Saturday, May 26, 2012

Хайн дахиад л торгуулчихлаа

Би хүүхдүүдээ сургуулиас нь дугуйгаар авдаг гэдгийг та нар мэдэж байгаа биддээ. Саяхан би амьдралдаа ганцхан удаа хүүхдүүдээ машаанаар авч үзлээ. Тэгсэн чинь 265 долларын торгууль хүрээд ирсөөн, бүр 2 оноо унадаг юм байна. Яасан гэхээр сургууль тарахаар угаасаа сургуулийн гадаа машаан багшралддгийн, тэр дугуйрсан тохойд машаан байвал тэнд нь багтахгүй чийчаантай эцэг эхчүүд зам дээр зогсоод байхгүй, цаашаа явж бүүр холуур бүтэн тойрог хийгээд эргэж ирнэ. Ирэхэд нь дахиад битүү бол зогсож болохгүй тэр чигтээ яваад, баахан зам огтлоод явж явж ирдэг бололтой юмаа. Намайг хүүхдээ авах үед машин цөөхөн, би ч зам таглаж зогсоогүй, надтай хамт 2 машин түр зогсосхийгээд л, тэр зам салж дугуйрсан тохойд орсон. Тэгсэн нэг рэйнжир миний урд талын машины зургийг дарлаа, тэр үед би бас намайг торгочихлоо гэж ухаарсан ч оройтсон байв. Майр азгүй, энд рэйнжир явж харагддаггүй, мөн ээж аав нар хүүхдүүдээ авахдаа хэтэрхий дүрэм зөрчиж байгааг би өдөр бүр хардаг л даа, кк. Атаархаад наасан, энэ хүүхэн. 

Задоо яахав дээ. Би уг нь хэмнэлтийн горимд шилжээд олон сар болжоогоо. 2011 оны 10 сараас хойш тамхи татаагүй, 2012 оны 1 сараас хойш пиив вино уугаагүй, мөн хэзээ ч гадуур хоол иддэггүй, байнга дугуйдаж, тээврийн зардал гаргахгүй байгаа. Энэ мөнгийг төлөхийн тул би бүсээ улам л чангалах хэрэгтэй боллоо доо.Одоо цаашдаа, усанд орохгүй, хувцсаа угаахгүй, оройдоо 2 таваг хоол иддэг байсан бол 1 таваг хоол иддэг болж, үүрээр 5 цагт гэгээ оронгуут босч хичээлээ хийж, орой 5 цагт харанхуй болонгуут унтаж, тог могоо хэмнэдэг юмуу хаашаа юм бэ, хаха.

За тэрч яахуу. Маргааш гар бөмбөгийн тэмцээн болох гээд бусад багууд бэлтгэл хийгээд байгаа сурагтай. Би өнөөдөр очиж чадахгүй ээ, хичээлээ хийнэ. Эмэгтэй 4 баг тоглоно. Тээд болохгүй бол шууд шууд, шуушаа гээд л давуулаад байх таактик барихад хожигдохгүй дээ.
Тэмцээний дараа медалиа угаана гэж ажил гарнаа, хаха. Өнгөрсөн жил би сагсаар мөнгөн медаль авчаад шууд л гэртээ харьцан. Манийг нь хорголоо тоолсон амьтан бэ гэж ганц нэг хүн бодсон л байхдаа, кк. үнээн үнэн, хорголоо тоолж байна энд. Хүмүүс медалиа угааяа гээд л байсан ч, мөнгө байхгүй гээд үнэнгээ  хэлээд л явчина шуу даа би. За нэг газар орлоо, хоол идлээ, бараг 20-оод доллар болно, бас ам ангалзаад юм авч ууна, дээр нь нөгөө төмрөө хараад хөөрцөн гарууд градуслаг юм ууна, ганц жижиг аяга пиив 5 доллар, ямар ганцханыг уугаад гараад явчих иргэний зориг байх биш, амаа татаж уусан ч дор хаяж 60 доллар гараад л явчихна. Энэ мөнгөөр дэлгүүр ороод 2-3 хоногийн хүнсээ авчихсан нь дээр шуу даа маньд. Маргааш манай баг медаль авнаа авна, тодорхой, хаха 4 багаас 3 нь медаль авахаар чинь ойлгомжтой. Тэмцээний дараа би хорголоо тоолдог гар шууд л сургууль дээрээ ирж хичээлээ хийнэ. Ёооё, үүнийг уншсан чинь мангар сэнтэг гар вэ гэж сангадджээнэ шд, хаха.

Дараагаас мартахаасаа өмнө 4 сарын аялан тоглолтоо бичнээ. Би одоо хаана явжаагаа билээ, тиин Питтсбургт ирцэн байгаа шд. Би яг бадарчин болсон шд, энэ аялалаар, хаха.

Wonderer гэж хэн гээд эрт хэлчихвэл сонирхолгүй биддээ, кинуу шиг хамгийн төгсгөлд нь хэлнээ, яаадгийн. Та нар хүлээж л бай даа.

5 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би наана чинь очуул торгүүлж дуусхын байна. Аймаар бүдүүлэг жолооч ш дээ дайраал дайраал дүрэм зѳрчѳѳл байна.
За тэгээд маргааш алт аваад шагналын мѳнгѳѳрѳѳ бут аваарай.

soulmate said...

Эртээр Монреаль руу 100тай газар 150тай хусаж яваад торгуулцышдээ, гол харламаар. Тэхдээ энд шүүхэд хандаад, заргалдаад байвал ядахнаа л төлбөр ялбар нь буурдаг гэж дуулаад шүүхдэнэ гэж бодоол төлөөгүй явжаагаа. Наагуур чинь тэгдгүйн байхдаа? Ядахдаа л төлөх ёстой хугацааг нь хойшлуулж өгч байгаа байхгүй юу, шүүх хурал нь болтолоо 6 сар хүлээдэг гэсэн.

Дугуйгаар авч байгаа эцэг эх лаг мундаг харагдаад байдгиймаа, манай охины цэцэрлэгийнхэн бол аав ээжийнхээ дугуйны араас сүйх тэрэг шиг жижкэн тэргэнд сууцан хөөрхөн гэж. Энэ манай хот тэхдээ сэлүүхэн, машаан тэрэг багатай нь сайхан амар шүү. Танай тэнд айхтар болтоймаа. Том хотын шинж л байх л даа.

За бүүр нэг халуун сав хоосолтол чалчихнээ цаачэн :р

тэмцээнд нь амжилт хүсий!

www.gegeen.com said...

bi ch ali deeriin speedingeer buh onoogoo gusuultsiishdee kk. tolbor n yamai gehed ter point unadag chini yostoi balaim ble. safe driver hernee l holyn zamd camerad ortohgui bultana gedeg tuuhend bichigdeh ontsgoi uil yavdal bolood bn kk

www.gegeen.com said...

bi ch ali deeriin speedingeer buh onoogoo gusuultsiishdee kk. tolbor n yamai gehed ter point unadag chini yostoi balaim ble. safe driver hernee l holyn zamd camerad ortohgui bultana gedeg tuuhend bichigdeh ontsgoi uil yavdal bolood bn kk

Aamregled said...

аанхаа.. манай монгол л амар юмдөө .. 5000 10000аар торгоод л