Saturday, February 26, 2011

Би дуртай...

эндхийн дуртай зүйлүүдээ жагсаавал барагдахгүй, онцгой дуртайнуудаа жагсаая.

...өглөө үдэш, өвөл зун хэдийд ч шүршүүрээс гараад, нойтон үстэйгээ гараад явчихаж болдогт нь би дуртай.

...жилийн ихэнх сард нь шалдан нүцгэн явдагт нь би дуртай.

...зам дээр мөргөлдчихсөн 2 машины жолооч нар машинаасаа бууж ирээд л, хөхрөлдөөд л, бие биенээ нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадаад л, хамтдаа тамхилдагт нь би дуртай.

...шилтэй пивоны бөглөө нь эрзваатай, эрчүүдийг онгойлгоод өг гэж царайчлахгүй, өөрөө эргүүлээд л онгойлгож болдогт нь би дуртай.

...зам хичнээн их бөглөөтэй байсан ч туслах замаас гол зам руу нийлж байгаа машинуудыг гол замын жолооч нар нэг нэгийг урдуураа оруулдагт нь би дуртай.

...цав цагаан пүүз хар болдоггүйд нь би дуртай.

...улаан, ногоон өнгийн гутал, этгээд хачин хувцас өмссөн ч, бүр сээксий хувцасласан ч хэн ч юу ч гэдэггүйд нь би дуртай.

...улирал дуусахаар үлдэгдэл хувцаснуудаа навс хямдруулдагт нь би дуртай.

...охид хүүхнүүд нь таалагдсан залуу руугаа очоод шууд л яриа өдөөд танилцаж чаддаг эм зоригт нь би дуртай.

Бас дургүй юм байна шд. Эндхийн дэлгүүрүүд яагаа ч үгүй эрт 5 цагт хаадагт нь би шоппинхоликтой юм болохоороо дургүй ээ. 7 хоногийн ганцхан Пүрэв гаригт орой 9,30 хүртэл онгойдог юм. Учир нь бүх албан байгууллагууд цалингаа 7 хоног бүрийн 4 дэх өдөр өгнө, дэлгүүрүүд нь эргүүлээд тэр өдөр нь цалинг нь хураагаад авчихдаг юм.

18 comments:

Anonymous said...

Блог бичдэгт чинь би дуртай...

:)

Cаарал said...
This comment has been removed by the author.
Cаарал said...

Блогт нь биш, бичлэгт нь бол бүр биш, харин зөвхөн бичдэгт нь дуртай гэнэ шүү, ккк

Гилийн хатан said...

Anon-сэтгэгдэл бичдэгт чинь би дуртай
Анон-сэтгэгдлээ устгасанд чинь дургүй байна гээлүү
Саарал-за яахав яахав. Харин чиний хувьд блог нэрэнд чинь биш, харин бичлэгт чинь дуртай, бас блогийн эзэнд нь бүүр дуртай гэчүүл буудуулчдийн болвуу, хаха

chuups said...

yamar balain tee,4 dehi odor bar tsengeenii gazruud bol ovoo l ashigtai ajildagiin bn da.

бж said...

Delguurt munguu "huraalgah" durtai. ;-p

бж said...

tsalingaa...

бж said...

gesnees neeree end 5 dahi udur delguuruud pig huntei baidgiin. Tsalin tavidag udur...

www.gegeen.com said...

shoppaholic gediim blee..

bi harin halaasaa busdad sain negjuuldeg olon davraanuudtai bolohoor shopuud ni ert haadagt uchirgui durtaishd hahaha.

mongolbusgui said...

Hyamdral n yamar saihan sonsogdoj bnaa, ert haadag n ontsgui ymaa, bidnuu shig hobby-toi humuust,
Bi bas tanii blog bihcdegt durtai shuuu!

bebe said...

гояяя юмөөөөөө

ZAYA said...

Ажил тараад дэлгүүр хэсэх гоё ш дээ, ажлынхаа хүүхнүүдтэй.
Эрт хаадаг нь ёстой таалагдсангүй.

Гилийн хатан said...

chuups-5 dahi udur baaruud hahaatai baidgiin.
Bj-haha, bas huraalgah durtai ain, huuhnuud hoino
gegeen-chi sain hun bna gesn
Lkhagva-bayarlalaa, delguur heseh goyo shd tee
bebe-ali ni goyo bna? ohid huuhnuudiin zorig ni uu? hehe
Zaya-hehe, mungugui ch gesen delguur heseheer stress tailagddgiin tee

Buyanaa said...

Бичсэнээс чинь уншаад би ч бас дуртай болчихлоо.

Тэр жолооч нар яасан сайхан юм бэ, манайд бол бууж ирээд бараг зодох гэх байхдаа

Anonymous said...

Жилийн ихэнх сард нь шалдан нүцгэн явдагт дуртай гэж... шалдан нүцгэн явсан 2 л бичлэг харсийшд би... бусад нь яасан тэгүүл кккккккккк

тэр эм зоригт нь би бас дуртай

жигүүр

Boldkhuu Batbaatar said...

Сайхан газар юм. М?рг?лдс?н хоёр бол их дажг?й юм. Монголд бол яг эсрэгээрээ.

PS: Монголын архины б?гл??н??дийг хэзээ ч онгойдогг?й болгомоор байгаа юм даа.

Гилийн хатан said...

Т.Баянхүү-чи тэгээд яг юунд нь дуртай болчихов? хэхэ
Жигүүр-хаха, чи нааг лаг бүртгэдэг юм байна шд, шалдан байна уу гээд

Гилийн хатан said...

Б.Болдхүү-хаха, тэр архины бөглөөг онгойлгодоггүй болчихвол хүмүүс яас болоо?
Энд бүгд л даатгалтай юм болохоороо даатгалын компаниуд нь асуудлыг нь шийдчихдэг тул жолооч нар хоорондоо тохирох ярих ч шаардлага байхгүй