Би анх 3-р курсын оюутан байхдаа ангийнхаа 2 охинтой бааранд орж үзсийншд. 21 настай байхдаа гэсэн үг л дээ. Аймаар хөгширсөн хойноо бааранд орж үзсэн байгаа биддээ. Баар сав гэдгийг чинь аймаар газар гэдэг байсан юм чинь.
Бид 3-н нэгний маань төрсөн өдөр болоод хэдхэн төгрөгтэй тэмдэглэх гэж байгаан. Тэгээд л бааранд хоол нь их үнэтэй гэсэн гэж 3лаа ярилцаад бааранд орохоосоо өмнө сургуулийнхаа гуанзны хуушуураас баахан идэж аваад баар хайлаа. Тэр үед баарнууд 7 цагаас онгойдог байсан юм уу хаашаа юм бэ, онгорхой юм олдохгүй гадуур цаг нөхцөөж хүүхдийн паркаар баахан тэнэж зураг энэ тэр авахуулж байгаад 7 цаг болонгуут бааранд орлоо. Бааранд орох болсон чинь бүгдээрээ анх удаа орж байгаа юм болохоороо яг хаалган дээр нь ирээд эхлээд чи ор, үгүй би орохгүй гэж баахан бие биеэ түлхэлцэж байгаад нээх ичингүйрч байж орлоо. Тэр үед бааранд оронгуут л хүн угтаж аваад ширээнд дөхүүлээд өгдөг байсан биш, нэг ширээ олж суугаад яахаа мэдэхгүй баахан бие биеэ хараад суугаад л байлаа. Тэгсэн цэс өгдөг юм байна. Бүгдээрээ нөгөөхөө уншиж байна, юм захиалах гэж байна гээд л баахан шаагилдаж шаагилдаж мөнгөндөө тааруулаад 6 пиво захив. Бид цаг нөхцөөж явах үед нэг маань гудамжинд гутлаа тослуулна гээд маяглаад байсан юм, тэгсэн мөнгөө төлөх болсон чинь нөгөөх гутал тослогч нь 960 төгрөг гэж авдаг юм, 1990-ээд оны дундуур ч шдээ. Бид ямар үнэтэй юм бэ гэж байгаад төлөөд салсан юм. Одоо харин пиво захих үедээ нөгөө гутлаа тослуулсан найзыгаа зэмлэж байгаа байхгүй юу "чи одоо 2 пивоны мөнгөөр гутал тослуулчихсан байна шдээ, хайран юм" гэж мэгээд сайхан загналаа, би. 3-лаа 2хон лааз пивоо юу байдаг юм бэ дор нь уучлаа. Тэгээд одоо мөнгө байхгүй юм чинь харих уу гээд байж байтал манай ширээн дээр 2 танихгүй залуу ирээд "бүгдээрээ танилцая, өнөөдөр бид 2 бас нэг баяр тэмдэглэж яваа юм" гээд л биднээс зөвшөөрөл авах ч үгүй нийлээд суучихлаа. Бид 3 айгаад л "үгүй ээ, бид явах гэж байлаа" гэсэн чинь шууд 24 ширхэгтэй хайрцагтай пиво захиалаад биднийг дайллаа. Бид 3 айгаад л ширээн доогуураа хөлөөрөө бие биендээ дохио өгөөд л "энэ 2 биднийг яах гэж байгаан бол" гэж хоорондоо шивэгнээд л тэнэгтэж өглөө дөө. Гэхдээ би бас пивоноос нь уучмаар байдаг, нэмээд тэдний пивоноос 2-г уучихлаа. Тэгээд бид явахаар эргэлт буцалтгүй шийдээд явлаа гэдгээ зүрх зориг гарган байж би хэллээ. Манай нөгөө 2 чинь хөдөөнийх, юм болгон дээрээ "за чи хотынхоороо ингэ тэг" гээд л өөрсдөө хэлгүй юм шиг. Нөгөө 2 залуу маань "та нар бид 2-оос улаан цагаан айгаад байх юм. Бид яав л гэж дээ" гэж гомдонгуй дуугараад "за за явбал яв даа, бид зүгээр л энэ хэдэн пиво-ийг хамтдаа л ууя гэж бодсон юм" гэж байна. Тэгээд 10 цаг болоход би "уучлаарай, та нарт баярлалаа, одоо бид явахгүй бол болохгүй нь, автобус зогсох гээд байна" гэж үнэнгээ хэлээд гараад явж байж билээ. Би нээх мангар шалтаг хэлдгийн, өөр cool шалтаг хэлж болно шдээ тээ. АВТОБУС ЗОГСЛОО байх даа яахав дээ, хэхэ.
17 comments:
Хахахаха. Хөөрхөн л хэлсэн байшт. Үнэнлим чэн яадын.
Анх бааранд ороод баахан ундаа гүзээлээд, тэгээд бие засчаад буцаад суудлаа олохгүй, хаха, нээх харанхуй, тэгээд өнгө өнгийн гэрэл маналзаад, байдалд орохдоо текнийх нь хажууд нилээн зогсжээлөө
cool l baishd
paah, tsever ichimtgii etr geedaisan suudal deeree 4 shil pivo hustsiimuu, yooyo yostoi zindaa zindaagaaraa yarihiimaa hahaha.
yaagaad chig 2-s ilwg bol bardguishdee, bas yadjiihad goyo ch amttai bish. gehdee bi neeh tiim aimaar dorgidoggui, baarddaggui bish mortoloo arai ch bas iim aimaar luu uuj chadkuum bnaa hahaha...
pivo heregtei bol heleerei, oo tiin tserenbayariin utsiig chaduul msg-r savaarai. tnx
Шалтаг бол нээх хөдөөний сонсогдожийшд. ход ход
2найзын хөдөөний хандлага бол найзад халдсан л байнам...
одоо бол майр туршлагатай болоо байлгүй асуултгүй байхөө кккк
жигүүр
Өө чи байсын байна ш дээ. Хүн аштайхан танилций гээл пиаваар дайлах гэж байхад зугатаж нтр.
Cool l shaltlag bnshd, Autobus zogsono gdg chine.
UM-tegeed teknii hajuud zogsoj bgaad suudlaa zaalguulj olson uu? hehe
Anon-odoo bol cool shaltag umuu
gegeen-huue bi beer uuhdaa ichdeggui sh, oldson deer ni sain l uuna shdee hu
Jiguur-odoo bol mair turshlagatai bolsoon, hod hod
Badman-tanaihaar orj chadahgui baigaa ni haramsaltai umaa tee.
Chi baisan umuu? odoo bol esergeeree chi nadaas zugtah bhoo
Bubu-ter uyedee mangar shaltag baisan um, odoo bodson chin cool shaltag umaa. ter uyed yamar micro ene ter gej baisan bish, bas taxi-nd barag l suuj uzeegui baisanshd
хөөрхий хоёр инээдтэй царайлаал үлдсэн байх даа
Хатантаан дэлхий бөөрөнхий гэдэг чинь одоо тэр шүү дээ гэснээс гэртээ орж чадахаа болиод одоо бүүр өөрийгөө болоогчин билүү гэж эргэлзэхэд хүрээд байгаа гэж.
Луузгараа ши юу гэж тавлаад байгаан айн. ккк. Зүгээр сайхан бүсгүйчүүдтэй хамт пиав уух юу нь буруу байгаан тээ.
hahahaha oyutan nasaa gej :-)
Luza-ter 2 ih l gaihaad uldsen dee, dailaad baihad zugtaagaad
Badman-za ta udahgui gertee ordog boloh baihaa. Delhii buurunhii gej TER gej aliig ni heleed bnaa? Bi zarim engiin um oidoggui umaa
Chris-hehe, oyutan nasaa gej, odoo ch oyutnaa hiigeed l yavj bna daa
Хахахаха, ёооё элэг хөшлөө.
Aa ih goy bagiin yavdliin payan bainaa. Hoorhon sonsgdjiino. :D
яасан хөөрхийн хэхэхэ. нээрээ хөдөөний хүүхдүүд зарим нь хүнд юм хэлж чадахгүй хэлгүй юм шиг л чи хэл чи хэл гээд байдаг санагджийна. хэхэхэх. оюутан үе ч хөөрхөн шүү.
Naraa-hehe
Anon-harin tiin bagadaa iim humuujiltei bailaa. Odoo bi muu hun bolson shd, hehe
Rhea-bur 3-r kursed orchihson baij l bid 2 huduuniih l geed baisan, hehe
Анх удаагаа орж байгаа гэхэд сүрхий л уусан байна ш дээ. Чамайг пийвэнд гайгүй гэж төсөөлөөд байгаа шүү.
Zaya-beer-g chin bur bagaasaa uusan um chin, hehe
Post a Comment