Америкийн бүх юм нь том. Зам талбай, дэлгүүр, дэлгүүр доторх бараануудын савалгаа нь том, машинууд нь, бүр хүмүүс нь ч том.
Тип гэж ядаргаа. Тип өгөхөөрөө багадуулцан боловуу гэж санаа зовохоос гадна, хааяа арай л ихийг өгчихөв үү дээ гэж голоо цохьно. Тэнд байнга амьдраад байвал тааруулж өгөөд сурчих байх л даа.
Аливаа зүйлийн хэмжих нэгж нь өөр. Жишээ нь, цаг агаар харнаа, өнөөдөр +70 градус гэхээр дан цамцтай гарах уу даа болих уу даа, даарах болов уу яах бол? гээд хэсэг мэлэрнэ. Тэгснээ нимгэн гарах уу, нэвсийгээд гүйх үү гэдгээ мэдэхгүй, байнгын нөөц Б төлөвлөгөө болох илүү ачаатай л гунхана даа.
Татвар бас ядаргаа. Шоппинг хийх явцдаа, улайраад, авсан юмнуудынхаа үнийг хооронд нь нэмж бодоод кассан дээр очно. Бараа бүтээгдэхүүний үнэ дээр татвараа нэмж тооцоогүй байдаг тул яг мөнгөө төлөх мөчид татвар нэмж төлнө гэдгээ санана, тэгэнгүүт хямд гээд авсан юм маань үнэтэй санагдаад ирнэ.
П-д нээх сайхан алхаад явж байхад, гээнэт машааны тоормос чихраад зүрх зүсээд л явчихна. Юу болж байнаа гээд харахаар, нэг хар явган хүний улаан гэрлээр, машаан энтр ч харахгүй шууд л зам руу яваад орцон байхымаа. Энэ харууд үнэн хэнэггүй, өөрөө дайруулахаас айдаггүй юмаа гэхэд жолоочийг хэрэгт хийчих гээд. Харуудын өмссөн зүүсэн нь хэт хип хооп юмаа, тэгээд явж байгаа нь пүржиинтэй гутал дээр явж байгаа аятай овгос овгос гээд л пээдгэр шүү.
За дараа санаанд оруул нэмж бичии. Сэтгэгдлүүдэд хариулахад, Хавайн сувдны тухайд үнэтэй, харин Тайланд, Хужаа өөр хаана ч байдгийн Азийн орнуудад сувд хямд. Би зүгээр л зам зуур буугаад л авсан санаатай. Өмнө нь хэлсэн дээ, Питсбург хүртэл замдаа 1 зогсох, 2 зогсоход онгоцны тийз ижил байсан тул Хавайд өнжсөн гэж. Тэгээд ч Хавайн дэлгүүрүүдэд болон, яг өөрийнх нь сувд их үнэтэй. Тэр зах гээд байгаа газар нь аягүй бол хужаагаас авчирсан сувдаа зардаг байхоо. Гэхдээ чанараасаа хамаараад үнэ бол янз бүр.
Ингээд хэдэн П-н зураг үзвэл үз дээ, кк.
Энэ зурагны эзний нэр зургийн буландаа байгааг анзаарна уу. Питтсбург хот нь 2 голын уулзвар дээр байрлах бөгөөд эгч дүү олон гүүрээр суурьшлын дүүргүүдтэй холбогдоно. Миний бодлоор үзэх харах юм нь бусад хотуудаа бодвол арай л бага юм шиг санагдсан.
Энэ шовх оройтой байшингийн хажууд жижиг талбай байнаа. Би ч гэсэн тэнд нь сууж хоол унд идэв.
Эндхийн машинууд нь урдаа дугааргүй юм билээ. Нээх сонин харагдаад, нүдэнд эвгүй гэдэг нь.
2 голын уулзвар бүхий гурвалжин хэсэгт байна. Тэр гүүр хотоос гарах баруун талын хамгийн урд талын гүүр.Энэ зурагт зөндөө юм багтсан байхаар нь оруулчлаа, нүцгэн залуу, дугааргүй машаан, П-н музейн зүг чиг заасан самбар г.м.
Харин энэ гүүрээр хотын зүүн урагшаа гарна. Би энэ гүүрээр автуусаар хот руу орж ирдэг байлаа. Хот руу орох урсгал нь дээд талаараа, гарах урсгал нь доод талаараа, ө.х. 2 давхар гүүрнүүд.
П-д нээх хөөрхөн Доллар гэдэг нэртэй банк байдаг юм билээ.
П-д ирээд маргааш нь би лап топны залгуур шилжүүлэгч Radio Shack гэдэг дэлгүүрээс автал, ганц хоног хэрэглээд, миний авч явсан сургуулийн лап топ чадарцоо.
Уг нь 4 өдөр орой болгон хүлээн авалттай байсан ч надад буцаж хотэл руугаа явах нь төвөгтэй санагдаад, би эртхэн шиг харанхуй болохоос өмнө харьчаад байв. Хүлээн авалтын үнэгүй хоолонд хорогдоод оройтвол таксидахаас өөр арга байхгүй, такси нь миний буусан буудал руу 35 доллар дээр тип гэхээр хүлээн авалтанд оролгүй Бадарчин дайет буюу оройдоо мацаг барвж байлоо. Уг нь юм худалдан авахгүй бол надад хоол аваад идэх мөнгө байгаа л байхгүй юу, эдийн шуналтай хүүхэн хохь нь тээ, мацаг бариад л явж байхаас, хаха.
Би 4 өдөр хот руу орж ирээд ажлаа хийгээд, дараа өдөр нь хотэлийнхээ ойр орчмоор дэлгүүр хэсч байгаад П-ээс явсан. Old Navy гэдэг дэлгүүрт юм нь хямдраад шунал хөдөлгөөд, бас тэсэхгүй хэдэн биеийн тамирын цамц авцоо. Би өдөр бүр дугуйддаг тул надад үнэндээ 7 ээлжийн урт ханцуйтай цамц хэрэгтэй байгаа байхгүй юу. Татвар төлөхгүй, хямдраад 5 доллар гэдгийн, би чичрээд дайрдгийн байгааз дээ. Мөн нэг номын дэлгүүрээс 3 ном, 3 тэмдэглэлийн дэвтэр аваад, ачаа хэтэрцөөн. Би Сиднэйгээс гарахаасаа өмнө Амазоноос 6 ном захиалаад, хотэл руугаа үнэгүй хүргүүлээд авцын, Америк дотроо үнэгүй хүргэнэ. Энэ Америк уу, үнэхээр хямд шүү. Австрали руу тэр 6 ном 35 доллараар ирэх гээд байсан тул мөнгө хэмнэж байгаа санаатай. Ачаа хэтэрдгийн байнаа хө.
Ингээд 4 сарын 22-ны орой Нью Йорк гэдэг хот руу нисэхээр П-н нисэх буудал дээр ирлээ. Энэ үлэг гүрвэлийн яс баяртай гээд зогсож байдгийн байна лээ. Толгой нь ийм том үлэг гүрвэлийн яснууд зөвхөн монголоос олддог гэснүү аан. Тэр үед нээх юм бодоогүй, очиж тайлбарыг нь уншаагүйен. Саяын Нью Йоркийн дуудлага худалдаа энтэрийн дараа, энэ гүрвэл монголынх биш бээз гэж хардлага төрлөө гэсн. Ер нь хүн хардах эрхтэй биддээ.
Түр баая, дараа бөгдөөрөө Нью Йоркод уулзацгаая.
3 comments:
аяая ямар сайхан хэсээд байна бээ сйн тэнээд зураг сайн аваарай блогдоо бичлэг бас сайн оруулаарай
Аялах гоё шүү тийм ээ. Хурдан сургууль мургуулиа төгсчихөөд сэтгэл санаа амар аялалд явах юмсан. Ойрд бачимдсан сэтгэл багалзуур боогоод байгаа ч юм шиг санагдаад байх юм. Нэг сайхан сэтгэлээ сэргээж аваад эрч хүч дүүрэн хичээлээ нүдчих юмсан.
Huuh tenemel badarchid nuudelchdiin udmyg sergeej bn da
Post a Comment