Friday, November 2, 2012

Шүтлэг 3

Гурав. Шүтлэгтэй болов
Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэх үеэс манайхан жинхэнээсээ шүтлэгтэй болж эхэлсэн. Баахан л лам хар, ном уншуулаад байсан. Эмнэлэгт байхад гаднаас элс, арц, есөн шидийн л юм оруулж, би хий гэсэн болгоныг нь дагадаг байв. Ингээд бид Бурханы шашинтан боллоо. Ээ Бурхан минь гэдэг үг амнаасаа унагадаг болов. Гандангаар орох аймаар дургүй хүмүүс чинь байнга эргэлддэг болов, гэртээ лам зална, засал хийлгүүлнэ гэх мэт бусад хүмүүсийг лам хар гэж гүйдэг мухар сүсэгтэн гэж өрөвддөг байсан хүмүүс өөрсдөө яг тийм хүмүүс болжээ.



Удалгүй том хүүгээ төрүүллээ. Төрүүлсэн хүүхдэдээ өөрсдөө нэр өгөхөөс айх болов. Ингээд лам багшаа залж, бас нилээн хэдэн төгрөгөөр том хүүдээ Дансранбазар гэдэг гадаад нэр авлаа. Би Төвд хэл мэдэхгүй тул хүүхдийн минь нэр ямар утгатайг нь мэдэхгүй ээ. Би байнга л Гандан гарч, ном уншуулж, гадаад хэл дээр унших номыг нь ойлгохгүй ч гэсэн унтахгүйг хичээн сонсож суудаг болов. Буян үйлдэж байна гээд мөнгө цаасаа Гандан руу барьж гүйдэг хүмүүс болон хувирав. Ганцхан би ч биш, манайхан дээр нь хадмынхан тэр хөдөөнөө бас их ламддаг болов.

Охинтойгоо эмнэлэгт хэвтэж байхад Д гэдэг залуу намайг эмнэлэгт эргэж ирсэн юм. Түүнд би бүх байдлаа яриад ямар ч арга байхгүй гэхэд тэр "одоо нэгэнт охин чинь үхэх юм бол чи англи хэл сур, гадаад явж сур. Сэтгэлээр унах хэрэггүй" гэж хэлсэн юм. Энэ хүн миний амьдралыг өөрчилсөн гэдгээ одоо ч өөрөө мэдээгүй яваа. Одоохондоо бид холбоогүй ч би тэр залууг хаана ажиллаж байгааг мэднэ. Монголд очихоороо би түүнтэй уулзанаа гэж бодож яваа. Мөн Туяа эмчтэйгээ уулзанаа.
 
Охиноо алдахад төрж байсан айдастай мэдрэмж бага багаар надаас холдон, бид ч Бурханы шашин шүтдэг болсондоо баяртай байлаа. Би Д-н хэлсэн үгийг үргэлж боддог байсан тул хүүгээ 2 нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд, ажлынхаа хажуугаар Их сургуулийн англи хэлний орой ангид орох үед би бараг л 30 дөхөж байв. Миний багад ямар англи хэл заадаг байсан биш. ТОЕФЛ гэдэг шалгалтыг л өгчихвөл гадаад явдаг юм байна гэж бодож байлаа.  

Гэтэл 2 нас хүрээд хүүгийн хамраас цус гардаг болов. Зүгээр халууцахаар гардаг цус бишээ. Ингээд миний багын мөрөөдөл болсон эмнэлэгтээ хэвтдэг боллоо. Хүүгийн хамраас садрах цусыг тариа хийж байж, мэргэжлийн хүмүүс тогтооно. Бид Эх нялхасын Цусны тасгийн байнгын үйлчлүүлэгч өвчтөн боллоо. Цусны эдгэшгүй өвчтэй гэдэг онош тогтоолоо. Ямар ч эмчилгээ байхгүй. Тасгийн эрхлэгч Бямбаа эмч бидэнд бас их тусалсаан. Бямбаа эмчдээ их баярлаж явдаг. Нөгөө охиноо алдахад үүсч байсан айдаст мэдрэмж дахин намайг нөмрөн авлаа. Бурханаа дуудаад, тусламж гуйгаад, мөргөөд л байдаг. Бурхан сонсохгүй л байв.

Би англи хэлний оройн ангиа 2 жилээр төгсөөд, ТОЕФЛ-н эрчимжүүлсэн дамжаанд явж шалгалтыг нь өглөө, мэдээж тэнцээгүй. Ажлаа хийгээд, хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтээд, хэлээ сайжруулах гээд л үзээд байлаа. Тэгээд гадаадад тэтгэлэгт хөтөлбөр зарлах болгонд гүйж очиж ордог, унадаг. Ингэсээр байгаад хүү 3 жил цус алдлаа. Би ч 30 нилээн гарлаа. Олон удаагийн шалгалтанд унаж боссоны үр дүнд би Японд тэтгэлгээр сурах боллоо.

Японд ирлээ, хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, цусны шинжилгээ өгтөл ямар ч цусны өвчингүй болж таарав. Бага зэргийн харшил гэж оношлоод нэг эм уудаг болов. Гэхдээ цус гардгаараа гараад байдаг. Би Бурхандаа ч итгэхээ болилоо. Бурхан байдаггүй юм шиг байна. Ингээд хэсэг хугацаа өнгөртөл би жирэмсэн болж, хүүгийн минь хамраас гарах цус гэнэт зогсов. Харин жирэмсэн болсноор хүүгийн хамраас цус гарахаа больсоныг би өнгөрсөн жил мэдэв. Тэрнээс цус гарахаа болих жирэмсэн болох 2-т холбоо байгааг би тэр үедээ мэдээгүй юм билээ.

12 comments:

Aamregled said...

за бас сонирхолтой болж эхэлж байна шүү ..

Aamregled said...

таныг мятрашгүй зүтгэгч эмэгтэй гэдгийг би мэднээ ..

Umi said...

за энэ чинь юу болох нь вэ?

ZAYA said...

Энэ хорвоод учир холбогдолгүй юм гэж огт байхгүй гэдэг үнэн шүү, би бас их шүтлэгтэй, харин миний аав ээж нэг их шүтлэггүй юм шиг санагддаг.

edna said...

пээ. ямар сонин юм. хурдан цаашаа юу болсныг нь?
тэгэд хүүхдэдээ өөрсдөө дураараа богино нэр өгөх чинь муу гэсэн үг үү?
одоо би яаанаа, яаж нөхрөө хурдан шүтлэгтэй болгохвээ

baidag l negen said...

Bi shutleggui hun baihaa tegj l boddiin harin burhnii shashinii surgaalaas uuriiguu tanih l gej orolddog zuv buruug n ylgaj seheereegui l yvna

Anonymous said...

Ene delgermee erka гэж мэдрэл муутай юм уу хаашаа юм. за бас сонирхолтой болж эхэлж байна шүү ... байхдаа яахав дээ. Чи ямар адал явдалтай уран зохиол уншиж байгаа биш дээ.

Aamregled said...

хэхэхэ нээрээ бас жаахан тиймэрхүү утгатай юм биччихсийнмуу
уучлаарай гилийн хатан

Anonymous said...

Хамраас цус гарах болгон ямар нэгэн цусны өвчин биш ш дээ.
Манай эрэгтэй дүүгийн хамраас багад нь их цус гардаг, халуун тариа энэ тэр хийдэг, эмнэлэгт хэвтдэг л байсан. Одоо зүгээр байгаа ш дээ.
Эмнэлэг заримдаа есөн шидийн онош тавьж, хүн айлгаад байдаг юм.

Анон-С бичибэй.

Anonymous said...

Eva Mentis seemed like someone who had gone though what I
was going through so I ordered the product I got it in 10
days and I started using it immediately From the very first application
I could feel a difference. Apparently, it actually lifts up build up from the root
and therefore stimulates hair growth. There are organic oils in your hair that are there for a cause.
All-natural oils such as olive, coconut, and avocado oil can be used as wonderful hot oil treatments for hair.
There are many products these days that can help with keeping your hair
in good condition but what of oils.

My webpage ... hair growth products

Anonymous said...

This can be flight simulator version FS2002, FS2004 or the latest version of Flight simulator, FSX.
It is also a good practice to make sure that none of the climbers are more tired than the other.
Because Lemonade Tycoon is flash-based, it can be played by virtually anyone with a
web browser. There were a few problems with setting the game
up, but once we went through the manuals, these were mostly explained.
Yes, it may be true, but the training flights are different.

Anonymous said...

For instance, they may select a type of lettuce that has purple coloring in
it as well as green. In addition, fertilizer restores to
the soil nutrients that are absorbed by years of growing the same vegetable
plants in the same location. Again, using companion planting techniques will help your organic garden flourish.


Have a look at my webpage ... orator