За би бол туйлын залхуу гар тул та бүхнийг хулхидахаар шийдлээ. Доорхи copy and paste болбасу өнгөрсөн жил мань чинь багш нарын баярт зориулан бичиж байсан 2 бичлэгээ нийлүүлээд шахчлаа. Күү тэгээд шинээр блог уншиж эхэлж байгаа нөхдүүд бол уншаагүй л байгаа, харин жилийн өмнө уншсангууд нь мартсан л байх гэж боджээн, хаха. Имй л залхуу болждээ.
Ингэхэд Тэрбумтан гуай таны блог нээгдэхгүй, хүч хэрэглэн нээхээр бүтэн уншигдахгүй л байгаа шүү. Та энэ тал дээр анхаарлаа хандуулан, засаж тохижуулна гэж би гүнээ итгэжээнаа, гээд л байгуул яваал байх нь, хурдхан нөгөөхөө коопии пээст хийгээд зугтлаа.
Эхнийх нь бүүр 32 коммээнт авсан байна шд.
Энэ тэнд блогчид багш нарын баярын мэнд хүргээд нүд чийгтүүлээд байх юм. Би нь мэндчилгээг нь уншаад баярлаад явчихна шүү дээ. Би ч гэсэн баяр хүргээд хэдэн өгүүлбэр бичээдхий. Уншаад байхад маш олон багш нар блог хөтөлдөг юм байна лээ. Гэвч тэд над шиг ийм хүнд хэрэггүй юм бичихгүй л дээ. Аргагүй л ардын багш нар.
За би ямар сайхан уран цэцэн үг хэлхээд мэндчилгээ дэвшүүлж чадахгүйгээс хойш хэдэн фаакт л хэлье даа.
Дунд ангид байхад манай ангийн багш /тэр үедээ 40 гаран настай байсан юм болов уу даа/ хичээл заах гэж орж ирэхдээ банзалаа өмсөхөө мартаад, шууд өвдөг бөгс гарчихсан ноосон өмдтэйгээ ороод ирсэн юмдаг. Багш тэр байдлаа мэдэнгүүтээ тэр өдрийн хичээлээ пялаад гэр рүүгээ алга болж, биднийг "ура, цонх" гэж орилуулан баярлуулж билээ.
Би энэ явдлаас ихэд сургамж авсан бөгөөд өглөө бүр гэрээсээ гарахдаа хувцасаа бүрэн өмсөж үү гэж бүртгэдэг юм. Нэг удаа би нээх гоё шинэ гутал өмсөөд ажилдаа явлаа. хамаг анхаарал гутланд байгаа юм чинь. Эхний цаг семинар орж байсан болохоор би оюутнуудаасаа даалгавраа шаардаад /уг нь тэдний даалгавар л даа/ ширээ хоорондуур шинэ гуталтайгаа тог тог гээд нээх пээдгэр алхаж байлаа. Оюутнууд ихэнх нь даалгавраа хийгээгүй байхаар чинь дургүй хүрдгийн байгааз дээ. Тээд дуугаа өндөрсгөөд авч өгч байсан чинь нэг Жанна дэ Арк байж болмоор эр зоригт эмэгтэй оюутан хажуунаас "Багшаа та цамцаа буруу харуулаад өмсчихсөн байна" гэдгийн. Юу гээд харсан чинь цамцны минь яарлик нь гадна талдаа намирч байдгийн. Нөгөө өндөр дуу таг болоод, би чинь хайртай залуугийнхаа өмнө бүдрээд уначихсан юм шиг л барайна биз дээ. Гэхдээ гандан буурахгүй "би өрөө рүүгээ яваад цамцаа зөв харуулаад өмсөөд ирье, тэр хооронд энэ бодлогыг бодож бай" гэчээд гараад алга болж байлаа, хаха. Ямар нүүрээ дараад ичээд гүйгээд гаралтай биш дээ тээ.
За та нар намайг юу гэж л бодвол бод. Би бол хоосон толгойтой, гутал хувцсанд амиа ч өгч чадах, гоёж гангалахын донтон байна. Гэхдээ багш хүн хувцаслалтандаа анхаарах ёстой гэж боддийн. Ямар оюутантайгаа ижилхэн Нарантуулаас 20 мянгаар авсан банзал өмсчөөд БИ ЧИ гээд зогсож байлтай биш дээ, тийм биз дээ, хаха.
Манай сургууль дээхнэ үед орой болохоор бас хагас бүтэн сайнд жорлонгоо цоожилдог байсийн. Маниус оройтсон бол гарч хажуу хавиргынхаа албан байгууллага энэ тэр, бүр болохоо больсон нь крант жорлонд шээнэ шүү дээ. Зарим хичээлийн анги танхим кранттай байдгийн. Тэгсэн нэг өглөө ажилдаа ирсэн чинь яг манай өрөөний үүдэнд томоос том сайхан шаргал баас байж байдгийн. Хүмүүс ч пээ паа, энэ чинь одоо ямар бүдүүлэг юм бэ? Энэ лав оюутан байх, өндөр боловсрол эзэмших гэж байж араач дээ гэж мэгээд хүмүүс ам хамраа дараад сүр болж байнаа. Би дотроо өмөөрч байгаа юм чинь, хэрэв миний баас гэнэт хүрвэл өмдөндөө баачихаад, хүмүүст үнэртүүлээд гайхуулаад явалтай биш дээ, тэрний оронд хүнгүй шиг газар баачихаад чимээгүйхэн яваад өгнө. Тэгсэн корридорт баахан хүн шаваад баас үзээгүйм шиг, бас далимдаа маниусыг шоолж энэ тэр, тэгэхээр нь би "багш нар тэр жорлонгий чинь түгжих хаах эрх байхгүй шдээ, мэдэлтэйгээр нь сургуулийн захирлын өрөөний үүдэнд баахгүй" гээд эргээд хартал захиралтай халз тулдаг байгаадаа, хаха. Хэд хоног л сэтгэлд бөөн хар үүл явж байлаа шд. Тээд удалгүй жирлонгийн асуудал шийдэгдсэн дээ.
Бас нэгэн өдөр манай хэдэн найзууд Биллярд бооцоотой тоглоё гэж дуудаад, байж суулгадаггүй. Тээд яахав дээ дуртай юм болохоороо очлоо. Үүдэнд нь ирэнгүүт үүдийг нь нэг сайхан залуу онгойлгож өгөөд л, майр тонгойж хүндэтгэл үзүүлээ л, миний хувцсыг авч өлгөөд л, найзуудын байгаа газар руу дөхүүлж өгөөд л. Би ч дотроо "ямар ч үйлчилгээ сайтай газарв" гээд л их дуртай яваад орлоо. Тээд хэсэг тоглож байгаад харсан чинь нөгөө үйлчилдэг гоя залуу чинь пиво зөөгөөд л бүр нөгөө өрөөн дотор үйлчлээд л байна. Тээд би хожигдоод хэсэг амарсан чинь нөгөө гоё залуу чинь хажууд ирээд "Сайн байна уу? багшаа, та мундаг цохьдог юм байна шд, дараа миний ээлжгүй өдөр та ирж надтай үзэхгүй юмуу" гэж наадгийн, хаха. Оюутнаа танихгүй, гоя залуу гэж мэгчихсэн.
Бас нэгэн өдөр баахан эмэгтэй найзуудтайгаа пиво уугаад сууж байлаа. гэтэл үйлчлэгч охин над дээр ирээд "уучлаарай, өөрт чинь энэ пиво-ийг тэр ширээний залуу явууллаа" гэдгийн. Би ч хөөрөөд л ганц хоромд л "хэн юм болоо, ямар гоя юм бээ, яагаад ганцхан надад гэж, би эд нар дотроо хамгийн хөөрхөн нь юм болов уу, лав л их гоя залуу байх ёстой" гэж мэгээд зүрх түг түгхийгээд, догдлоод, нөгөө заасан ширээ рүү нь хартал манай нэг оюутан гараа даллаж байдгийн, хэхэ. Юун нөгөө би хамгийн хөөрхөн нь байх энэ тэр. гэхдээ л гоё байгаа юм чинь, манай найз хүүхнүүд атаархаад л. Хэрэв манай хөгшин проф бааранд сууж байвал би бас оюутнаа дуурайгаад пиво илгээж баярлуулнаа, майр баярладаг юм билээ, надаар л бол.
Бас нэгэн өдөр дээрхтэй адилхан шахуу юм болдгийн. Бас л нөгөө бааран дотор идэж уугаад сууж байтал үйлчлэгч залуу нугалчихсан цагаан цаас өгөөд "тэр ширээний залуучууд өөрт чинь энэ захиаг өгч байна, хариуг нь яг одоо аваад ир гэлээ" гэдгийн. Би ч бас нөгөө хөөрлийн байдалдаа шилжээд, догдлоод л, гар салгалаад л захиагаа нээлээ. Тэгтэл "багшаа бид байнаа, та манай ширээн дээр ирээд хоол идээд, хэдэн пиво уучуул бид баярланаа, бид танай ширээн дээр очихоос ичээд байнаа, бас та нарыг шатаахын нэмэр" гэчихжээ. Тээд л би уригдаад л оюутнуудынхаа ширээн дээр очоод ганц 2 пиво уугаад, буцаад өөрийнхөө ширээн дээр ирнэ шүү дээ, бас од болоод амжчихдийн.
За тээд маний паян дуусахгүй ээ. Нэг мэдсэн майр урт юм болчиж, уншихгүй ч байж болно, хэхэ.
Энд бас нэг паян явж байна шд. Бодвол та нар уншаа байлгүй.
http://giliin-khatan.blogspot.com/2010/06/1.html
Зарим нэг оюутан шалгалтын тестийнхээ ард нь "багшаа, Би танд хайртай" гээд л бичээд өгдгийн, би ажлыг нь засаад буцааж өгөхдөө бүр томоор "багш нь ч чамд хайртай шд" гээд улаан балаар палиилгаад л өгнө шүү дээ, хөгжилтэй шд.
Одоо 2 дахь нь
Багш нарын баяр дөхөөд ирэхээр би догдлоод л хүлээгээд эхэлдгийн, яадгийн тээ. Бид яаж тэмдэглэдэг тухайгаа л ярих гэж байна.
Миний хувьд хамгийн гол арга хэмжээ бол салбар сургуулиудын багш нарын 4 төрөлтийн тэмцээн юм. Би нь сургуулийнхаа эмэгтэй сагс, волейболын багт орноо. Маний хамгийн дуртай спорт бол волейбол шд. Хөдөөгийн салбар сургуулиудаас ирээд нийтдээ хориод баг гарнаа. Тээд л хоорондоо хэдэн өдөр л тэмцэлдэнэ дээ, сайхан шд. Энэ тэмцээн уралдаанаар өөр сургуулийнхаа багш нартай танилцдаг гоё шд. Ер нь миний хобби бол хүнтэй танилцах юм байнаа. Яг үүнийг бичиж байгаад өөрийнхөө жинхэнэ хоббиг оллоо ч гэх шиг, хаха.
Манай баг уг нь их хүчтэй, нэг маань волейболын 1-р зэрэгтэй, нэг маань сагсны хэддүгээр ч зэрэгтэй билээ дээ, тээд сагсанд орсон 5 дээрээ нэг хүн нэмж аваад л волейволоо тоглодгийн. Тоглохын хэнээтэй гар нь загатнаад байдаг 30 гарчихсан хэдэн хүүхэн байдгийн, одоо нэг хоёр нь 40 гарчдээ. 2000 оноос л бид түрүүлчих ухааны юм яриад л, сургуулиас тэмцээнд орж байгаа гээд өдрийн хоол бас уух ундааны мөнгө гаргуулаад л, бөөн итгэл найдвар хүлээсэн хүмүүс үзэлцээд байдаг, хэдэн жил хоосон өнгөрлөө. Манай захирал өөрөө спортод их элэгтэй маниусыг дэмжээд, баахан багш нартайгаа биднийг балайшиглаад л, машинаа унуулаад байдаг, хэрэг байхгүй бид. Бусад багууд манайхаас айж майгаад байдаг бид хүчтэй баг байхгүй юу, гэхдээ нэг л болохгүй хожигдоод байлаа.
2005 оны багш нарын баяраар, бид сургуулиас хоолны мөнгө авалгүй, өөрсдөө үзэж тарлаа, одоо ичнэ бид дээ. Тээд эхний зооноосоо гараад овоо явж эхэллээ. Өглөө л зааланд ирдгийн тээд шөнө харьна даа, хэдэн өдөр. Өдөрт заримдаа хэд ч тоглодгийм дээ. Тээд яахав олон тоглохоор чинь өдөр хоол идсэн ч өлсөнөө. Би гэрээсээ баахан ааруул аваачаад л бүгдээрээ тоглоогүй үедээ тэмцээн үзэнгээ мэрдэг байхгүй юу. Тэгсэн би нээх том ааруул мэрж байсан чинь зүүн талын дээд араа тасхийгээд дундуураа цуурчихдгийн. Өвдөж байна гэж юухэв. 2 тоглолтын дараа манайх тоглох гээд байдаг, би уур хүрч байгаа юм чинь. Хүн шүдээ зуугаад алалцах гээд байхад цагаа олж шүд хагарах гэж. Тээд л найзынхаа шүдний эмнэлэг рүү очоод энийг авахуулъя гэсэн чинь найз маань “аваад хэрэггүй, нэг жижиг хэсгийг нь аваад нөгөө том хэсгийг нь бүрээд бүтэн болгоод, шүдтэйгээ үлдэж болно” гэж байна. Би “одоо хурдан яаралтай аваад өгөө, би тэмцээнд ороод байна, медаль авах гээд байна” гэж байгаад араагаа авахуулж байлаа шд, тэнэг байгааз, олимпод орж байгаа аятай. Санд мэнд шүдээ авахуулж ирээд л үргэлжлүүлнээ. Хотын хэдэн сургуулийнхан бие биенээ сургаар таниад байдгийн. Хөдөөний салбар сургуулийн баг чинь аймгийн шигшээ л ороод ирдгийн, бид ямар тэнд яг энэ хүн хичээл заадаг эсэхийг нь мэдэхгүй юм чинь. Хамт сагс тоглохоор дайрч алчих гээд, волейбол тоглохоор цохиж унагачих гээд байгаа над шиг эр эм нь мэдэгдэхгүй,сэжиг бүхий этгээдийг шалгуулж новширно шд, хаха. Энэ хүн үнэхээр энэ сургуульд багшилдаг уу гээд л, тээд бид ганц нэг хүн хасуулдгийн. Алтын төлөө биднийг аймгийн салбар сургуулийн багтай гар бөмбөг тоглоход манай багш нар бүгдээрээ, бас хотын бусад сургуулийнхан бүгд манай талд балайшиглаад бид бараагүй, контр гаргаж хожигдсон. Манай баг сагсаар мөнгө, волейволоор мөнгөн медаль зүүж, харшилдуулж байлаа. Би тэр жилдээ Япон, нэг маань Солонгос, бас нэг маань Тайвань явснаар манай баг тарлаа. Сүүлийн үеийн залуу багш нар маань бидэн шиг тоглодог нь цөөхөн юмаа.
Багш нарын баярын дараагийн нэг үйл ажиллага бол зохион байгуулалттайгаар архидан согтуурах явдал юмаа. За энэнд нь би дургүй, архи уудаггүй гэхээр архиар шахаад байдгийн. Нэг газар хоол идэх эсвэл амралтанд явдгийн. Нэг удаа бид амралтанд явлаа, аятайхан тохилог газар таарсан. Тээд л өрөөгөө авах гээд лоббид бүгдээрээ байж байлаа, нэг өрөөнд 4 хүн. Тэгтэл миний урд талын эрэгтэй багш нар “чи дайн байлдаан гэдэг эрэгтэй нэртэй юм чинь бид нартай нэг өрөөнд ор” гэж мэгээд хүн өджийн, би ч дуугай л зогсож байгаад тэдний өрөөний дугаарыг нь мэдээд авч байгаан. Тэдний дараа бид өрөөгөө аваад өрөөндөө оронгуут би үүргэвчээ ч мөрнөөсөө мултлаагүй байж, нөгөө 3-аа дуугай байж бай гэчээд, утас шүүрч аваад, тэдний өрөө рүү залгаад, нэг нь утсаа авангуут нь “та бүхэн манай амралтын газарт тавтай морил, манайх олон төрлийн нэмэлт үйлчилгээ санал болгож байна. Та нар хямдхан массажист захиалах уу?” гээд асуучихсан чинь, нөгөө утас авсан эрэгтэй багш “хөөе, хямдхан массажист авах уу гэжиин” гээд цаашаагаа нөгөө 3-аасаа асуудгийн. Тэгтэл би инээдээ барьж чадахгүй писхийтэл инээгээд хариугаа авч байгаан, цаашаа ойлгомжтой шд тээ.
Би тоглох дуртай шд, энд бас ичиж үхсэн тухайгаа чалчсан байна.
Showing posts with label дурсамж. Show all posts

Thursday, February 2, 2012
Tuesday, December 21, 2010
Цасан охид
Шинэ жил болж байгаа юм чинь Монголд тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилийнхээ тухай бичнээ.
2008 оны 12 сард гэсэн үг. Манай байгууллагын шинэ жилээр багш нарыг баг багаараа шинэ жилдээ өөрсдөө ямар нэгэн үзүүлбэр үзүүл гэлээ. Аль ч сургуулийн багш нар 12 сарын сүүл болохоор бүгд л дүнгээ гаргаад завгүй болдог юм. Би 7 хоногийн дараа наашаа нисэх гэж байсан юм чинь бүр л завгүй байсан таараа. Нөгөө товлосон өдөр ойртоод л байлаа. Бид одоо юугаа үзүүлэх вэ гэж худлаа санаа зовоод л яваад байлаа. Бүгдээрээ зэрэгцэж суугаад ярилцах ч завгүй байсаар нөгөө өдөр ч тулаад ирлээ дээ. Манай өрөөнд 5 эмэгтэй, 1 профессортойгоо суудаг юм. Нөгөө өрөөнд суудаг хэд маань эрчүүд голдуу, санаа зовж байгаа юм ч байхгүй байгаад байдаг. Ашгүй нэг хүүхэн маань 6 ширхэгСанта өвөөгийн цасан охины дэрвийсэн хормойтой, богинохоон юбкатай улаан хувцас малгай хамтарч ажилладаг байгууллагаасаа олоод ирж. Тэр нь харин өргөөшөө сайхан сунаад, манай мариалаг хөөрхөнүүдэд ороод явчихсан. Тэгэнгүүт нөгөө 5 хүүхэн чинь ярьж байгаад цасан охины бүжиг хийх юм боллоо. Бидний 3 нь нилээн бүдүүн, тэдний 2 нь 43 настай, хэхэ. Бид бас л 30 гараад явчихсан хүмүүс шүү дээ. Тэгээд намайг бүжгээ дэглэ гээд, надаас бусад нь ер нь номын мундаг багш нар л даа, би л бүжиг таанц эргүүлдэг юм. Ердөө тэр оройдоо нөгөө баяр маань болох гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө 4-өө би командлаад, 3 бүдүүнээ арын эгнээнд зогсоогоод, нэг жижигхээн хүүхэнтэйгээ урд нь зогсоод, хэдэн хөдөлгөөн хамтдаа хийж үзээд л шинэ жилдээ ороод явчихсаан. Тэр хэдэн хөдөлгөөнүүд нь янз бүрийн бүжгийн холион бантаан.
Баяр эхэллээ. Айлын багууд шинэ жилийн дуу дуулаад, мэндчилгээ дэвшүүлээд байх юм. Бидний ээлж болох хүртэл бяд яаж зүгээр суух вэ дээ, ам цангаад юм ууж сууна биз дээ, зарим маань ичээд байна гээд байхаар нь зоригийг нь чангалаад сууж байлаа. Бидний ээлж болохоор хувцасаа солиод, мини юбкатай тайзан дээр зүгээр л гараад ирэнгүүт хүмүүс хөхрөлдөөд эхэлж байгаа юм чинь. Тэгээд хөгжим явангуут бид бүжгээ хийлээ, тэгсэн хөгжим нь бэлтгэл хийж байх үеэс урт болчихсон дуусдаггүй дээ. Би чинь бүжгийн багийн түүчээ нь шд, нөгөөдүүлдээ хөдөлгөөнөө мартаж санавал намайг дагаад хөдлөөд бай гэж үүрэг өгсөн байсан юм. Тэгээд хөгжим дуусахгүй байгаа юм чинь ямар нэгэн хөдөлгөөн хийх ёстой биз дээ, нөгөө хэд маань намайг л харж байгаа юм чинь би халуураад макарина хийлээ амарханаар нь, нөгөө хэд маань дагаж макарина хийгээд, даанч зөрж хийгээд, ийшээ тийшээ харчихсан хамаа замбараагүй юм болж байнаа, хүмүүс наана нь савж унаж байнаа. Энэ хүмүүс хүний мууд дуртай шүү. маниусыг шоолоод орилдоод л зарим нь суудлаасаа босчихсон хашгиралдаад, ёоо хүмүүс аймаар санагдсан шдээ, үнэнгээсээ хүмүүсийн сэтгэл нь хөдлөөд, ойрд инээгээгүйгээрээ инээсэн байхаа, хаха. Тэгээд бид хамаг амьтны цөсийг хөөргөж хаячихаад суудалдаа суусан чинь манай багийн идэвхигүй олон эрчүүд “та нар багаа аварлаа, та нар ёстой күүл байлаа, та нарыг ийм цоглог байна гэж бодсонгүй” гээд л биднийг худлаа хөөргөөд, бидэнд баахан бэлэг өгсөн шд. Хамгийн инээдтэй нь багш нарын багуудын үзүүлбэрүүдээс манайх шагналт байранд шалгараагүй ч янз бүрийн уух юмаар шагнуулсан, хаха.
Манайхан өнгөрсөн жил шинэ жилээ хийгээгүй гэсэнөвчин гарсан гэлүү дээ, тэгээд бидний тэр бүжиглэдэг бичлэгийг үзэж баяссан гэсэн. Энэ жил бас л тэр бүжигчид түүх болчихсон яригдаад л байна гэсэн шүү.
Яг одоо би гэр лүүгээ гялс шурхийх ажил гарчихлаа, орой буцаж ирээд сэтгэгдэлд хариу өгөөд, найзуудын блогоор орноо.
Бүжиг гэснээс маргааш би орой бүжгэнд явах гэж байгаа. Нөхөр зөвшөөрсөн. Ёстой нэг балай авнаа.

Thursday, December 16, 2010
Гарчиггүй
Би 2-р ангид байхдаа амьдралдаа анхны бөгөөд сүүлийн хайрын захиаг ангийнхаа хөвгүүнээс авч байлаа шд. Гэвч тэр захиа миний гарт ирээгүймаа, харамсалтай нь. Захиа өгөгч бид 2 зэрэг самбарт гараад би тоогоо түрүүлээд бодоод суучихгүй юу. Нэр нь П. Нөгөөх маань захиагаа надад өгч байгаа царай нь самбарын шохой тавьдаг тавиур дээр надад ойрхон тавьчихсан байгаа юм, түмний нүдэн дээр, нээх хулчгар гарт минь атгуулчихгүй. Тэгээд суухдаа буцаагаад захиагаа авчихаж чадахгүй, орхиод суусан чинь ангийн жижүүр Н.У олоод түмэнд дэлгээд, бас өөдгүй гар, хэхэ.
5-р ангид байхад би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болоо. А гэдэг юм. Сагс тоглоход гар сайхан нийлнэ шд, эсрэг тал болсон ч санамсаргүй алдаж байгаа юм болоод надад хааяа бөмбөгөө өгөөд ч байгаа юм шиг, хааяа надад тусалж өөрийн багтаа шавар хаагаад ч байгаа юм шиг болохоор чинь дурлахаас яах юм бэ. Намайг угаасаа хэн ч тоодоггүй байсан юм чинь, би өөрөө л хэн нэгэн надад сайн байх л ёстой гэж ургуулан бодож байгаа байхгүй юу. Нэг өдөр дал тариа хийнэ гээд л ангид цагаан хувцастай хүмүүс орж ирээд л биднийг 1-р эгнээнээс эхлээд тарьж эхэллээ. Би тариулчихаад нөгөөхөө харна биддээ. Тэгтэл тэрний ээлж болсон чинь муухай дуугаар бархираад, уйлаад, зугтаагаад бөөн юм болоод, хайрт маань ангиас гараад зугтчихсан. Рээтингээ унагаагаад, хэдхэн хормын дотор шууд 0 болоод миний хайр тэр дороо л дуусчихсан. Нээх булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу маань юу вээ, энэ чинь одоо, хэлэх үг олдохгүй, хэхэ. Намайг цагаан морио унаж ирээд л авна даа гэж хүлээж байсан чинь нэг муу зүүнээс айгаад, сэлэм эргүүлээд намайг дайснаас хамгаална гэж мөрөөддөг байсан чинь, би оронд нь сэлэм эргүүлээд тэрийг аврах юмуу хаашааен. Би 5-р ангидаа хатуу чанга ээжийнхээ удирдлага дор судас тариа хийж сурч байсан шд.
Үүнд гарчиг өгөх гэсэн чинь олдоггүй ээ. "Хайрын захиа" гэж нэрлэх гэтэл тэр захиаг нь би уншаагүй, "10 жилийн дурлалын түүх" гэж нэрлэх гэхээр намайг тоож үерхээгүй юм чинь одоо гарчиггүй байхаас. Амарсайхан блог дээрээ тарианаас зугтсан гэж бичсэн байсан, бас нэгэн охины хайр зогссон байхдаа гэхгүй юу, хэхэ.
Уг нь хайрын захиа авч үзсэн бол байнга биедээ авч яваад л, хүмүүсээс нууж уншаад л, бас захиагаа үнсээд л, зарим захиа авч үзээгүй охидод гайхуулахгүй юу, би энэ тал дээр нээх азгүй. Угаасаа маанагжуу тооны машиныг хэн ч тоох билээ дээ.

Friday, December 10, 2010
Овоо муу гар
шдээ, манай нөхөр.
Манай нөхөр тас хөдөөний улаан хацартай, бов бор, нусаа татсан оюутан юм байж багш нарын өрөөнд (би бол том багш, хаха)орж ирээд, ПиСи-ний нь screensaver (тэр үед багш бүрт ПиСи байдаггүй байсан юм) дээр нь "Гилийн хатантаан, би чамд хайртай" гээд нэрээ биччихсэн байгуул яахав? Тээд л бид суучихсан шд. Манай хүн айлд толгой хоргоддог, мөнгөгүй шалдан оюутан байсан юм даа, тэр үед.
Манай багш нарын нүд орой дээрээ гараад л, өвгөн проф-н зүрх хаагдах хүртлээ хүмүүсийг шоконд оруулж байлаа.
Өмнөх бичлэгийн Чуупсийн сэтгэгдэлд хариулж байгаа шөө, хэхэ. Харин гоё дурсамж сэргэчихлээ.

Thursday, December 9, 2010
Хөдөлмөр зуслан, намрын ажил
Манай сургууль Зүүнхараад, яг Хараа голын эрэг дээр хөдөлмөр амралтын зуслантай байлаа. Нэг давхар дан байшингууд, тэр нь холоос майр гоё харагднаа. Яг хажууд нь очоод харахаар нээх гоё бишээ, үгүй үгүй гоёо гоё.
Биднийг 5-р ангиа төгсөнгүүт л зун бүр хөдөлмөр амралтын зуслан руу анги ангиар нь 21 хоногоор явуулна шүүдээ. Бид зун нь зэрлэг зулгаадаг байлаа. Намар нь 14 хоног очиж ургуулсан ногоогоо хураана даа. Социализмын үед байсан болохоор үнэхээр хүнд өвчтэй хүүхдүүд л явахгүй үлдэж хоцордог байлаа шд. Тэгээд ч өнжсөн хүүхдүүдийг их ад үзнээ, сургуулийн захиргаанаас. Би л гэхэд ганц ч өнжөөгүй нийтдээ 10 удаа явсан байгаа юм даа. Их гоё шд. Бид нар чинь вокзал дээрээс бөөн хүмүүсээр гаргуулаад л бас тосуулаад л. Зун хэд хэдэн ээлжээр очиж амрана, гоё ах нарын ангитай хамт явж таараасай гээд л залбирна шүү дээ. Зуны ажил нь бүр амархан. Өглөө 3 цаг, үдээс хойш 3 цаг зэрлэг зулгаана, бусад цаг нь амралтын цаг. Юун төлөө Хөдөлмөр АМРАЛТЫН зуслан билээ дээ. Зун бол бид пүүгээ авч авч явдаггүй, тэндээ бэлэн ор хөнжилтэй, зөвхөн чемоданаа аваад л явна. Тэгээд л 8,8-аараа өрөөнүүддээ хуваагдаад л орно доо. Ангийн хөвгүүдийг бас ойрхон хуваарьланаа. Хэдэн ч байшинтай байлаа даа. Ахлах ангийн гоё гоё ах нартай дандаа л хамт нэг байранд хуваарьлагддаг байлаа шд, гэхдээ эгч нарт нь дургүй ээ яджаахад. Тэд нарт бас биднийг даатгадаг байсан юм уу. Өглөөний цайгаа уугаад, 9-12 хооронд ажиллаад, өдрийн хоолоо идээд, 2-5 хооронд ажиллаад л болоо. Тэгээд л эрх чөлөөтэй ширээний теннис, сагс, волейбол тоглоно, орой нь дискодно. Амралтын өдөр амардаг байсан юм. Гэхдээ тэр үед Бямба гариг ажлын өдөр байлаа. Амралтын өдөр болгон ангиудын хооронд тэмцээн уралдаан зохионоо.
Намрын ажил нь арай хүнд болоод тэр юмуу цалинтай байдаг юм. Би зуны ажлаас цалин авч байснаа санахгүй байх юм. Намар пүүгээгээ чирч явнаа. Учир нь намрын ажил богино, бас бүх ангиудыг нэг дор явуулдаг тул нөгөө байрнууддаа биднийг олноор нь байрлуулахын тулд цэрэг төмөр орнуудыг хураачихдаг. Намрын ажлын ажиллах цаг нь урт, бас намар хүйтрээд эхэлчихсэн, зутарна шүү дээ. Ханиад хүрэх, хоолой ам өвдөх бол маниуст энүүхэнд.
Энэ ажлаар хэн нь хэн бэ гэдгийг ёстой харуулна даа бүх юман дээр. Жнь: Гэрээсээ авчирсан идэх юмаа бид нар дундаа идэж уугаад л дуусна шд, гэхдээ Зарим хүүхдүүд авчирсан юмаа дуусчихсан гэх мөртлөө шөнө хөнжил дотроо идэх үед нь үйлдэл дээр нь барьж авч, хөөрхийг ангиараа нийлж гадуурхана. Социализмын үед тийм мангар байлаа шд.
Бид нар өлслөө гэхээр л багш "хэзээ та нар гэртээ өдөрт 2 удаа махан хоол идэж байсан юм, энд та нар өлсөх ямар ч үндэс байхгүй" гэнэ шүү дээ. Нээрээ ч тийм дээ. Бид л болсон хойно дуртай үедээ боорцог мэрж чадахгүй болохоороо өлсөж байгаа юм шиг л санагддаг байсан биз.
Хараагийнхан аймаар зэрлэг гээд л бид нар үхтлээ айнаа. Тэд нар орой болохоор л морьтойгоо давхилдаад л хүрээд ирнэ. Тэгээд ангийнхаа охидоос тэдийг өг гэж байна гээд л хөвгүүд биднийг айлгана. Гэхдээ хөөрхийсүүд бид нартай л танилцах гэсэн хүүхдүүд л байхгүй юу. Тэд нар бид нарт ааруул өрөм авчирч өгөхөөр бид идчихнэ, тэгэхдээ л айгаад л найзлахгүй шүү дээ.
Бид нээрээ юу ч мэдэхгүй байсаар л сургуулиа төгссдөг байлаа шд. Ямар сайндаа 10-р ангид байхдаа манай ангийн М гэдэг охин биднээс "Би хөвгүүдийн жорлонд ороод А-г шээснийх нь дараа тэр жорлонд нь би шээчихвэл жирэмсэн болох болов уу" гэсэн чинь бидний хэдэн охины хэн нь ч хариулж чадаагүй шд, хэхэ. Мэдэхгүй байгаа юм чинь.
Их сургуульд ороод 2-р курсдээ уртын намрын ажилд явж байлаа. Бид нар Жаргалантын САА-д очиж төмс хураасан юм. Эхлээд машинаар хураасан төмсний араас нь шуудай бариад үлдсэн төмсийг нь түүдэг байхгүй юу. тэгэхэд л жинхэнээсээ өлссөөн. Нөгөө төмснөөсөө усанд чанаж идээд л байдаг байлаа. Бас майханд их зутарсан, өглөө босоход л цас орчихсон байдаг байлаа. Тэр үед би анх удаа архи амсаж, тамхи сорж үзэж байлаа шд. Манай майханд манай ангиас гадна өөр нэг анги, эрэгтэй эмэгтэйгүй хамтдаа байна шүү дээ. Тэгээд л нөгөө ангийн Өвөрхангайн охинтой нийлээд л майхныхаа ёроолоор толгойгоо гадагш нь гаргаж байгаад л тамхи татна. Нээх дуртай гарууд, өөрсдийгөө нээх том болцонд тооцоод л. Надад анх тамхи татахыг зааж өгсөн найзтайгаа өдийг хүртэл хэлхэлдээд л явж байгаа шд. Тэр маань одоо Японд мастер хийж байгаа.
Ингэж явах чинь их хөгжилтэйгээс гадна зөндөө л юм сургадаг юм байна лээ гэхгүй юу, хэхэ.
Жич: Аж ахуй дээр архи ууж, тамхи татаж сурсан гэдэг чинь би одоо архи ууж, тамхи татдаг гэсэн үг биш шүү нөхдөө. Архийг бол би огт амсахгүй, харин пиво-г хэдэн насандаа ууж сурснаа санадаггүй юм. Ямар ч байсан 10 настайдаа би гадаа тоглож байснаа гэртээ гүйж орж ирэнгүүтээ манайд зочилж байсан хүний өмнөх стакантай пиво-г гүд гүд гээд л аймаар ам нь цангачихсан залгилж, аав ээждээ загнуулж байсан юм. Аав ээж намайг пиво уухад хоридоггүй байсан юм.

Tuesday, November 30, 2010
Анх бааранд орсон тухайгаа хүүрнэюү
Би анх 3-р курсын оюутан байхдаа ангийнхаа 2 охинтой бааранд орж үзсийншд. 21 настай байхдаа гэсэн үг л дээ. Аймаар хөгширсөн хойноо бааранд орж үзсэн байгаа биддээ. Баар сав гэдгийг чинь аймаар газар гэдэг байсан юм чинь.
Бид 3-н нэгний маань төрсөн өдөр болоод хэдхэн төгрөгтэй тэмдэглэх гэж байгаан. Тэгээд л бааранд хоол нь их үнэтэй гэсэн гэж 3лаа ярилцаад бааранд орохоосоо өмнө сургуулийнхаа гуанзны хуушуураас баахан идэж аваад баар хайлаа. Тэр үед баарнууд 7 цагаас онгойдог байсан юм уу хаашаа юм бэ, онгорхой юм олдохгүй гадуур цаг нөхцөөж хүүхдийн паркаар баахан тэнэж зураг энэ тэр авахуулж байгаад 7 цаг болонгуут бааранд орлоо. Бааранд орох болсон чинь бүгдээрээ анх удаа орж байгаа юм болохоороо яг хаалган дээр нь ирээд эхлээд чи ор, үгүй би орохгүй гэж баахан бие биеэ түлхэлцэж байгаад нээх ичингүйрч байж орлоо. Тэр үед бааранд оронгуут л хүн угтаж аваад ширээнд дөхүүлээд өгдөг байсан биш, нэг ширээ олж суугаад яахаа мэдэхгүй баахан бие биеэ хараад суугаад л байлаа. Тэгсэн цэс өгдөг юм байна. Бүгдээрээ нөгөөхөө уншиж байна, юм захиалах гэж байна гээд л баахан шаагилдаж шаагилдаж мөнгөндөө тааруулаад 6 пиво захив. Бид цаг нөхцөөж явах үед нэг маань гудамжинд гутлаа тослуулна гээд маяглаад байсан юм, тэгсэн мөнгөө төлөх болсон чинь нөгөөх гутал тослогч нь 960 төгрөг гэж авдаг юм, 1990-ээд оны дундуур ч шдээ. Бид ямар үнэтэй юм бэ гэж байгаад төлөөд салсан юм. Одоо харин пиво захих үедээ нөгөө гутлаа тослуулсан найзыгаа зэмлэж байгаа байхгүй юу "чи одоо 2 пивоны мөнгөөр гутал тослуулчихсан байна шдээ, хайран юм" гэж мэгээд сайхан загналаа, би. 3-лаа 2хон лааз пивоо юу байдаг юм бэ дор нь уучлаа. Тэгээд одоо мөнгө байхгүй юм чинь харих уу гээд байж байтал манай ширээн дээр 2 танихгүй залуу ирээд "бүгдээрээ танилцая, өнөөдөр бид 2 бас нэг баяр тэмдэглэж яваа юм" гээд л биднээс зөвшөөрөл авах ч үгүй нийлээд суучихлаа. Бид 3 айгаад л "үгүй ээ, бид явах гэж байлаа" гэсэн чинь шууд 24 ширхэгтэй хайрцагтай пиво захиалаад биднийг дайллаа. Бид 3 айгаад л ширээн доогуураа хөлөөрөө бие биендээ дохио өгөөд л "энэ 2 биднийг яах гэж байгаан бол" гэж хоорондоо шивэгнээд л тэнэгтэж өглөө дөө. Гэхдээ би бас пивоноос нь уучмаар байдаг, нэмээд тэдний пивоноос 2-г уучихлаа. Тэгээд бид явахаар эргэлт буцалтгүй шийдээд явлаа гэдгээ зүрх зориг гарган байж би хэллээ. Манай нөгөө 2 чинь хөдөөнийх, юм болгон дээрээ "за чи хотынхоороо ингэ тэг" гээд л өөрсдөө хэлгүй юм шиг. Нөгөө 2 залуу маань "та нар бид 2-оос улаан цагаан айгаад байх юм. Бид яав л гэж дээ" гэж гомдонгуй дуугараад "за за явбал яв даа, бид зүгээр л энэ хэдэн пиво-ийг хамтдаа л ууя гэж бодсон юм" гэж байна. Тэгээд 10 цаг болоход би "уучлаарай, та нарт баярлалаа, одоо бид явахгүй бол болохгүй нь, автобус зогсох гээд байна" гэж үнэнгээ хэлээд гараад явж байж билээ. Би нээх мангар шалтаг хэлдгийн, өөр cool шалтаг хэлж болно шдээ тээ. АВТОБУС ЗОГСЛОО байх даа яахав дээ, хэхэ.

Tuesday, November 23, 2010
М
Өнөө өглөө машинтайгаа явж байтал урд талын машины өмнөх мотоцикльтэй (цаашид М гэнээ яадгийн) хүн уначихсан. Өмнөх машин ч зогслоо, би ч зогслоо. Гэхдээ тэр хүн гэмтээгүй ээ. Гэхдээ яагаад уначихсаныг ойлгоогүй. Түүнийг хараад манай найзын хэлсэн үг санаанд ороод. Сая монголд байхдаа найздаа “би М унаж байгаа, үүнэн саак байнаа” гэсэн чинь харин найз маань өөдөөс “М унахаараа хүн 3 удаа баярладаг юм шд” гэнээ. Тэр нь “эхлээд М-той боллоо гэж баярлана, дараа нь амьд үлдлээ гэж баярлана, эцэст нь зарлаа гэж баярладаг” гэнээ, хүн айлгаад.
Өөр нэг найздаа бас л тэгж хэлсэн чинь өөдөөс “Чи жинсээ цоолсон уу” гэж асууж байна. Би ч юу билээ гэж хэсэг пааниканд ортол манай тэр эрэгтэй найз миний блогийг уншдаг юм байна. Би бүр ичиж үхэнгээ алдлаа шд. Уг нь өөдөөс нь хараад пиво ууж сууснаа хахаж цацаад, нус нулимсандаа холилдоод, хэсэг нүүрээ гараа дарж сууж байж гайгүй боллоо. Тийм том дарга хүнийг чинь яаж миний блогийг уншдаг гэж мэдэх билээ дээ. Би уг нь ажил хэрэгч эмэгтэйн гоё багтай, улс төр, Оюу толгой, боловсрол шинжлэх ухаан гэх мэт сэдвээр том том юм ярьчихсан сууж байлаа. Одоо өнгөрсөөн, маний жинхэнэ нүүр царайг минь блогоос минь олоод мэдчихсэн, хэхэ. Д найзаа үүнийг уншиж байвал та бүү уурлаарай. Одооноос эхлэн тохитой томоотой юм бичиж байнаа.
Нээрээ би анх 14 жилийн өмнө жолооч болохдоо М-н үнэмлэх хамт авсан юм байна. Манай жолооны курсын багш нар маань мото спортынхон байсан юм. М-н багш маань миний ард суугаад би М-оо бариад дадлага хийнэ шүү дээ. Гэхдээ багш маань мундаг юм болохоороо над шиг өмнөх хүндээ наалдаад бүсэлхийгээр нь тас тэврээд нүдээ хагас аниад ертөнцөөс хэсэг тасрахгүй л дээ, миний ард байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юунаас ч барихгүй хичээлээ заана шүү дээ. Тэгээд дром дээр М-оороо дадлага хийхдээ ардаа багшийг л суулгахгүй бол нэг л болдоггүй юм. Тэгээд л багштайгаа дадлага хийгээд явж байтал хажуугаас багш дууддаг байхгүй юу, багш маань М -н явалт дунд сэмхэн үсрээд буучихдаг юм. Харахад нээрээ багш маань инээд алдчихсан даллаад зогсож байдаг байлаа. Өөдөөс нь инээх гэснээ гэнэт ард сууж байгаа шд гэж бодонгуутаа арагш хальт хараад байхгүйг нь мэдэнгүүт М маань хүндрээд, жолоогоо хэд мурилзуулаад л газар унана даа. Багш байхгүйг мэдэхгүй үедээ хэдэн удаа ч дромоо тойрдог юм бүү мэд, хажуугаас багш дуудангуут л шууд М-тойгоо унаж байгаа юм даа. Дараа нь овоо М унаж сураад хагас санамсаргүйгээр багшийгаа М-ээрээ элдэж хөөгөөд, хэхэ. Гэхдээ багш л миний М явж байгаа зүг рүү гүйгээд байсан даа.

Saturday, August 21, 2010
Хамгийн их харамсдаг зүйл маань
Би 8 дүгээр ангид байхаасаа эхлэн 4 жил гар буудлагаар хичээллэж байсан юм. Буудлагын тийр одоо ч гурвалжингийн гүүрний урд байдаг. Тэр үед би 3,4 хорооллоос 2 номерийн тролейбусанд суугаад Саппора дээр буугаад урагшаа алхдаг байлаа. Ээрмэлийн автуусны чиглэл нээгдээгүй байсан. Буудлагаар хичээллэж байхдаа бид марголин гэдэг гар буугаар бэлтгэл хийдэг байсан юм. Би чинь Олимпийн мөнгөн медальт Гүндэгмаатай хамт гар буудлагын секцэнд явж эхэлж байлаа, надаас хоёр гурав дүү л дээ. Биднийг анх өндөр Алтанцэцэг гээд одооч байгаа даа нээх өндөр маш царайлаг дасгалжуулагч анх дасгалжуулж байлаа. Та нар мэднэ дээ зурагтаар зөндөө гардаг шдээ, манай багш. Тэр үед зах зээлд орж эхэлж байсан болохоор сумны норм маш бага бид хэдхэн сумаа дор нь буудаж хаячихаад, буугаа өргөөд л хүйтэн тийрэндээ даараад л зогсоод байдаг байлаа.
Анх намайг Алтаа багш маань нээх олон хөвгүүдтэй сагс тоглож байхад маань олж хараад секцэндээ сонгоход нь Би нүдний хараа муутай би чадах болов уу гэж асууж байлаа. Буудлагаар хичээллэхэд нүдний хараа хамаагүй байдгийн шдээ, овоо хараагаа л харж байвал цаад байг нарийн харах шаардлагагүй, тархиараа бууддаг юм. Миний амьдралдаа хамгийн харамсдаг юм бол буудлагаа хаясан маань. Яагаад харамсдаг вэ гэвэл би Гүндэгмаагаас илүү бууддаг байсан юм, тухайн үедээ. Онгироогүй шүү, гэхдээ сүүлдээ түүнийг гүйцэхгүй болох байсан байх л даа, бидэнтэй хамт бууддаг байсан олон охид сураг алга л байна. Гүндэгмаагийн маань аав Отряд гээд мундаг шүхэрчин хүн байсан юм. Тэгээд л тамирчны хүүхэд тэсвэр хатуужилтай, гүргэр, хичээнгүйлэн хичээллээд байсандаа. Харин намайг буудлагаа хаяснаас хойш дасгалжуулагчаа сольсон байсан.
Нэг удаа би буу алдаад өмнөх ширээн дээр байх дурангийн хөлийг хуга буудаж байлаа. Бид чинь буудчихаад, хэд дээр тусаж вэ гээд бай руугаа дуранддаг юм. Тэгэхэд би айгаад уйлахад, Алтаа багш намайг аргадаад, одоо амар гээд эрт харьж байлаа. Би чинь шоконд орсон тул юун бэлтгэлээ үргэлжлүүлэх. Харин яаж хүн рүү буудчихаагүй юм.
Бид гэртээ бэлтгэлээ бас их хийнээ. Гэртээ буудахгүй л дээ, баруун гартаа хүнд индүү өргөөд л зогсоод байна. Өргөөд буулгаад л байна. Гар буугаар буудахад гар ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой юм.
Биднийг одоо ч байгаа Өлзийбаяр багш маань аймаар загнадаг байлаа, загнуулахаасаа айгаад л Өөжгий багшийн бараа харагдангуут нуугдана даа. Бас Мөнхбаяр Германы иргэн болоогүй бидэнтэй хамт бэлтгэлээ хийгээд л явдаг байлаа даа.
Би их сургууль ороод явахаа болиход Алтаа багш минь сургууль дээр ирж намайг очооч гэж гуйж, би нэг удаа буцаж очоод бас хаячихсан. Дараа нь Алтаа багштай гудамжинд таараад бас л намайг буудаач чамд уг нь авьяас байна гэхэд нь очоогүй мангар шдээ би, одоо харамсаад боож үхмээр санагдаад байдгийн. Тэгээд багш минь яаж намайг 3дахиа гуйж ирэх вэ дээ.
Би одоогийнхоо амьдралд хангалуун ч гэлээ, буудлага гэнгүүт л голоос юм чангаагаад л байдаг юм. Цаг хугацааг эргүүлж болдог бол...

Wednesday, August 11, 2010
Монголын Ардын Армийн буу шийдэм
Энэ бол миний нэр шүү дээ. Би эхлээд энэ нэрэндээ күээ мөн дургүй байж билээ. Одоо тэгээд дуртай болсон гэх ч хаашаа юм. Хүмүүс шууд л нэр сонсоод л надаас айж байгаа юм чинь, ялангуяа эрчүүд.
Нэгэн удаа онцгой нэр минь хамт ажилладаг багшийн маань давсгийг аварсан тухай хүүрнэе. 2003 оны үед байхаа манайхан Эрдэнэтэд очиж хичээл заачихаад буцахдаа манай нэг багш,цаашид А гэж нэрлэе, бид 2 автуусаар хот орох боллоо. А надаас арай ахмад юм болохоор автуусанд суухын өмнө тушаал буулгаж байна:-чи залуугаараа дэлгүүр гүйгээд замдаа идэх уух юм аваад ир, би билетээ бичүүлээд автуусандаа сууж байя гэлээ. Би ч дэгдээд хэдэн пиво хийсэн тортой юмтай автуус руу орох гэтэл жолооч нь Монголын Ардын Армийн буу шийдэм автуусанд минь тавтай морил гэв. Би ч мэндэлчихээд, миний нэрийг яаж мэддэг байнаа гэж бодоод цаашаа суудалдаа суулаа. А:-билет бичүүлж байтал жолооч нь чиний нэрийг сонсоод бүр гайхаад, надтай танилцуулаарай гээд байсан гэдгийн, би ч нээх тоосонгүй. Тэгээд автуус хөдлөөд явлаа, бид ч пивоо уугаад л чалчаад байлаа. Хэсэг яваад нэг цайны газар хоол идлээ, бид 2 ч хоол идлээ. Манай жолооч удалгүй хажууд минь ирж суугаад л:- би ийм хачин нэртэй ийм сайхан хүүхэнтэй огт тааралдаж байгаагүй, намайг Батзориг гэдэг гэж ирээд л танилцлаа. Нэрийг нь яг санахгүй байнаа. Би ч хүн намайг сайхан гэж байгаа болохоор чинь хөөрөөд л танилцлаа, хөдөө явж байж бариу жинс өндөр өсгийт шахчихсан байсан болохоор л тэгж харагдсан юм байгааз. Ер нь би өөрийгөө сайхан биш гэж хэлэх хэрэг байна уу? та нарт өөрийгөө сайхан гээд итгүүлчдэг ч юмуу, хэхэ. Жолооч маань надад жигтэйхэн их сайн байнаа, нөгөө хоолны газрын хүндэт зочин шүү дээ, жолооч маань. Автуус дүүрэн хүн авчраад хоол авахуулахаар чинь хоолны газрынхан түүнд байдгаараа үйлчилнээ дээ. Нөгөөх маань нээх үнэтэй ресторанд найз хүүхнээ урьчихсан дайлж байгаа аятай л, юу авахуулах вэ гээд л, үйлчлэгч нарт тэрийг ч аваад ир, энийг ч аваад ир гээд, миний өмнө зөндөө амттан өрөөд л, би сандарч байгаа юм чинь, бас ичээд. Тэгээл цаашаа хөдлөөд явж байтал А шээмээр байнаа, зогсох болов уу гэж байна. Удалгүй автуус гэнэт зогссоноо нэг эрэгтэй хүн буугаад морь харах үед нь А би шээнээ гээд л урагшаа очоод буух гэсэн чинь манай найз жолооч сайхан хүүхнийхээ хамт яваа хүнийг харин:- шээлгэхгүй, түрүүн зогсоход шээхгүй яасийн гэж том дуугаар уурсдаг байна шд, рээтингээ унагаадаад. А маань эргээд над руу горьдлогын нүдээр харах агшинд миний дургүй гэнэт хүрээд, энэ муу одоо биднийг эр хүн шиг босоогоороо адуу харж чаддаггүйн болохоор нь хүйсийн зохион байгуулалтаар ялгаварлан гадуурхаж байна гэж бодогдоод ухасхийн бослоо. Босох үедээ тэртээ тэргүй шингэн талханд талимайрсан байсан нүдэн дээрээ чимх инээмсэглэл нэмээд автуусны голын кордоороор урагшлангаа “Батзоригоо найз нь БААМААР байна” гээд автуус дүүрэн чангаар эмэгтэйлэг дуугаар уянгалууллаа. Тэгтэл ч хүмүүс пир хийтэл инээлдэж, жолооч маань намайг болон шээхийг хүсэгчийг буулгалаа. Яаж сайхан хүүхэндээ НО гэхэв дээ тээ. Тэгээл шээгчийг шээхэд нь би жорлонгийн үүрэг гүйцэтгэн, автуус руугаа хартал автуус дүүрэн хөдөөний голдуу хүмүүс сайхан хүүхэн яаж баадгийг харах санаатай бүгд биднийг тас ширтэж байлаа, хаха. Буцаж орж ирээд би баахаа болилоо гээд найз жолооч руугаа ширэвтатаад, дахин үг дуугараагүй салсандаа.

Saturday, July 31, 2010
Ганцаараа чангаар тэнэг юм шиг инээж билээ
За тэгээд нэгэн сайхан өдөр хичээл дээр юм бодоод сууж байснаа би нээх чангаар ганцаараа инээхгүй юу. Ангийн нөхөд болон багшийн нүд нь орой дээрээ гараад, бүгд л гайхсан, асуусан харцаар над руу харж байна. Би ч эвгүй байдалд ороод, тэднийг асуугаагүй байхад нь ингэж тайлбарлалаа:
-Уучлаарай нөхдөө, би түр зуур өөр юм бодож байгаад инээчихлээ. Монголд байшингийн хана гаднаа л тоосгоороо байдаг юм, дотроо тоосгоороо хана би үзээгүй юмаа. Энэ ангийн хана нь намайг төөрөлдүүлээд, тэгээд би өөрийгөө гадаа сууж байна гэж андуураад инээчихлээ гээд үнэнгээ хэлсэн чинь л манай ангийнхан багштайгаа савж унатлаа инээж билээ.
Monday, July 19, 2010
Сайхан цай байна гээд уугаад л байлаа
Энэ хөгтэй явдал 90-ээд оны дундуур болсон юм. Бидний 4 оюутан охид хавар агаарт алхангаа нэгнийхээ зуслангийн байшинг цэвэрлэх юм болоод, 7 буудлын эцэст автобуснаас буугаад цаашаа алхсаар байгаад хүрэх газраа хүрлээ. Тэгээд л чухам сайн найзууд юм чинь найзынхаа байшинг дотор гадаргүй сайхан цэвэрлээд ядардаг юм байгаа биз дээ. Авч гарсан жоохон хүнсээ идэх юм болов. Тэгээд л бүгд ядарснаа гайхаад л цай чанах хүн олддоггүй ээ, хуруудлаа. Хэн ялагдсан 2 нь түлээ хагалж, гал түлж, цай чанана. Хуруудлаа, би ч мэдээж хожоод л диван дээр нь тухлаад, нөгөө нэг хожсонтойгоо хөзөр тоглоод, тэсэлгүй хиам талх, зүсмэл боорцогоо хэвж эхэллээ. Хожсон 2 бол жаргачихсан гэхдээ ам нь зүгээр байхгүй, нөгөө 2-оо "хурдал боолуудаа, гороож үхлээ" энэ тэр гэчихсэн, өөрсдийгөө хатад гээд өргөмжилчихсөн хэвж байнаа. Тэгж тэгж нэг юм хар цайтай золгоод л 4-лээ данхтай цайгаа дундаа тавьж байгаад л идэж ууж өглөө. 2 боол өлсгөлөн юм чинь цай нь халуун учраас эхлээд л боов боорцгоо мэрж байсан юм. Харин хатад бол идэхээ идчихсэн юм чинь цайгаа халууныг нь ч тоож байгаа юм байхгүй хөлсөө гаргаад л оочоод байлаа. Хатад эхний аяга цайгаа уугаад, 2 дахиа аягалж байтал данхны цоргоноос .....та минээ юу харсан гээч аяганд минь хөөрхий талийгч оготны цогцос... Ааааа аааааа.
Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг боолчилж болохгүй. хаха худлаа худлаа, цай чанахаас өмнө данхаа угааж бай.

Sunday, July 18, 2010
Социализмыг дурсахуй
Энд ердөө 3 түүх өгүүлнээ.
1. Улс төрийн дууны "Энхийн цуурай" хамтлаг. Аймаар сонсогдож байгаа биз дээ. Биднийг 2-р ангид "улс төр" гэдэг үгний учрыг ч мэдэхгүй байхад ийм хамтлаг байгуулаад, бидний хэдэн онцчуудыг шууд л нялх хүүхдийн шажигнадаг тоглоом бариулаад л зогсоож байгаа юм чинь. Тэр хамтлагт чинь онц сурдаг л бол дуулах нь утгагүй биддээ? Сайхан дуулах ирээдүй цухуйлгасан хүүхдүүдийг сонгомоор. Тэгээд бид чинь аль дуу нь улс төрийн дуу вэ гэдгээ мэдэхгүй, энэ дуу бол улс төрийн дуу энийг дуул гэхээр нь дуулчихдаг байлаа. Арай томроод ирэхээрээ шажигнадаг тоглоомоо гитараар солиод явж байтал ашгүй ардчилалтай золгож, хамтлаг тарж амарч билээ.
2. "Миний бага нас дэлгүүрт өнгөрсөн шдээ". Аймаар харамсмаар байгаа биз дээ. Өглөө сүүнд оочирлоно, өдөр талханд оочирлоно, орой маханд алалдана. Тэгээ л махаа заавал 5цагт зарж эхэлнэ. Өглөөнөөс хойш баахан хүн цуглуулж байгаад л, хооронд нь алалдуулж байгаа юм чинь. Бас 1 хүнд 2 кг-аас илүүг өгөхгүй. Шал тэнэг. Би бухимдаж эхэлж байна шүү, урт амьсгаа аваад тайвшир. Ёоо арай дээр боллоо.
3. "Би шоронд оров". Манай ангийн Б гэдэг хүүхэд их сайхан зурдаг юм. 4 ангид билүү дээ, нөгөөх маань ийм нэртэй их гоё зураг зураад, үнэндээ гоё зурсан байгаа юм чинь. Эрээн малгай, цамцтайгаа торны цаанаас гунигтай ширтэж байгаа байдлаар өөрийгөө зураад, тэгээд алуулсан л даа. Зургийн багш маань хичуулийн эрхлэгч захирлыг дуудаад л, "энэ ангид ийм ёс суртахууны доголдолтой нөхөр суралцаж байна" гээд л бас би бүлгэмийн зөвлөлийн дарга юм чинь намайг ангиа зөв чиглүүлээд аваад явж чадсангүй гээд ПАУ тэргүүтэй баахан өөр ангийн бүлгэмийн зөвлөлийн дарга нарын хурлаар намайг авч хэлэлцээд л "нийт нь нэгийнхээ төлөө, чи бусаддаа анхаарал хандуулах ёстой, чи их амиа бодсон байна" гээд л намайг бас хамт шийтгэсэн шд.

Wednesday, July 14, 2010
Хамгийн их горьдсон минь
Хүмүүст 10н жилээ төгсөх хонхны баяр хамгийн дурсгалтай өдрүүдийн тоонд ордог байх. Харин миний хувьд тийм бишээ.
Эхлээд оршилдноо. Би бол 10н жилийн турш ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гээд байнга сонгуульт ажил хийж, улаан бүч маань байнга л хөх эмжээртэй байсан. Ангийнхан Баатарчууд байхад би ганцаараа пионерийн гишүүн байлаа, ангийнхан пионерийн гишүүн байхад би ганцаараа МХЗЭ-н гишүүн байлаа, даанч татварын 20 мөнгийг хэдэн сар төлөөд ардчилалтай золгоод энэ түүх үргэлжлээгүй. Бас МПБ-н медальтай. Бидний үед улаан шугам татаж төгсөгчдийг сурлагаар нь жагсаадаг байлаа, би 8 болон 10төгсөхдөө 1т жагсаж, сургуулиа төлөөлөн математик, физик, химийн олимпиадуудад жил дараалан ордог, зарим жил Октябрийн районоос гарч Хотын олимпиадад ордог байв. Улсад харин орж байгаагүй юм. Алтан медальтай төгссөн ч намайг төгсдөг жилээс өгөхөө больсон юм. Би ГИБ-д явна гэж өөрийгөө бэлтгэдэг байлаа. Бараг ЗИБ-г тоохгүй байгаамаа. Харамсалтай нь миний дээд талын төгсөлтөөс гадаадад сургуульд явах боломжгүй болсон юм.
Би чинь 2 ах, 1 эрэгтэй дүүтэй, бас аав ээж маань цэргийн хүмүүс болохоор би эрэгтэй юм шиг л байдаг байв. Хөвгүүдтэй сагс тоглоно, карате, гар буудлагаар хичээллэнэ. Аан бас 9-р ангид байхад машин засварчны курс сургууль дээр хичээллэсэн юм, тэрэнд хүртэл мөнгө төлөөд суусан юм. Тэрний оронд бүжгийн дугуйланд явахгүй, ёстой маанагжуу. Гоё сайхан хувцас өмсөж, нүүр амаа будаж мэдэхгүй, шал тэнэг байсаан. Монгол явахаараа карате-ээр хичээллэж байсан зургаа олж тавьнаа.
За гол горьдсон руугаа. 10 жилийн хонхны баяр боллоо. Тэр үед одоогийнх шиг ангиараа амралтанд явдаггүй байсан. Өдөр нь бид ангиараа хоол идээд, 10 төгссөн 4 ангиараа орой нь сургуулийнхаа спорт зааланд үдэшлэгт ороод л хонхны байр дуусаа. Үдэшлэг дээр ёстой нэг горьдсон доо. Бүжиг эхлээд л явлаа, намайг хэн ч урьдаггүй ээ, эхлээд л харж явдаг гайгүй хөвгүүдээ урих болов уу гээд л хараад суулаа. Гэтэл тэд багш нарын хамгийн дургүй аальгүй хөөрхөн охидуудыг уриад байх юм. Багш нар “аальгүйгээс хамаргүй нь дээр, та нар цаашдаа яаж амьдарна даа” гээд л баахан хичээлдээ муу хөөрхөн охидуудыг загнадаг байв. Би “нээрээ л аальгүй байснаас хамаргүй байсан нь дээр” итгэчихсэн байдаг байв. Гэтэл цаг дээрээ тэдэнд хөвгүүд дуртай байх юмаа. Одоо ч миний мэдэх тэдгээр хөөрхөн охид хөөрхөн ганган чигээрээ ямар ч ажил хийхгүй, нөхрөөрөө тэжээлгээд л жаргалтай гэртээ суух юм. Зарим нь жижигхэн хувийн бизнэс эрхлээд л надаас хамаагүй сайхан залуу харагдаад л гүйж явах юм.
За гайгүй хөөрхөн хөвгүүд намайг тоодоггүй юм байна, тэгэхээр надаас хуулагч нар намайг урих байх гээд горьдлоо үгүй шүү, тэгэхээр нь сагс тоглодог хөвгүүдээ харлаа тэд над руу харах ч гүй өөр ангийн хөөрхөн охидтой бүжиглэж байна, шалдаа буулаа, ядаж багадаа бөөстэй байсан ч хамаагүй тэрийг чинь мартсан гэж дотроо бодоод горьдсон ч тэд намайг урьдаггүй гэнээ. Ёоо ёстой тэр өдрийг delete хиймээр өдөр шүү. Тэр үдэш 2 хон охиныг хэн ч бүжгэнд уриагүй бөгөөд нэг нь хөл муутай охин, тэр бүжиглэх боломжгүй, ойлгомжтой. Нөгөө нь би, мэдээж хэн ч ботинктой, эр ч юм шиг тооны машинтай бүжиглэх билээ дээ. би туфль гэдэг юмыг чинь их сургуульд орсон хойноо анх өмсөж байлаа.
Би гэртээ хариад нууцаар уйлж билээ. Үгүй яагаад ч нуугдаж уйлсан юм. Ил уйлвал эмэгтэйлэг биз дээ. Тэнэг чинь уйлахдаа хүртэл нулимсаа нуугаад, эр хүн шиг. За ийм л юм болсон юм даа, хэхэ.
Ингээд цаашид миний амьдрал шал өөрөөр үргэлжлэх болсон юм. Гадаадад сургуульд явах боломжгүй, дурын дотоодын их сургуульд өрсөлдөж, дээгүүр жагсаж дуртай ангиа авсан ч би их сургуульд олигтой сураагүй юм. Гадаадад сурах хүсэл мөрөөдөл маань замхарсан чинь дэлхий хөмөрчихсөн юм шиг, хичээлдээ дургүй, сайн голдуу дүнтэй төгссөн. Миний үед нөгөө л онц сайн дунд муугаар дүгнэдэг байв. Ардчилал эхлээд байсан болохоор шар сонин гардаг болов. Тэр үед Афродита гэдэг нэртэй гоо сайхны сонин хэвлэгддэг байсан юм. Тэр сонингийн дугаар бүрийг шимтэн уншиж, өөрийгөө асар их өөрчилсөн, тухайлбал, нөгөө тэнэг нүдний шилээ авч хаяад линз зүүв, нүүр ам үсээ янзалдаг болов, хувцсаа зөв сонгож өмсдөг болов, харин хумсаа ургуулснаар гитар тоглохоо огт больж /гитараа хаясандаа одоо ч харамсдаг/, сагс воллейбол тоглох тоо эрс буурсан. Онц сурахаа болихоор хөвгүүд сонирхож эхэлсэн шүү. Одоо би охиноо бага зэргийн аальгүй байхад гэмгүй гэсэн маягаар хандаж байна даа, бас хүн заавал онц сурах албагүй.
2 жилийн дараа 10 жилийнхэнтэй таарахад намайг танихгүй байсан, тэр ч бүү хэл 2-р курсээ төгсөөд зун амраад намар орж ирэхэд манай ангийнхан дуу алдаж уулзаж байлаа.
Жич: бага ангид байхад бөөс, хуурстай хүүхдүүдийг ПАУ, хичээлийн эрхлэгч нар ангиудаар явж илрүүлж, олны өмнө зарлаж, хүүхдийн нэр хүндийг асар ихээр унагадаг байлаа. Гэхдээ тэр үед бөөстэй байсан ангийн хүүхдүүд маань одоо төрийн өндөр алба хашаад л явж байна даг. Манай сургуульд бөөсийг шинжлэх ухаанчаар нэрлэж шифр гэдэг байсан. Бөөс гэхээр муухай, та нар шифр гэж бай гээд л биднийг спорт зааланд хорьж байгаад л ПАУ ухуулж байж билээ. Өөр сургуулиуд тэгж нэрлэж байсан болов уу. Сайхан БӨӨС гэдэг монгол үг байхад чинь тээ заавал гадаад үгээр яах нь вэ дээ.
Бөөс гэснээс, энд Австралид бас бөөс байдаг шд. Манай хүүхдүүдийн сургууль цэцэрлэгээс нь бөөс байна шүү аптекаас ийм юм авч хэрэглэ гээд л захиа ирээд байдаг юм. Гэхдээ хэн бөөстэй тухай байхгүй лдээ, хүүхдийн нэр хүнд гэж байна.
Өөрийгөө магтчихав уу муулчихав уу, за за хэн мэдэхэв, үнэн л юм чинь, хэхэ.
Энд буй товчилсон үгсийг мэддэг нь мэддэггүйдээ хэлээд өгөөрэй.

Tuesday, June 22, 2010
Улаан-Од сонин
Миний бие нь цэргийн ангийн захирагчийн гэр бүлд төрж өссөн бөгөөд цэргийн амьдралыг гадарлах нэгэн билээ. Аав маань хурандаа цолтой, ээж маань хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Би цэргийн хуаранд тоглож, цэргийн хоолноос идэж, цэргүүдийн өдөр тутмын амьдралыг нүдээр харж өссөн юм. Бага байхад цэргийн хоол аймаар гоё амттай санагддаг байж, аав ээж болохоор гэрт нь хоол өгдөггүй юм шиг цэргийн хоол идлээ гээд л загнана. Цэргийн төмөр тавган дээр масло томоор нь хийгээд, дээрээс нь элсэн чихэр асгачихсан, өөрөөр хэлбэл, масло элсэн чихэр 2 нь нэг саванд, тэндээс цэргүүд талхан дээрээ тавьж иддэг, би их гайхдаг байж билээ. Бас ах нартайгаа цэргийн хуаранд хааяа гарах киног бас үзнэ. Манайх нэг хэсэг хөдөө гадаа их нүүж амьдардаг байсан юм. Манай гэрийн гал тогооны хэрэгсэл дандаа л цэргийн том том төмөр эсвэл хөнгөн цагаан таваг, халбага сэрээ байдаг, нүүж суухад амар. Биднийг бага байхад цэргүүд дүү бид 2-г манай гэрт ирж хардаг, гэрийн хамаг ажил хийж, түлээ мод хагалдаг, ус зөөдөг байлаа.
1984 онд байхаа бага ангиа төгсөөд хагас цэрэгжилттэй хүүхдийн Шонхор зусланд амарсан юм. Анх удаа зусланд амарч байгааг хэлэх үү, үнэхээр сайхан байсан. Гэхдээ энэ удаа зуслангийн тухай ярихгүй.
Тэгээд намар хичээлдээ ороод, хавар 3 сарын 18-нд тэр үеийн Монголын Ардын Армийн төв хэвлэл болох Улаан-Од сонинд Цэргийн баярыг тохиолдуулан бүх ардын арми, батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчиддаа баярын мэнд хүргэе, би бас цэргийн баяраар төрсөн, Шонхор зусланг барьж өгсөнд баярлалаа, би сайхан амарсан гээд нэр, сургуулийнхаа ангиа бичээд явуулчихсан чинь миний гараар бичсэн тэр чигээр нь Улаан -Од сонин арын хуудсандаа хэвлээд, би нээх од болж билээ. За гол учир нь сургуулийн хаягаар зөндөө захиа, бүр шуудай дүүрэн захиа ирсэн юм. Хэнээс гээч дандаа цэргийн албан хаагч, бас цэргүүдээс. Тэр үед бүх хүн цэргийн алба хаадаг байсан учир тэр захианууд дандаа л мундаг мундаг, боловсролтой ах нараас ирж байсаан. Тэр захиануудад голдуу: "миний дүү сайн сураарай, ах нь цэргээс халагдаад заавал чамтай уулзана" гэсэн байсан. Би их ичдэг байсаан. Харамсалтай нь би тэр сайхан захиануудыг хадгалж чадаагүй. Oдоогийн ерөнхийлөгч маань Улаан-Од сонинд ажиллаж байхдаа, надад бас захиа бичсэн санагдаад байдаг юм. Нэр нь бүүр түүр ой тоонд байгаад байдаг юм. Хэрэв ерөнхийлөгчөө та надад захиа бичээгүй уучилна биз.
Миний бодлоор надад яагаад тийм их захиа ирэх болсон учир нь:
1-рт би өөрөө цэргийн баяраар төрсөн, үүнийгээ захиандаа бас дурьдсан
2-рт миний нэр Арми, генерал, алдар гавьяа, буу шийдэмтэй холбоотой юм. Ер нь миний нэрийг анх сонссон хүн дахин заавал дахин лавлан асуудаг юм. Эмэгтэй хүний нэр гэхэд хэцүү.
3-рт бидний үед хүүхдүүд тэгж том хүний сонинд юм бичдэггүй, Пионерийн үнэн сониндоо л бичдэг байсан юм.
Тэр Улаан-Од сонин одоо болтол надад хадгалаатай байгаа. Тэр үед надад захиа бичиж байсан ах нар одоо 45 наснаас дээш насны, ид эх орондоо ихийг бүтээж яваа байх даа. Хэрэв та нар үүнийг уншиж байгаа бол welcome.

Thursday, May 10, 2007
Ногоон нүдэн би
Бага байхдаа би буржгар шар үстэй, цэнхэрдүү нүдтэй байсан гэдэг юм. Нэг удаа бага байхад аав ээж намайг дэлгүүрийн лангуун дээр суулгачихаад өөрсдөө оочирлоод зогсож байж. Би чинь амьд хүн юм хөдөлсөн чинь худалдагч нь цочсондоо дэлгүүрийн заал дүүрэн орилоод "Яанаа наад хүүхдийг чинь би күүхэлдэй гэж бодсон шдээ" гэжээ.
Дараа нь бас үсчинд миний үсийг засуулж байж л дээ. Би бас л амьд хүн юм болохоороо ярьж л дээ. гэтэл үсчин аймаар гайхчихсан "энэ монгол хүүхэд юм уу" гэж асуусан гэсэн. Ямар сайндаа ээж маань намайг муухай болчихно гээд багад маань үсийг маань хусалгүй том болгочихсон байхав дээ. 25 насандаа би том зовлон үзсэн тул тэр жилдээ би үсээ хусуулж билээ.
Жаахан томроод миний нүдний цэнхэр нь ногоон болсон. Ухаан ороод сургууль цэцэрлэгт хүүхдүүд намайг "шар муур", "ногоон муур", "шарков" гээд л их л хочилдог байж билээ. 8-р ангид байхад манай ангийн Золзаяа гэдэг охин надаас "Чамд бүх юм ногоон харагддаг уу" гэж асуухад хариуд нь би "чи хар нүдтэй юм чинь ертөнцийг бараанаар хардаг уу" гэж билээ.
1996 онд би Буянт-Ухаа нисэх буудлын зааланд суудаг ажил хийдэг байсан юм. Тэгэхэд нилээд хэдэн гадаад хүн миний нүдийг сайхан өнгөтэй гэж хэлж билээ.
Сүүлд японы хэлний хичээлийн япон багш маань "чиний нүд их гоё өнгөтэй, яг муурын нүд шиг. Би чамд атаархаж байна. Монгол хүн ийм нүдтэй байхыг би огт хараагүй" гэхэд би "гэхдээ л би 100% монгол хүн шүү" гэж хариулсаан. Тэгээд би 30 гарсан насандаа анх удаа нүднийхээ өнгөнд дуртай болж билээ.

Subscribe to:
Posts (Atom)