Wednesday, February 2, 2011

Би одоо хэдэн настай юм бээ?

Би спортын хувцас гутал зардаг дэлгүүрээр тэнэх нээх дуртай шд, авахгүй юм байж.  Өнөө өглөө Rebel sport гэдэг спортын хувцас хэрэглэл зардаг дэлгүүр орлоо. Тэгээд нэг пүүз авъя гэж санаад баахан пүүз өмсөж үзлээ, гэрт өмсөөгүй шинээрээ пүүз байгаа шд уг нь, мэдээж ажилд өмсдөг майжгий пүүзнүүд байгаа, шуналын тулам байгааз. Oasics-ийн пүүзнээс 39 размерийг аваад угласан чинь хөл барьдаг гэжийн шд. Уг нь би энд ирэхээс өмнө голдуу л 39-г өмсдөг байсан чинь сүүлийн үед 40 размерийн гутал авдаг болчоод сэтгэл их хөндүүрлээд байгаан. Эмэгтэй хүн чинь жижигхээн хөлтэй байвал эгдүүтэй хөөрхөн харагдаад байдгийн над, эрчүүдэд ч бас тэгж л харагддаг байх гэж би атаархдгийн. Тэгсэн 40 размер барих янзтай, энэ одоо юу вэ, арай ч дээ. Тэгтэл үйлчлэгч залуу өмнө минь сөхөрч суугаад, гараараа хөлийн хуруун дээр дарж үзсэнээ, арай томыг өмсөөд үз дээ гэснээ 41 размерийг аваад ирдгийн. Би ч дотроо дургүй ч хүн сөхөрч суучаад үйлчлээд байхад үгүй гээл байлтай биш, авчирсныг нь өмслөө. Тэгтэл нөгөөх чинь дахин гараараа хуруун дээр дарж үзсэнээ "уг нь урдаа арай их зайтай байвал хөлд чинь эвтэйхэн бас наа гутал чинь гүйж харайхад дороо хэвээ алдаад задарчихдаггүй юм, 42-г аваад ирэх үү" гэнээ. Оо май год, би 41-г өмчихөөд ухаан алдах гэж байхад чинь нөгөөх чинь 42 размерийг яг надад таарна гэж итгүүлэх гэжийншд. Тээ одоо яахав дээ, одоо энэ пүүз хурдан задарвал задархаас, 41-г авлаа шд. Бас хар өнгө аваад байгаан, хар гутал арай л бага харагдах байх гэж найдаад. 

Тээд бодлоо "би одоо хэдэн настай юм бэ? энд ирснээс хойш гутал авахдаа жил ирэх тутам 1 размер ахиулж аваад байх юм. дараа жил аягүй бол яг 42-г авдаг болноо. Би шилжилтийн насан дээрээ л яваад байгаа юм болов уу? Хааяа нүүрэн дээр насны онцлог гараад байдгийн. Бас би дурлачихсан юм шиг л байнга догдлоостой, өглөө бүр л баяр хөөрөөр дүүрэн амьтан л гэрээс гараад л алга болдгийн. Энэ цаасан дээр бичдэг тоо л жил ирэх тутам нэмэгдээд байгаа болохоос би 18т шиг л өсөөд байна шдээ".

19 comments:

Arsun said...

хэхэ, уучлаарай нэг эвгүй онигоо:
- Чи хэд өмсдөг вэ?
- 45
- Пөөх!
- Хумсаа авчихвалч 40 л дөө.

Гилийн хатан said...

Хаха, юунд уучлалт гуйдгийн. Тас л онигоо байнашд

Anonymous said...

Za emegtei hund razmer ih notstoi asuudal baih l daa. Ug n neg razmer ahuilaad avbal.

Досу said...

hehehe haluun gazar hul huuguud bdiin boluu gej bodood bgaashde bi ali esuul ene gutalnii razmeruud nootoi bolsoon miniih bas aygaui sonin tomrood bgaa shde mongold bol 37 buur 36.5 iig ch umschdug bsiin tegsen end irsen chini 38 razmer barij enter teged buur 24.5sm iin yum umsuj bn shde ene chini odoo barag 39 gesen ug bizde ene yaag gutalnii hemjeel bagasaad bga abh hihihi

Anonymous said...

Нутгийн аваргуудыг дагаж өсөж байгаамөө.
Монголчууд бид чинь Хуурай халуун хүйтэн ээлжилсэн уур амьсгалд зохицсон хүмүүс учир чийглэг халуун газарт бол шууд л хөөж томордогийм байлгүй дээ...

Бага байхдаа би 41 өмсдөг байлаа. тэгсэн цэрэгт очиод 40 размерийн бакал жил өмссөнөөс хойш 5 жилийн хугацаатайгаар хөлийн размер минь 0,5 р багасаад байгаа шд... одоо бүүр 39 ийг өмсөж энэ тэр ккккк
бодуул гутал хийдэг хүмүүс размераараа томсгоод байгаам боловуу гэж санаад ккккк

жигүүр

Дестини said...

Mиний хөл бас томроод л байгаа, гэхдээ 37 өмсдөг болчихвол гэсэн.

chris said...

hahaha, bi sayhan interneted Oasics zahialsan chini dor ni ene gutliig awah humuus arai tomhon razmer awmaar yum bilee gesen comment baihaar ni bi 39 awah gesnee 39,5 iig zahialsan. tegwel bi bas 42iig zahialah baisan baihdaa.

chris said...

39,5 arai l tulj bna. buzaahaas. tegeed bi 40iig zahialchihlaa. neg moson 42iig zahialchihdag baij uu? :-)

Гилийн хатан said...

ANon-asuudliig min oilgoj bgaad bayarlalaa, ug ni tuunii zuv bsan, 1 razmer tom avah ni deer
Dosu-haha, bi gantsaaraa usuud bgaa um bish bna shd
Jiguur-haha, bi nuhruusuu tom gutal umsdug boloh ni gej aij bna shd

Destiny-hehe, yer ni 40 duhuud ireheer hul tomordog gedeg onol gargaad batalchihval gesn hehe

Chris-haha, chi 42-g zahih bsan bna shd. Neeree bi chinii blog deer setgegdel uldeeh geheer 2 ug bichdeg ni ih hetsuu um bna lee, yaj iigeed l 1 usgiig ni buruu bicheed, teed setgegdel ordoggui ee

Anonymous said...

Yanaa, miniih bas ingeed tomrood bgaa. urd ni 35 omsdog bsan, odoo bol 36.5 omsdog bolchihson. Holiin erhii huruunuud mahiigaad tomrood bgaa um shig haragdaad nodnin zun setgeleer unaj hed honog yavsan. Nas ahihaar tomordgiimuu haashaa um.

Anonymous said...

Yanaa, miniih bas ingeed tomrood bgaa. urd ni 35 omsdog bsan, odoo bol 36.5 omsdog bolchihson. Holiin erhii huruunuud mahiigaad tomrood bgaa um shig haragdaad nodnin zun setgeleer unaj hed honog yavsan. Nas ahihaar tomordgiimuu haashaa um.

Гилийн хатан said...

Anon-uu tegvel bi hugshruud bgaa um bna

siilen said...

asuudal bisheee hehehe

www.gegeen.com said...

pee yostoi temeen tavhaituud beeshdee, hehe. bi urd horshiinhon shig davstai usaar daruulj oroosoor bgaad 37 deeree togtooson geeluu hudlaa hudlaa. kkk..

avarga biyetnuudee gej..

Гилийн хатан said...

siilen-hehe
gegeen-bi davstai usaar daruulaad 39 bolson baisan umsan8 hehe

Anonymous said...

Heheh, yadiin goy bna sh dee. Bi bol undur 166 murtluu 35 rasmeriin gutal umsdug, uundee ikh l setgel hangaluun bus bdag havar namriin gutal, esvel puuziig bol zaaval 37,38 2g songoj avdag tegej bj l jaahan proportion-tai haragddag gej boddog sh dee.
Tegeed ch ugluu bur amidraliig egrel gegeetei harj bna gedeg chini unen goy sanagdjiin. Hunii nas yamar hamaatain hun uuruu setgeleeree l zaluu bval boloo sh dee.
Bayr hurgey!
Saihan bichleg bna

Гилийн хатан said...

Anon-saihan seegii uldeesend bayarlalaa, harin tiimee, heden nastai mini hend hamaa bh uu, uuruu uuriiguu huurguud l huuruud yavj bhad saihan l bna8 hehe

Anonymous said...

bi neeree Giliin hatan ii blogiig unshij bgaad neg blog hutluh sanaa tursun shuu. Neesen bgaa. Uneheer tsoglog busgui yum shig bgaa yum shuu.! Unshij bhad goy hugjiltei goy bdag ajil deeree yamar ch bilee neg bichlegiig chini unshij bgaad savj unatlaa ineesen chini manai uruunii 2 zaluu namaig evertei tuulai harsan yum shig l harsan sh dee, ene chini odoo yaj bnaa gesen shig.

Amjilt!
Anon...

6sex6 said...

Миний мэдхийн пүүзний хувьд бол яг размераараа таарна гэж байдаггүй. Би найк, адидас-н пүүз өмсөх дуртай. Тэхдээ ихэвчилэн тоглолтын заалны пүүзнүүд лдээ. Би угаас аврага биетэйн болохоороо 40 өмсдийн. Тэхдээ пүүзний маань размер бол хэзээч 42-с бууж байгаагүй. Тэхээр бол хэвийн байнаа гэж ойлгож болно гэж бодож байна. Асикс бол түрийгүй атлетик маягийн пүүзнүүд ихэвчлэн байдаг.