Энэ хөгтэй явдал 90-ээд оны дундуур болсон юм. Бидний 4 оюутан охид хавар агаарт алхангаа нэгнийхээ зуслангийн байшинг цэвэрлэх юм болоод, 7 буудлын эцэст автобуснаас буугаад цаашаа алхсаар байгаад хүрэх газраа хүрлээ. Тэгээд л чухам сайн найзууд юм чинь найзынхаа байшинг дотор гадаргүй сайхан цэвэрлээд ядардаг юм байгаа биз дээ. Авч гарсан жоохон хүнсээ идэх юм болов. Тэгээд л бүгд ядарснаа гайхаад л цай чанах хүн олддоггүй ээ, хуруудлаа. Хэн ялагдсан 2 нь түлээ хагалж, гал түлж, цай чанана. Хуруудлаа, би ч мэдээж хожоод л диван дээр нь тухлаад, нөгөө нэг хожсонтойгоо хөзөр тоглоод, тэсэлгүй хиам талх, зүсмэл боорцогоо хэвж эхэллээ. Хожсон 2 бол жаргачихсан гэхдээ ам нь зүгээр байхгүй, нөгөө 2-оо "хурдал боолуудаа, гороож үхлээ" энэ тэр гэчихсэн, өөрсдийгөө хатад гээд өргөмжилчихсөн хэвж байнаа. Тэгж тэгж нэг юм хар цайтай золгоод л 4-лээ данхтай цайгаа дундаа тавьж байгаад л идэж ууж өглөө. 2 боол өлсгөлөн юм чинь цай нь халуун учраас эхлээд л боов боорцгоо мэрж байсан юм. Харин хатад бол идэхээ идчихсэн юм чинь цайгаа халууныг нь ч тоож байгаа юм байхгүй хөлсөө гаргаад л оочоод байлаа. Хатад эхний аяга цайгаа уугаад, 2 дахиа аягалж байтал данхны цоргоноос .....та минээ юу харсан гээч аяганд минь хөөрхий талийгч оготны цогцос... Ааааа аааааа.
Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг боолчилж болохгүй. хаха худлаа худлаа, цай чанахаас өмнө данхаа угааж бай.
10 comments:
ogotnii shol uutsiim baishd hehehe
yadaj danhaa usaar zaildyim baihdaa ter muu booluud hehe
хахаха яана аа хөөрхий тэр оготоно. ийий
hehe, erkagiin gutalnaas 10 jild baihad ni bas ogotno garsan yum bailee. egch maani parallel angi baisiin, tegeed tuhain uyedee ter ogotnotoi gutaltai zaluug hen gedgii ni ch medeegui, suuld medehnee harin nohor tovarish baidag baigaa, alnaa alna.
yaanaa yamar aimriin
пааа яаа би лав ууцан бол яах байсан болоо хараал шууд огиж энэ тэр бодож ч чадахгүй нь ээ хэ хэ
LuZa-harin tiim muu booluud danhaa ugaahgui, ehes deedest amsuulahaas umnu booluudad amsuulj baimaar
SSA-ingej neriig chin tovchilohoos. Huurhii ogotno, um mani badmi hum
gegeen-hunii ner hunded haldaad neriig ni yund durdanav
dosu-hehe, yunaas aidgiin
serenity-daraa ni huruu garaa am ruugaa hiigeed buuljih geed oroldood chadaagui, tegeed nadad shingesen dee, hehe
Хэ хэ хэ, нөгөө хүн буруу зүйл үйлдвэл хэзээ нэгэн цагт хариугаа амсдаг гээд нэг бичлэг дээрээ бичсэн байсан даа/нойлын цаасыг нь гэр лүүгээ зөөгөөд гээд/, тэрэн шиг Хатад хариугаа ч авчээ.
Эхлээд хатад гэдгийг Хятад гэж уншаад гайхаад байлаа бас.
Myrlin-хэхэ, харин тийн бүр хариу нь өдөртөө ирсэн гээч
Ямар аймшигтай юм бээ, би байсан бол ч мэдкүэ өнгөрсөөн
хэхэ. амьд явахад юун эсийг идэж уух вэ дээ. Би чинь ухаан суух хараахан болоогүй мөлхөж байхдаа урдуураа гүйдэг л амьтан тааралдуул амлуугаа явуулчихдаг тийм хүүхэд байсан гээд л ээж инээдэгийм. тэгээд л надыг нэг чийгний саарал жоомыг яаж амтархан идснийг яриад л сэжиг хүргэнээ бас.. хахаха
за тэр бол багийн явдал.. дараа нь ухаан суугаад овоо том болсны дараахан Баахан видео орж ирээд тэгээд л нэгэн дээр нь Чеки ах могой барьж аваад шарж идээд л... Биднуус яахуу дууриадаг баатар болоод нэгийг алаад дараа идэх гэтэл зориглодог хүн байхгүй болохоор нь баатараараа би эхлээд... ямар амттай байснийг одоо болтол санадаггүй шд. шууд л залгичихсан болохоор. харин саяхандуу Урд явжийгаад сонирхоод Могойн мах, наймаалжний хөл, Царцаа, өт идэж үзсэн чинь дажгүйм л байна лээ...
яг хадуурах гэжийнэ. Тэгээд л дараахан нь хөдөө амарч байхдаа. Хонины тархи, ямааны засаа гээд элдэв юмс идэж өгсөөн... хаха
тэгээд дээхэн нь Цэрэгт очиод хүрэн гоожтой залуу нилээн хөвсөн сайхан шөлтэй хоол идэж билээ...
энэ бүгд л нийлэхэд ганц хулганаас илүү байна өө хэхэхэ
жигүүр
Post a Comment