Tuesday, February 22, 2011

2011-2-20

Өнөөдөр анх удаа шинэ Ерөнхий сайдаа амьдаар нь харлаа, их сайхан залуу байна шдээ, гээд л далийгаад байгуул.
Австралид албан ёсны айлчлалт хийж байгаа Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Сиднэй дэх монголчуудтайгаа Ерөнхий сайд маань Шангрила зочид буудалд уулзалт хийлээ. Найз П-н эхнэр явахгүй гэхээр нь хүүхэдтэй нь гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд П, нөхөр бид 3 яваад очлоо.




Ерөнхий сайд эхэлж үг хэллээ, түүний хамгийн гол мээсэж нь “одоо олон Монголчууд эх орондоо буцаж очиж байна, бидний цалин хөлс ч өндөр болж эхэлж байна. Та нар минь эх орондоо очиж, эх орныхоо төлөө ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаачээ” байлаа.


Түүнийг үгээ хэлж дуусаад асуулт хариулт эхлэхэд, асуултуудаа давхардуулж асуухгүй байхыг сануулж байсан ч, гадаадын монголчуудын хамгийн гол асуулдал болох Давхар иргэншилтэй болох, мөн Монгол руу зорчих визтэй холбоотой хүндрэлүүдийг багасгаж өгөхийг хүсч 2 ч хүн асуулаа. Асуултанд Нямдорж гуай босож зогсож байгаад маш товч бөгөөд тодорхой “бид судалж үзсэн, одоогийн нөхцөлд боломжгүй,ойрын үед ч энэ асуудлыг дахин сөхөхгүй” гээд дахин асуулт ирэхгүйгээр нам хариулж байна лээ. Энэ Нямдорж гуай үнэхээр баавартай улс төрч юмаа, бусдынхаа хажууд.

Дараагийн гол асуулт нь Монголын төрийн сангийн зээлээр сурч байгаа оюутнууд “тэтгэлэг хүрэлцэхгүй байна, бодолцооч” гэсэн хүсэлтийг 2 хүн ч тавьлаа, бас давхардсан. Отгонбаяр сайд энэ асуултанд хариулсан.





10 гаруй сэтгүүлч сурвалжлагч нар дагаж явна лээ, монголд ТВ-ээр зөндөө л гарах байлгүй, би харин ТВ-ээр гарахгүй газар суучихсан шүү.


Тэгээд бид сайд нартайгаа дурсгалын зураг татууллаа. Гараад ирсэн чинь энэ айлчлалын бүрэлдэхүүнд хамт яваа зарим хүмүүс байж байна. Тэнд Буянгийн Жаргалсайхан гуай (цаашид Жагаа гэе) од болж байнаа, Жагаатай зургаа авахуулах гээд Сиднэйгийн охид хүүхнүүд оочирлоод алаан болж байна лээ. Жагаа гуай ч янз бүрийн пооз авч зогсож, уран сайхны зураг даруулж байгаа аятай л хичээнгүйлэн хүсэлтийг нь гүйцээж байлаа. Харин хажууд нь Жагаатай хамт яваа эрчүүд түүнийг шоолоход хариуд нь Жагаа “та нарыг тоож зургаа хамт авахуулъя гэхгүй л байгааз дээ, битгий атаархаад бай, амьдрал ийм л байна даа” гээд л пээдгэр гэгч нь үргэлжлүүлэн дараагийн үзэсгэлэнт охидуудтай тэврэлдэн патиараа татуулаад л завгүй.


Тэгтэл нөхрийн ангийн залуу явж байдгийн, лифтэнд санаандгүй таарлаа шд.

Намайг танидаг нэг хөөрхөн охин байдгийн. Тэр Австралид төгссөн блог хөтөлдөг Ганзоригтой намайг танилцуулсан. В.Ганзориг бас энэ айлчлалын багт багтан энд түр ирээд байгаа юм байна.

Бас манай сургуулийн нэг дарга ирсэн. П бид хоёр нэг сургуульд багшилдаг гэдгээ хэллүү. Энэ уулзалтын дараа Боловсролын сайд сэтгүүлчидтэй гарч хоол идэхэд нь бид 3 даргаа дагаад намирчихсан. Тээд нэг задгай бааранд хоол идэж пиво уугаад. Би хоол пиво зөөж үйлчиллээ шд. Энд иймэрхүү хямдхан газар нь мөнгө төлөгдсний дараа хоол пивоо зөрүүлж авахаас гадна, өөрсдөө л өөрсдөдөө үйлчилдэг юм. Манай дарга “би яаж ч байсан ядуу оюутнуудаар даалгадаггүй” гэж томроод биднийг даахаар чинь би чаддагаараа бүх хүмүүсийн хоол пивог зөөлөө. Ямар сайд, дарга хоёроороо хоолыг нь зөөлгөлтэй биш дээ тээ. Тээд 16 хүний хоол, хоёр хоёр пиво нийлээд 700 доллар гараад л явчихсан.





Биднийг ирэхэд буудлын үүдэнд зогсож байсан машин.
Тэгээд орой 12 цаг болж байхад бид тэдний буудалд буцаж ирсэн чинь Жагаа, Хөгжил Шинэтгэлийн хорооны Хашчулуун дарга гадаа зогсож байна. Тэгээд бид бас баахан ярьж зогсож байгаад Жагаа орлоо гэхээр нь би яахав дээ түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан асуултаа асуулаа, түүнээс. “та намайг жаахан байхад л ийм хүн байсан, ингээд л мөнхийн ус уучихсан юм шиг хөгшрөхгүй байгаад байх юм, энэ нууцаа хуваалцаж болж байна уу?” гэсэн чинь л бүгд хөхрөлдөөд унажаагаан. Тэгсэн Жагаа 3 зүйл хэлсэн юмаа: “1. Би мартчихсан байнаа. 2. хүн байгаадаа сэтгэл хангалуун байх. 3. хоолыг бага багаар идэх” гэж байна лээ шүү.

Тэгээд бид даргаа машиндаа суулгаад алдарт Бондай бийч рүү явлаа. Харанхуйд далай хараад би ч хөөрөөд бүсэлхийгээ хүртэл ус руу ороод, нөгөө 3 аймхай залуу маань миний ард өвдгөө хүртэл л ус руу орсон. Би Ерөнхий сайддаа зориулаад өмссөн ягаан хослолтойгоо л ус руу орчихсон шд. Тээд тэнд хэсэг юм ууж сууж байгаад даргаа зочид буудалд нь хүргэж өгөөд гэртээ иртэл шөнийн 3 цаг болсон байлаа. Нээрээ энд ирээд 2 жил гаран болохдоо нөхөр бид 2 анх удаа 3 цаг хүртэл явж үзлээ.
Би гэж мартамхай хүн чинь нэрийн хуудсаа гэрээсээ авч гараагүй байгаамдаа. Баахан л нэрийн хуудастай болсон ч өөрөө байхгүй жоохон тийм юм боллоо.

26 comments:

Anonymous said...

Saikhan uulzalt boljee.......

NB, Canada

Chimgee said...

Жагаа ахад гоё хэлсэн байна :)

Гилийн хатан said...

NB, Canada-harin tiim, bugd setgel undur baisan shuu
Chimgee-hehe, hel zagatnaad baisan um

Anonymous said...

шаймий Дагиймаа пулёмот Наранбаатар шударга хочитой Нямка Сү Мү гээд дандаа таньдаг гарууд надад хэлэлгүй яваад оччихсон байшд
Сү одоо ирээд эх орныхоо төлөө хийж бүтээцгээ мүтээцгээ гээд балайрчих юмаа Хүн өөрийхөө төлөө л ажиллаж амьдардаг болохоос хэзээ өөр юны төлөө зүргээд л байлаадаа соц үеийн хэл яриа сэтгэлгээгээ хаянаа гэж гонж юмаа
За за айлчлалыг шал өөр өнцөгөөс сурвалжлан хүргэсэн гилийн хатанд гялайлаа

mlyndo

Anonymous said...

Suuliin uyd tanii blogiig unshdag bolood baigaa buur ehnii bichlegees ni ehelj unshsan. Dajgui saihan bichsen bna lee. Giliin Katan egchee daraagiin bichlegendee Australia-d herhen yaaj syrah application bugluh tuhai surguuliudiin une hansh zergiig bicheech? Bi geologist hun ldee naana chini ochood mastert syrchuul ih heregtei eum shig sanagddag eum. Arga charga baina yy?

ZAYA said...

Жагаагаас хөөрхөн асуусан байна ш дээ.
Харин харилтын 2 дахь нь хир үнэний хувьтай болоо.

BuBu said...

Bolovsroliin salbart yanzan buriin ym yarisan uuu?
ANU gd surguulitai holboo togtooloo gd medee halit haragdaj bh shig bsn.

chuups said...

hogshirohguin tuld baga bagaar hool id gedeg ugiin today 2 dohi udaagaa unshlaa, za bag bagaar l ideed baihaas.

Anonymous said...

өө тэр ганзориг чинь надтай 10 жил хамт сурсан ангийн хүүхэд байж таардаг гэжийшд кккккккк....

урьд нь ерөнхий сайдаа үхсэнээр нь харж байсиймоо хаха.. амьдаар нь гэж мэгээд л :P

жигүүр...

Улаан Малгайт said...

тэр хоёр иргэншлийг зөвшөөрчиж болдгүйлим байхдаа

Гилийн хатан said...

Mlyndo-huuhee huniig ed erhteneer ni heleh ni buduuleg bushuu. Hun haana ch ajillaj amidarch boloh ch eh orniihoo hugjild yamar neg baidlaar nemer oruulj bolno shdee, husvel.
Minii huvid bidnii ireedui oyutan zaluuchuudiinhaa tolgoitoi ajillah ni eh orniihoo hugjild oruulah minii huvi nemer gej boddog. Bi эх орондоо үхнэ, aimaar hariulsan,hehe.
Anon-arga charga zunduu. www.gegeen.com & http://alimaa.wordpress.com/
iig shuu. Akuluud zunduu um zuvlusun bgaa.
Zaya-hehe, tuunii huvid medehgui
Bubu-uur um yariagui, ailchlaliin hureernd uur olon arga hemjee baigaa teren deeree l yarisan bh
Chuups-teg teg, ter ch zuv bh shuu
Jiguur-za za Origoor ni harsan
UM-Mongol ulsiin undesnii ayulgui baidald surug gej bna lee

DBD Muruudugch said...

Goyo uulzalt bolson baina. Amidraldaa martahaargui saikhan uulzaltand orjee. Setgel undur baigaa yum shig baina. Eh orondoo ochood saikhan zuil buteegeerei. Amjilt husye

patriot said...

Эх орныхоо төлөө ирж хүч хөдөлмөрөө зориулаачээ гэж байгаа нь бас хэт туйлширсан хэрэг.

Хэдэн мянган цагаачид гэр орон руугаа мөнгө гуйвуулж асар олон хүний амжиргааг намагнаас сугалсан.
Энэ ч эдгээр хүмүүсийн цаашдын ирээдүйд үндэс болж өгснөөрөө ард түмнээ зөндөнө хаяцан байсан нөхдүүдийн ачааг үүрсэн.

Гадаад олон жилээр амьдарч буй улсууд нь эх орондоо бизнесс эрхлэх ажил төрөлд орход, хөлөө олход хэцүү л гээд халширцгаадаг бололтой.

Дээрээс нь бараг уулзсан гадаад гарсан бүх хүнээс сонссон бидний сурч хөдөлмөрлөх боломж бололцоог эх оронд минь бүрдүүлээд аль дуртайяа очихсон гэж яарицгаань.

ТЭГҮҮЛ ТЭР САЙХАН нийгэмийг хэн цогцлоох ёостойн бэ. Алдаа оноотой ч асуудал боловсруулаад хэдэн бодлого боловсруулагчид улс орны асуудалыг шийдэлцээд явжил байна. Хэн эднүүсийг дэмжиж, шүүмжилж байх ёстойн бэ.

ЭНЭ МОНГОЛ ОРОНД хүн болох гэж заяагдан төрсөн бид биш гэж үү.

Бид чинь Ардчилсан нийгэмд амьдарч байгаашүүдээ таминээ. Хааж боогоод дарж дарамтлаад байгаа зүйл бага л байгаа байх. Харин энэ эрсдэлтэй нийгэмд хөлөө олж зогсох сэтгэлийн тэнхээ л дутсан байх.

Бид чинь тэгээд хатуу ширүүнээс халширж, эх орноо гол шилж гайгүй мөнгө үнэртүүлсэн газарлуу шарваад байвал энэ асар удаан мөлхөж яадаж байгаа хөгжил гээч зүйлийг нь түлхэлцэхгүй орхисонтой адилхан.

Дэлхий даяараа глобалчлал явагдаж өнөө үед, технологийн асар хурдацтай хөгжилийн энэ үед эх орноосоо хол газар амьдарч яваа улсуудад улс орныхөө хөгжил дэвшилд оролцож, санал бодол шүүмжээ хэлэх бүрэн бололцоотой болчоод байна.

Улс орноо гэх сэтгэлтэй, өв уламжлалаа хадгалж үлдэж, Монгол гэсэн хэв маягаа мартахгүйхан шиг хамтдаа энэ глобалчлалын үед зэрэгцэн амьдарцгаая.

Anonymous said...

"Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй....http://baabar.blogspot.com/
бид өөрсдөө хичээгээд боловсроод мундаг болцгоочих юм бол аяндаа ойр тойрондоо эерэгээр нөлөөлнө тийм болохоор эх орон морон гэж олон юм бодож толгойгоо гашилгалгүй өөрсдийхөө төлөө хичээцгээе гэсэн санаа буулгаж авсиймлдаа харин Дагий-д үүгээр хүлцэл өчье

mlyndo

patriot said...

Бас л туйлширсан үзэл байна. mlyndo. Чи яаг өөрөө ингэж бодож байна уу эсүүл хэн нэгэн мундаг яариатай хүний санааг хуулж байна уу. Энэ санаа нь тэгээд ортой зүйл гэдгийг нь бодож үзэв үү.

Залуучуудын хувьд. Амь амиа хичээгээд номын дуу сонсоод чихээ бөглөөд, амаа дараад сайхан боловсрох, хүч чалалтай болохоо хүлээх хэргүү. Хүний хэрэгцээ хэзээч хангагддаггүй юм.

Хайрлах харамлах зүйлтэй болоод ирхээрээ баргын эрсдэл гаргах чадваргүй болж аймхай, хулчгар болж эхэлнэ.

Залуучуудын дуу хоолой шударга үнэнд чиглэж, нийгмийн гол түлхэх хүч нь болж, залуу соргог бүхний дуу хоолой болох ёстой. Энэ хүчийг тарамдуулж болохгүй.

Энэ дуу хоолой үзэлээ залуучууд хэдэн цаасны төлөө худалдаж овилгогүй аашилж байгаа нь харамсалтай.

Залуучууд боловсрохынхаа зэрэгцээ нийгмийнхээ хөгжилд ухаалгаар манлайлан оролцож байх нь зүйтэй.

www.ulemj.com said...

Жагаа ах их хатуу үнэн үг ярьдаг учир Монголд нээг их хүн авч хэлэлцдэггүй юм шиг санагддаг юм. Гадаадад байгаа та хэдэд бол өөр ойлголтоор буудаг байх. Би Жагаа ахыг хүндэлж явдаг. Монголчууд бүгд Эрээний оймс зөөж байхад үйлдвэр барьж зөв ирээдүйг олж харсан хүний нэг юм. Монголчуудын хөгжих зам бол үйлдвэрлэл.

Badman said...

Намайгаа очуул ши мээн бүүр тайчиж үзүүлэхнээ дээ. lol

Anonymous said...

patriot-өнгөрсөн нийгмийн үед уриа лоозонгоор л амьсгалдаг байцгаасан шүүдээ Энх тайвны төлөө,найрамдал дружбагийн төлөө,АНУ_н империализм сөнөхийн төлөө гм. Хувь хүнийг хувийн өмчийн адил огт дурсдаггүй байсан. Гэхдээ би эх оронч үзлийг үгүйгэж байгаан бишлдээ. Би хэдий чинээ мундаг байна төдий чинээ ойр тойрондоо цаашилбал эх орондоо хэрэгтэй болно. Залуучууд манлайлах нь тухайн хүний амбиц эго байхаас биш эх орныхоо төлөө нийгэмд манлайлаад байх нь юу л бол.. за за би гоё ойлгомжтой бичиж чадахгүй нь болилоо
mlyndo

patriot said...

mlyndo, чи яанз нь миний бичсэн зүйлийг өөр суваг дээрээ таьж байгаад уншсан бололтой. Хувь хүнийг чадваржуулах гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ!!! залуучуудын эрх ашиг хөндөгдөж байгаа цагт, залуус тухайн орны дийлэнх хувийг эзэлж байдагын хувд, эх орны ирээдүй болсон эдгээр цус шингэн улс да яалангуяа үзэл бодол, нийгмийн оролцоогоо чангаруулах ёстой.

Нийгмийн оролцоо гэдгийг туг лоозон бариад хэн нэгнийг шүтээд хэлсэн үгийг нь баа бээгүй цээжлээд, юуг нь мэдэхгүй үзэл суртлыг сурталчлаад давхиад бай гэсэн үг биш болохыг анхаарна биз.

Чадварлаг чадалтай оюунлаг болтлоо гэж хойш тавилгүй нийгмийн харилцан үйлчлэлд идэвхтэй оролцож өөрсдийн эрх ашигаа байнга хамгаалж эрдэм чадал, нийгмийн идэвхиэ балансыг нь алдчихгүйхэн яавах хэрэгтэй.

Санал бодлоо хуваалцсанд талархы, mlyndo.

www.gegeen.com said...

ter oogii said yugsen gene tegeed delgeruuleerei

Гилийн хатан said...

Muruudugch-bayarlalaa
Mlyndo-uuchlalt hussend bayarlalaa. Bi iim hund durtai. Bas sanaa bodloo huvaaltssand bur ih bayarlalaa.

Гилийн хатан said...

Patriot-Jijig sajig, byatshan um ereechdeg ene oron zaig maani gololgui, tsag zavaa gargan iim saihan setgegdluud uldeej, uzel bodloo ilerhiilsend bayarlalaa. Chinii setgegdluudeer bichleg hiij bolohoor baina shuu. Uuruu uneheer mergejliin tuvshind bichsen baina.
Chamtai sanal neg bainaa. Bayarlalaa.

Гилийн хатан said...

Ulemj-hey, ardiin bagsh namaig toogood orood irj, bi ch gesen Jagaag hundeldeg
Badman-tegne shd, daanch chamaig harval tanih bolov uu

Anonymous said...

тэтгэлэг хүрэлцэхгүй байна, бодолцооч gej ...
hediig avdag bolood ingej helsen yum bol oo, giliin khatantan heleed uguuch,

Гилийн хатан said...

Anon-Mongoliin zasgiin gazriin tetgeleg ni jiliin 16000 US dollar. Jishee ni manai surguuli jiliin 20 garan myangan dollariin tulburtei. end 2 uruu muuhan Bairnii turees 7 honogiin 350-550 dollar shuu dee

Гилийн хатан said...

Gegeen-saidiig hariulj baiahd ni minii utas duugaraad bi sonsoogui. Yamar ch baisan bid medej bgaa gej yariagaa ehelj baisan