Би царайлаг болоод байх шиг байнаа, бүүр мэдрээд байна. УБ-т ирээд эхний хэд хоног царай муутай болохоор такси олдохгүй байсан чинь одоо гайгүй ээ, гар өргөнгүүт л такси зогсоод байгаа, хааяа яахав нэг хоёр минут хүлээнэ л дээ. Эх орондоо ирэхээр хүний хийморь сэргээд, үсээ өөрөө биш мэргэжлийн үсчингээр тайруулахаар өнгө ороод царайлаг болох нь аргагүй биддээ, энэч одоо.
Манай арвуун жилийн ангийн охин шүдний эмч. Анх дөнгөж сургуулиа төгсөөд 1998 онд манийх нь хэдэн шүдийг ломбодож өгч, би чин зориг гарган анхных нь туршилтын туулай нь болж байлаа. Гэтэл одоо хэдэн он билээ, 13 жил болж байхад тэр үед ломбодсон шүд нь тэр чигээрээ байгаад, она (орос үг) их хөөрнөө. “Миний анхны ломбодсон шүд ийм сайхнаараа” гээд л, тэгснээ”тэр үеийн ломбо ийм шар байсын, одоо сайхан цагаан ломбоор солиод өгье” гэж дайраад, би “үгүй ээ нэг мөсөн унахаар нь солиулъя” гээд зугтана шд. Сая ирээд би ааруул идэж байгаад нэг шүдээ эмтлээдээ, тээд найздаа шүдээ үзүүлэх гэтэл она надад цаг өгдөггүй, би тэхээр нь багш дээр нь очоод “таны шавь чинь мөнгөгүй ядуу оюутны шүдийг үзэхээ байжээ” гэж байгаад багшаар нь шүдээ янзлуулаад. Багш нь бас нээх мундагаа, ломбондоо шууд л 25 жилийн баталгаа өгчдийн. Энэ багш шавь нар үнэтэй бөгөөд чанартай материал хэрэглэнэ, бас үнэн сэтгэлээсээ ажлаа хийдэг тул хүн шаваастай. Намайг амаа ангайцан хэвтэж байхад, нэг эмэгтэй орж ирснээ найзын багшид “таны 30 жилийн өмнө хийсэн ломбо чинь энэ байна, би таныг зөндөө хайлаа” гэнгүүт, найзын багш нөгөө хүний амыг ангайлгаж харангуутаа, “тэр тэр нь миний ломбо байна” ч гэх шиг. За найзынхаа болон багшийнх нь шүдний эмнэлгүүдийг эрклаамдаагүй шүү, тэртээ тэргүй, тэдний оочир гэж ихээ, хүн шаваатай.
Манай найз нэг хэсэг нэгэн эмэгтэйн хувийн шүдний эмнэлэгт ажиллаж байсын. Тэгээд надад тэр эмнэлгээс гарах болсон шалтгаанаа “эднийх хямд чанаргүй материалаар ажлаа хийдэг, дээр нь намайг хурдан хульхи хий, хульхи хийвэл хүмүүс хурдан эргээд ирдгийн” гэдэг нь манай найзад таалагдаагүй учраас тэднийхээс гарч байлаа. Манай найз өөрөө жоохон удаан хүн л дээ, за би ч гэсэн ялгаагүй. Удаан ч гэсэн сэтгэлээсээ хийдгийн. Сэтгэлээрээ хүнд үйлчилдэг болохоор төлбөр нь хэд ч гэсэн мань нь төлөхөд бэлэн шд.
Өнөөдөр багшид нь шүдээ үзүүлснээ ярих гээд л төөрөөд байна. Багш нь ам руу харснаа шууд л “энэ нь миний шүд, тэр нь найзын ломбодсон шүд” гээд мань нь өөрөө хувьдаа шүдгүй хүн шиг. Тээд шууд шүд ухаад ирэнгүүт нь би “ААА ААА тариа хийлгэеээ, ТАРИА” гэж байгаад өвчин намдаах тариа хийлгэж байж шүдээ үзүүллээ. Багш нь бас нээх алиа, уг нь одоо настайвтар хүн юм байгаан. Миний амыг ангайлгаж хараад “шүдээрээ хэнд ч гологдохгүй л хүүхэн юм, бусдаараа яадгийн бол” гэж наадгийн. Би амаа ангайцан гэвтэж байгаа хүн урдаас нь хариулмаар л байн шд. Тэгснээ мэргэн санаа олоод, бөгсний хармаанаас утсаа гаргаж ирээд мэссэж бичээд харуулаад байгуул яахуу, мөчөөгөө өгөхгүй, хаха. Ганц шүдээ дуусгачихаад, гэртээ ирчээд байхад нөгөө тарианы үйлчилгээ гардаггүй, юм идсэн чинь баруун завьжнаас ууж байгаа юм урсаж гараад, хацраа дотроосоо арьсыг нь сэмлээд идцэн, тэрийгээ мэдэхгүй л яваад байна. Уруулын баруун хэсэг тэр чигтээ мэдээгүй, нээх сонин оргиод, лав үнсэлдвэл тэнэг байхаа, хаха.
Хэдэн онд билээ нэг шүдээ бас л ааруул идэж байгаад хагалцан чинь багш нь над бүрж өгсийн, хэв авч байгаад Солонгос руу явуулаад, тэнд хийлгээд, энд тогтоож өгөхгүй юу. Би "300 долларын шүдэндээ та тээд хэдэн жилийн баталгаа өгөхийн" гэсэн чинь, "таныг оршуулахад чинь энэ их сайн шүд гээд гэр бүлийнхэн чинь аваад үлдэхгүйм бол чамтай л хамт шүү"
гэж ам таглаж билээ.
Австралид оюутнуудын даатгалд шүд ордоггүй, шүд нь өвдсөн хүн шууд л монгол нисэх нь хямд тусна. 1500 доллараар билээт аваад нисэж ирээд, бүх шүдээ янзлуулаад буцах нь маш их мөнгө цаг хугацаа хэмнэх бөлгөө. Миний таних залуу шүдээ үзүүлэх гэж 260 доллар төлөөд, ердөө л нэг шүдээ янзлуулахын тулд 4000 доллар төлнө, гэхдээ ажлаа хийж чадахгүй олон удаа цаг авна, олон цагаар хүлээнэ гэдгээ л мэдээд, монгол нисэж билээ. Тэгээд зүгээр шүдээ авахуулахад 120 доллар гэсэн гэнээ, тэхээр нь би бахь барьчаад "би үнэгүй сугалаад өгье" гэж айлгаад, хаха. За тэр яахав, толгой хорогдож байгаа айлд бас хоноц ирцэн, хоноц хоноцдоо дургүй гэгчээр, мань чинь хэд хоног зочид буудалд буувал үнийг нь дийлхүү? Хотын төв дотроо алхаад байх, нэт-тэй, хичээл судалгаагаа бичээд суух газар хэд хонох хэрэг байнаа. Одоо дараагийн deadline 10 сарын 21 шуу даа. Одооноос эхлэхгүй бол барахгүйшд.
Энэ 7 хоногийн сүүлээр судалгаандаа гарах гээд байна. Хэрэв нэг сэгсгэр шар хүүхэн танаас хэдэн асуулт асууя гэвэл та цааргалахгүй хариулж туслаарай. Би бас айлуудаар явна, танай хаалгыг чинь ч тогшиж магад шүү, гэхдээ та гэр хороололд амьдардаг тохиолдолд.