Showing posts with label найзууд. Show all posts
Showing posts with label найзууд. Show all posts

Wednesday, February 15, 2012

Блогоо хайрлахгүй байхын аргагүй

Намайг маш олон найз нөхөдтэй болгож, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг юм. Би яг одоо гарахаасаа өмнө хурдхан шиг хэдэн үг холбоод баярласнаа илэрхийлэх гэсэн юмаа.
Шотландад Peakfinder амьдардаг, миний блогийг уншдаг гэж мэддэг байсан ч, бид хувийн харилцаа байхгүй байсан тул би наашаа ирэхээсээ өмнө холбогдсонгүй. Харин ирсний дараа манайд зочлоорой гээд урьсан байхаар нь хичнээн их баярлаваа. Тэгээд цаг боломжоо тооцлоо. Би 11ний үдээс хойш Бэлфастаас гараад Манчэстэрт ирээд, 12нд амралтын өдөр тул би онц хийх зүйлгүй байлаа. 13нд бүтэн өдөр, 14нд хагас өдөр Манчэстэрийн Их сургууль дээр ажилтай байв. Tэгэхээр ердөө 12нд Гласгов явах боломж байв. Гэвч амралтын өдөр тул галт тэрэгний тоо цөөнөөс гадна, нэг талдаа 40 паундийн, нөгөө талдаа 100-аад паундын үнэтэй билээт үлдсэн байлаа. Эрт захьсан бол хямд билээт таарах л байсан байх. Хамгийн гол нь би талдаа 3 цаг гаран яваад, очоод ердөө 3 цаг хамт байхаар ирэх очих галт тэрэгний хуваарь таараад, би явсангуй ээ. Тэднийхээр зочилж гэр бүлийнхэнтэй нь танилцахыг их л бодлоо.

Peakfinder-д бичсэн захианы хэсгээсээ орууллаа. "Намайг гэртээ урьсанд маш их баярлалаа. Ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүйдээ их харамсаж байнаа. Чиний хэлснээр эрт холбогдсон бол би Бэлфастаас шууд Гласгов рүү  нислэг захиалаад, тэндээ 1 хоноод, Манчэстэр явах байж. Би чамайг гэртээ урина гэж бодоогүй тул алдлаа, хэхэ. Ирээдүйд бид уулзалдана байхаа. Энэ удаа бид уулзалдаагүй ч, хамгийн гол нь чи намайг гэртээ урьсан чинь л их чухал, сайхан байна шүү дээ." гээд бид нэр нэрээ мэдэлцээд, өдөр тутам шалгадаг хаягаа солилцоод найзууд боллоо.

Мөн Wonderer, Tsомо 2 US дахь гэртээ урьсанд баярлалаа. US явах бол хэлнээ, зочилноо, хаха нээх хундтэй хун шиг уриулаад, бас зочилоод очих санаатай.

Миний блогоо нээж хаадаг аашийг маань тэвчин барин уншдаг андууддаа баярлалаа.

Sunday, June 12, 2011

Б Найздаа (захианы хариу)

Сая хэд хоног блогоо хааснаар намайг таньдаг баахан хүн миний блогийг уншдагийг олж мэдлээ. Өмнө нь уншдаг гэж хэлдэггүй байснаа блогоо унших эрх өгөөч гэж захиа бичжээ. Энэ том дарга нар чинь сээгий ч бичихгүй, чимээгүй л уншаад явдгийн байна. Балайраад л дэнэг дэнэг юм бичдэгэээсээ ичиж байна шд, одооноос. Би ичимхий хүн шуу даа уул шугамандаа.

Тэдний нэг, сайн найз маань надад нөхөр ёсны зөвлөлгөө өглөө "чи одоо ядуугаа гайхуулаад, залуу яриад л элийрч өгөх юмаа. Наад блогтоо бичсэн үг бүрийг чинь чиний эсрэг ашиглавал яана. Блогоо хаа хаа" гэнээ. Тэгээд би бодлоо "нээрээ би дептаат болдоггүй юмаа гэхэд дарга болчоод зурагтын шууд нэвтрүүлэгт оролцож байтал хөтлөгч нь Та гадаадад байхдаа өлсөөд хогийн сав ухаснаа, нохойны хоол иддэг байснаа, гудамжнаас цэцэг түүдэг туршлага, жорлон угаасан сэтгэгдлээсээ хуваалцаач" гэвэл яанаа гэж айлаа шд, хаха.

Хайрт найз Б минь,

Зөвлөлгөөг хайр найргүй, харамгүй өгдөг найздаа баярлалаа.
Би энэ жилдээ блогоо хөтөлнө гээд энд бүлтэрцийн байна шдээ. Хэлсэн амандаа хүрээд энэ жилдээ блогоо хөтөлье. Харин дараа жилээс чиний зөвлөлгөөг дагах эсэхээ шийдье, найзаа. Би туушгүй хүн юм чинь энэ жилээ дуусгахгүй ч байж магад. Харин нөгөө блог дээрээ хүн шиг аялгуу сайхан монгол хэлээрээ зөв бичгийн дүрмээр, хүнд хэрэгтэй юм бичии дөө. Захианд чинь ингээд хариулчии. 

Үнсье,
Гилийн хатан

Saturday, January 8, 2011

Туслаач: Найз охиноо хайж байна

Найз охины маань уг нэр нь Улаан малгайт юмаа. Одоогийнх нь зураг байхгүй тул ирээдүйнх нь зургийг нь орууллаа. Харсан мэдсэн хүн байвал найзыг маань олж өгч туслаач. Энэ зураг дээрээ ч улаан малгайтайгаа байгааздээ. 

Зургийг нь хувийн архиваас нь авав.
Энэ хүн алга болсоор 14 орчим хоног болж байгаа бөгөөд хааяа энд тэнд харагдаж үзэгдээд байгаа сураг дуулдаад байна билээ. Бас зарим эр голдуу хүмүүс түүнийг сураглаж, гомдоосон хүн байгаа эсэхийг эрэн сурвалжиж байгаа нь баттай эх сурвалжаар батлагдсан болно. 
Улаан малгайт найзаа чи үүнийг уншиж байгаа бол "чи байхгүй бол би хөгширөхөөрөө хэнтэйгээ залуу ярих юм бэ?" гээд асуучии.
Эцэст нь мань 2-н вкус ойролцоо бөгөөд энэ зураг миний ч ирээдүй байж магадгүй юм.

Tuesday, December 14, 2010

Монголын ардын армийн буу шийдэм 2

Өмнөх бичлэгт дурьдсан, их сургуулиа төгсөөд 16, 17 жил уулзаагүй байсан ангийн хөвгүүн намайг эндээс хэрхэн олсныг хэльюү.

Тэрээр Сөүлээс Сиднэй рүү хөөрсөн онгоцонд манай ээжтэй зэрэгцэж суусан байгаа юм. Тэгээд онгоц газардахын үед ээж маань түүнээс "энэ хуудсыг эндээс хуулаад бөглөөд өгөөч" гээд нэг цаас өгчилдээ. Ангийн залуу нөгөө цаасыг нь хартал дээр нь "Монголын ардын армийн буу шийдэм" гэдэг миний нэрний ард утасны дугаар минь байж л дээ. Тэгэнгүүт л ээжээс танай охин чинь төдөн онд тийм сургууль төгссөн үү гэж асуугаад л намайг олоод авч байгаа юм. Ээж болохоор түүнийг зурагтаар л их гардаг хүүхэд зохиолын дууны дуучин байх гэж бодож явж. Харин ангийн хүүхэд эрдэм сурахаар Австралийг зорьж яваа нь тэр байв. хэрэв намайг Нараа Сараа Навчаа Цэцгээ гэдэг байсан бол ангийн андтай ингээд хөрш болохгүй нь байна шд.

Thursday, December 9, 2010

Эргэн тойрны минь хүмүүс

Энд суудаг өрөөнийхнөөсөө эхэлнээ.

Намайг Монгол яваад ирсэн чинь өрөөний маань бангладеш Ноем сургуулиа төгсөөд ажилд орчихож. Тэр Австралийн иргэн бангладеш хүүхэнтэй гэр бүл болоод хүүхэд нь гараад, одоо өөрөө австралийн иргэн болох гэж байна.

Орос Анна маань интернэтээр танилцсан Канбэрра дахь ANU-н эрдэм шинжилгээний ажилтан орос залуутай гэрлээд, сургуулиа төгсөөд Канбэррад амьдрах гээд нүүгээд явчихаж.

Солонгос Юна маань багшийнхаа өрөөтэй ойрхон өрөө рүү нүүсэн байна.

Майк гэдэг цагаан залуу маань гэрээсээ хичээлээ хийдэг болж, өрөөгөөр маань үзэгдэхээ ч больж.

Харин эдгээр төгсөгчдийн оронд 2 хятад оюутан шинээр иржээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр хос бөгөөд 2лаа тэтгэлэгтэй. Ийм азтай хүмүүс гэж байдагаа. Эрэгтэй нь Хятадын засгийн газрын тэтгэлэг, эмэгтэй нь Австралийн засгийн газрын тэтгэлэгтэй. Тэгээд 2лаа мөнгөтэй юм чинь ажил хийх шаардлага байхгүй. Гэртээ хамт, сургууль дээр бүр нэг өрөөнд хамт гээд өдөр шөнийн 24 цагт хамтдаа байхаар ямар байдаг болоо. Бүр гоё ч юм болов уу.

За хажуугийн өрөөнд нэг цагаан охин байдаг юм. Надаас 5 см орчим л өндөр байх. Тэр хааяа загвар өмсөж мөнгө олдог юм. Нэг орой хэдэн хувцас өмсөөд 1500 доллар шууд л олдог гэж байна лээ. Энэ загвар зохион бүтээгчид эмээгийн хувцасны загвар зохиохгүй юм, би ч бас загвар өмсөж мөнгө олох юмсаан.

ӨӨдөөс харсан өрөөнд проф.Жон ажлаа хийнээ. Тэр сингл байхаа. Өглөө ирэхэд байж л байна. Манай сургуулийн машины зогсоол оройн 8 цагаас үнэгүй болдог тул хааяадаа өдөр нь сургуулиар ирээгүй үедээ би орой ирдэг юм. Тэгэхэд нөгөө Жон байж л байна. Гэрээр дүүрэн хүүхдүүд шаагилдаад манийг нь хичээл хийлгэхгүй шдээ, зугтаад би хагас бүтэн сайнд хааяа ирнээ, Жон байж л байна. Ийм хүмүүс л шинжлэх ухааныг хөгжүүлдэг байхаа.

Монголд уулзсан найзууд бүгд л надад өөрийн бичиж хэвлүүлсэн номоо бэлэглэж байлаа. Зарим нь мэргэжлээсээ тэс өөр зүйлээр ном бичсэн байв. Японд 6 жил программ бичсэн найз маань Судоку гэдэг тоглоомын ном хэвлүүлсэн байна.

Манай нэг лам найз өөрийн 20 жилийн амьдралаа зориулсан зурхайн 3 боть номоо, хобби нь болох гэрэл зургийн номтойгоо дурсгасан. Тэрээр одоо удахгүй буцахын хооронд гээд л ярих юм, энэ дэлхийгээс буцах бэлтгэлээ хийгээд байгаа ч юм шиг. Уг нь маньтай чацуу л юм байгаан. Би өөрийгөө майр залуу л гэж боддийнш. Миний амьдрал өдөр бүр шинээр эхлэх гээд байгаа юм шиг л би чинь өглөө бүр л хөөрөөд догдлоод байдаг шд.

Төрийн албанд зүтгэдэг найзууд маань бүгд л дарга болоод, бизнес эрхэлдэгүүд маань баяжаад, монголд үйлчилгээ энэ тэр их гайгүй болчихож, бас хүмүүсийн харьцаа харилцаа их сайхан байна.
Би сая монголоос маш их эерэг сэтгэгдэлтэй ирлээ. Хурдан л харимаар санагдсан шүү.

Эцэст нь, миний үеийнхэн бүгд л хар шил зүүгээд жип гэдэг машин дотор ороод суучихсан байна лээ.

Wednesday, July 7, 2010

Хайрт банжигчидаа

Хайрт банжигчидаа, та нар минь хаана байнаа?

Friday, July 2, 2010

Ханийн заяа дуудуулах нь

учиртай гэнэ шүү, дуудуулах гэж байгаа хүмүүст нь зөвлөхөд. За өөрийн найз Ц-д тохиолдсон явдлыг хүүрнэх гэж байна. Найз маань нэг хүүхэдтэй нөхрөөсөө салаад дахин хүнтэй суулгүй хэдэн жил явж байгаад, ханийн заяа дуудуулсан юм.

Болсон явдлыг нэг бүрчлэн дүрсэлнээ. Ц маань ламд үзүүлээд учир явдлаа хэлтэл, ханийн заяа дуудуул, гээд өдөр товлож өгчээ. Аан тийм ирэхдээ тавгийн идээ, хадаг бас бус юм аваад ирээрэй гэж гэнэ. Ламбугай нь тавгийн идээгээ дараа нь чи өөрөө л иднэ, өөр хүнтэй хуваалцаж болохгүй гэж байсан юм болохоор нь өөрийн идэх дуртай бор үзэмтэй үрэл, чоко пай, дөрвөлжин бор вафль гэх мэтээр дүүргэжээ. Манай хүн тэр өдөр болохоос хэд хоногийн өмнөөс л гүн бишрэлд автаж, залбирч, дотроо их л итгэж биширсэн гэнэ лээ. Тэгээд ир гэсэн газар нь очтол өөрөөс нь гадна 3 бүсгүй бас ханийн заяа дуудуулах гэж байгаа гээд байж байна. За 4-лээ нийлж аваад ламбугай ч уншлага номоо эхэлж, нөгөө 4 хийх юмгүй тул бие биеэ сонжин харж, цаг нөхцөөж суув. Манай хүн хажуу дахь хүүхнүүдийнхээ тавгийн идээг хартал том урт хэвийн боов, урт урт цагаан ааруул энэ тэр байна гэнэ. За тэгээд л бүх юм дууссаны дараа найз маань ламаас "одоо би ингээд л нөхөртэй болчих уу, ямар нөхөртэй болох бол?" гэж асуутал, лам "аан удалгүй нөхөртэй болно, чи тавагаа юугаар дүүргэсэн тийм л нөхөртэй болно шдээ" гэж хариулсан гэж байгаа юм. Нээрээ л удалгүй найзыг маань бор бор намхан дөрвөлжин залуучууд эргүүлсээр, өөрөөсөө толгой намхан бор залуутай суусан даа. Манай найз чинь надаас өндөр тоомсог шиг хүүхэн байхгүй юу, хэхэ.

Ер нь бол нөхрийн дүр төрх, өндөр нам, янз бүрийн юмных нь size-г захиалж болох юм шигээ. хихи. За амжилт хүсье, охидуудаа.
Янз бүрийн юмных нь size гэж гар хөлийнх нь уртыг хэлж байгаа юм шүү, хо хо.

Wednesday, March 21, 2007

Миний найз

Би их олон найзтай л даа. Гэхдээ одоо хамгийн дотно найзынхаа тухай бичиж байна. Түүнтэй 1993 оны намрын ажлын үеэр танилцаж билээ. Оюутан болоод анхны бөгөөд эцсийн удаа ногоо хураалтанд явсан юм байна. Харин дунд сургуульд байхдаа 10 удаа явсан. Манай сургуулийн хөдөлмөр амралтын зуслан Зүүнхараад, бид 5-р ангиа төгсөөд зун нь зэрлэг зулгааж, намар нь ногоо хураадаг байлаа. Тоолсон чинь би бөөн идэвхи 10 удаа өнжилгүйгээр улс нийгмийн ажилд оролцсон байна шдээ. Хадуурчихлаа. 1993 оны намар тэдний анги манай анги хамт 1 майханд сар амьдарч төмс хураах хугацаанд танилцаж одоог хүртэл найзалсаар... Их сургууль төгсөөд найз маань 2 жил нутагтаа ажиллах үеэр л бид хол байсан байх. Найз маань хотод шилжиж ирснээр, нэг хороололд ойрхон амьдарч, хотын төвд замын наана цаана ажилласаар өдийг хүрэхдээ орой ажил тарахдаа би найзыгаа ажлаар нь дайрч аван гэрт буулгаж өгөх, өдөр хамт хоолонд орох гэх мэтээр өдөр бүр уулздаг байтлаа намайг энд сурах хугацаанд найз маань Токиод 6 сарын Жайка-н сургалтанд ирэхэд нь миний тодорхой шалтгааны улмаас уулзалдалгүй 4 хоногийн өмнө нутаг буцаачихлаа. Их харамсаж байгаа боловч удахгүй найз нь харихаараа баяртайгаар уулзацгаая.