За өчигдөр жилийн хамгийн богино өдөр болоод өнгөрлөө. Өнөөдрөөс энд өдөр уртасна. Одоо энд өвөл болж байнаа, бид гэртээ даараад л сууна. Гадаа бол даарахгүй л дээ. Орой гэртээ хөнжил дотор бээвийгээд хичээлээ хийгээд суудаг юм, бас жорлон орохдоо хөнжилтэйгээ орно гээч. Анх энд ирээд зүг чигээ ойлгодоггүй, нар баруунаас гараад зүүн тийшээ жаргаад байх юм. Тэгтэл нар зүүнээс гарнаа, гэхдээ бидний хойгуур явсаар байгаад баруун руу жаргадаг юм байна. Монголд бол нар урдуур явдаг даа, бид ч гэрээ урагшаа харуулж барьдаг, байшингийн цонхыг нар руу харуулж хийдэг.
2 comments:
пээ одоо наана чинь өвөл болж байгаамуу,00 орохдоо хөнжилтэйгөө ордог ийии?
хөнжилөө 00 ийн усанд дүрчүүл яахуу? :D
K-одоо өвөл нь ч гэсэн өдрийн дундаж хэм +16 байна. хөнжлөө сурамгай удирдаж сурсан хө, кк
Post a Comment