Энэ зурган дээр сургуулийн маань нэгэн зааланд aboriginal /австралийн уугуулууд/ хүмүүс өөрсдийн урлаг соёлыг сурталчилж, бүжгээ бүжиж, хөгжмөө эгшиглүүлж, тэр гартаа барьсан хоёр төрлийн бумаренгаар хэрхэн ан агнадагаа тайлбарлаж үзүүлсэн юм. Энэ заал ч гэсэн доторх хана нь тоосгоороо.
За тэгээд нэгэн сайхан өдөр хичээл дээр юм бодоод сууж байснаа би нээх чангаар ганцаараа инээхгүй юу. Ангийн нөхөд болон багшийн нүд нь орой дээрээ гараад, бүгд л гайхсан, асуусан харцаар над руу харж байна. Би ч эвгүй байдалд ороод, тэднийг асуугаагүй байхад нь ингэж тайлбарлалаа:
-Уучлаарай нөхдөө, би түр зуур өөр юм бодож байгаад инээчихлээ. Монголд байшингийн хана гаднаа л тоосгоороо байдаг юм, дотроо тоосгоороо хана би үзээгүй юмаа. Энэ ангийн хана нь намайг төөрөлдүүлээд, тэгээд би өөрийгөө гадаа сууж байна гэж андуураад инээчихлээ гээд үнэнгээ хэлсэн чинь л манай ангийнхан багштайгаа савж унатлаа инээж билээ.
3 comments:
hehe, ineesniig asuu gej. ineemsegleleesee huvaaltssand danke.
manai site-nd bas bichleg nemdeg erh avch zarim bichlegeesee australia-n mglchuudtaigaa huvaaltsaj bolno shw de.
хаха. нээрэн л сонин юм. Тэгээд хана нь ямар нэг доторлогоо нтр байдаггүй дан юм уу, эсвэл давхар тоосго юм уу хэхэ.
гэгээн-урьсанд баярлалаа. Найз нь нээх хүнд хэрэгтэй юм бичих бишдээ. Танай том сайт-д жолдох байлгүй дээ.
ССА-хэхэ,доторлогоо байхгүй, шууд л тоосгоороо.
Post a Comment