэдэг умдаанаас тамшаалан суухын ялдамд хүүхдүүд рүүгээ муухай хараастай, өөрийн ком кирил үсэггүйн зовлонг амсан нөхрийн комын нууц үгийг зөн билгээрээ олон энэхүү бичлэгээ хииж байнаа гээд хартал ямар урт бас утга төгөлдөр бус өгүүлбэр байгаам дээ энэ күүкэн чинь гэж өөрийгөө хажуунаас харан өрөвдөн бодлоо ч гэх шиг. Юу биччихвээ би чинь гэж хараад дэлиит хийвэл чиний л нэр төрд хэрэгтэй байх гэж би өөртөө хэлсэн ч дотор хүн энэ удаа дииллээ, чаа чаа гэнээ, хаха. Митрэл нь хөдөлж.
За өмнө нь ийм хэдэн өгүүлбэр биччээд авцан байнаа. Үүнийг 4 хүн бас уншшсан байна. Гэхдээ мундаг хүмүүс бол далд хийцний дараа ч олоод уншсан байлгүй дээ.
Хуримаа хиймээр байна. Үнэнгээ л хэлж байна.
Манайхан ер нь хурим хийдэггүй юм байгаан. Манай ах нар болон дүү хурим хийгээгүй. Хамаатнуудаас цөөхөн хэдэн хүн хурим хийсэн ч салсан байдаг юм.
Би бас хурим хийгээгүй шд. Хуримын ордонд ч орж үзээгүй. Бүүр хадам талаараа гуйлгаагүй өөрөө маажигниж очоод сууцан хүн шуу даа. Манийг 20-той байхад улс орон зах зээлд шилжээд, юун хуримтай манатай, бүх нийтээрээ хоосон хонох шахуу каартын бараатай хүнсний хямралд орсон байсан үе. Тэгээд маний үеийнхнээс хурим хийсэн нөхөд их ховороо, одоо хараад байхад. Би чинь бас эмэгтэй хүн, цав цагаан хуримын даашинз өмсөж үзмээр байна шд. Монголд хариад хуримаа хийе гэхээр манай нөхөр "нээх олон хүүхэдтэй, хөгшин хүүхэнтэй хурим хийхээсээ ичээд байна" гээд байгаан, хаха.
Балжинням, Дашнямтай өдөр гэхгүй ээ, зүгээр л нэг жирийн зуны өдөр, хуримын ордон хоосон байдаг үед нь гоё палааж өмсөөд, нэг зурагчин хөлслөөд хүүхдүүдээ тойруулж зогсоож байгаад хэдэн зураг даруулаад, хаан сүйх хатан сүйх солилцоод, бусдыг дуурайж Сүхбаатарын талбай, Зайсан толгой дээр гараад, хэдүүлээ нэг эрстраанд хоол идээд болоо гэж бодоод байгаа. Цомхон хурим, бусдад биш зөвхөн өөрсөддөө л зориулсан.
Таанууд юу гэж боджээн? миний талд уу? нөхрийн талд байна уу? кк.

Thursday, May 24, 2012
Гилийн Хатан яагаад блогоо хаадаг вэ?
За хүүхдүүд минь дараах шалгалтын асуултуудыг анхааралтай уншаад, зөв гэсэн ганц хариултаа дугуйлна уу. Зөв хариулт бүр +1 оноо, буруу хариулт бүр -1 оноотой болно. Д хариултыг сонгосон тохиолдолд хариултыг өөрөө дэлгэрүүлж бичнэ үү. Хоорондоо ярилцсан болон, шифии дамжуулсан хүүхдүүдийг хайр найргүй хөөн гаргах болно. Амжилт хүсье. Цаг явлаа, эхлээд маарш. Өө тийм нэрээ бичих шаардлагагүй, Анон байхад хангалттай. Багш нь зөн билгээ ашиглаад хэн юу гэж хариулсныг мэдээд дүнгээ тавьчна.
Асуулт 1. Гилийн Хатан яагаад гэнэт блогоо хаадаг вэ?
а. Үе үе мээкээ нь хөдлөөд блогоо хаачихдаг.
б. Сээгий горьддог. Олон сээгий цугларахгүй байхаар уур нь хүрээд блогоо хаачихдаг.
в. Гэнэт өөрийгөө тэнэг тэнэг юм бичдэг гэж бачуураад блогоо хаадаг.
г. Уншигчдад хөөгдөхөөсөө өмнө эртхэн шиг тайзнаас бууж, залуу үедээ зайгаа тавьж өгмөөр санагдаад блогоо хаадаг.
д. аль ч биш.............................................
Асуулт 2. Таанууд яагаад энэг хүүхний блогийг уншаад байдгийн?
а. Австрали явахыг хүсдэг учраас уншдаг.
б. Хүний мууд дуртайм болохоороо бүтэлгүй хүүхний адал явдлыг унших дуртай.
в. Өглөө ажлаа эхлэхээс өмнө кофе уух зуур хальт гарчигладаг.
г. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, үг үсгийн алдаатай бичдэг учраас хүүхдүүдээсээ нууж өөрөө л уншдаг. (өө энэ асуултанд тохирохгүй хариулт шааж явна)
д. Аль нь биш...............................................................
Жич: Ээ хүүхдүүд минь багш нь та нартаа гэж аминчлан хэлэхэд, блогоо хаацан байхад энд тэнд сээгийгээр манийг асууж сураглаж байгаа хүмүүс болон бүүр надад зориулж Бээгий хийж байгааг хараад тэсэхгүй блогоо нээчлээ. Уг нь блогоо хаасан хүн чинь ядаж өмнөх блог хаалт нь хэд хоног болсон?, тэр эркоордоо эвдэж илүү олон хоногоор хаах нь нэр хүндтэй бид дээ, уул шугамандаа, хаха.

Friday, May 4, 2012
Буцаад хүй нэгдэл рүүгээ
Би их уруудаж байнаа, ухраад хүй нэгдэл рүүгээ алхаж явна. 20 нас хүрэхээсээ өмнө би эр ч юм шиг эм ч юм шиг, гоёж гангалахаа мэдэхгүй маанаагаад тоо бодоод явдаг байсан тэр үе рүүгээ яваад орчиж. Яасан гэхээр,
1. энд ирээд удаагүй, хумсаа будахаа болилоо, залхуураад бас өөрийгөө завгүй гэдэгт итгүүлээд. Ер нь аялан тоглолтоор явахдаа хумсаа янзалж, түр зуур хүний нүд хуурдаг болж. Сая аялан тоглолтоос ирээд, гээнэт стрээс идэвхижээд бүгдийг нь авч хаяад, мухар хуруу гаргачаад сууж байна. Тээд хумсгүй хуруугаар толгойгоо маажихаар нээх сонин, бүүр нээх сонин, хаха. Бас хумсгүй хуруугаараа ПиСи-ний товчлуур товшихоор нээх сонин мэдрэмж төрөөд байх юм. За яахав удахгүй эндхийн Монголчуудын гар бөмбөгийн тэмцээн болно. Намайг нэг баг багтаа тоглооч гэсэн. Мэдээж тоглохоор хумс хугарах тул, эртхэн хумсаа авцан гэж л сэтгэлээ тайтгаруулахаас. Энэ удаа тоглоноо, нөхөр надад монголоос запаас нүдний шил авчирсан, гэхдээ домбоо эмээ загвартай, хаха. Яах аргагүй, би энд, нөхрийн монголд хийсэн домбоо сонголтыг хүлээн зөвшөөрч, зүүхээс. За тэгээд би угаасаа буцаад хүй нэгдэл рүүгээ явж байгаа хүн юу ч зүүсэн одоо яахав дээ тээ.
2. Энд ирээд эхлээд уруулаа будахаа болилоо. Хүрээлж байгаад л уруулын будаг шаваад дээр нь өнгөлөгч нэмээд түрхэнэ, бас хөөрхөн л ажиллагаа шд. Дараа нь сормуусаа будахаа больсон, сормуусны будаг ч байхаа болив. Цаашлаад нүдээ будахаа мартав. Одоо бүүр сүүлдээ нүүрэндээ янз бүрийн тос түрхэхээ больж байна шд. Гэрээс гарахдаа хальт нарны хамгаалалтын тос нялаад гүйгээд алга болно. Хөмсөг будах нь бүү хэл зэрлэг мэрлэг нь багсарч байна доо.
3. Үс. Би сүүлийн 3 жил үстэй эсэхээ мэдэхээ байсан. Янзалж манзлах ч юм байхгүй, боочоод л, арай их болохоор нь өөрөө хяргаад, самнах ч үгүй.
4. анх ирээд гоё гоё палааж цуглуулаад, ээлжилж өмсөөд, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд л, бас бусдад мэдрүүлээд л чухам зүгээр л Монрогоор өөрийгөө төсөөлөөд чика байлаа. Гэтэл сүүлийн жил дугуйдаад, майзгий пүүз, уранхай жиинс, үрчгэр майк, урвайсан цамц. Хөлс үнэртүүлээд л жирийгээд байна даа мань чинь.
За тэгээд бяцхан оюутан биш болж, том болохоороо л Хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй болиидоо. Ийм нэртэй кинуу байдгийн шд, одооны хүүхдүүд мэдэхгүй дээ гээд далийчии.

Sunday, March 18, 2012
Монгол улсын төлөө зүтгэе
Цэргийн баярын мэндийг бүгдэд хүргэеээ. Аниа нь Ариунаагийн фээн биш ч, хэдэн дууг нь сонсох дуртай.
Хаврын шөнийн бодол
Цэнхэр дурдан алчуур
Дөрвөн цагийн тал
Wednesday, December 21, 2011
Saturday, December 17, 2011
2011 оны онцлох үйл явдлууд (маний амьдралд шуу даа)
Араа л эрт бичээд байна уу, за яадгийн. Энэ 12 сард нэг аялан тоглолт байгаа, тэрнээс өөр нээх олигтой үйл явдал болохооргүй төлөв байдал ажиглагдаад. энд 2011 оныхоо зурхайг өөрөө зурциим байна. Тээд зурхай маань хир онож таарчуу гэж үзии даа. Зурхайдаа "Энэ жил сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн бас нэгэн доргио жил байх нь, маний хувьд" гэжээ. За ер нь их доргио жил байсан гэж дүгнэж болжээн. Монголд очоод нэг блоггэртэй уулзах гээд чадаагүйг тооцохгүй бол тээд төлөвлөсөн бүхэн биелжээ.
Ан гөрөө үл хийж болно гээд зурхай зураглачаад байхад, тэнэг бяцхан жоомнууд өдрийн цагаар гал зууханд үзэгдэн Гилийн хатны тэвчээрийг баран хатуу чанга гарт нь өртөн нөгөө ертөнц рүү илгээгдсэн тохиолдол нэгээр тогтохгүй болжээ. Тэнэг бяцхан үрсдээ эцэг эх жоомнууд нь өдрийн цагт хоол эргүүлж байж хүн гэгч алуурчны гарт үхвээ гэж анхааруулдгүйм байхдаа.
Эрүүл мэнддээ анхааран, сард 2 удаа латин бүжгэнд явах виз нөхрөөс авсан боловч тэрийгээ ашиглаж чадсангүй ээ. Гэхдээ л хөдөлгөөн бол эрүүл мэндийн үндэс гэдгийг гүн ухамсарласан этгээд Зумбад хэдэн удаа яваад мөнгөгүйн эрхэнд орхижээ. Харин мотоцикль унахаа больж, дугуйдаж байгаа нь автуусны мөнгөө хэмнэхээсээ илүү эрүүл мэнддээ анхаарч байгаа гэх ойлголтыг та бүхэнд төрүүлнэ. Мөн жилийн бөгсөөр усанд сэлж эхэлсэн бөгөөд сүүлийн үед усан сангийн холормиинтэй ус уухаа болиод байгаа болно. Ам нь цангасандаа сэлж байгаа уснаасаа уугаад байгаан биш, ердөө л чадахгүйдээ, ус балгаад, хахаж цацаад байгаан. Гэхдээ би оогт сэлж чаддаггүй гэсэн үг бишшүү дээ, мань чинь бас уснаас хүүхдээ татаж гаргаж байсан түүх энэ блогт маань бии шд.
Блогоо энэ жилдээ хөтөлнө гэж зурхайд бууснаар энэ туушгүй хүүхэн хэдэн ч удаа блогоо хааж нээж аальгүйтэж байж нэг юм жилийн бөгстэй золговоо.
Цааш нь энэ жилийн тайланархуу лиист үргэлжлүүлии:
Амьдралдаа анх удаа казино тоглож үзлээ. Харамсалтай нь бүх мөнгөө нэг мөсөн гөвж хоосорлоо (нээх сүртэй гаршд, 50 доллар алдсан гээ бид зээ). Бас хүний хожсон мөнгөнөөс хувь хүртэж үзлээ, баярлав. Read more... гэвэл 7 сарын бичлэгт байгаа
Канад гэдэг улс руу аялан тоглолт хийж, Францаар Гуц гэдэг үгийг өөртөө итгэлтэйгээр хэлж сурлаа. Read more... гэгүүл 8 сарын бичлэгт буй заа
Имжийн хөндийд очин, үлэг гүрвэлийн үр садтай аймшиггүйгээр тэврэлдэн, дуран руу инээж байгаад патиараа татуулсан. Read more... 7 сарын бичлэгнүүдийг ухаад үз
Монгол руу аялан тоглолт хийж, гэр хорооллын танихгүй ноходтой нөхөрсөг харьцаж сурлаа, Монголд байхдаа өдөр бүр Айраг ууж Далай багшийн сургаалийг ёслон биелүүлсэн болно. Read more... 9 сарын бичлэгийг онгичоод үз
гарах ажил гарчлаа, дараа үргэлжлүүлэхээс, баая.
Жич: энэ баая гэдэг чинь миний баас хүрээд гараад явчлаа гэсэн үг биш шүү, англиар баяртай гэж байгаан.
Сэтгэгдэлд давхар бас хариулаад явчии.
7 сараас өмнө юу хиисиимбээ гэжүү, зөвхөн блогоо л бичсэн юм шиг байна даа, хаха. Уг нь тайлангаа гүйцээгээд сар сараар нь нэмээд биччии гэтэл тухтай ч баах зав гарахгүй нь бололтой.
Нээрээ Монголын буудлагын баг тамирчид Сиднэйд тэмцээнд оролцож, би буудлагын тийрэнд дарийн утаа үнэртэж, хуучин буудлагын тамирчин байсан дурсамж минь сэргэн, монголд очихоороо гар буугаар буудна гэх хүсэл минь сэргэснийг энд бас хавчуулчии. энэ тухай 3 сар орчмын бичлэгээс олж уншина биз, хэхэ. үүнийг бичиж байхдаа хүртэл ердөө л БУУДЛАГА гэдэг үгийг бичиж байхдаа л би их догдолжииноо. Энэ үг над ямар их нөлөөтэй байнаа, гайхмаар юмаа.
Ямар ч байсан блогоо хааж нээж бүдчиж явсаар 2011 оныг дуусгаж байгаадаа баяртай байнаа. Зурхайд зурагласнаараа энэ ондоо блогоо хаяагүй шинэ онтой золгожиинаа.
За маньд ямар шинэ жил гэж байх биш, дээр хэдэн өвстэй талх идээд тэмдэглэцэн, харин монголд байгаа та нар тансаг сайхан ёолк хийгээд шинэ оноо угтаж байгаа гэхээс атаархах сэтгэл төржээн, хэхэ. Удахгүй монголдоо очихоороо бүгдийг нь заналтайгаар нөхнөө, хаха.
Бүтэн жилийн турш миний олон аашийг тэвчин, надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ирж байгаа 2012 онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.

Thursday, December 1, 2011
Ичмээр юм бээ энэ хүүхэн
За зарим нэг хүмүүс, бас 247 нэртэй хөөрхөн хүүхнээс авахуулаад эмайл хаягаа энд үлдээдгиймүү яадгийн. Блог унших эрхийг чинь зөвхөн эмайл хаягаар л өгдгийм байнашд, тэрийг нь тээд би блогоо хаацан хойноо мэдлээ. Блогспоотын бүртгэлтэй бол болчдын байх гэсэн чинь үгүйм байна. Энэ Гилийн хатан одоо ичиж үхээсэй, блогоо хаачаад, дахин нээж энтр. Сонгогчгүй нэр дэвшигч саналыг нь авах сонгогч хахуулдаж элсүүлж авахжаагаамуу хаашааен (2012 он дөхөж байгаагийн шинж энд илэрч байна. Улс төржихгүй шүү. Сурв). Үнэнгээ хэлэхэд би блогоо хаачихвал юу ч бичдэггүйм байнаа. Энэ хэд хоногт би юу ч бичээгүй л байгааздээ. Энэ бол нотолгоо энтр. Би өөрөө блог руугаа ороход хүртэл төвөгтэй юм байнаа. За ямар ч байсан надад бага зэрэг бас үл ялиг гомдоод байгаа хүмүүс нь эмайлээ үлдээчих дээ.
Жич: блог хааж нээдэг шигээ өөр бусад зүйлд ханддаггүй болно. Ө.х үерхэлдээ үнэнч, зорилгынхоо төлөө мятрашгүй тэмцэгч мөнөөс мөн ч блог дээр нь эргүүтээд хааж нээгээд байдаг өвчтэй, өвчин нь бүүр хүнд, хаха. ингээд үргэлжлүүлээд байвал яваад л байхаар байна.
Энэ хэд хоногт би юу хийсэн байхнуу? Ингээд мартчихдиимаа. Тэр дороо бичээд байхгүй бол инкээд юу ч хийгээгүй аятай л байхын.
Мань чинь гадаад руу томилолтоор яваадаа. тэгээд хэд хоног блогоо бичиж амжсангүй ээ. Соории. гадаад руу томилолтоор явах нээх гоё тээ? Би л лав дуртай. Ингэсийн, би Лондонгийн олимпийн буудлагын тэмцээнийг зохион байгуулах комисст орцон яваа, тэгээд тэр ажлаараа Лондондоод, гадаадад байсан тул блогоо бичиж чадсангүй (худалчаа тэр Лондонд чинь интэрнээт байдаг гэжиилээ. Сурв). Өө худлаа ярьсан маань баригдаад хаялаа.
За жинхэнэ үнэнгээ хэлии. Хүний мөнгөөр хүүдэгнэж байгаад ирлээ. Цаад талынхаа санхүүжилтээр, 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Австралиас аялан тоглолт хийгээд ирлээ. Атаархжиинуу. Харь гариг, Ромбу гариг руу танилцах аялал хийгээд ирлээ. Манай анхны ардчилсан ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн гуайг Ромбу гаригтай холбогддог гэж 20-оод жилийн өмнө зурагтаар гараад байхад би итгэдэггүй байж билээ. Гэтэл яажийн, Ромбу гаригийнхан Сиднэйгээс явсан багийн бусад 11 өөр орны гишүүдийг жирийн стандарт өрөөнд буулгачаад, манийг илүү хүндэлж лукс өрөөндөө байлгаж, тэд нарыг автуусаар зөөчөөд, надад лимузингээр үйлчлэсиим чинь. Учир нь дэлхийн 200 гаран улсаас ганцхан Монгол улс Ромбу гаригтай Дашцэрэн гуайн хүчээр холбоо тогтоож байсан гэнээ. Би тэхээр азтай байна ууь хаха. Нээрээ Ромбу гариг дээр интэрнээт гэж юм байдаггүй юм билээ. Тэгээд л хэд хоног блогоо хөтлөх боломж олдсонгүй уучлаарай (харин энэ 2 дахь тайлбар нь итгэж болохоор шалтгаан байна. Интэрнээтгүй бол нээрээ яаж блогоо хөтлөх билээ дээ. Сурв).

Tuesday, November 8, 2011
Миний ирээдүй
Өөрийнхөө ирээдүйг энэ зурагнаас хараадаа, хаха
хөөрхөн санагдаад Soulmate-аас туучлаа
Би тэр 16-тай нь шүү. Нөгөө 3 нь хаана байна, найзуудаа.
Saturday, November 5, 2011
Шинэ нээлт хийгээд
Би өмнө нь хэзээ ч баян болъё гэж бодож байгаагүйгээ олж мэдээд мэл гайхлаа шд. Энэ бол аугаа нээлт биз дээ? Бага нас маань социалист нийгэмд өнгөрсөн болохоороо бишээ Монгол Улсын иргэний паспортоо гардан авч, албан ёсоор том болсон хойно социалист нийгэм нуран унасан болохоор ийм мангар хүмүүжилтэй юмуу бүү мэдээ. Ямар ч байсан энэ нээлтээ зүгээр л нэг нээлт хэвээр нь патиантлаад үлдээх биш чулуу болгоноо тээ, хаха.
Жич: ганц нэг блогт сээгии үлдээх гэтэл ордоггүй гэнээ.

Saturday, August 6, 2011
Эрэгтэй хүн шиг байна уу би айн
Өмнөх бичлэгт комэнтоор бичсэнийг анзаарддаггүй хүмүүс үү, ийм хувцаснууд их бариу, бас давхар давхар лээвчиг өмсөх шаардлага байхгүй, өөрөөсөө даруулгатай болохоороо бүүр хавтгай харагдуулаад байнаа гэж. Ийм хувцсыг нэг өмсөөд л угаана, эдэлгээ сайн даана. Гэтэл би дотуур нь даруулга өмсөөд, нэг хөлрөөд л угаагаад байвал хэдэн даруулганы маань хэлбэр хэмжээ алдагдаад, санхүүгийн хувьд алдагдалтай биз дээ.
За тэхээр байна шүү дээ, өмнөх зурган дээрх чинь би мөн гэдгээ батлах гээд үздийн билүү, олон хүн нааг эрэгтэй гэж хараад байна. Энд хүмүүс голдуу л ийм хувцастай дугуй унадгийн. Би бодохдоо та нарын нүд дасаагүй болоод тэгж байх шиг байна. Японд бол өөрөө өөр, охид хүүхнүүд нь банзалтайгаа, эрчүүд нь гоонжтойгоо дээр нь портфэлоо хажуудаа санжигнуулцан дугуй унадгийн. Би ч гэсэн энд эхлээд навсайчаад, янзан бүрийн юмтай дугуйддаг байлаа, одоо бол мэргэжлийн болжийн, хаха (Энэ Гилийн хатан сагсуу гар шдээ.Сурв).
Доор зургийг нөхөр миний зургийг авдаг өдөр хулгайгаар дарцан байсныг би хэрэг болгон, өмнөх зураг дээрх чинь би гэдгээ батлах гээд энд чирээд ирлээ. Миний ард явж байсан залуу гэсэн. Эрэгтэй хүн ингэж харагджийн. Одоо та нар нааг биш гэхүү (Гилийн хатан ямар хэрүүлч юм бээ. Сурв). Дараа л гүн ухлаадастай сээгси палааж өмсөөд, мөөмөө хагас харуулж, би бас савчуулдаг юмтай хүн гэдгээ нотолдгиймуу яадгийн, хаха (Гилийн хатан хэлсэндээ хүрдгийг би баталж чадхийм байна. Сурв).
Жич: За тоглосын, одоо цаашид хэзээ ч өөрийнхөө зургийг тавихгүй ээ.
Гуталны зураг (хүүхнүүдэд)
Alice-н хүсэлтээр Монгол руу авч явах гэжаагаа 15 гуталныхаа зургийг оруулъя. Надад ч бас тухайн үед өмсөж байсан гуталныхаа зургийг ингээд хадгалчих нь сонирхолтой санагдлаа.
Би саяхнаас гадас шиг өндөр өсгийнөөс татгалзаад, тийм гутлынхаа өсгийг хуга цохиод бүгдийг нь хаяцан, хэхэ худлаа шүү, пааслах хүмүүст нь паасалцан. Энд голдуу өсгийгүй гутал бас пүүзтэй гүйнэ. Харин монголд дундаж өндөртэй өсгийтэй, эсвэл өндөрдүү бол бүдүүн өсгийтэй гутал сонгож өмсдөг болоод байна, энэ одоо юуных вэ хөгшрөх гээд байнуу гэсэн.
Энэ олон гуталнаас одоогоор энэ гутал хамгийн их таалагджээн. Гэм нь дотор нь бас арьс, гэхдээ яахав, онгорхой юм чинь. Чийг татах л байх, даавуун дотортой гутлыг бодвол.Wednesday, July 27, 2011
Хуурамч багийг минь хуу татсан эрхэм Анонд баярлалаа
Үргэлжлэлийн үргэлжлэл гэдэг бичлэгт сээгийгээр энэхүү зургийг минь үлдээжээ. Хараад үхтлээ инээлээ. Анон та бусад олон Анон-оос ялгарч арай өөрөөр Анон 007, Анон үзмэрч, эсвэл Анон АиТи-ч гэж мэгээд нэрээ бусдаас ялгаж байгуул бүүр чика байна. Намайг яг л зураад хаячиж, тэгэхээр чи намайг таньдаг эсвэл үзэж хардаг чадвартай байх нь гэсэн ердөө 2 дүгнэлтэнд хүрчээнэ.
Эр зоригтны үнэн нүүр царай (энэ зурганд анон-ы өгсөн нэр)
Дахин баярлалаа.
нөгөө 8 сарын аялан тоглолтонд бэлдэж байгаа хүнийг энэ анон бичлэг хийлгэчихлээ, зураг үзээд тэссэнгүй ээ, энэ донтой күүкэн.
Sunday, July 24, 2011
Таануус эдгээрийг их уншсаныг мэдлээ
Уул шугамандаа блогийн хажуу ханан дээрээ хамгийн их хандалт авсан бичлэгүүдийг үзүүлж болно л доо. Тээд 10 бичлэг харуулсан чинь 2 нь нээх мангар бичлэг байх юмаа. Хүмүүс гарчигт нь хууртагддаг болтой дог. Өөрийн зүгээс тэр муу 2 бичлэгийг түр авч байгаад дахин шалгаруулахад гарч ирсэн 10 бичлэгийг энд тавьчлаа. Тэгснийхээ дараа нөгөө муу 2-гаа буцаагаад байранд нь хийчихлээ, хөөрхий. Энэ 10-аас та нар хэдийг нь уншсан болоо?
1, 80 доллараар патиараа татуулжээ
2, Саяхан алуулангаа алддаг бичлэг
3, Оготны шөл уусан нь
4, Газар доогуур орчмоор байлаа
5, Баамаар байнаа
6, намбагүй хүн нэг ширхэг байнаа
7, Зүүдээ бишээ хулгайгаа яав
8, Би багш хүн
9, Олон хүн зурхай сонирхдгийн байна
10, ЭсЭсЭс күүкэн
Өмнөх бичлэгүүдээ хальт хартал тэр үед сэтгэгдэл үлдээдэг байсан хэсэг хүмүүс ор сураггүй алга болж, оронд нь шинээр олон блогчид болон сээгийчид хүч түрэн орж иржээ.
Өмнө нь бичлэгтээ нэг гарчиг өгөөд тэрнийхээ арааманд нь жаажигнуулаад "утга төгөлдөрдүү" юм бичдэг байсан чинь одоо хавийн юм хамж чимээд, ямар ч утга авцалдаагүй зүйлсийг зүгээр л холиод бичдэг болсон байна. Их л эвдэрч дээ, энэ охин. Засаад өөд татаад аваад явчих хүн байгуул гараа өргөнө биз, хэхэ.
Ингээд нэг дор би 10 бичлэг шахлаа шүү, хаха. Хэд хоног бичлэг хийж амжихгүй нь ээ хөө. 8 сарын аялан тоглолтонд бэлдэх хэрэгтэй байна.

Sunday, July 3, 2011
Жигүүрийн санал болгосон зурганд тайлбар
Анхааруулга: Хэрэв та юм идэнгээ энэ бичлэгийг унших гэж байгаа бол уншихгүй байхыг зөвлөе. Эсвэл идэж дууссаныхаа дараа уншина уу. идэнгээ зурагт үзэх, блог унших таны эрүүл мэндэд хортой. Хаха өөрөө тэгдэггүй хүн шиг. Сэтгэгдлүүдийг уншсаны дараа нэмсэн болно.
Өмнөх Сурга гэдэгт бичлэгт дараах зургийг линкээр үлдээжээ. Та бүгд өөр өөрийн зүгээс дараах зурганд тайлбар өгнө үү.

Өөрийн зүгээс тайлбарыг болгооёо. Хэрвээ би энэ зургийг зурсан бол эрэгтэй хүний гэдсэн дотор нь идсэн юмнуудыг нь бутарсан байдлаар, өөрөөр шударга хэлбэл баас болсон байдлаар нь хар бор ногоон шар өнгөөр ялгаж будна.
Эрчүүд жирэмсэн эхнэрийнхээ гүзээг илээд л төрөх хүүхдээ өхөөрдөөд л үнсэнэ. Эхнэрүүд харин нөхрийнхөө хөөрхөн гүзээг өхөөрдөөд шопхийтэл үнсэнэ. Гэтэл энэ хөөрхөн гүзээнийх нь цаана 10 кг баас хөвж явдаг гэжийлээ шүү. Одоо гүзээтэй эрчүүд болон нөхөр нь гүзээтэй эхнэрүүдэд алуулсоон. Гэхдээ би нь цаагуураа эрчүүд минь гүзээнээсээ салж эрүүл мэндээ бодоо гээд байгааншд. Спортоор хичээллэ, ядаж мөнгө төлөхгүйгээр, өглөө гүйж байгаарай гэх гээд байна.
За тэгээд аливаа юмыг бичихэд амт оруулан Уянгын халил нэмдгийншд. Үүнийг бас бодолцож байлдаа. Эмзэгхэн би чинь бууж өглөө. Тэгээд та нараас айгаад энэ мөчөөс эхлэн янз бүрийн эсэргүү зөвлөлгөө өгөх болон бусад найз нарынхаа тухай бичиж амьтан хүний уур хорслыг төрүүлэхээ болъё гэж бодлоо. Зүгээр лмөрөөрөө мөөмөө унжуулаад бишээ нээх ноомой болчлоо. Мөрөөрөө мөөмөө сэрийлгээд л бишээ сээгси болчлоо. Мөрөөрөө мөөмөө савчуулаад л зөвхөн өөрийгөө муулаад л байж байя доо.
За сэтгэгдлээр зурганд тайлбар өгөөрэй, завтай бол.
Өмнөх Сурга гэдэгт бичлэгт дараах зургийг линкээр үлдээжээ. Та бүгд өөр өөрийн зүгээс дараах зурганд тайлбар өгнө үү.
Өөрийн зүгээс тайлбарыг болгооёо. Хэрвээ би энэ зургийг зурсан бол эрэгтэй хүний гэдсэн дотор нь идсэн юмнуудыг нь бутарсан байдлаар, өөрөөр шударга хэлбэл баас болсон байдлаар нь хар бор ногоон шар өнгөөр ялгаж будна.
Эрчүүд жирэмсэн эхнэрийнхээ гүзээг илээд л төрөх хүүхдээ өхөөрдөөд л үнсэнэ. Эхнэрүүд харин нөхрийнхөө хөөрхөн гүзээг өхөөрдөөд шопхийтэл үнсэнэ. Гэтэл энэ хөөрхөн гүзээнийх нь цаана 10 кг баас хөвж явдаг гэжийлээ шүү. Одоо гүзээтэй эрчүүд болон нөхөр нь гүзээтэй эхнэрүүдэд алуулсоон. Гэхдээ би нь цаагуураа эрчүүд минь гүзээнээсээ салж эрүүл мэндээ бодоо гээд байгааншд. Спортоор хичээллэ, ядаж мөнгө төлөхгүйгээр, өглөө гүйж байгаарай гэх гээд байна.
За тэгээд аливаа юмыг бичихэд амт оруулан Уянгын халил нэмдгийншд. Үүнийг бас бодолцож байлдаа. Эмзэгхэн би чинь бууж өглөө. Тэгээд та нараас айгаад энэ мөчөөс эхлэн янз бүрийн эсэргүү зөвлөлгөө өгөх болон бусад найз нарынхаа тухай бичиж амьтан хүний уур хорслыг төрүүлэхээ болъё гэж бодлоо. Зүгээр л
За сэтгэгдлээр зурганд тайлбар өгөөрэй, завтай бол.
Thursday, June 30, 2011
Сурга (зөвхөн хүүхнүүдэд)
Нэг хүн нүдээ ирмээд бичлэг хүлээгээд байна гэсэн, яахав өөр сэдвээр гэхдээ ойролцоо зөвлөлгөө өгьеө, охидууддаа.
За тэхээр байна шүү дээ, мөрөөдлийн ханхүү, арван хуруу тэгш хүн энэ тэр чинь үлгэрт л байдгийн, за яахав кинонд бас байдгиймаа байдгийм хааяа. Яг амьдралд байдаггүй л байхгүй юу. Нээг л мундаг, ухаантай, сайхан, гэр орны ажилд тусалдаг халамжтай Юндэн мөрөөдөөд, хэзээ намайг ирж авах болоо гээд хүлээгээд суугаад байгаа синглэ хүүхнүүд минээ Тийм эр хүн энэ хорвоо дээр оогт байхгүй, байдаггүй юм. Харин тийм эр хүнийг бид л бий болгодийн шд. Өөрөөр хэлбэл, бид нөхрөө ямар байлгамаар байна, тэгж сургадаг байхгүй юу. Эрчүүд чинь өхөөрдмөөр хөөрхөн амьтад байхгүй юу (энэ Гилийн хатан нөхөртөө алуулсаан. Сурв).
Төрөлхийн зарим муу зуршилуудыг нь эвтэйхэн таслан зогсоо. Жишээ нь, нөхөр гэртээ ирээд оймсоо бөөрөнхийлөөд хаа хамаагүй хаячдаг одоо яахуу. Энэ тогтцон зуршдыг нь өөрчлөх маш хэцүү. Энэ шивэртэй оймсоо хураа гэж насаараа хэрэлдэх эс бөгөөс чи өөрөө тайлаад хаясан оймсыг нь үүрд түүх сонголт үлдэжиин. Тэгэхээр яахав, охидуудаа, бид бяцхан заль гаргах хэрэгтэй. Угаалгын машаанаар хувцсаа угаахдаа бөөрөнхийлөөд хаяцан оймсийг нь хараагүй царайлаад угаалгын машаанд хийлгүй үлдээчих. Тэгэхээр дараа 7 хоногт өмсөх оймсгүйгээ ухаарна, тэгээд “миний оймсыг угаагаагүй үлдээчиж” гэж мэгж гомдол мэдүүлэх үед нь анзаараагүй үлдээсэндээ Уучлалт гуй, үнэнгээсээ мартсан юм шиг жүжиглэнэ шүү, маш их харамсаж байгаа аятай л өөрийгөө буруутгаад гэмшээд бай. Олигтойхон жүжиглэж чадахгүй бол зүгээр л Эмэгтэй та өөрөө насаараа оймсыг нь түү за. Тэгээд үргэлжлүүлээд “хайраа, миний хань оймсоо тайлаад шууд угаалгын машаанд өөрөө хийчиж бай, найз нь аягүй бол дахиад л харахгүй үлдээчихнэ” гээд гэмгүй царай гаргаад хэлчих. Яахав ихдээ энэ үйлдэл 2-3 удаа давтагдана л биз, гол нь эцсийн үр дүн шүү дээ. Ингээд сургацан байхад чи бөөрөнхийлсөн оймс энэ тэнд харж уураа барахгүй.
Эрчүүдийн нийтлэг онцлогийг нь ойлго. Наа эрчүүд чинь нүдэн дээрээ байгаа юмыг олж хардаггүй харалган улсууд шуу даа. Үүнийг нь ойлго, өрөвд, өршөө. Тэгэхээр наадуулаасаа “миний хөгшөөн тийм ийм юм тэндээс аваад өгөө” гэх мэтийн хүсэлт бүү тавь. Эрчүүд яг нүдэн дээр нь ил байгаа юмыг олохгүй, сайхан эмх цэгцтэй хураасан хамаг юм самраад хаячдийн. Өөрөө гуйчаад, нөгөөх нь эрсэн юмаа олохгүй онгичоод хаяцан шүүгээ энэ тэрээ чи өөрөө л дахин янзлах ажилтай болох тул иймэрхүү юманд бүү эрчүүдийг зар. Чамд гуйсан зүйлийг чинь олж өгч чадах ч үгүй, дээр нь ажил нэмээ хаячна.
Мөн гэрийн бүх ажлыг эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн ойлголтыг нь дайнгүй, энхийн замаар шийд. Жнь, эмэгтэйчүүд бол гал тогооны ХАТАН ХААН гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчил. Анх манай нөхөр хоол хийж мэддэггүй ээжийн эрх хүү байлаа шд. Миний анхны хүсэлт бол нөхрийнхөө гарын гоймонтой шөлийг идэх хүсэлт байлаа, ууг нь хамгийн хялбархан хоол гэж сонгожиилаа. Гэтэл нөхөр шөлөө буцалсны дараа гоймонгоо хийдгийг мэддэггүй, хүйтэн усанд шууд хийгээд үүрчихсэн гоймонтой хоолоор намайг анх дайлсан юмдаа. Тэгээд бас энэ гоймон их муу гоймон байна, дахин ийм гоймон битгий аваараа гэчижээ. Анх хоол хийх А үсэггүй ногоонхон байснаа одоо бол Мастер Шиф болсон, энэ бол асар том ахиц дэвшил. Энэ үйл явцыг нь чи үнэн сэтгэлээсээ дэмж, хоолны ном бэлэглэ, хамтдаа хоолны нэвтрүүлгэ үз, эхлээд дагалдуулан сургаж, хамтдаа хоол хий. Удалгүй хоол хийх дуртай болоод ирэхээр нь чи аажмаар өөрөө гал тогооноосоо мэдэгдэхгүй хөндийр, гайгүй хоол хийгээд эхэлбэл чи дотроо баярлаад цааш нь өөрийнх нь инерцээр өнхрүүлчих. Тэгээд найз нөхөд, хамаатнууддаа нөхрийнхөө гоё хоол хийдгийг марталгүй зарла. Бас хүмүүс гэртээ урьж нөхрийнхөө сайхан хоол хийдгийг тунхаглаад, муухан хоол хийж таарсан тохиолдолд найз нөхдийг багахан зүйлээр хахуулдаад, амаа нийлүүлэн нөхрөө магтуулах кампаант ажил зохио. Эхлээд яахвээ яах вэ чи нэг хэсэг давс нь ихэдсэн, давсгүй, түлэнхий, түүхий, амнаас унах гэсэн хоол идэх болно. Энэ хэсэг хугацааг худлаа инээж, сайхан хоол байна гэж магтаж байгаад давчихуул, амьдралынхаа үлдсэн хугацаанд эмэгтэй та орой болгон гал тогоондоо ганцаараа хөлдүү мах хөшиглөөд зогсож байхгүй шд.
Ачаагаа хөнгөл. Эмэгтэйчүүд л бүх гадуур дотуур ажлаа амжуулдаг аугаа хүмүүс шүү дээ. Гэхдээ бас ингэж болохгүй ээ. Зарим ажлаа нөхөртөө даатгаж, чи өөртөө найзуудтайгаа уулзаж, саун, гоо сайханд орох цаг гаргах хэрэгтэй шд. Жнь, байрны мөнгө, утасны мөнгө, цахилгааны мөнгө гэх мэт тогтмол гардаг зардлыг төлдөг газруудаа судлаад, нөхрийнхөө ажлын газартай ойрхон салбарыг нь олчих, онлайн төлж болдог бол бүр сайн, тэр газруудтай нь чи өөрөө тохироод, данснаас нь автоматаар төлдөг болгочуул болоо явчина. Одоо монголд ингэж төлбөр хийдэг болж байгаа байлгүй дээ. Үгүй бол нөхөртөө цайныхаа цагаар гүйж ороод төлчих гээд аятайхнаар ийм ажлуудаа даатгачих. Энэ чинь чиний цагийг мааш их хэмнэхээс гадна, ийм төлбөрүүд шууд нөхрийн хариуцах ажил болон нөхрийн хармаанаас гарна гэсэн 2 давуу тал харагджиин.
Аливаа амьтныг сургахдаа идэх юмаар урамшуулдгийг та нар андахгүй л байх, үүнтэй агаар нэгэн эрчүүдийг магтаад л байх хэрэгтэй. Гэх мэтчилэн энэ лээкц бол ингээд хөврөөд л байна, дуусахгүй шд. Ер нь чи дургүй ажлаа нөхөртөө шилжүүлээд байж болно шд. Жнь, чи юм индүүдэх дургүй гэж бодъё. Юм индүүдэж байснаа нөхрөө дуудаад “хайраа өмдөө индүүдэж бай даа, миний баас гоожлоо” гээд жорлонд орж ном уншиж сууж байснаа гарч ирээд, индүүдсэн өмдийг нь магтаад “миний хайр, өөрийнхөө гараар индүүдсэн өмдөө өмсөхөөр өөртөө итгэлтэй их сээгси харагдаад байна” гээд бүлтэрчих, тээд л чи дахин нөхрийн өмд индүүдэх ажлыг үүрд өмдний эзэнд нь даатгачихна.
Эцэст нь сургуультай нохой яадаг билээ дээ, эзнээсээ 2 м-н өмнө гүйж байж, эзнээ хаашаа явах гэж байгааг мэдэрдэг шүү дээ, охидуудаа. За тэгээд амжилт хүсье. Зав гарвал ийм амьдралын хар бор ухаан заахиймсан.
Уншигч эрчүүдэд алуулсан байхаа, энэ бичлэгийг зөвхөн хүүхнүүд унших эрхтэй болгодог хүйсээр нь филтерлэдэг юм байвал эртхэн хэлээрэй, ард түмээн.
Monday, June 27, 2011
Ааруул мэрхиимсаан
Бас цувдай, хонины чанасан толгой, тарваганы мах идхиимсан.
Айраг уумаарайн, арааны шүлс гоожжиин.
Санаа алдав, өрөөний хужаа оюуутнууд гайхан харав, над руу. Ийм л чанга санаа алдсийн байхдаа.

Sunday, May 29, 2011
Хонхны баяр
болоод байгаан байна шд одоо. Хонхны баяраа тэмдэглээд чухам зүгээр Тулах цэг өгчүүл дэлхийг эргүүлчих гээд байгаа оюутнууддаа зориулъяа. Гэхдээ та нар хонхны баяраа тэмдэглэснийхээ маргааш нь шууд ажилгүйчүүдийн эгнээнд элсэн ордгоо мэджайгаа биз дээ. Өмнө нь энд 10 жилийн хонхны баярынхаа тэнэг дурсамжийг хуваалцсан байна. Одоо их сургуулийнхаа хонхны баярын талаар гялс.
Сургууль төгсөж байгаа юм чинь хонхны баяраараа гоёнол биздээ. Тэгээд өчнөөн хоногийн өмнөөс бэлдээд, догдлоод л хоног тоолоод хүлээчнээ. Шөнө нойргүй хоноод, өмнөх өдөр нь хөөрөөд хоол унд ч идээгүй шд. Өмнөх орой нь үсчинд орсон юм чинь дэрэн дээр толгойгоо тавьж унтаж болохгүй шдээ хө. Нууцаар суугаагаараа унтчихаад, үүр цайнгуут ээжийн хийж өгсөн дээлийг өмсөөд, торонд өдөр рэстраанд өмсөх хослол болон орой бүжгэнд өмсөх плаажаа хийгээд л гэрээсээ гарлаа. Тээд яахуу дээ, ганц баяраараа такси барьна шд. Нээх баяр хөөр болсон амьтан таксинд ороод л суулаа, гэтэл жолооч нь миний үеийн залуу байсымаа, мэндэлснийхээ дараа надтайгаа таарсан мангар жолооч чинь харин өөдөөс "аль аймгаас яваан?" гэдгийн. Би гомдож үхэх гэжаагаан юм чинь, хүн хамаг гоё ганган дээрээ тавьцан явж байхад. Би Цасан цагаан шиг цав цагаан үзэсгэлэн төгс охин байхад чинь, хаха. За за үнэндээ би вампир шиг цусгүй цагаан аймшгийн амьтан байхгүй юу, та нар надаас аюутугай. Хөдөөний хүүхнүүдийн арьс эрүүл чийрэг гэдгээ илтгээд хөрслөг бор, хацар нь улаан бутарсан байдаг биз дээ. Уг нь их сургууль төгсөхдөө 10 жилд байсан мануухай чинь өөрчлөгдөөд хөөрхөн болчихсон, бас ч гэж хөвгүүдийн анхаарлын төвд орчихсон, хоёр гурван хөвгүүдийг хооронд нь зодолдуулахгүй шиг хуваарь гаргаж байгаад дэйт хийчихдэг, өөрийгөө готын гайгүй охины тоонд оруулчихсан явтал энэ жолооч араач дээ гэсэн, хаха. Ингэж миний 2 дахь хонхны баяр эхэлсиймдаа. За тэгээд цаашаа бүгд л мэдиишдээ, ямар праграам хөтөлбөр байдгийг.
Жич: Биднийг төгсөж байхад янз бүрийн загварын дээл өмсдөггүй байлаа, би дээр үеийн хүн шүү дээ. Одоо хонхны баярын бичлэгнээсээ харж байхад манай ангийнхан бүгд ижил загварын дээлэн дээл шар дурдан бүсээ бүсэлсэн байдгийн.

Thursday, May 26, 2011
Мотоциклийн кааскаа
Монгол руу аваад явчмаар байнаа, сургуулиа төгсөхөөрөө. Хэдэн сар М унасны дурсгал шд. Чамдаандаа хийхээр тал зайг нь эзэлчнэ, овор ихтэй шд. Гартай бариад онгоцонд орохоор чинь бас нээх хүндээ, гар ачааны жингээс авчина даа. Ер нь кааскаа өмсөөд онгоцонд сууж болно биддээ. Би ийм л малгай өмсөх дуртай хүн л байгаа биз. Онгоцоор зорчиход хүний өмссөн малгайг тусад нь хиллэдэггүй биз дээ.
Subscribe to:
Posts (Atom)