За хүүхдүүд минь булрах гэдэг монгол үгээ мэднэ л биддээ. Аниа нь өчигдөр жаргал эдлээдээ. Өглөө босоод гэр бүлээрээ явж усан санд ороод, уснаасаа гараад хүүхдийн төрсөн өдөрт очиж паартидаад. Энд байдаг нэг монгол айлын бага хүүгийн төрсөн өдөрт очсын. Энд ирээд 2,5 жил болж байж нэг юм Австрали дахь найзуудаа олж авч байна шд. Би ч хүмүүстэй орж гараад байхгүй болохоор хэн нь хэн бэ гэдгийг нээг их мэддэггүй байлаа:. Дараа 7 хоногийн ням гарагт эндхийн монголчуудын волейболын тэмцээн болно. Нэг баг намайг багтаа авцан шүү гээд өнгөрсөн 7 хоногт бэлтгэл хийв. Би бэлтгэлд очоогүй, учир нь бэлтгэл хийх өглөөгөө хэлсэн тул тэр өдөр би өөр ажил аль хэдийнэ төлөвлөсөн байлаа. Харин өчигдөр жаалын төрсөн өдрөөс гараад волейболын бэлтгэл хийхээр зааланд очлоо. Мань чинь запаас нүдний шидтэй болцон тул шилээ хагалчна гэж айхгүй тоглоноо. Тээд бас бодлоо л доо, хичнээн запаас шилтэй ч, зүүж байгаа шилээ бас хагалчмааргүй л байна шд. Үсрэхээр шил мултраад явчих юм болвуу. Ингээд нүдний шилэндээ хамгаалалт хийхээр шийдэв, гар дорх хямд төсөр материал ашиглана шуу даа. Бандаашныхаа эрзээнийг сугалж гаргаад нүдний шилний 2 гарыг нь ард нь уячии, воо воо воо их сайхан санаа. Тээд бандаашны эрзээн сугалах гэтэл орчин үеийн бандаашнууд чинь сугардаг эрзээнгүй болцорциин байнашд. Тээд тэр чигтээ тоглосон, харин азаар тоглолтын үед нүдний шил наашаа цаашаа болсонгүй ээ. Гар бөмбөг тоглохоор би амьдралаас тасраад жинхэнэ аз жаргалыг мэдрэх юмаа, хахахахахахаха, энэ бол аз жаргал. Нээрээ хэн гэдэг хүн энэ тоглоомыг зохиосон юм болоо, тэр хүнд би их өртэй юм шиг л санагдан баярлах юм. Би чинь энэ блогтоо л элийрээд байхаас бусад шиг надад үхэл хагацал, өвчин зовлон, өр шир бүгд л байгаа шд. Харин энэ арьсан бөмбөгийн араас амиа тавих мэт гүйх чинь намайг энэ бүх юмнаас таслаад ваакуумдчдиин. Монголд очихоороо 7 хоногтоо биш юм гэхэд сардаа заавал нэг тоглож байх юм шүү. Би хамгийн сүүлд Японд тоглож байжээ, 5-6 жилийн өмнө юм болов уу. Тэр тухайгаа энд бурсан байна шүү.
За тээд бөмбөг хөөгөөд өнөө хүүхний онгод нь ороод алж өгсөөн, өвдгөвч байхгүй мөртлөө уналт муналт хийгээд, газраар нэг брейк хийгээд, одоо хөдөлж чадкуу, шатаар буухдаа буруу харж буужээн, зүүн өвдөг хөх няц, гарын шуу алаг эрээн амьтан буларцан сууж байна. Уг нь бас ч гэж би хааяа усанд сэлээд, өдөр бүр 13 км дугуйддаг, өөрийгөө хөдөлгөөнтэй байгаа гэж тооцдог байтал тооцоо буруу байсныг энэ булралт илчлэв. Гэхдээ булрах бол жаргал юмаа. Күүл афоризм зохиолоо шүү.
Хүн ер нь өөрийгөө жаргалтай болгодог юмаа л хийх ёстой юм байнаа. Би нээрээ энэ он гарснаас хойш 3 шинэ хоббитой болсыншд, нааг жаргалтай болгож байгаа юм чинь цаг мөнгөө зарцуулахад яахуу дээ тээ. Эхнийх нь янз бүрийн төмөр гархи бугуйвч хүзүүвч хуруувч. Өмнө би алт монет л зүүдэг байлаа, доошловол яахуу мөнгөн эдлэл. Гэтэл одоо төмөр. Энэ одоо дэвшил үү уруудал уу гэдгээ одоогоор сайн мэдэхгүй байнаа. Яахуу орчин үеийн охидууд шиг загварлаг харагдаж байна гэвэл би хөгжөөд цаг үетэйгээ хөл нийлүүлдээд байх шиг, хаха. 2 дугаарх нь нэг төрлийн ном цуглуулж байгаа. Даанч нөгөөхөө унших завгүй, монголд очоод л уншихаас, баахан ачаа нэмэгдэж байна. 3 дахь хобби нь нээх элит ч гэх юмуу эсвэл жоохон баян хүний хобби юм шиг. Оюутан хүний хобби лав бишээ. Монголд очихоороо хоббиндоо цагаа зарцуулж сэтгэлийн баяр цэнгэлийг эдлэюүү гэж төлөвлөж байна даа. Өө бас монголд очихоороо буудна, буутай гараа өргөөд бай руу буулгах агшинд бас би ертөнцөөс тасарч, нэг төрлийн тарааст орно шуу даа, энэ бас жаргал юмаа,
2 comments:
neg torliin hodolgoon bainga hiih bas l hodolgoonii dutagdal geseen bi bas odor bur dugui jiigeed bas baingiin userch haraij avirch buudag ajil hiigeed amarsan odoroo camer uureed uul hadaar teneed baihad l deer emch hodolgoonii dutagdaltai bna geseen estoi zayagui
Ном сурна, урлаг, спортоор хичээллэнэ, гэр бүлээ авч явна, аялан тоглолт хийнэ, үгүй мөн их ажил амжуулж байна шүү. Супэр эмэгтэй юмаа та.
Жижигхэн байсан ч гэсэн дуртай юмаа хийж кайф авна гэдэг нээрээнгээсээ их жаргал байх шүү тээн.
Post a Comment