Орой 6 цагт нисэх
тул бас баахан гэр зуурын ажил амжуулаад, хүүхдүүдээ нааш нь
цааш нь болгохоос гадна, нотариат орж нэг юм батлуулаад, бас нэг захиа бичиж
шууданд хийгээд, нөхөртөө энийг ингээрэй, тэр тэгвэл тэгээрэй гэх мэт янз
бүрийн захиас бичиж үлдээгээд, хаха. Ингэсээр өдөр 2 цагт хоол хийж идчээд, 3
цагт нисэх рүү нөхрөөрөө хүргүүллээ. Өмнө нь би хүнд дараа болоод яахав гээд
синглэ юм шиг одиноороо нийтийн тээврээр чамдаан чирээд, лап топ үүрээд нисэх
буудал ордог, гадаадаас ирэхдээ ч
нөхрөөрөө тосуулахгүй өөрөө гүйгээд ирдэг байхгүй юу. Энэ удаа чухам зүгээр
нөхрийг дайчилсоон. Ер нь хүүхнүүддээ зөвлөхөд байна шүү, нөхөртэй гэдгээ
байнга санаж яв. Тээд 4 цагт нисэх дээр ирлээ, би бууж үлдээд нөхрөө явуулчав.
Саяхан идсэн хоол шингэсэн бололтой өлсөгнөж байнаа. Тоосон ч үгүй, Хавай
явахжаахад өлсөх мөлсөх хамаагүй шд, тэр бүү хэл манай энд намрын сэрүү ороод
хүмүүс өмд цамц өмсөж байхад би Хавай явж байгаа хүний имиджтэй, салаан углааш
сарпаанчигтай ганган дээрээ тавьцан байгаам чинь. Тээд оочирлосоор онгоцондоо
суулаа. Онгоц цагтаа 6д хөөрлөө, одоо бүр жинхэнээсээ өлсөж байв. Би өөртөө “одоо
жоохон л тэсчихвэл хоол тараана, жоохон хүлээ” гэж мэгээд сэтгэл санаагаар өөрийгөө
дэмжлээ. Энэ онгоц суудал бүрт дэлгэцгүй юун мияа юм бээ, бүтэн 9 цаг юу хийж
хуйхаа маажнаа, олон улсын нислэг байж гэж голонгуй хоолоо хүлээв. Тун удалгүй
хоолны тухай зар явлаа. Өө майя гоо, хоолоо зарна гэж наажээн. За одоо яахуу
дээ, мөнгөөрөө хоол авч идэхээс. Амээрик явах гээд би юмыг яаж мэдэх вэ, мөнгө
хэрэг болбол гээд нэг каартаа авч гарсын, гэхдээ доторх бүх мөнгөө бүгдийг нь
Амээрик доллар болгоод, энэ гартаа атгаж яваа мөнгөндөө энэ аялалыг багтаанаа
гэж төлөвлөвөө. Гэхдээ үүндээ итгэлгүй, мөнгө дутвал каартандаа мөнгө хийлгэж
байгаад авна л гэж бодож байлаа.
Өлсгөлөн хүнд цаг өнгөрч өхгүй хэцүүмбээ. Тэгж тэгж нэг
юм хоол ирлээ, муу жожкоон ус 3,5 доллар гэнэ, одоо идэж уухаас яахуу дээ. 1
хоол, 1 ус авъяа гэтэл зөвхөн каартаар үйлчилнэ, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй
гэнээ. Өө за за ингээд дахин 10 цаг хоол сойх боллоо. За заа өлсөхөөс дөө, каартандаа
мөнгөгүй хүнд өөр арга байсангүй. Угаасаа Өлсөхийн гайхамшиг энэ тэр гээд ном
байдаг биддээ. Тэр ч бүү хэл тэр номын дагуу манай 1 проф 3 дахь өдөр бүр
өлсдөг байхгүй юу, тээд маш эрүүл чийрэг хүн байдгийн. Тэр багшийгаа бодоод,
шүд зуулаа, өлслөө, цагаа харлаа, цагийн зүү хөдөлдөггүй наасан, хаха.
Хүмүүс хоол унд идээд, унтах цаг боллоо. Хүмүүст хөнжил
тараагаад байх юм, намайг тойроод хөнжил өгдөггүй ээ. Би товч дараад стюардэсс
залууг дуудлаа, дороо л гүйгээд ирлээ. Надад хөнжил өгөөч гэсэн чинь харин
өөдөөс “Та хөнжилний мөнгө төлөөгүй байна, 7 доллар” гэдгийн. Нөгөө Хавай
явжаагаа ганган дээрээ тохируулцан Сарпаанчиг углацан, Салаан углааш жийцэн
хүүхэнд хэлэх үг олдсонгүй ээ. Онгоц дотроо сэрүүцүүлэгч ажиллуулцан, хөлдөөх
гэжээншд. Би 7 доллар төлии, хөлдлөөшдээ гэсэн ч, бэлэн мөнгөөр тооцоо
хийхгүйгээс хойш яах арга байсангүй ээ хөөрхий. Уг нь энэ аялалд би хамаг хүчээ
хаясан юмсан, ингэж өлсөнө даарна гэж би байтугай Балхаа ах ч таашгүй...
За дараа үргэлжлүүлии
6 comments:
huusheee yamar airline-uud olon ulsiin nislegtee hooloo zaraad bdiin??? bilet ni tiiiiiiiiiiiim hyamdhan bsiim uuu. buten 10h, tgeed ongotson dotor olsono gej bodson chin aimaar sanagdchilaa. gaduur guij bhad bol yaahav dee krantnii us ch bolson uuchihna shdee :(
yamar miarsan uilchilgee geheeree tiim baidag bainaa, manaihan MIAT-iig muulaad baidag, tegtel hamaagui deer yum bainashte
unetei gazar luu yavj bga bolxoor tim bga bhaa..
xonjil xurtel ogohgui..yaanaa..
ooo kartaar gedeg ni asuudaltaim bishuu dee.
Хөөх олон улсын нислэг байж хоол нь хүртэл үнэтэй ямар аймаар юм бэ? Хүн шулах гээд дайрчих юмаа. Та ямар тэсвэр тэвчээртэй юм бэ. Би байсан бол хажуугийн хүн хоол идээд байвал тэсэхгүй байх өө. Би танд бэлэн мөнгийг нь төлчихөе та надад картаараа хоол аваад өг тэхүү би аймаар өлсөж байна гээд хажуугийн хүнээ ч хоол идүүлэхгүй байх өө хэхэхэ.
hahahah neeree tegnee shuud hunees guinaa belen ogii geed kkk
Post a Comment