Tuesday, June 22, 2010

80$-н гоё зураг

Нэг өглөө шуудангаа шалгатал хэд хэдэн захиан дунд нүдэнд эвгүй харагдах нэгэн захиа байнаа. Шээт гэж хэнд ч сонсогдохгүйгээр амандаа үглээд захиаг задалтал, 60 км/цаг хурдтай явах газар 73 км/цагийн хурдтай явсныг минь батлаад, 80 доллар тэдний дотор төлөхгүй бол шүүхэд дууна гэж анхааруулсан байна. Зам дээр байсан хурд хэмжигч камерийг би яагаад анзаардаггүй юм болоо? Уг нь камертай гэсэн анхааруулга камер хүртлээ хэд хэдэн удаа томоос том хэн ч харахаар зоолттой байдаг, бас миний GPS анхааруулдаг юм. Ёстой сонин юм, энэ лав худлаа гэж бодоод, интэрнэт залгаад захиан дээрх линкээр нь ороод, надад олгосон номерийг нь хийгээд үзтэл машины дугаар энэ тэр дурайсан, миний нээх сайхан зураг гараад ирдэг байгаа. Хурд хэтрүүлж явж байж, би бас болоогүй ээ, хажуу тийшээ хараад инээмсэглэчихсэн, онгорхой цонхоор орж ирэх салхинд үсний зарим нь арагшаа зарим нь нүүрний талыг бүрхээд задгай асгарсан, фотогеничний /орос хэл мэдэхгүй байж/ сайхан зураг байнаа. Үгүй ээ, эдний замын камерийн чанар нь миний муу аппаратнаас хэдэн хувь илүү сайн дардаг юм байна гээч. Үнэхээр сайн зураг болжээ, сэтгүүлийн нүүрэн дээр л тэр моделууд ингэж сэнс нүүр лүүгээ үлээлгэж байж авахуулсан байдаг. Би ер нь зураг дээр ингэж хажуу тийшээ харж авахуулж байвал хөөрхөн юм шиг гарах юм байна гэдэг нээлт хийгээд баярласан боловч гачлантай нь янз бүрийн АйДи, паспорт энэ тэр дээр заавал эгц өөдөөсөө харсан зураг шаарддаг гэдгийг гэнэт саналаа.

14 comments:

hooligan said...

айхтар юмаа

тэнэж яваад блогт чинь ороод ирлээ

уншиж байнаа

Гилийн хатан said...

Хулигаан: Блогоор минь зочилсонд баярлалаа. Би чиний эртний уншигч чинь боловч хэзээ ч коммэнт үлдээж байгаагүй юм. Аягүй бол бид нэг ангид сурдаг байсан байх гэмээр л санагддаг шдээ

miracle said...

Кк лаг өөдрөг үзэлтэй айн кк бичлэгийг чинь уншаад баахан инээлээ нээх гоё сэтгэл өөдрөг баярламаар ч юм шиг санагдлаа кк

Гилийн хатан said...

miracle: zochilsond bayarlalaa. Setgegdluudiig chin unshlaa,blogoo hir togtmol hutluhuu odoo helj medehgui l baina

K said...

хахахаха,яасан яасан гэнээ кк.
тэгээд зургаа тавичихгүй дээ :D

блогоо тогтмол хөтөлж байгаарай.

Гилийн хатан said...

K-blog hutluh chin ih tsag shaardsan ajil um baina daa, togtmol hutluhiig hicheenee

Chris said...

chinii bichlegnuudiig unshaad gardaggui ee :-) bi bas olon udaa torguuliin zurag awsan, hoishdoo ch awah baih :-)

Гилийн хатан said...

Chris-ehnii torguuli avaad uilj bailaa

Нанидан said...

hehehhe huuurhun yen :)
burrr nudend haragdaad ineed hureediiinaaaaaaaaaaa
istoo huv huuurhun giliin gatan :)
amjilt ;)

Гилийн хатан said...

nanidan-anh udaa hun namaig huurhun gelee, ih bayarlaad bainaa. hehe bur huuruud bna

Anonymous said...

how to increase page rank seo info backlink service forum backlinks

Anonymous said...

huurhun yumaa, blogt chin dontood bnoo suuliin uyd :)

Anonymous said...

Blogoo haana gej ailgaad baigaa bolohoor amjij unshij geed buur enhees ni orson baigaa shuu. Unshij duustal mine bitgii haachaasai geed l zalbirch bainaa. Estoi huurhun blog umaa goe bichig umaa

Anonymous said...

ter zurgii chin uzie l de