Wednesday, February 2, 2011

Багш нарын баярт зориулчии

Энэ тэнд блогчид багш нарын баярын мэнд хүргээд нүд чийгтүүлээд байх юм. Би нь мэндчилгээг нь уншаад баярлаад явчихна шүү дээ. Би ч гэсэн баяр хүргээд хэдэн өгүүлбэр бичээдхий. Уншаад байхад маш олон багш нар блог хөтөлдөг юм байна лээ. Гэвч тэд над шиг ийм хүнд хэрэггүй юм бичихгүй л дээ. Аргагүй л ардын багш нар.

За би ямар сайхан уран цэцэн үг хэлхээд мэндчилгээ дэвшүүлж чадахгүйгээс хойш хэдэн фаакт л хэлье даа.

Дунд ангид байхад манай ангийн багш /тэр үедээ 40 гаран настай байсан юм болов уу даа/ хичээл заах гэж орж ирэхдээ банзалаа өмсөхөө мартаад, шууд өвдөг бөгс гарчихсан ноосон өмдтэйгээ ороод ирсэн юмдаг. Багш тэр байдлаа мэдэнгүүтээ тэр өдрийн хичээлээ пялаад гэр рүүгээ алга  болж, биднийг "ура, цонх" гэж орилуулан баярлуулж билээ.

Би энэ явдлаас ихэд сургамж авсан бөгөөд өглөө бүр гэрээсээ гарахдаа хувцасаа бүрэн өмсөж үү гэж бүртгэдэг юм. Нэг удаа би нээх гоё шинэ гутал өмсөөд ажилдаа явлаа. хамаг анхаарал гутланд байгаа юм чинь. Эхний цаг семинар орж байсан болохоор би оюутнуудаасаа даалгавраа шаардаад /уг нь тэдний даалгавар л даа/ ширээ хоорондуур шинэ гуталтайгаа тог тог гээд нээх пээдгэр алхаж байлаа. Оюутнууд ихэнх нь даалгавраа хийгээгүй байхаар чинь дургүй хүрдгийн байгааз дээ. Тээд дуугаа өндөрсгөөд авч өгч байсан чинь нэг Жанна дэ Арк байж болмоор эр зоригт эмэгтэй оюутан хажуунаас "Багшаа та цамцаа буруу харуулаад өмсчихсөн байна" гэдгийн. Юу гээд харсан чинь цамцны минь яарлик нь гадна талдаа намирч байдгийн. Нөгөө өндөр дуу таг болоод, би чинь хайртай залуугийнхаа өмнө бүдрээд уначихсан юм шиг л барайна биз дээ. Гэхдээ гандан буурахгүй "би өрөө рүүгээ яваад цамцаа зөв харуулаад өмсөөд ирье, тэр хооронд энэ бодлогыг бодож бай" гэчээд гараад алга болж байлаа, хаха. Ямар нүүрээ дараад ичээд гүйгээд гаралтай биш дээ тээ.

За та нар намайг юу гэж л бодвол бод. Би бол хоосон толгойтой, гутал хувцсанд амиа ч өгч чадах, гоёж гангалахын донтон байна. Гэхдээ багш хүн хувцаслалтандаа анхаарах ёстой гэж боддийн. Ямар оюутантайгаа ижилхэн Нарантуулаас 20 мянгаар авсан банзал өмсчөөд БИ ЧИ гээд зогсож байлтай биш дээ, тийм биз дээ, хаха.

Манай сургууль дээхнэ үед орой болохоор бас хагас бүтэн сайнд жорлонгоо цоожилдог байсийн. Маниус оройтсон бол гарч хажуу хавиргынхаа албан байгууллага энэ тэр, бүр болохоо больсон нь крант жорлонд шээнэ шүү дээ. Зарим хичээлийн анги танхим кранттай байдгийн. Тэгсэн нэг өглөө ажилдаа ирсэн чинь яг манай өрөөний үүдэнд томоос том сайхан шаргал баас байж байдгийн. Хүмүүс ч пээ паа, энэ чинь одоо ямар бүдүүлэг юм бэ? Энэ лав оюутан байх, өндөр боловсрол эзэмших гэж байж араач дээ гэж мэгээд хүмүүс ам хамраа дараад сүр болж байнаа. Би дотроо өмөөрч байгаа юм чинь, хэрэв миний баас гэнэт хүрвэл өмдөндөө баачихаад, хүмүүст үнэртүүлээд  гайхуулаад явалтай биш дээ, тэрний оронд хүнгүй шиг газар баачихаад чимээгүйхэн яваад өгнө. Тэгсэн корридорт баахан хүн шаваад баас үзээгүйм шиг, бас далимдаа маниусыг шоолж энэ тэр, тэгэхээр нь би "багш нар тэр жорлонгий чинь түгжих хаах эрх байхгүй шдээ, мэдэлтэйгээр нь сургуулийн захирлын өрөөний үүдэнд баахгүй" гээд эргээд хартал захиралтай халз тулдаг байгаадаа, хаха. Хэд хоног л сэтгэлд бөөн хар үүл явж байлаа шд. Тээд удалгүй жирлонгийн асуудал шийдэгдсэн дээ.

Бас нэгэн өдөр манай хэдэн найзууд Биллярд бооцоотой тоглоё гэж дуудаад, байж суулгадаггүй. Тээд яахав дээ дуртай юм болохоороо очлоо. Үүдэнд нь ирэнгүүт үүдийг нь нэг сайхан залуу онгойлгож өгөөд л, майр тонгойж хүндэтгэл үзүүлээ л, миний хувцсыг авч өлгөөд л, найзуудын байгаа газар руу дөхүүлж өгөөд л. Би ч дотроо "ямар ч үйлчилгээ сайтай газарв" гээд л их дуртай яваад орлоо. Тээд хэсэг тоглож байгаад харсан чинь нөгөө үйлчилдэг гоя залуу чинь пиво зөөгөөд л бүр нөгөө өрөөн дотор үйлчлээд л байна. Тээд би хожигдоод хэсэг амарсан чинь нөгөө гоё залуу чинь хажууд ирээд "Сайн байна уу? багшаа, та мундаг цохьдог юм байна шд, дараа миний ээлжгүй өдөр та ирж надтай үзэхгүй юмуу" гэж наадгийн, хаха. Оюутнаа танихгүй, гоя залуу гэж мэгчихсэн.

Бас нэгэн өдөр баахан эмэгтэй найзуудтайгаа пиво уугаад сууж байлаа. гэтэл үйлчлэгч охин над дээр ирээд "уучлаарай, өөрт чинь энэ пиво-ийг тэр ширээний залуу явууллаа" гэдгийн. Би ч хөөрөөд л ганц хоромд л "хэн юм болоо, ямар гоя юм бээ, яагаад ганцхан надад гэж, би эд нар дотроо хамгийн хөөрхөн нь юм болов уу, лав л их гоя залуу байх ёстой" гэж мэгээд зүрх түг түгхийгээд, догдлоод, нөгөө заасан ширээ рүү нь хартал манай нэг оюутан гараа даллаж байдгийн, хэхэ. Юун нөгөө би хамгийн хөөрхөн нь байх энэ тэр. гэхдээ л гоё байгаа юм чинь, манай найз хүүхнүүд атаархаад л. Хэрэв манай хөгшин проф бааранд сууж байвал би бас оюутнаа дуурайгаад пиво илгээж баярлуулнаа, майр баярладаг юм билээ, надаар л бол.

Бас нэгэн өдөр дээрхтэй адилхан шахуу юм болдгийн. Бас л нөгөө бааран дотор идэж уугаад сууж байтал үйлчлэгч залуу нугалчихсан цагаан цаас өгөөд "тэр ширээний залуучууд өөрт чинь энэ захиаг өгч байна, хариуг нь яг одоо аваад ир гэлээ" гэдгийн. Би ч бас нөгөө хөөрлийн байдалдаа шилжээд, догдлоод л, гар салгалаад л захиагаа нээлээ. Тэгтэл "багшаа бид байнаа, та манай ширээн дээр ирээд хоол идээд, хэдэн пиво уучуул бид баярланаа, бид танай ширээн дээр очихоос ичээд байнаа, бас та нарыг шатаахын нэмэр" гэчихжээ. Тээд л би уригдаад л оюутнуудынхаа ширээн дээр очоод ганц 2 пиво уугаад, буцаад өөрийнхөө ширээн дээр ирнэ шүү дээ, бас од болоод амжчихдийн.

За тээд маний паян дуусахгүй ээ. Нэг мэдсэн майр урт юм болчиж, уншихгүй ч байж болно, хэхэ.
Энд бас нэг паян явж байна шд. Бодвол та нар уншаа байлгүй.
http://giliin-khatan.blogspot.com/2010/06/1.html

Зарим нэг оюутан шалгалтын тестийнхээ ард нь "багшаа, Би танд хайртай" гээд л бичээд өгдгийн, би ажлыг нь засаад буцааж өгөхдөө бүр томоор "багш нь ч чамд хайртай шд" гээд улаан балаар палиилгаад л өгнө шүү дээ, хөгжилтэй шд.

32 comments:

Anonymous said...

Вахаха, тэр хэцүү нэртийг юун ч шууд шууд бичдэг юм бэ дээ. Ядаж балин, шогорхой энэ тэр гэж болоогүй юм уу

Anonymous said...

Ter ehnii yavdlaa helj ayglasan chine mash taalagdlaa asuudliig tegj gartaa atgah n sain.


Barimalch

Anonymous said...

Yur n bagsh hun oyutang surdmeer yosorhog huvtsaslah n shavi hund medlegiig damjuulhad tustai baihaa. Manaih udahgui baylgaasaa oloh mongooroo bagsh nariinhaa tsaling hamgiin turuund nemvel jinhene ireeduin horongo oruulalt bolno baihaa.

Barimalch

Anonymous said...

хахаха. нэрээ савааж алдаг багш юм даа чи нь....
баярлалаа чамдаа. бас мэргэжил нэгтэн чамдаа баярыг нь хүргийдээ...

Тэр баас бол майр сүртэй байлаа. шд....

жигүүр

сайхан шинэлээрээ

Дестини said...

Би ч бас багш байсан. Анх хичээл зааж байх үед оюутнууд дагуулаад л хараад байна, мөн кэцү байж билээ. Багш нарын баярын мэнд!

Anonymous said...

Bagsh nariin bayariin mend hurgeye..
Bi bas bagsh bsan sh dee. Gehdee dund surguulid........Odoo daasan angiinhaa huuhduudiig ih sanadagiin....

NB, Canada

Mishaa said...

Ямар оюутантай ижилхэн Нарантуулаас 20 мянгаар авсан банзал өмсчөөд БИ ЧИ гээд зогсож байлтай биш дээ, тийм биз дээ, хаха.
tiishdeee kkkkk

бж said...

Гилийн хатан анддаа сар шинийн мэнд хүргэе. Сайхан шинэлээрэй.

Битүүний өдөр инээдмийн иллэг хийж өгсөнд үнэхээр их баярлалаа. Ёооё, инээд муутай хүн чинь дахин дахин уншиж байгаад л ойрд инээгээгүйгээрээ л инээж авлаа.

Би нээрээ зөндөө л паянтай байдаг байсан санагдана, чам шиг ингээд бичих гэхээр санаанд буухгүй юм. Нэг санахаараа блогтоо бичийж үлдээе байз... хэхэ.

miracle said...

Кк тэр бодлого бодоод сууж бай гэдэг нь хамгийн хөгжилтэймаа кк хичнээн бантсан ч гсн бас лаг шийдсэн байна шд кк та өөрөө юмыг хөгжилтэй талаас нь хардаг болохоор ч тэр юмуу эсүүл дандаа таньтай ийм хөгжилтэй явдал их тохиолддог юмуу кк.

LuZa said...

За ингээд хэн гэдгийг чинь мэдэж авлаа багшэээ

тэр дээр яваа бас Жигүүр багш байна тээ манай тэнхимд дөнгөж төгсөөд ирж байсын ш дээ

Гилийн хатан said...

Anon-haha, Ariun tsevriin uruu gesnees Jorlon, uur ug bichij bhaar Baas gesen ni goyo shd

Barimalch-neeree mongold l hunii oyun uhaanaar ni bish, umssun zuusneer ni dugnedeg bolohoor tegj bgaam, ternees uur gazar bagsh ni yu ch umssun yah ve dee

Jiguur-uu chi bas bagsh umuu? bayarlalaa, saihan shineleerei

NB, Canada-chamd bagsh nariin bayariin mend hurgeye

Mishaa-haha, tiinshdee. Chi minii oyutan bol 2-laa ih l uzeltseh bhdaa tee

Гилийн хатан said...

Ganaa-bayarlalaa, saihan shineleerei. Bi chinii blog ruu dahin nevterch chadahgui bgaa, chinii zuvshuurul zuvhun 1 udaagiinh bsan. Teed dahin zuvshuurul husmeer baidag bas guij chadahgui yavaad l bgaa.
Miracle-aan olon hugjiltei yavdlaa odoo ch martaj dee. hehe tegj helehed oyutnuud savj unaj bgaa um chin
Luza-odoo l bagshiigaa tanij bgaa umuu? Bi ene Jiguur bagshiig sanadaggui ee, sanuulaad uguuch gesn, haha

Mishaa said...

huuhdee chi minii oyutan boltson yavjaagaa shde

Anonymous said...

Өөрийн чинь блогийг нэлээн умшлаа. Сайхан гэрэл гэгээтэй өөдрөг зүйл бичдэг бүсгүй байна. Цаашид байнга бичиж байгарай.

busgui said...

neeree bagsh nar yasan ih baidgiin bee. bi bas bagsh bailaa.... hehe. ehnii 2-3 jil hetsuu bdag bjilee. Oyutnaasaa yalgarahgui, tgd oyutan bhad hamt bsan zarim neg garuud togsoogui yavj bn, dungee saijruulah geed hicheel deer suugaad, oroin angid orvol hogshin hogshin ah nar "hooe minii duu changa yari" ene ter geed "durdee oroh" bolomj olgodoggui bsan...

Гилийн хатан said...

Mishaa-ailaa bagshaa, bi dahij tegehgyu ee
Anon-zochilsond bayarlalaa
Busgui meen-chi Germand baidag Busguin temdeglel-n busgui munuu? yaagdaad heseg alga bolchoo ve? chamaig bi uguileed l bailaa. Hehe yaag naadah chin bas nadad tohioldoj blaa

busgui said...

Mon bainaa Giliin hataan. Blogoo haachihsaan :)Chinii blogiig l unshaad bn daa

busgui said...

gesnees chi bid 2 neg surguulid bagshlaad bsan baij magadgui, esvel tostei mergejiltei yum shig bnaa. gehdee manaih 00-oo tsoojildog bgaagui (minii medeheer, namaig orsonoos hoish). bi 2001-2005 ond bagsh blaa :P

busgui said...

gesnees chi bid 2 neg surguulid bagshlaad bsan baij magadgui, esvel tostei mergejiltei yum shig bnaa. gehdee manaih 00-oo tsoojildog bgaagui (minii medeheer, namaig orsonoos hoish). bi 2001-2005 ond bagsh blaa :P

Toshiloo said...

hehe hugjiltei yumaa
ene bagsh nar uu :-)
bayariin mend hurgey

www.gegeen.com said...

bagshiin aldriin 45 jiliin oin mendoo, ergeed dursahad sxan bgazde kk.

goyoiimoo. bagshilj l blaa, bagshilj ch bn, hoishid ch gsn, ur huuheddee hurtel bagshilj l taarah bxoo ooriigoo golkuu shdee hahahaha.

ta chini surdmeer bagsh bsan gehed yamar aimaar er zorigtoi shavi nartaim be, namaig taschaad hayachina gej aigaad nohor maan' hulter haldaj chadahgui halgaad bdag shdee hahahah.

ZAYA said...

Багш нарын баярын мэнд хүргэе.
Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

Гилийн хатан said...

Busgui-bi ch chamtai uur blogiin seegii deer taaraad, tend munuu geed l asuultai bish geed l yavaad blaa. Chinii blogiig unshmaar l baidag um. Magadgui bid ih oirhon ajillaj baisan bhaa
Toshiloo-bayarlalaa
Gegeen-oyutnuud chin surguulia tugsuus er zorigtoi bolchdiin
Zaya-bayarlalaa, saiahn shinellee8 chi saihan shinelsen biz dee? Tuulai jild az jargal husiye

bebe said...

гоёийн :]

Гилийн хатан said...

bebe-yag yu ni goyo bna?

大津 出会い said...

真面目な恋愛をするには大津での出会いがオススメ!大津でしか出来ないスペシャルスポットやデートコースをご紹介していきます。地域密着型の出会い掲示板であなたの恋愛を応援します!

金沢 出会い said...

保守的だけど人柄は誠実で信義に熱いそんな素敵な県民性溢れる金沢の土地で出会ってみませんか?2009年にはユネスコの創造都市に認定された由緒ある金沢へようこそ

Hチェッカー said...

Hチェッカーであなたの隠されたH度を簡単チェック!合コンで盛り上がり必至のサイトはこちら

筆おろし said...

童貞男子が大好物の女性が急増中!!筆おろしを熱望する肉食系お姉さんと出会える童貞君の為のサイトが誕生しました!童貞以外立ち入り禁止のサイトでサッサと筆おろしを済ませちゃおう☆

メル友 said...

恋愛・H目的・趣味友。一通のメールから様々な目的のメル友を増やそうよ☆ここで募れば瞬く間にあなたの携帯アドレスは満杯!毎日毎日色んな人とメールしちゃお

セフレ said...

セックスフレンドを見つけよう!このサイトは、みんなの「セフレ期待度」をチェックする性格診断のサイトです。ホントのあなたをズバリ分析しちゃいます!セフレ期待度には、期待以上の意外な結果があるかも??

Battushig Enkhjargal said...

ккк багш нар бас ингэж боддог байхнээ. Надад их сонирхолтой хөгжилтэй санагдаж байна. Та их гоё илэн далангүй хүн юмаа. Нээрээ ч таны энэ байдал миний хайрыг татаж байна шүү. та ямар хичээл заадаг байсан юм бэ?