Friday, June 18, 2010

Төрсөн статистик

За би бол 3 удаа төрсөн. Яахав хүмүүст сонирхолгүй л дээ, зүгээр л өөртөө болон хүүхдүүддээ ээж нь яаж зовж, бас ямар их таргалж, гоо сайхнаа золиослож байж та хэдийгээ төрүүлснийг сануулж байх гэж, хаха дарамтлах гэж байгаа юм шиг.
1. 1999 оны 1 сарын 5-нд анхны охиноо төрүүлсэн.
Миний жин жирэмсэн болохоос өмнө 58 кг
Төрөх үед 98 кг
30 цаг өвдсөн
Хүүхдийн жин 4,5 кг
Төрөөд 1 жилийн дараа 58 кг
Жирэмсэн үедээ мангар их иддэг байж билээ. Бүр шөнө идэх хоолоо бэлдэж унтаад, босож байгаад л иддэг байв.
2. Дөнгөж жин хэвэндээ оронгуут хамгаалаад байсан ч дахин гоол алдав. Хамгаалаад байгаа юм чинь гээд шинэ жилээр жаал вино, шанпанск уучихсан байсан юм.
Миний жин жирэмслэхээс өмнө 58кг
Төрөх үед дахиад л 98 кг
10 цаг өвдсөн
Хүүгийн жин 4,5 кг
Бас л идсээр байгаад төрсөн. Эмч нар ч гэсэн идээд л бай гээд байдаг шдээ.
Төрөөд 1,5 жил болж байж хэвэндээ орсон шүү харин.
3. Жирэмслэхээс өмнө 59 кг
Төрөх үед 76 кг
7 цаг өвдсөн
Хүүгийн жин 3,6 кг
Төрөөд 2 жил болж байж 60 кг болсон ч дахин таргалаад одоо ер нь 62 кг байгаад байх юм. Үүнээс цаад турахгүй бололтой.

3 дахь удаагаа хүүг төрөхөд яагаад эх хүү 2-н жин бага байгаа юм бэ гэвэл Японд төрсөн юм. Тэнд хүүхнүүд нь 2хон кг хүүхэд гаргадаг байхгүй юу. Хүүхдийн жин бага бол амархан төрдөг юм. Тэгээд эмч нар нь намайг хоолоо сой, өдөрт ердөө 3хан удаа жоохон юм идээд, бусад өлсөөд байгаа үедээ ус уу гээд дарамтлаад. Хэрэв миний жин 80 кг-аас илүү гарвал бид төрүүлж чадахгүй гэж айлгаад. Хэрэв би энэ гэрийнхээ ойрхон эмнэлэгт төрөхгүй юм бол машингүй бид чинь хол эмнэлэгт төрж чадахгүй, хэцүү байсан тул би ч юм идэхгүй гүрийсээр байгаад төрсөн дөө. Халуунд хөлрөөд л алхаад байдаг байсан. Бас 2 ч удаа ухаан алдаж унасан. 1 удаа хичээл дээрээ илтгэл тавьж дуусаад яг асуулт хариулт эхлэх үед уначихсан байсан. Танай ангийнхан дараа нь намайг ямар зальтай юм бэ, худлаа асуултанд хариулахаас бултсан гэж шоолж билээ. Тухайн үедээ бүгд үхтлээ айчихсан байсан байж. Дараа нь банкин дотор унаад, сэрсэн чинь бөөн хамгаалагч энэ тэр нь ирчихсэн байв. Уг нь би бие эрүүл боловч жирэмсэн үедээ таргалахгүй гээд өлсөөд баларсан шдээ.
Одоо би жирэмсэн хүмүүсийг бага ид, жоохон хүүхэд гарга гэж зөвлөдөг болоод байгаа.

8 comments:

Busgui said...

Сайн байна уу? Таны блог маш их таалагдлаа. Төрснийхөө дараа жингээ хэрхэн хассан талаарх туршлагаасаа хуваалцаач. Би анхны хүүгээ төрүүлэхдээ 15 кг нэмсэн. Тэгээд энэ жингээсээ салаагүй бйаж байтал дахиад жирэмсэлчихдэг байгаа. Тэгээд охиноо төрүүлэхдээ бараг 20 кг нэмсэн.Ингээд 2 төрөөд бараг 35 кг нэмчихдэг байна шд. Охин маань одоо 3 нас хүрэх гэж байна. Би 3 жилийн хугацаанд арайхийж 25 кг хассан. Би голдуу хоолны дэглэм барьдаг. Гэхдээ жоохон тэвчээр муутай учраас хоолны дэгмэлээ тууштай барьж чаддаггүй сул талтай. Төрснийхөө дараа хэрхэн хурдан хугацаанд хуучин формондоо орсон туршлагаасаа хуваалцаарай. :))

Досу said...

eeeh yaanaa 80kg -s deesh bol turuulj chadkuu gesiimuu yaanaa yasan aimriin be

Nini said...

Бичас 98 хүрээл 4,550 гр хүүхэд гаргаж байсышд :)

Гилийн хатан said...

Nini-hamag goo saikhan baihgui bolood uur hurmeer shuu tee

Лхагва said...

Shine onii mend.
Tanii baga idej jijighen huuhed arga gedeg chini zov sanaa bna shuu, bi 2 sartai jiremsen, nohorteigee adilhan hemjeenii hool idne shuu dee, olsood, gol harlaad eroosoo tesehgui ym. Jiremsen blhs omno bi odort 2 udaa joohooon ym idchiheed bolood bdg bsiin, Ta jiresmen bhdaa yaaj hooloo soison be Tushlagaasaa huwaaltsaarai. Aan huuhduuded n torson odiin mend!

Лхагва said...

Huuhduuddee yaaj zovj toruuleh gej eej n yaaj zovsonoo oilguulah n zov gej bodogiin, bi huuhduudee gargaad uhaan oson tsagaas n ehleed n eej n yaaj zovsonoo helne gej boddog. End koread goo saihanaa aldaj, biye galbiraa muuhai bolgohgu gd 1-s iluu huuhed gargahgui gd guriideg huuhnuud zondoo bhd. Iim saihan onor otgon ger bultei bolgoj ogson eejdee bayarlah heregtei shuu dee tiimee, gkk. :)

Гилийн хатан said...

Лхагва-жирэмсэх болохоор мангас болчихдог юмаа, тээд яахав дээ, бага идэхийг хичээгээд л сайн хөдлөөд бай. Алхах, усанд сэлэх гээд дасгал хөдөлгөөн хийгээд бай. Жижиг хүүхэд л гаргавал зүгээр

Гилийн хатан said...

Бүсгүй-хүүеээ, сээгийг чинь одоо харж байна. Яахав, цаг хугацаа өнгөрөөд л хуучин хэвэндээ ордог. Би хоолны дэглэм барьдаггүй юмоо, олдуул иддэд байдаг юм, хэхэ
Досу-чи мэднэ дээ, японд сумочид л 100кг жинтэй байдаг болохоор зүгээр төрүүлж чадахгүй гэж мэгээд байсан
Нини-ханьтай л юм байна